Sunday, December 30, 2007

Шинэ жилийн мэнд хүргэе!!!


Зээ ингээд блогоор минь зочилж буй танд
Шинэ жилийн чин сэтгэлийн
гал халуун мэндийг хүргэе ээ!!!

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай
Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй
Гар утас дүүрэн нэгжтэй :)
Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн
Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж
Шинэ оноо угтаарай !!!

Tuesday, December 18, 2007

18 нас минь байртай!

Маргааш би 19 нас хүрэх нь ээ. Яг одоо би энэ онд юу хийсэн, юун дээр алдаж, оносон, ирэх жил юу хийхээ тунгаан сууна. Энэ онд анхны гэхээр олон зүйл тохиолджээ. Хүн бүр л нэг нас нэмэхдээ хувийн амжилтаа тодорхой хэмжээгээр ахиулдаг болов уу. Үүний адилаар минийх ч бас дээшилжээ.
  • Анх удаа компанид ажиллаж(яг үнэндээ дадлага л даа) үзлээ. Хэхэ зарим хүмүүст энэ нь их инээдтэй сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ би үнэхээр өнөөг хүртэл ажил хийж байгаагүй юм хэхэ.
  • Анх удаа Мэдээлэл Технологийн инженерийн суурь шалгалтанд орлоо. Гэхдээ нэгэнд нь л тэнцсэн хэхэ. Хоёуланд нь тэнцэж болох л байсан. Миний л хайхрамжгүйгээс болж байхгүй юу. Эртнээс л сайн ач холбогдол өгч бэлдэх хэрэгтэй байсан юм. 4 сарынхд сайн гэгч нь бэлдэж байгаад заавал тэнцэнэ дээ!
  • Анх удаа япон хэл сурч эхэллээ. Одоогийн байдлаар 4-р түвшнийхээ шалгалтыг өгөх гэж байна. Хэрэв та япон хэл сурах гэж байгаа бол хэцүү гэж бүү айгаарай. Учир нь япон хэл сурах үнэхээр сонирхолтой шүү. Миний хувьд ялангуяа ханз цээжлэх нь их гоё хэхэ.
  • Анх удаа бүжгийн спортоор хичээллэв. Энэ үнэн янзтай байсан. Даанч одоо хичээллэх зав алга даа (санаа алдав ... ). Хэрэв та ямар нэг спортоор хичээллэе гэж бодож байгаа бол эргэлзэлгүй бүжгийн спортыг сонгохыг зөвлөе. Танд хөдөлгөөний эвсэл, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг бэлэглэх болно шүү.
  • Хэхэ бас анх удаа найз бандитай болов. Хэдийгээр одоо салчихсан ч гэсэн хэхэ.
  • Бас анх удаа блогтой боллоо. Энэ бол миний хувьд их чухал зүйл шүү. Блогтой болох нь олон олон давуу талуудтайг блогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх бизээ.
  • ...

Хүүе! Цаг 00.40. Амьдралд ганцхан тохиох 18 нас минь энэ бичлэгийг бичиж дуусахын завдалгүй орхиод одчихжээ. 19 нас минь чамайгаа баяртайгаар угтан авъя. Чи надад яг л 18 нас шиг минь инээд хөөр, амжилт бүтээл, эрүүл мэнд, сайн сайхан бүхнийг бэлэглээрэй. Чамаас би бүр ихийг шаардах болно шүү!