Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Sunday, March 23, 2008

Do you know

Thursday, March 20, 2008

Өөрийгөө зэмлэсэн нь

Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе! Блогтоо салхи оруулалгүй нилээн удчихлаа. Энэ удаагийн бичлэгтээ өөрийгөө жоохон зэмлэмээр санагдаад...хэхэ. За юуны өмнө таг чиг байсан энэ хэд хоног юу болсон тухай товчхон дурдъя.


Миний хувьд нилээн завгүй өдрүүд өнгөрлөө. Дээр япон хэл сурч байгаа гэж бичсэн дээ. Тэгээд одоо 4,3-р түвшиндээ тэнцчихсэн :), дунд шат маань дөнгөж эхлээд явж байна. Дунд шатаа төгсөхөд 2-р түвшинтэй болсон байх ёстой гэжугаа. Одоо ингээд 2-тоо л бэлдээд байж дээ :). Дээрээс нь Монгол-Япон төвөөс “МТ-ийн ахлах инженерүүдэд зориулсан МТ-ийн сургалт” гэж явуулж байгаа юм. Энэ нь бидэнд зааж байгаа япон хэлний хичээлтэй адилхан цуг заах ёстой зүйлийнх нь нэг гэсэн. Зорилго нь япон хэлтэй, дээрээс нь мэргэжилдээ сайн инженерүүдийг бэлтгэн гаргах. Хэрэв энэ 2 сургалтандаа хоёуланд нь амжилттай суралцчих юм бол nice инженер болох гээд байдаг хэхэ. Тэгээд эдгээр сургалтууд, их сургуулийн хичээл гэж ээлжилсээр өдрүүд маш хурдан өнгөрч байна даа. Дээрх сургалтын талаар хэдэн үг хэлэхэд багш нь ч сайн, ярих юмгүй чанартай, сайн сургалт болж байгаа. Ихэнх хичээл нь их сургуульд ордог боловч оюутнуудад биш жинхэнэ инженерүүдэд зааж байгаа гэсэн утгаар (ч гэх юм уу) арай дээд түвшинд заагдаж байгаа гэхүү дээ. Ямар ч байсан би уулын бэлд зогсож байсан бол дээшээ хэд алхаад арай өндөр дээрээс юмыг харж байгаа юм шиг л болж байна (хэхэ). Мэдээж бүүр дээшээ оройд нь гарах хэрэгтэй байх :P. Тэгэхээр над шиг оюутан хүнд ямар их хэрэгтэй бөгөөд ач тусаа өгч байгаа хичээл болох нь тодорхой байгаа биддээ хэхэ. Гэхдээ сурсан бүхнийгээ сайн ашиглаж чаддаг л болох хэрэгтэй дээ :).


За тэгээд их сургуулийн хичээлүүдийн маань даалгаврууд жоохон овооролттой л явж байна :P. Энэ ч над мэтийн юмыг цагийг нь тулгаж хийдэг хүн бүрт л тохиолддог асуудал байх дөө. Уг нь тулгахгүйг хичээдийн, даанч тулчихаад байдийн хэхэ. Бие даалт хурааж авах цаг нь дөхөхөөр эсвэл шалгалт авах болохоор л нойргүй шөнүүд ар араасаа үргэлжлэнэ дээ. Тэгээд нойргүй хоносны маргаашийн хичээл бол манан дунд л өнгөрнө шүү дээ хаха. За тэгээд нойргүй хонолтын давтамж ойр ойрхон байвал ханиад томуутай ч найзлаж өгнө дөө. Энэ бүгд юунаас болоод байна вэ гэхээр би хичээл, амралтаа зохицуулж чадахгүй байгаагаас л болж байгаа юм. Энэ асуудал намайг аль 10 жилд байхаас л байсан л даа. Гэхдээ тэр үед тэгж их сүртэй олон юм хийх шаардлага гардаггүй байсан ч юмуу эдгээр алдаануудаа засах тухай одооных шиг ийм “seriuos”-оор бодож байсангүй хэхэ.


Миний дутагдал үүгээр дуусгавар болохгүй ээ. Бас нэг асуудал юу гэхээр өглөө босч чаддаггүй явдал. За зөвхөн өглөө ч биш, босно гэж сэрүүлэг тавьсан цагтаа босдоггүй явдал. Тэгээд л дандаа хичээлд хоцорч очихыг яана. Үгүй ээ ер нь хичээл өдөр ч байсан яг цагийг нь тулгаж гараад хоцорчихоод байдийн. Гарах гэсээр байтал л цаг болчдийн. Хэрэв яг тэдэн цаг унтаад, тэдэд босно гээд түүндээ хүрч чаддаг болчихвол ямар гоё вэ тэ :P. Аан төлөвлөгөө гаргадаггүй юмуу гэж үү? Тэрийг чинь харин их сүртэй гаргана шүү дээ хэхэ. Даанч түүнээсээ баримжаа л харна уу гэхээс яг цаг тухайд нь хийгээд явж байсан удаа бараг байхгүй дээ. Өөрөөр хэлбэл би өөрийгөө ялж, өөртөө шударга хандаж чаддаггүй юм. Өөрийгөө ялж, өөртөө шударга хандаж чадахгүй байж их том том зорилго, мөрөөдөлтэйг яана аа! Хааяа энийг бодохоор өөрийгөө шоолж инээмээр санагдаад байдийн kkk.


Хэрэв би одоо л энэ алдаануудаа засч чадахгүй юм бол өөрийн зорилго, мөрөөдөлдөө хэзээ ч хүрч чадахгүй гэдгээ мэдэж байна аа. Тийм ч учраас би блог дээрээ бичиж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон хүнд хэлсэн юм чинь би өөрөө илүү ухамсарлаж, алдаагаа бага багаар ч болов засах болов уу гэж найдаад. Одоо би гаргадаг алдаануудаа засахын тулд маш ихээр хичээх болно оо. Үүнийг би миний бичлэгийг уншиж буй Таны өмнө амлаж байгаа юм шүү хэхэ (хэдийгээр дотроо маш их айж байгаа боловч :P). Дараагийн бичлэгтээ ямар нэг алдаагаа зассан тухай “үнэн” мэдээлэл оруулахыг хичээх болно оо :).


Залуу идэр насан дээрээ дадал, муу зуршил болохоос нь өмнө, илүү ихийг хийж бүтээхийн төлөө алдаа дутагдлаа ухамсарлан, түүнээсээ салцгаая залуусаа! Үргэлжийн үргэлж Амжилт шүү манайхаан! :)