Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Wednesday, December 31, 2008

Шинэ оны Мэээээнддд!!!!!!!


Мөнх ногоон гацуураа засаад
Мөрөөдөл бүхнээ зүрхэндээн шивнэе
Цагийн зүү зэрэгцэх агшинд
Цаашдын жаргалыг та нартаа ерөөе
Оргилуун дарсаа буудуулах мөчид
Оломгүй хүслээ бодолдоон тээе
Ирээдүйд ирэх амжилт бүхнийг
Инээмсэглэл тодруулан сэтгэлдээ төсөөлье
Ирж буй шинэ ондоо та нар минь
Инээд хөөрөөр дүүрэн, эрүүл энх байгаарай!!!

Миний блогоор орж гардаг бүх блогчиддоо, уншигчдадаа Ирж буй 2009 оны гал халуун баярын мэндийг хүргэе!!!

Tuesday, December 23, 2008

Зүгээр л таалагдаад...

Хажуугийн аяийг зогсоож байгаад сонсоорой :)

Wednesday, December 17, 2008

Хорьж болдоггүй хорин насаа хө

Өнөөдөр миний 19 настай байх сүүлийн өдөр тохиож байна. Ингээд 80-ийн 1/4-ийг насалчдийн байжээ кк. Бага байхдаа 20 настай ах эгч нарыг их л том хүмүүс гэж боддог байж дээ. Гэтэл өөрөө энэ насан дээр ингээд хүрээд ирдийн байжээ. Саяхан л 19 насныхаа бичлэгийг оруулж байсан санагдана. Энэ 1 жил яасан хурдан өнгөрөө вэ? Гэтэл энэ хугацаанд блогтоо уртаашаа 10-хан бичлэг оруулсан байна шт. Маш хурдан өнгөрсөн болохоор ерөөсөө 10-ханыг л оруулж амжиж л дээ хэхэ.

Өглөө унтаж байхад аав, ээж хоёрын маань нэг нь өрөөнд орж ирээд төрсөн өдрийн мэнд хүргэж хацар дээр минь үнссэнээр миний төрсөн тэр өдөр эхлэнэ дээ. Би аавынхаа төрсөн өдрөөр төрсөн юм. Үгүй ээ, аав миний төрсөн өдрөөр төрсөн юм хэхэхэ. Аавдаа ч бас маргааш болох төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе! Намайг төрүүлж өсгөж, өдий зэрэгтэй болгосон хамгаас хайрт ээждээ баярлалаа, тандаа охин нь мааш их хайртай! Аав, ээж, дүүтэйгээ, энэ хорвоо дээрх хамгийн хайртай хүмүүстэйгээ төрсөн өдрөө тэмдэглэх би энэ ертөнцийн хамгийн азтай, бас жаргалтай хөөн.

Friday, November 21, 2008

Ураааа, ташаа мэдээлэл байж! :D

Ингэж баярлах гэж! Өнөөдөр цонхтой цагаараа мэйлээ шалгаатахсан чинь Залруулга гэсэн юм МТҮП-аас ирчихсэн байдийн байна. Тэгээд нээгээд уншсан чинь систэмд алдаа гарсны улмаас шалгалтын дүнг ташаа мэдээлж гэнээ..Тэгээд дахиад ороод дүнгээ харсан чинь би өглөөнийхөө шалгалтанд тэнцчихэж! :D Өмнө нь алинд нь ч тэнцээгүй гэсэн хариу хараад байдгаараа гутарчихсан байсан хүн чинь хэдий хоёуланд нь тэнцэж чадаагүй ч гэсэн манннгар баярлалаашт..хэхэ..Тэгэхээр одоо би өдөр, өглөөний шалгалтуудын аль алинд нь тэнцээд үзчихлээ шүү дээ..Хамгийн гол нь энэ.. Би Програм зохиогч гэгч энэ мэргэжлийнхээ хамгийн үндсэн, суурь мэдлэгүүдийг Бараг эзэмшчихэж шүү дээ! 4 жил их сургуульд сурсны минь үр дүн энэ биш гэж үү? Яг жилийн өмнө 2007 оны 10 сарын шалгалтанд өглөөнийхт нь унаад, өдрийнхт нь тэнцэж байсан юм..Тэгээд өнгөрсөн 4 сард өглөөнийхийгөө өгөөд бас л уначихсан хэрэг..Одоо өдрийнхийгөө сайн бэлдэж байгаад дахиад нэг үзээд алддаг хэрэг ээ! :)

Өмнөх бичлэгт маань урам хайрласан хүмүүстээ ёстой их баярласан шүү..Тиймэрхүү үедээ блог андуудаасаа урмын сайхан үгс сонсох нь үнэхээр сайхан юм байна лээ..Блогтой байхын бас нэг сайхан нь энэ юм даа..Та нартаа баярлалаа! Саяын шалгалтан дээр за өдрийнх ч гайгүй байлгүй гээд өглөөнийхт л хамаг анхаарлаа төвлөрүүлж бэлдээд байсан чинь ийм юм болчихлоо доо..Тэр эхний 5 бодлого дээр баахан юм уншиж, эргэж буцаж хамаг цагаа барж байдаг..би ч мөн тэнэг хүн юм даа..Шууд л эхлээд жавагийнхаа бодлогуудыг боддог байсан юм. Ганцхан цаг дутуу байхад жавагийн бодлогууд руу орж байгаа байхгүй юу..1 бодлого дээр л бодлогын тавил гэж 2,3 хуудас юм унших хэрэгтэй болж байхад яаж ч амжих вэ дээ..Цагаа буруу хуваарилсных (хуваарилаагүйнх) л байхгүй юу.. Гэхдээ зүгээрээ, чамлахаар чанга атга аа гэж, өөрийнхөө өмнө нь тэнцэж байгаагүй хэсэгтээ тэнцчихлээ шүү дээ..Нээрээ л Дамжаагийн хэлснээр би энэ шалгалтанд тэнцэж болдоггүй зөндөө аргуудыг нээчихлээ шүү дээ хэхэ. Миний алдаанууд энэ шалгалтанд бэлдэж байгаа хэн нэгэнд, хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм билүү :). Одоо алдаануудаа дахиж давтахгүй ээ! Let’s crack Fundamental Information Technology Engineer Examination!!! :D

