Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Thursday, December 31, 2009

2010 он ирлээ!!

Миний блогийг уншдаг, орж гардаг бүх блогчид, уншигчдадаа Шинэ оны халуун мэндийг хүргэе ээ! 2009 он миний хувьд их өгөөжтэй, олон зүйлсийг бэлэглэсэн сайхан жил байлаа. 2010 он ч мөн тийм байна гэдэгт итгэлтэй байна. Ирэх ондоо бие нь эрүүл, гэр бүл нь аз жаргалтай, сурлага нь өндөр, ажил нь өөдрөг, түрийвч нь түнтгэр байж, ирэх жилийн энэ өдөр эргээд харахад төлөвлөж бичсэн бүхэн тань ширхэг бүрчлэн биелсэн байхын өлзийтэй ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье ээ!!! 2010 он амжилт бүтээлээр бялхсан мартагдашгүй сайхан жил байх болноо!!! Сайхан баярлаад, ирэх оноо эрч хүчтэйгээр угтан авцгаая!!! :)

Thursday, December 17, 2009

Өнөөдөр миний баярын өөөдөөөр....гэж кк

Энэ өдөр хамтдаа баяраа тэмдэглэдэг хайрт аавдаа төрсөн өдрийн халуун мэндийг хүргэе ээ!!! Энэ хорвоод тээж төрүүлсэн хайрт ээждээ Тандаа баярлалаа! гэдэг үгийг юун түрүүн хэлэх нь миний эрхэм үүрэг билээ..

Зиа ингээд миний бие блог дээрээ төрсөн өдрийн 3 дахь бичлэгээ хийжийнөө. Цаг хугацаа ямар ч хурдан юм бэ дээ. Төрсөн өдөр болохоор баярладаг байсан бол одоо нэг л түгшүүртэй санагдаад байхын. Юу ч хийж амжаагүй байхад дахиал 12 сарын 18. Ингэж явсаар байгаад нэг мэдэхэд 30, 40, 50 гээл нас талийсан байх байхдаа. Яаж энэ бүх насыг ширхэг бүрчлэн амталдаг юм билээ дээ? Өөр ямар ч амт гарахгүй болтол нь амтлаад, амтлаад явах юмсан. Тэгсэн цагт л насны бөгсөнд харамсахгүй тайван сууж чадах байх даа.
Ойрд блогоо ёстой бичсэнгүй шүү. Энэ бичлэгийг далимдуулаад жоохон бичнээ ерөөсөө. Майр завгүй байгаа болохоороо дуртай блогуудаараа ч шагайж амжихгүй байна өө. Ер нь блог умшаад эхэлнээ гэдэг чинь завтай байгаагийн шинж юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа. Твиттерийг бол яаж ийж байгаад уншаад байгаа юмаа, миний ганц мэдээлэл авч байгаа суваг юм байгаан хэхэ. Төгсөөд хаана ямар ажилд орсноо блогтоо бичээгүй байгаа, тэр талаараа бичдэг хэрэг ээ.

Ингэсийн, тэнхмээс сургуульдаа лаборантаар үлдэх санал ирэвээ. Цаашдаа сайн байвал багшилж барьж болно нтр гээл кк. Тэгээд бодож, бодож за яахуу, оруул ч орчий гээд шалгалтыг нь өгөөд сургуульдаа үлдцэн гэжугаа. Лаборант ч гэдэггүймаа “Сургалтын инженер” гэдэг гоё нэртэй шүү кк. Лаб-уудаа онгойлгож хаана, эвдэрвэл засна, зарим хичээлийн лабораторийг нь орно гэх мэтийн ажил хийнэ дээ. Анх хүүхдүүд багшаа гээл дуудахаар сонин санагддаг байсан чинь одоо бол дасцөөн, төрөлхийн багш юм шиг л байдаг болцышт хаха. Одоохондоо амархан хичээлүүд орж байгаа, ирэх семестрээс харин орох хичээлийн тоо нэмэгдэнэ гэсэн. Хичээлээ бэлдэх нь л жоохон төвөгтэй юм бусдаар ч нэхх хэцүү юм алга дөө. За тэгээд давхар магистртаа сурч байгаа. Идэвхтэй орж байгаа хичээл нь англи хэл л байх шив дээ одоогоор. Магистрын дипломоо харин ёстой нэр төртэй хийчих юмсан л гэж боджийн. Магистр болчуул лекц орох эрхтэй болоод жинкэн багш болно доо кк. Уг нь би өмнө нь нилээн нас ахихаараа багшлана гэж боддог байсын, гэтэл одооноос л бараг багшлаад эхлэх бололтой. Гэсэн ч би сайн багш байж чаднаа. Сургуулиа сургуулийн дайтай байлгахын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно :).

