Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Saturday, February 26, 2011

Номын сэтгэгдэл: Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?

Сайн уу найзуудаа? Энэ өдрийн мэнд.

Та хүнтэй хэрэлдэж, муудахаараа ямар байдалтай болдог вэ? Миний өнөөдрийг хүртэл хамгийн их хэрэлддэг байсан хүн гэвэл муу дүү маань л байх шив дээ хэхэ. Бид хоёр сүртэй ч юмны төлөө хэрэлдэхгүй л дээ “–Өчигдөр би сүүнд явсан, өнөөдөр чи явах ёстой”, “-Чи миний ширээн дээр өөрийнхөө юмыг тавьлаа” гэх мэтийн жөжкөөн юман дээр л хэрүүл хийнэ хэхэ. Гэрээс гадагшаа нийгмийн хүмүүстэй муудаж байсан тохиолдол гэвэл цөөхөн дөө хоёр гуравхан. 2-р курстээ ангийнхаа охидуудад нэг хатуу үг хэлчихээд өдөржин шаналж шаналж, маргааш нь уучлалт гуйж бүр нэг санаа амарч байсан сан хэхэ. Бас 3-р курстээ хамт ажилладаг нэг хүнтэй ойлголцож чадахгүй, жоохон таагүй харьцаатай болоод бас л хэд хоног шаналж явж билээ. Тухайн үед би гэрийнхэнээсээ өөр хэн нэгэнтэй хэрэлдэх юмуу, таагүй харилцаанд орж байгаагүй байсан болохоор миний хувьд цоо шинэ зүйл байсан л даа. Тэгэхэд л надад цаашдаа ийм үе олон тохиолдоно, тэгэхэд ямар хариу үйлдэл үзүүлж байх ёстой вэ? гэдэг талаар олон юм бодсон. Тэр ажил дээрх муудсан хүнтэйгээ эвлэрэх ч биш, улам муудах ч биш явсаар ашгүй хоёул мартсан л даа аз болж ккк.

За гэтэл.. би найз залуутай болчихлоо. Муудах, хэрэлдэх шалтаг мундахгүй юм гээч /жич: би өмнө нь надтай хэрэлддэг найз залуутай байж үзээгүй LOL/. Тэгээл муудна, тэгээл эвлэрнэ, тэгээл муудна, тэгээл эвлэрнэ.. ккк. Эхэндээ муудахаараа өмнөх шигээ л шаналаад л ажил, хичээлээ ч хийж чадахгүй “Юунаас болов, яагаад ингэв, хэн нь буруутайв” гээл түмэн юм боддог байлаа. Түүнтэй хэрэлдсэнээс болж би өчнөөн цагийг үр ашиггүй алдаж байгаа байхгүй юу ккк, за болий юмаа хийе гээл сууна нэг мэдэхэд бодчихсон, гиюүрцэн суужийн хаха. Тэгээд сүүлдээ тэртээ тэргүй бүх хосууд л хэрэлддэг юм бол би хэрэлдсэн үедээ ч өөрийн ажил, хичээл номоо тасалдуулахгүй байж сурах ёстой юм байна гэсэн шийдвэрт хүрэв. Одоо ч бараг сурч байна дөө кк. Үүнийг би “Бодлоо удирдахуй” гэж нэрлэсэн хэхэ. Удахгүй хэрүүлээс зайлж сурах болно :). Тэгээд чи хэрэлдэх хүнгүй болж байгаам даа хиа хиа нтр гээд тэнэгтээд бхкү юу хаха.

Сайн ханьтай болох бол миний гэлтгүй бүхий л ганц бие хүмүүсийн нэгэн том зорилт нь байдаг биз. Энэ бол хүн бүрийн амьдралдаа хийх хамгийн том сонголтуудын нэг. Чи хэнийг сонгов гэдгээс чиний ирээдүй магадгүй тэр чигтээ хамаарна. Тийм учраас би эр хүнд цаг гаргахаас өөр аргагүй. Тэр намайг хөгжөөж, гайхшруулж, хүндэтгэж чадаж байвал би заавал үнэд ороод олон ааш гаргаад байх хэрэг юун. Болж өгвөл болгоё, болохгүй бол гохино гэж боддоглд гээд балайраад байхкү юу хаха.