Wednesday, November 19, 2008

Дахиад л... :((


Өнөөдөр IT-ийн шалгалтын хариу гардийн байна. Чөөгий гэж дахиад л тэнцсэнгүй. Шалгалт өгсөн өдрөө л нэг л биш болоод явчихсаныг мэдсэн л дээ..Шалгалтаа муу өгснөөсөө болоод юун блогтой манатай хэд хоногийг өнгөрөөх шив..Тэгээд өнөөдөр яг тэнцээгүй гэсэн хариугаа харсан чинь бүр сонин болчлоо. Уйлах ч хэцүү, байх ч хэцүү, яамаар ч юм дээ..Энэ жил надад юу гээч нь болоод байгааг ойлгохгүй юм.. Зорьж, хүсч өчнөөн цагаа зарсан бүхэн минь буруугаар эргээд, бүтэлгүйтээд байх юм. Энэ шалгалтанд бэлдэж байгаа нь энэ гэж япон хэлээ ч, хийж байгаа ажлаа ч хойш тавин байж бэлдсэн юмсан. Гэтэл одоо япон хэлний 2-р түвшин ч үгүй, шалгалтандаа ч тэнцсэн юм байхгүй энэ жилийг үдэх шив. Монбушогийн хариу хүлээж байсан бас л байхгүй..Ажил дээр ч гэсэн аль дээр л авсан ажил..одоо хүртэл дуусгачихаж чадахгүй явсаар л..Жижиг том гэлтгүй зөндөө л юман дээр зөндөө л бүтэлгүйтлээ..Энэ бүтэлгүйтлүүд хэзээ дуусах юм болоо..Эсвэл би энэ бүхэнд хэт их ач холбогдол өгч, өөрийгөө зовоогоод байгаа юм болов уу..Бүтэлгүйтэх болгондоо за зүгээр дээ, бүх юм болж л таарна гэж аль болох л өөрийгөө сэргээхийг хичээдэг ч..Яг одоо бол тэгж бодохоос ч дургуй хүрч байна.. Өнгөрсөн жил ийм байгаагүй л юмсан..Энэ жил хурдан дуусаасай билээ..

Уг нь би ингэж их юмыг болохгүй, бүтэхгүй байна энэ тэр гэж боддоггүй л юмсан. Бүх юм яавал ч яаг гээд, юу ч бодохгүй нээх сайхан тааваараа хэд хоногийг өнгөрөөхийг хүсч байна.. Энэ бичлэгээ хэзээ нэгэн цагт уншихад магадгүй тэгж их сэтгэл зовоод байхаар зүйл биш байсныг ойлгох биздээ..Бүх юм түр зуурынх...

Жоохон бухимдалтай бичлэг оруулсныг минь уучлаарай..Уг нь хүн уншихад чанартай, хэрэгтэй юм бичье гэж боддог юм..Хэрэггүй мэдээлэл уншуулж цагийг тань үрсэн бол өршөөгөөрэй..Блогтоо биччихвэл жоохон бухимдал тайлагдах байх гэж бодоод оруулчихлаа..

Saturday, September 13, 2008

Оюуны зураглалын талаар :)

Энэ өдрийн мэнд хүргэе!!! Бүгдээрээ сайхан намаржиж байгаа биддээ? Миний хувьд дадлагаа хийгээл байгаа..Энэ удаагийнхаа бичлэгээр амласан ёсоороо өөрийн мэдэх хэмжээнд Оюуны зураглалын талаар бичлэг бэлдлээ. Би оюуны зураглалын талаар анх 2 жилийн өмнө заалгаж байсан юм. Лекц бичих, хичээл давтах, ханз цээжлэх, шалгалтанд бэлдэх, төлөвлөх, өдрийн тэмдэглэл хөтлөх гээл олон юманд хэрэглэдэг. Сүүлийн үед харин блогтоо бичлэг нэмэхдээ ашигладаг болоод байгаа..:)...Оюуны зураглалыг хичээлдээ хэрэглэх нь хичээлийг зугаатай болгож өгдөг бөгөөд ингэснээр нойр хүрч, уйдахгүй сайн талтай байдийн. Ер нь ихэнх оюутан, сурагчидын хувьд хичээл давтах, даалгавраа хийх нь яршигтай, залхуутай ажил байдаг гэхэд худлаа болохгүй болов уу? Ярайтал нэг өнгийн балаар бичсэн лекцээ уншиж, хичээл давтахад нүд чилж, нойр хүрдэггүй гэж үү? Тэгвэл оюуны зураглал хийгээд үзэхийг санал болгоё. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Тодорхой нэг ухагдахууныг дэд ухагдахуунуудад задлан, үгээр болон дүрсээр цацарган дүрслэхийг оюуны зураглал хэмээн ойлгож болно. Оюуны зураглалыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх, хичээл давтах, багаар ажиллах, мэтгэлцээн, илтгэлд бэлдэх зэрэг олон зорилгоор ашиглаж болно. Хамгийн гол нь ингэж цацарган дүрсэлснээр тархин дах бүх мэдээллээ шавхан гаргаж, бүтээлч сэ
тгэлгээ хөгждөг байна. Оюуны зураглалыг эзэмшсэнээр дараах давуу талууд хүнд бий болдог гэнэ.
  • Зурах чадвар, харааны мэдрэмж сайжирснаар ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл дээшилнэ.
  • Оюуны дарамт суларч тархи сэргэлэн цовоо, шинийг хайгч болно.
  • Хичээл хийнэ гэдэг зугаа болно.
  • Өөрийн оюуны зураглалыг бусдад таниулна.
  • Агуу зураачдын бүтээлийг илүү их ойлгоно.
Оюуны зураглалыг хийхийн тулд үндсэн ухагдахууна
а дэвтрийн цаасныхаа голд бичих юмуу зургаар дүрслээд, дараа нь дэд ухагдахуунуудыг модны мөчир мэт салаалуулан цацарган зурна. Ингэхдээ дараах зарчмуудыг мөрдөхийг зөвлөдөг байна. Үүнд:

  • Онцлог байх
    • Оюуны зураглалын төвийг ямагт дүрсээр илэрхийл
    • Үгээр бус дүрсээр илэрхийлэхийг хичээ
    • Дүрсийг дор хаяж 3 өнгөөр будах
    • Дүрсийг амьд мэт зурах – дүрсийг алслалтай, гэрэл сүүдэртэй зур
    • Таван мэдрэхүйг цочроохыг оролд
    • Үг, дүрс, мөчрийг янз бүрийн хэлбэр хэмжээгээр зур
  • Холбоостой байх
    • Зураас ашиглах
    • Өнгө будгаар ялгах
    • Кодлох
  • Тодорхой байх
    • Мөчир бүр дээр зөвхөн ганц үг бичнэ
    • Үгийг том үсгээр, дармалаар бичнэ
    • Үгийн урт, мөчрийн урт адил байна
    • Мөчир салаалах бүрд улам нарийсна
    • Дүрсийг ойлгомжтой зурах
    • Дэвтрийн хэвтээ чигт зураглалыг хийх
    • Үсгийг цэх босоо хэлбэрт бичих
  • Өөрийн хэв маягийг тусгасан байх

  • За миний хувьд ч үүнийг нээх ягштал мөрдөөд байдаггүйм дөө. Өөрт л ойлгомжтой байвал хамаа байж уу гээл зурчдийн хэхэ..Оюуны зураглалыг гараар хийхээс гадна програмаар хийж болно. Ийм програмууд зөндөө байдаг. Mind map гээл гүүгэл ахаас асуугаад үзээрэй. Гараар оюуны зураглал хийхэд өнгийн балаа солих, зу
    раг зурах гээд жоохон цаг авдаг боловч бүтээлч сэтгэлгээ хөгжих талаасаа илүү сайн байх болов уу. Яарч сандарсан үед програмаар оюуны зураглал хийх нь мэдээж цаг хэмнэдэг сайн талтай.

    Ингээд өөрийнхөө хийж байсан зураглалуудыг та бүхэнд толилуулъя. Томоор харахыг хүсвэл дээр нь дараарай :)


    Дээрх зураглалыг сургалтан дээр "Мэдрэмж" (мэдрэхүй) гэсэн сэдэв өгөөд хийлгэж байсан юм.


    Дээрхийг Өгөгдлийн сан хичээлийн шалгалтанд бэлдэхдээ хийж байв. Үр дүн нь ч гарсан шүү. Гайгүй дүнтэй гарчихаар хажууд нь нэмээд зурцийн хэхэ.. :P


    Энийг харин ханз цээжлэхдээ хийж үзэж байсийн. Ингэж цээжлэх нь дахин дахин хуулж бичиж цээжлэхээс илүү үр дүнтэй байсан. Тухайн ханз нь тархинд өнгө, зураг, байрлалтайгаа хадгалагдсан болохоор дахин санахад хялбар байсан байх л даа.. Хүн ер нь текстэн хэлбэрээр бичсэн зүйлийг санахаасаа илүү зураг дүрсийг санахдаа илүү байдаг шүү дээ.


    Дээрхийг Интернэт програмчлал1 хичээл дээр статик вэб хийх даалгавар өгөхөд хийж байсан юм. Миний вебийн дизайн ямар байх ёстой вэ гэсэн утгатай. Статик вэб хийх гэжийж форум, чат этэр гээд бичцэн байгаамаа хэхэ.

    Харин лекц бичихдээ доорх маягаар л хийнэ дээ.
    Жич: Би муухай бичдэгээрээ алдартай л даа хаха:)






    Хүн ер нь тэмдэглэлдээ 2 өнгө нэмэхэд л тогтоох нь чадвар илт сайжирч, бүтээлч чадвар өсөн нэмэгддэг гэдэг юм билээ. Суралцах үйлээ илүү үр дүнтэй болгоё гэвэл лекцийнхээ дэвтэрт хэд хэдэн өнгө (тодруулагч, олон өнгийн бал гэх мэт) оруулаад үзээрэй. Зурган хэлбэрээр тэмдэглэл хийвэл бүр ч үр дүнтэй байх болно. Аливаа юмыг аль болох өөрт зугаатай, хөгжилтэй байдлаар хийвэл юу ч хийсэн хялбар, бас өгөөжтэй байх болов уу..Оюуны зураглалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл эндээс авч болно шүү..Мөн энэхүү бичлэгээ Тони Бьюзан, Барри Бьюзан нарын "Оюуны зураглал" номын тусламжтай бэлдлээ :)

    Ингээд найзуудаа Оюуны зураглалыг эзэмшиж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлцгээе ээ!!! :)

    Monday, August 25, 2008

    "Олимпийн Аваргууд" маш олон болох болтугай!!!

    Монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн, бахдуулсан, баярын нулимсыг нь асгаруулсан азтай, авхаалжтай, хийморьтой аавын хүү, ээжийн охид юмдаа та нар! БАЯРЛАЛАА ТА НАРТАА!!! Монголчууд бидэндээ үлгэр дуурайл болж, хүсэл зорилгодоо үнэнч, тууштай хөдөлмөрлөж чадвал хэрхэн амжилт ирж, мөрөөдөл биелдэгийг бидэндээ харууллаа, мэдрүүллээ, нотоллоо. Хэн хамгийн ихээр хүсч мөрөөдөж байна, түүнд л ялалт ирдэг...Тиймээ залуусаа, энэ сайхан залуусаасаа үлгэр аван өөр өөрийн салбартаа, хийж буй ажилдаа эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан ОЛИМПИЙН АВАРГУУД байцгаая!!! “Олимпийн Аваргууд” маш олон болох болтугай!!!