Лаборантын ажил маань 2 ээлжтэй байдаг болохоор өдөр юмуу оройдоо бол завтай байдын, тэр цагаар нь Нимон Системс хэмээх компанид ажиллаж байна даа. Сайн багш байхын тулд надад програмчлалын туршлага хэрэгтэй. Энд их ч юм сурч, амьдралдаа анх удаа төсөл гээч юмны ард гарч үзэх гэж байна хэхэ. Аа бас хажуугаар нь Орифлэймийн зөвлөх болцоон нөгөөх чинь. Ууг нь аль 2 жилийн өмнө орцон байсийн, тэр үед спонсроосоо зугтсаар байгаад нэг юм салсын хаха. Саяхан ганц бараа авчий гээд очсон чинь гэнэт зориг ороод, ажиллаж чадахаар ч юм шиг санагдаад, дахиад элсээ хаясан кк. Одоогоор Орифлэймээс мөнгө салгажийж сална гэсэг бодолтой байгаа кк. Мөнгө олоод эхэлвэл салахгүй ч байж магад хэхэ. Энийг ч “чөлөөт цаг” гэж хүчээр нэрлэсэн цагаараа л хийж /хийх гэж/ байна даа.

Тэгээл хагас бүтэн сайнгүй өглөө гараал орой 1.00, 2.00 гэж ирдэг л хүн байна. Гэрийнхэнтэйгээ ч бараг уулзах завгүй кк. Өмнө нь уг нь хичээлийн хажуугаар янз бүрийн сургалтанд яваад өөрийгөө лаг завгүй байна гэж боддог байсан одоо бол юу вэ тэр үед амарч байсан юм шиг л санагджийн хэхэ. Аль аль ажлаа орхигдуулчихгүй шиг нэр төртэй авч явахыг л хичээж байна даа. Аа бас найз залуутайгаа 7 хоногтоо 1 ч юмуу бас уулзнаа кк. Гэхдээ бид 2 ч хоёулаа их завгүй байгаа болохоор уулзах гэж бараг хэдэн өдрийн өмнөөс төлөвлөж, бие биенээсээ цаг авахын дайтай юм болноо хэхэ. Бид 2 ч тэгээд ихэнхдээ мессенжерээр уулзаал болчдым дөө хаха. Энэ жил найз залуутай болоод хамгийн удаан үерхэж байгаа рекорд тогтоогоод байгаашт кк. Өмнө нь найз залуутай боловуу гүй юу, хэд хоноод салчдаг байсан чинь. Зөзө надаар нэг иймэрхүү сонинтой доо. Амьдрал үргэлжилсээр л... Заримдаа энд тэнд олон ажлууд давхцаад бухимдах үе гарах ч, эцсийн эцэст хэн ч намайг ингэж ажилла гэж албадаагүй, энэ бүхэн миний л сонголт, тиймээс хариуцлагаа би өөрөө үүрнэ гэж бодохоор сэтгэл сэргэчихдэгийн кк. Яг одоогийн байдлаар миний амьрал ийм байна. Эцсийн эцэст би эрдэнэт хүмүүн биеийг олж төрчихөөд, ганц амьдрах насандаа Зүлгэн дээр гэрээ бариад "Зүгээр л нэг" амьдрахыг ямар ч байсан "хүсэхгүй" байна. Ирж буй 21 насныхаа цаг, мөч, секунд бүрийг амтлахын төлөө цаг, мөч, секунд бүр хичээнээ!!! Та ч бас хичээгээрэй! :)

Sunday, November 29, 2009

Хэцүү хүнд байна, шантарч сөхөрлөө гэж бүү хэл..


Гэр орон муу гэж бүү хэл
Есөн насандаа ааваасаа хагацаж,
      нутгаасаа хөөгдөн гарч байлаа
Ядуу зүдүү гэж бүү хэл
Талын хулгана барьж идэн амиа зогоож явлаа
Дорой буурай оронд төрсөн гэж бүү хэл
Сүүдрээсээ өөр нөхөргүй байсан ч зуун мянган
      Цэрэг эрстэй болж чадсан юм
Сурсан мэдсэн зүйл бага
      Хүч чадал дорой гэж бүү хэл
Өөрийнхөө нэрийг бичиж мэддэггүй байсан ч
Бусдын үгэнд чихээ хандуулан амьдралын ухаан сурч байлаа
Хэцүү хүнд байна, шантарч сөхөрлөө гэж бүү хэл
Хүзүүндээ дөнгөтэй оргон зайлж байлаа
Хацартаа сум зоолгоод үхээд сэхэж ч явлаа
Амьд явж буйгаа аз ивээл гэж бодон
Өнгөрөн одсонтой зууралдан хоргодолгүй,
      Ирээдүйгээ бүтээн явдаг байлаа
Мэдэж ухаартал
Дайсан гэгч гадаа байх бус
      Харин миний дотор байдаг юм байна
Тиймээс тэрхүү төвөгтэй зүйлсийг хуу шүүрдэн хаяад
Би өөрийгөө даван гарах тэр агшинд
      Чингис хаан болсон билээ

Их Эзэн Чингис Хаан

Wednesday, October 21, 2009

Надтай бүжиглээч...