Саяхан номын дэлгүүрээр гэсжийтэл “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?” гэсэн ном байхаар нь хэсгийг нь уншаад үзлээ. Таалагдаж байнаа, авчихлаа. Анх удаа эсрэг хүйстнээ судлахаар ном авч байгаа царай нь энэ хэхэ. Бид хоёрын хэрүүлийн ихэнхийг миний анхаарал халамж сул байгаа талаар байдаг болохоор энэ тал дээр тус болчихоор юм байна уу, үгүй юу үзэх гэсэн хэрэг. Хэхэ унштал харин би бүх зүйлтэй санал нэгдэж байна гээч, явж явж би угаасаа муу эмэгтэй болж таарлаа. Заза би зөв л замаар яваа юм байна гэж хальт бодов :P. Энэ номны гол санаа гэвэл “Эмэгтэй хүн нэр төр, үнэ цэнэ, бие даасан байдлаа хэзээ ч алдаж болохгүй” гэсэн санаа юм. Зарим эмэгтэй залуудаа дурлахаараа хамаг байдгаа барьж гүйдэг, харин ингээд ирэхээрээ эрчүүдэд сонирхолгүй болж ирдэг юмдагуудаа кк. Тэдгээр эмэгтэйг сайн эмэгтэй гэх бөлгөө. Харин муу эмэгтэй яадаг вэ? гэдэг талаар энэ номонд өгүүлэх ажгуу. Энэ санааг л энэ номон дээр баруун зүүн, дээд доод талаас нь жишээнүүдээр баяжуулан бичжээ. Надад дараах хэсэг ихэд таалагдав:

“Тоть сургагчаас “Шувууг хэрхэн сургах вэ?” гэж асуувал тэр чамд “Шувуу суух мөчрийг өөрийнхөө мөрний хавьцаа байрлуул” гэж хэлнэ. Шувуу чамаас дээр байрлалтай байж болохгүй. Тэгвэл тэр өөрийгөө чамаас илүү гэж бодно. Тэгээд хөөрхий тоть чамд хичнээн их хайртай байсан ч чамаас өндөр байрлалд байгаа л бол түүнд хүрэхээр хуруугаа явуулахад тэр чиний гарыг тонших гэж оролдох болно. Томоотой тоть нүдэн дээр чинь “азарган тахиа” болж хувирахыг чи харна гээч. Харин шувууг чи газар тавьсан бол тэр өөрийгөө хамгаалах чадваргүй болно. Тоть сургагчид сурагчаа дуулгавартай болгохын тулд энэ аргыг хааяа хэрэглэдэг гэнэ. Чи шувуу руу хуруугаа дөхүүлбэл тэр чамайг тонших нь байтугай бушуухан чиний гар луу авирч, улмаар мөрөн дээр чинь суухыг хүснэ.”

Ерөнхийдөө бол би энэ номыг эмэгтэйчүүд уншчихад гэмгүй, сайн ном болжээ гэж дүгнэж байна. Энэ ном нь нэгнийхээ дээр гарах гэсэн тэмцэлд хэрхэн ялах тухай бишээ. Хамтаараа жаргалтай, сэтгэл хангалуун, хоёулаа хожих тухай л ном юм. Ээж маань хэлдэг юм “Ямар ч хүн давардаг” гэж хэхэ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн бүр давардаг. Хүн өөрөөсөө би даварч байна уу, үгүй юу, би увайгүй үйлдэл гаргаж байна уу, үгүй юу гэдгийг байнга асууж байх ёстой юм. Түүнийг заавал хүнээр хэлүүлээд байх шаардлага юун, өөрсдөө л өөрийнхөө эзэн нь байж ухаантай байцгаая. Тэгээд хэн нэг нь илүү эрх эдлэхгүйгээр, харилцаагаа буцаан тэнцвэртэй байдалд оруулахад анхаарах хэрэгтэй. Энэ хорвоогийн хос бүр нэг нэгнийхээ хайрыг дааж, ухаантай байж, хоёулаа аз жаргалтай байж, хоёр биенийхээ амжилтын шат нь байцгаах болтугай гэсэн ерөөлөөр бичлэгээ дуусгая даа :)