    Sunday, July 27, 2008

    Hi all !!! :)


    Hi all! Зиа намайгаа санав уу даа хэхэ... 3 сараас хойш бичлэг оруулаагүй гэхээр мөн ч их удаж дээ... Миний амьдрал ямар шуухан байна вэ гэж үү.. Өө сайхан сайхан.. Энэ хугацаанд олон ч зүйл тохиолдлоо.. 3-р курсээ төгслөө.. Ингээд би ахлах курсын оюутан боллоо гэж ккк... Дараа жилийн өдийд аль хэдийн их сургуулиа төгсчихсөн, оюутны жилүүдийг ардаа үлдээсэн байх нь дээ...
    Бас япон хэлнийхээ курсыг дүүргэлээ. Япон хэлийг бараг жил шахуу үзлээ дээ..Харин төгсөхдөө 2-р түвшиндээ тэнцэж чадаагүй нь жоохон харамсалтай. Гэхдээ сар бүрийн түвшин тогтоох тест гэж бий..Тэр тестэнд бие даан бэлдэж байгаад 2-р түвшиндээ тэнцэхийг зорьж байна..10 сар гаруй бидэнд япон хэлийг зааж, сургаж байсан Онон багш, Ито багш, Ёшиике багш нартаа талархаад баршгүй нь. Та нартаа баярлалаа! Ер нь япон хэл сурахаар шийдсэн хүн ханз, үг цээжлээд суух цаг бас тэвчээртэй байх нь чухал юм байна гэдгийг ойлголоо.

    Харин одоогийн байдлаар нэг компанид дадлагаа хийгээл зунийг өнгөрөөж байна даа. Ажил маань манай гэрээс ойрхон болохоор хэд алхаал ажил руугаа оччихно..бүр цайны цагаараа гэртээ очиж цайгаа уудаг гэжугаа..хихи (ингэж хэлэхээр зарим хүмүүс атаархаад байдын хэхэ). Ороод удаагүй байгаа болохоор хийх гэхээсээ сурах юм нь л их байна дөө. Удахгүй хийлцдэг, дараа нь хийдэг болохын төлөө зүтгээд л байна даа. Ажил тарж ирээд гэртээ япон хэлэндээ бэлдэх, 10 сарын IT-ийн шалгалтандаа бэлдэх бас шинэчлэгдсэн блогуудаар тэнэх, кино үзэх, хааяа хоол хийх гэх мэтээр л оройг өнгөрөөж байх шив. Ойрд ч блогоор ёстой тэнэж өгч байгаа даа харин ч нэг. Хажуугийн blog list ямар урт болсоныг харж байгаа биздээ keke..Гоё блог олохоороо мангар баярладаг өвчтэй болсон гэжугаа..Тэгээд blog list рүүгээ баяр ёслолын байдалтай нэмнэ дээ хаха..Сүүлийн үед өдөрт 1,5 цагаас илүүгүй хугацааг л блогт зориулах зорилт тавиад байгаа. Тэгэхгүй бол хамаг цаг блог гээч юманд зарцуулагдаад байхын. Сайн блог унших ч муу ч юм биш л дээ..гэхдээ өдөрт хийх ёстой юмаа бас амжуулахгүй бол болохгүй штээ тээ..

    За за ингээд дараагийн бичлэгээрээ дахин уулзалдая! Энэ зуныг үр бүтээлээр дүүрэн, сайхан өнгөрөөдөг юм шүү! Ээдддэээ кичээж үзээрэй!!! :)

    Sunday, March 23, 2008

    Do you know

    Thursday, March 20, 2008

    Өөрийгөө зэмлэсэн нь

    Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе! Блогтоо салхи оруулалгүй нилээн удчихлаа. Энэ удаагийн бичлэгтээ өөрийгөө жоохон зэмлэмээр санагдаад...хэхэ. За юуны өмнө таг чиг байсан энэ хэд хоног юу болсон тухай товчхон дурдъя.


    Миний хувьд нилээн завгүй өдрүүд өнгөрлөө. Дээр япон хэл сурч байгаа гэж бичсэн дээ. Тэгээд одоо 4,3-р түвшиндээ тэнцчихсэн :), дунд шат маань дөнгөж эхлээд явж байна. Дунд шатаа төгсөхөд 2-р түвшинтэй болсон байх ёстой гэжугаа. Одоо ингээд 2-тоо л бэлдээд байж дээ :). Дээрээс нь Монгол-Япон төвөөс “МТ-ийн ахлах инженерүүдэд зориулсан МТ-ийн сургалт” гэж явуулж байгаа юм. Энэ нь бидэнд зааж байгаа япон хэлний хичээлтэй адилхан цуг заах ёстой зүйлийнх нь нэг гэсэн. Зорилго нь япон хэлтэй, дээрээс нь мэргэжилдээ сайн инженерүүдийг бэлтгэн гаргах. Хэрэв энэ 2 сургалтандаа хоёуланд нь амжилттай суралцчих юм бол nice инженер болох гээд байдаг хэхэ. Тэгээд эдгээр сургалтууд, их сургуулийн хичээл гэж ээлжилсээр өдрүүд маш хурдан өнгөрч байна даа. Дээрх сургалтын талаар хэдэн үг хэлэхэд багш нь ч сайн, ярих юмгүй чанартай, сайн сургалт болж байгаа. Ихэнх хичээл нь их сургуульд ордог боловч оюутнуудад биш жинхэнэ инженерүүдэд зааж байгаа гэсэн утгаар (ч гэх юм уу) арай дээд түвшинд заагдаж байгаа гэхүү дээ. Ямар ч байсан би уулын бэлд зогсож байсан бол дээшээ хэд алхаад арай өндөр дээрээс юмыг харж байгаа юм шиг л болж байна (хэхэ). Мэдээж бүүр дээшээ оройд нь гарах хэрэгтэй байх :P. Тэгэхээр над шиг оюутан хүнд ямар их хэрэгтэй бөгөөд ач тусаа өгч байгаа хичээл болох нь тодорхой байгаа биддээ хэхэ. Гэхдээ сурсан бүхнийгээ сайн ашиглаж чаддаг л болох хэрэгтэй дээ :).


    За тэгээд их сургуулийн хичээлүүдийн маань даалгаврууд жоохон овооролттой л явж байна :P. Энэ ч над мэтийн юмыг цагийг нь тулгаж хийдэг хүн бүрт л тохиолддог асуудал байх дөө. Уг нь тулгахгүйг хичээдийн, даанч тулчихаад байдийн хэхэ. Бие даалт хурааж авах цаг нь дөхөхөөр эсвэл шалгалт авах болохоор л нойргүй шөнүүд ар араасаа үргэлжлэнэ дээ. Тэгээд нойргүй хоносны маргаашийн хичээл бол манан дунд л өнгөрнө шүү дээ хаха. За тэгээд нойргүй хонолтын давтамж ойр ойрхон байвал ханиад томуутай ч найзлаж өгнө дөө. Энэ бүгд юунаас болоод байна вэ гэхээр би хичээл, амралтаа зохицуулж чадахгүй байгаагаас л болж байгаа юм. Энэ асуудал намайг аль 10 жилд байхаас л байсан л даа. Гэхдээ тэр үед тэгж их сүртэй олон юм хийх шаардлага гардаггүй байсан ч юмуу эдгээр алдаануудаа засах тухай одооных шиг ийм “seriuos”-оор бодож байсангүй хэхэ.


    Миний дутагдал үүгээр дуусгавар болохгүй ээ. Бас нэг асуудал юу гэхээр өглөө босч чаддаггүй явдал. За зөвхөн өглөө ч биш, босно гэж сэрүүлэг тавьсан цагтаа босдоггүй явдал. Тэгээд л дандаа хичээлд хоцорч очихыг яана. Үгүй ээ ер нь хичээл өдөр ч байсан яг цагийг нь тулгаж гараад хоцорчихоод байдийн. Гарах гэсээр байтал л цаг болчдийн. Хэрэв яг тэдэн цаг унтаад, тэдэд босно гээд түүндээ хүрч чаддаг болчихвол ямар гоё вэ тэ :P. Аан төлөвлөгөө гаргадаггүй юмуу гэж үү? Тэрийг чинь харин их сүртэй гаргана шүү дээ хэхэ. Даанч түүнээсээ баримжаа л харна уу гэхээс яг цаг тухайд нь хийгээд явж байсан удаа бараг байхгүй дээ. Өөрөөр хэлбэл би өөрийгөө ялж, өөртөө шударга хандаж чаддаггүй юм. Өөрийгөө ялж, өөртөө шударга хандаж чадахгүй байж их том том зорилго, мөрөөдөлтэйг яана аа! Хааяа энийг бодохоор өөрийгөө шоолж инээмээр санагдаад байдийн kkk.


    Хэрэв би одоо л энэ алдаануудаа засч чадахгүй юм бол өөрийн зорилго, мөрөөдөлдөө хэзээ ч хүрч чадахгүй гэдгээ мэдэж байна аа. Тийм ч учраас би блог дээрээ бичиж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон хүнд хэлсэн юм чинь би өөрөө илүү ухамсарлаж, алдаагаа бага багаар ч болов засах болов уу гэж найдаад. Одоо би гаргадаг алдаануудаа засахын тулд маш ихээр хичээх болно оо. Үүнийг би миний бичлэгийг уншиж буй Таны өмнө амлаж байгаа юм шүү хэхэ (хэдийгээр дотроо маш их айж байгаа боловч :P). Дараагийн бичлэгтээ ямар нэг алдаагаа зассан тухай “үнэн” мэдээлэл оруулахыг хичээх болно оо :).


    Залуу идэр насан дээрээ дадал, муу зуршил болохоос нь өмнө, илүү ихийг хийж бүтээхийн төлөө алдаа дутагдлаа ухамсарлан, түүнээсээ салцгаая залуусаа! Үргэлжийн үргэлж Амжилт шүү манайхаан! :)

    Tuesday, February 12, 2008

    Титэм үг

    Н.Багабанди гуайн "Титэм үг"-ийг амтархан уншдаг билээ би. "Титэм үг"-ийг уншихаар хааяа хааяа дутагддаг цэнэгээ авах шиг л болдогийн хэхэ. Тэгээд миний блогийг уншиж буй хүн бүхэн над шиг энэ цэнэгийг авч байгаасай гэж бодоод "Титэм үг"-сийг блог дээрээ тавьж байхаар шийдлээ. За ингээд залуусаа цэнэгээ авцгаая! :)

    Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун

    Нэгэн хөгжмийн зохиолч шинэ бүтээлийнхээ ноотыг толилуулахаар аугаа их Бетховенд гардуулан өгчээ. Төгсгөлийн хуудасны өнцөгт “бурхны авралаар эсэн мэнд дуусах болтугай” гэж бичсэн байв. Үүнийг уншингаа Бетховен тэр дор нь үзгээ шүүрэн авч “Бурханд найдах нь юу вэ. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэж таталган бичсэн гэдэг. “Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэх энэ үг суу алдарт Бетховений амьдралынхаа туршид мөрдсөн зарчим, уриа дуудлага нь байжээ.

    “Айлаас эрэхээр авдраа уудла” гэсэн монгол үг бий. Хүн бүрийн оюун ухааны авдарт “хүслийг хангагч чандмань эрдэнэ” дүүрэн чихээстэй байдаг юм. Гагцхүү авдрынхаа тагийг итгэлтэй сөхөж, хэрэгтэй зүйлээ оролдлого зүтгэлээр онгичин хайж, эцэж цуцашгүй чармайлтаар олж илрүүлэн, оновчтой ашиглах л хэрэгтэй. Мөрөөдөл тэмүүлэл, өөдрөг сэтгэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого, ажилсаг бүтээлч чадвар-энэ бүгд бүтээлч хүнд зайлшгүй байх шилдэг чанарууд.

    Тэдэнгүйгээр амжилтын оргилд өөрийгөө хөтөлнө гэж бодож санахын ч хэрэггүй. Ямар ч хүн ертөнцөд өө сэвгүй сайн хүн болон бүрэн төлөвшин мэндэлдэггүйтэй адил бүтээлч шилдэг чанар эхээс төрөхөд энэ биед чинь иж бүрнээрээ цогцлон заяахгүй. Тэр бүгдийг хүн бүхэн өөрийнхөө хүчээр, өөртөө цогцлоохыг мэрийн хичээх ёстой. Тэгж баймааж нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа өөрийн гараар итгэл дүүрэн дархлах боломж алхам алхмаар дөтлөн ойртоно.


    Гар хумхилгүй ажиллахгүйгээр гавьтай амжилтад хүрч чадахгүй. Оюунаа хөвчлөн дайчилдаггүй хүн олигтой бүтээл туурвиж эс чадна. “Ажил л миний хэмжээлшгүй баяр баясгалан байдаг” гэх үгийг суут Моцарт хэлэх дуртай байж. “Ажил бол энэ ертөнц дээрх миний цорын ганц таатай зүйл” гэж амжилт олсон нөгөө нэгэн алдартан дахин давтан хэлдэг байв. Ажил хөдөлмөр чиний хэмжээлшгүй баяр баясгалан байж, ажил хөдөлмөрийг амьдралдаа тохиох цорын ганц таатай зүйл болгож чадвал амжилтад хүрч, алдраа мандуулах шидэт түлхүүрээ бат атган зогсож байна гэж бардам бодож болох нь ээ. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хүслээр хүрээд ирдэг, бэлнээр ороод ирдэг зүйл энэ хорвоод үгүй болохыг өглөө болоход наран мандаж, орой болоход шингэхтэй адил гарцаагүй үнэн гэдэгтэй зүйрлэн жишин санаж яв.


    Хүмүүс ажил хөдөлмөрийг янз янзаар л хийдэг. Ажилд тааруу, муухан хийдэг, бие дайчилдаггүй залхуу нэгэн байхад ажлаа тааруу, муу хийж чаддаггүй, муу хийнэ гэдгийг мэддэггүй, бахархам бүтээлч чадвартай нөгөө нь байна. Хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ өгч, махран зүтгэдэг хайрламаар хэсэг байхад эрхэлсэн ажлаа ор нэр төдий хийсэн болж назгайран цаг нөхцөөгсөд цөөнгүй. Ажил бүтээлээ муу хийж чаддаггүй, дутуу дулимаг орхиж сураагүй тэр хүмүүс алдар хүндийн барианд хэзээд ойрхон байна. Хариуцсан ажилдаа зүрх сэтгэлээ өгч махран зүтгэгч, хайр татам хүмүүс олны хүндлэлийг хүлээж, бахархан дурсагдана.


    Шинжлэх ухааны ч бай, урлаг утга зохиолын ч бай аль ч салбарт агуу их хэмээн алдаршсан, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бусдаас даван гарч алдраа мандуулсан хэн боловч өрөөл бусдад найдалгүй өөрийгөө дээд зэргээр дайчлан, хичээн зүтгэж байж тэрхүү бахархам амжилтыг олсон байдаг. Тэдний дотор ядуухан бор гэрт өссөн хүн байхад баян тансаг өргөө гэрт төрсөн нь ч байна. Идэж уух, өмсөж зүүх, эрхэлж тоглох бүхнээр бялхаж байгаа мөртлөө өөртөө хатуу шаардлага тавьж, сурч мэдэхийн судалж бүтээхийн төлөө махран зүтгэсээр агуу их үйл хэргийг гүйцэлдүүлсэн суут хүмүүс бий.


    Туйлын ядуу тавилангаас үл шалтгаалж, өөрийгөө шавдуулан, хүрч болох хамгийн дээд өндөрлөгт өөрийнхөө хүчээр гарч чадсан жишээ захаас аван бий. Хүн амжилтад хүрэхэд ямар ч хатуу хэцүү бэрхшээл гай тотгор, төвөг саад төдийлөн болдоггүй гэдэг нь гайхамшигт хүмүүсийн намтар цадигаас тодхон бөгөөд нийтлэг харагддаг. Харин ч олонх тохиолдолд иймэрхүү бэрхшээл хүмүүст сэтгэл, итгэлийн хат суулган, хашир таниулж өөд нь татдаг байна.


    Өөрөөр хэлбэл, гачигдал зовлонг шүд зуун тэсвэрлэж, шөрмөсөө сунатал ажиллаж хөдөлмөрлөе гэх чин хүслэн ундран оргилон бий болдог байна. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах зориг хүчийг өгдөггүй. Өнөөгийн ядуу зүдүү, дутуу гуцуу амьдрал үүрдийн золгүй байдал, үзүүргүй зовлон гуниг гэсэн үг хараахан биш. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах гүн итгэл өвөрлөн хичээн зүтгэвээс ядуу гуцуу байдлыг хишиг буян болгон хувиргаж төвөггүй чадна. Зовлон бэрхшээл өөдлөн дэвжихийн төлөөх тулаанд зориг хүчийг өгч туйлдаж сөхөрсөн хүнийг хөл дээр нь баттай босгодог юм. Ийм зориг хүчтэй, хөл дээрээ баттай боссон хүн ялж дийлэн, цаана нь гарч, зорилгоо биелүүлэх нь эргэлзээгүй тодорхой.

    Өөрийнхөө хүч чадал, бололцоо нөөцөд бүхнээс илүү итгэн найд. Өөрийн чинь гутлыг чиний өмнөөс хэн ч өмсгөхгүйтэй адил өөрийн чинь өмнөөс суралцан, чиний оронд хөдөлмөрлөж, чиний нэрээр бүтээн туурвиж өгөх хүн хорвоод үгүй. Чамайг өвдөж зовбол чиний төлөө сэтгэл гарган, санаа тавьж эмчилж тордох хүн байх боловч чиний өмнөөс эм танг чинь ууж, эмчилгээ засал хийлгэж эдгээн илааршуулж чадахгүй. Тиймээс өөртөө эргэлзэж тээнэгэлзэлгүй найдан, өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах нь хүн бүрт оногдсон заяа тавилан. Ингэж хэлэхдээ бусдын тус дэмийг бүхэлд нь орхигдуулан үгүйсгэж байгаа хэрэг огтоос биш.


    Хэн ч хөндлөнгийн тус дэмгүйгээр амьдарч чадахгүй нь ойлгомжтой. Ямар ч ухаантай, гайхамшигтай хүн бусдаас хишиг тусыг байнга хүртэж байдаг нь мэдээж. Сэтгэл санааны дэм хийгээд, журамт андын сэтгэлээ салшгүй сайн нөхрийн төлөө өргөх нь зүйрлэшгүй том тус нэмэр. Бусдын тусламж, өөрийн бүхий л чадлаар сэтгэл шуудран зүтгэх хоёрын аль алийг нь дутааж болохгүй. Тэр нь залуу зандан насанд ч, замаа олж, биеэ даасан үед ч нэгэн адил хамаатай. Гэхдээ л өөрийн хүч чадалдаа эргэлзэлгүй итгэн, бололцоо нөөцөө шавхан дайчилж, бүтээлч шаргуу хөдөлмөрлөн, их хэргийн төлөө эргэж хургалгүй зорь.


    Амьдралаа үнэ цэнэтэй, утга төгөлдөр, ухаантай зөв авч явахыг залуу хүн бүр хичээх хэрэгтэй. “Ухаангүй, ёс суртахуунгүй, цэнгэлд автсан хүмүүсийн амьдрал ямар ч үнэ цэнэгүй байдаг” гэнэ. Зуурдын жаргалд хөтлөгдөн, зугаа цэнгэлд ташуурч, түмэнд нүүрээ барах ичгэвтэр бүхнээс татгалз. “Ичгэвтэр зүйл хийсэн хүн юуны түрүүн өөрөөсөө ичих ёстой”. Өөрөөсөө ичих мэдрэмжтэй хүн алдаж гишгэх нь ховор. Алдлаа ч хор холбогдол нь гайгүй. Өөрөөсөө ичдэг хүн нэг бүдэрсэн гадсандаа дахин бүдэрдэггүй юм. Архи, тамхинд шимтэн дурлах буруу зуршилд автваас амьдралдаа санаатай хор хүргэж байгаа мунхаг үйлдэл.


    “Архидалт бол бүх гажгийн эх”. Энэ гажгуудыг засахын тулд жигтэйхэн сайн хууль баталчихвал хүмүүс хорт зуршлаа тэр дор нь таягдан хаячих мэт гэнэн төсөөлөл байдаг. Ямар ч хүчирхэг хатуу чанга хууль гарлаа гэсэн залхуу этгээд гэнэт ажилсаг болон төрөл арилжиж, үрэлгэн хүн жигтэйхэн тооцоотой болон нарийлж, архичин архиа жигшин шууд орхиж, тамхичин тамхиа хаях нь юу л бол? Харин өөрийнхөө гэмийг өөрөө ухаарч, өөрийгөө өөрчлөхөөр сэтгэлээ хатамжлан шулуудаж, хэмнэж гамнахын утга учрыг ойлгож, архинд живсэн гаслант амьдралаа өөрөө ухамсартайгаар буруушааж эхэлбэл хүн сайн тал руугаа өөрчлөгдөх үүрийн гэгээ туяарч эхэллээ гэсэн үг.


    Сэтгэл итгэлийнхээ хүчээр буруу зуршлаас ангижрах нь өөрийгөө аврах хамгийн дөт зам. Буруу үйл үйлдэж байна гэдгээ юуны өмнө өөрөө ухамсарлаж, түүнээс татгалзах сэтгэлийн хүчээ хураан хуримтлуулж, тэсвэр тэвчээр заан, эргэлт буцалтгүй эрс зориглож чадвал нүүрлэн буй зовлон гамшгаас биеэ хамгаалж, өөрийгөө аварч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зөвхөн өөрийгөө аврах төдийгүй хамгийн хайртай хүмүүсээ уур уцаар, уйтгар гуниг, гутрал доромжлолын занал зүхлээс ангижруулж байгаагаа ухаар.


    Бусдын тус дэмэнд найдалгүй яахав. Гэхдээ өөрөө өөртөө туслагч байх нь бүхнээс илүү чухал. Өөртөө туслах оюун ухаан бол хүний өсөж дэвжих өөдлөн хөгжих тулгын чулуу юм. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа, гэгээн ухаан л хүмүүсийг алхам тутам зоригжуулж, алс ирээдүйгээ өөдрөгөөр харах хүсэл тэмүүллийг цогцлоож байдаг. Өөрийнхөө хүчээр өөрийгөө хөгжүүлэгтүн!


    Н.Багабанди

    Friday, January 25, 2008

    Олон талт оюун ухаан гэж юу юм бэ?

    HAAAAAY!!! Юу байцгаана миний блогийг уншигчидаа? Шинэ он амжилтаар дүүрэн л биддээ? Оны анхны бичлэгээрээ оюун ухааны чадваруудын тухай бичлэг оруулъя гэж бодлоо. Би Оюуны чадварын–IQ төв -ийн сургалтад хэдэн сар явсан юм. Түүний сургалтын материалаас энэхүү бичлэгээ бэлдсийм шүү!

    Хүний оюун ухаан харилцан хамаарал бүхий 120 гаруй чадварын нэгдэл байдаг аж. Та IQ, EQ, CQ, … гээд л сонсож л байсан биз дээ. Эдгээрийг л Multiple Inteligence буюу Олон талт оюун ухаан гэж нэрлээд байгаа юм л даа. Ингээд Олон талт оюун ухааны чадварын төрлүүдээс авч үзэцгээе.

    IQ - Inteligence Quotient

    Inteligence - Танин мэдэхүй

    Аливаа зүйлийг тунгаан бодох, шинэ материал судлах, олон асуудлын дотроос оновчтойг нь сонгон амьдралдаа авч явах чадварыг танин мэдэхүйн оюун ухаан гэж үздэг.

    - Хүний танин мэдэхүйн ухааны боломж чадвар хир зэрэг вэ?
    - IQ-г яаж тооцох, яаж хэмжих, яаж хөгжүүлэх вэ?

    Оюун ухааныг хэмждэг 2 үндсэн аргын нэг нь IQ тестийн арга юм.

    IQ-д багтах буюу тестээр илрэх чадварууд

    1. Шинэ зүйлд суралцах
    2. Даалгавар, дасгалд төвлөрөх
    3. Мэдээллийг хадгалах ба эргэж санах
    4. Задлан шинжлэх
    5. Нэгтгэн дүгнэх
    6. Хийсвэр сэтгэх
    7. Учир шалтгаан үйл хөдлөл хийх
    8. Дарааллын зүй тогтлыг олох
    9. Ижил төстэй ба ялгаатай шинжийг олох
    10. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд зохицох
    11. Өмнөх мэдлэгээ ашиглан асуудлыг шийдэх

    EQ – Emotional Quotient

    Emotion – Сэтгэл хөдлөл

    - EQ - өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар
    - EQ бол орчныхоо хэрэгцээ, дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл

    EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаана.

    1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар
    2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар
    3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар
    4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар
    5. Сэтгэлийн ерөнхий байдлын хүрээ

    CQ – Creative Quotient

    Creativity – Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чадвар

    - Аливаа мэдлэгийг биет болон оюуны баялаг болгох чадвар
    - Ер бусын байдлаар сэтгэж өвөрмөц байх чадвар

    CQ – ийн үндсэн чадварууд

    - Давтагдашгүй шинэ санааг олох
    - Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох
    - Бүх мэдрэмжээ ашиглах
    - Бүтээлч шинэ санааг хурдтай төрүүлэх
    - Шинэ санааг хөгжүүлэх
    - Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх
    - Хөдөлгөөнт чанар буюу хуучин төсөөллөө өөрчлөх

    AQ - Adversity Quotient

    Adversity – Бэрхшээл, золгүй явдал, гай зовлон

    AQ нь бэрхшээл, азгүй тохиолдлыг ялан гарах чадварыг хэмжинэ.

    AQ-ийн үндсэн чадварууд

    - Хянах – нөхцөл байдалд эергээр нөлөөлж чадахаа мэдрэх, үйл явдалд үзүүлэх хариу үйлдлээ хянах чадвар
    - Гол ачааг үүрэх – тухайн бэрхшээл ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн даван туулахын тулд үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх чадвар
    - Хүлээц – таны ажил, амъдралд нөлөөлөх ямар нэг таагүй нөхцөлд хүлээцтэй хандах чадвар
    - Тэсвэр – таагүй нөхцөлд хэр удаан үргэлжлэх талаарх мэдрэмж.

    BQ – Bonding Quotient

    Bonding – Хэлхээ холбоо, хамаарал

    BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт.
    Эдүгээ эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь бага болсон. Хүүхэд эцэг эхийн анхаарал халамж улам их шаардлагатай болсон.

    BQ-г яаж дээшлүүлэх вэ?

    - Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй
    - Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй
    - Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал
    - Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд
    - Эцэг эхийн зүгээс тэвчээр гаргах нь хамгийн чухал

    NQ – Net Quotient

    Net – Мэдээллийн сүлжээ

    - Компьютерийн сүлжээнд чөлөөтэй холбогдож, ажиллах
    - Хэрэгцээтэй мэдээллээ олж авах
    - Мэдээллийн технологи, програм хангамжийн мэдлэг
    - Өөрийгөө захирах чадвар

    Microsoft корпорацийн эзэн Bill Gates хамгийн өндөр NQ-тэй хүн. Dot-com-ын үеийнхэн буюу одоогийн 20 настангуудын NQ хамгийн их.

    FQ – Financial Quotient

    Financial – мөнгө хөрөнгө, санхүү

    - Өөрийгөө, өрх гэрээ авч явах чадвар
    - Аж ахуй эрхлэх чадвар
    - Хөрөнгө мөнгөтэй зөв харьцах чадвар
    - Аливаа асуудалд эдийн засгийн агуулгаар хандах сэтгэлгээ

    FQ-г хөгжүүлэхэд яаж анхаарч байна вэ?

    Өндөр хөгжилтэй орны чинээлэг иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлдэг болсон. Хятадад иргэдийнхээ FQ-г хөгжүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.

    DQ – Development Quotient

    Development – Хөгжил дэвшил

    Өөрийн бие бялдрын байдал, онцлогийг тодорхой мэдэж, аажмаар хөгжүүлэн, зорилгодоо хүрч амжилт гаргах чадвар

    DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, тэвчээртэй, системтэй хичээллэх чадвартай болдог. DQ өндөртэй хүн биеийн тамир, спорт, урлагийн төрөлд гялалзсан амжилт гаргаж чадна.

    DQ-гээ яаж дээшлүүлэх вэ?

    - Хамгийн түрүүнд айдсаа даван туул
    - Тогтмол хичээллэ
    - Булчингаа хөгжүүл
    - Уян хатан чанараа хөгжүүл
    - Тэнцвэрээ хөгжүүл
    - Аливааг урьдаас мэдрэх чадвараа хөгжүүл
    - Самбаа болон баримжаагаа хөгжүүл
    - Аэробикээр хичээллэ
    - Амьдралынхаа хэмнэлийг өөрчилж бай
    - Эрүүл хүнс хэрэглэж бай
    - Тэвчээртэй бол
    - Биеэ сул тавих, стресс тайлах дасгалуудыг сур.

    SQ – Spiritual Quotient

    Spiritual – оюун санаа, дотоод ертөнц

    - Утга агуулга, үнэлэмжийн асуудлыг ойлгож шийдэх чадвар
    - Үйл ажиллагаа, амьдралын замаа өргөн, баялаг, ач холбогдолтой хүрээнд аваачих чадвар
    - Үйл ажиллагаа, амьдралын аль нэг замыг бусдаасаа арай илүү болохыг үнэлэх чадвар
    - Хүний тархи, сэтгэц дэх дотоод төрөлхийн чадварууд
    - Оюуны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар
    - Хүрээлэн байгаа орчин, байгальтай холбоо тогтоох чадвар
    - Бусдад тусалж, өөрийгөө бусдын төлөө золиослох чадвар

    Бидний SQ бол сэтгэл дотор маань байдаг луужин юм.

    SQ – гээ яаж хөгжүүлэх вэ?

    - Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сур
    - Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэд
    - Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж бай
    - Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуул
    - Илүү ачаанаасаа сал
    - Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хий.

    MQ – Moral Quotient

    Moral – Ёс суртахуун

    Ёс суртахуун – хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар

    MQ сайтай хүн сайн мууг ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. IQ, EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол тэр хүн нийгэмд хор хөнөөл учруулна.

    Ёс суртахууны чадварууд

    - Хүний нэр хүндийг хүндэтгэх
    - Бусдын сайн сайхны талаар санаа тавих
    - Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах
    - Зарчимч байдлыг эрхэмлэх
    - Ёс суртахууны сонголтуудыг тусган авах
    - Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх

    Алив залуусаа оюуны чадваруудаа хөгжүүлцгээе!