Сайн уу залуусаа!!! Кк бичлэгийн нэр нтр бол тасарцан байгааздээ. Энэ чинь бичлэгээ хүнд умшуулах маркетинг байхгүй юу хэхэ. Энэ удаа өөрийн мэдэх, чадах хэмжээндээ Бүжгийн спортын талаар бичихээр шийдлээ. Энэ бичлэгийг бараг жилийн өмнөөс л бичих хүсэл төрсөөр драфтанд хадгалсаар өнөөдөр нэг юм гүйцээгээд нийтэлж байна кк. Энэхүү бичлэгээ Монголын бүжгийн спорт, цэнгээнт бүжиг сонирхогчдын вебийн тусламжтай бэлтгэлээ :)

Миний бие 2-р курст байхдаа "Line of Dance" бүжгийн клубт 2 сар хичээллэхдээ Латин америк бүжгүүдийн хөдөлгөөнүүдээс дөнгөж амсах төдий суралцаад орхисон билээ. Богинохон ч гэсэн энэ хугацаанд би бүжиг хэмээх урлагийн хамгийн эрч хүчтэй бөгөөд гайхалтай төрөлд өөрийн эрхгүй дурлаж, бүжгийн спорт хэмээх төрлийн шимтэн үзэгч, сонирхогч нь болсон билээ. Үргэлжлүүлж хичээллэх цаг зав гарахгүй орхисоноос биш одоо ч өчүүхэн зав гардаг л юм бол үргэлжлүүлэх хүслийг тээн явдаг нэгэн. Уг клубт Стандартын цэнгээнт болон Латин америк бүжиг аль алиныг заах боловч би зөвхөн Латин америк бүжгийн сургалтад хичээллэж үзсэн тул зөвхөн тэр талаараа бичье.

Латин америк бүжиг нь үндсэндээ Ча ча ча (Cha cha cha), Румба (Rumba), Пасадобль (Paso doble), Самба (Samba), Жайв (Jive) гэсэн 5 бүжгүүдээс бүрдэнэ. Миний ойлгосноор эдгээр бүжгүүд нь хоорондоо төстэй үндсэн хөдөлгөөнүүдтэй бөгөөд уг хөдөлгөөнүүдийн янз бүрийн хослолуудаас бүжиг маань бүрдэнэ. Харин тэдгээр хөдөлгөөнүүдийг хэрхэн, яаж хийхээс хамаараад өөр өөр төрлийн бүжгүүд болдог. Тухайлбал уг хөдөлгөөнүүдийг огцом огцом хийвэл Ча ча ча, харин удаан, уян налархай хийвэл Румба, хөдөлгөөнүүдээ ойлттой буюу bounce-тай хийвэл Самба, маш хурдан, үсрэлттэй хийвэл Жайв гэх мэт нэрлэдэг гэж ойлгож болох юм. Мэдээж энэ бүхэн миний ярьж байгаа шиг тийм амархан биш л дээ хэхэ. Зүгээр та бүхэнд төсөөлөл өгөх үүднээс ингэж бичиж байна. За тэгээд бүжиг бүжгээсээ хамаараад бүжиглэх аянууд маань мэдээж хэмнэл, темпээрээ ялгагдана. Ингээд эдгээр бүжгүүдтэй нэг нэгээр танилцацгаая.

Румба (Rumba)

Энэ бол миний дуртай бүжгүүдийн нэг. Румба бүжгийг маш удаан хэмнэлтэй аян дээр уян налархай хөдлөн бүждэг болохоор нь "Хайрын бүжиг" хэмээн нэрлэдэг билээ. Энэ бүжгийг зааж байхдаа багш маань бид нарыг бага зэрэг нүүрний хувирал гаргаад жүжиглээд өг гэдэг байсийн. Мань мэт чинь дүрдээ орцон лаг чухал царайлаал бүжиглэдэг байлаашт кэкэ.



Ча ча ча (Cha cha cha)

Хамгийн анх энэ бүжгийг заалгаж байлаа. Дээр хэлсэнчлэн Ча ча ча бүжиг нь огцом огцом хөдөлгөөнтэй болохыг доорх видеонуудаас ажиглаарай.





Пасадобль (Paso doble)

Пасадобль бол Испани улсаас гаралтай бухын тулаан дээр үндэслэсэн бүжиг гэдэг. Бүжиг нь Тореро (эрэгтэй бүжиглэгч) болон түүний нөмрөг (эмэгтэй бүжиглэгч)-ийг дүрсэлж, маршийн аянд бүжиглэнэ. Энэ бүжгийг би хараахан заалгаж амжаагүй ч зоригт эр хэрхэн өөрийн нөмрөгийг ашиглан бух сургаж буйг дүрсэлсэн их цоглог, зоримог бүжиг шиг санагддаг. Пасодоблийг ихэвчлэн “Испана Сани” аян дээр дэглэсэн байдаг. Уг бүжгийг бүжиглэхэд бүжигчид нүүрний хувирлыг маш сайн гарган эр нь нүдээ бухан дээр тогтоосон байдалтай жүжигчилж бүжиглэх шаардлагатай байдаг. Эс тэгвээс бүжгийн зоримог төрх, үндсэн санааг бүрэн гаргаж чадахгүй бизээ.



Самба (Samba)

Самба нь бусад бүжгээсээ ялгаатай нь ойлт буюу bounce-тай байдаг. Энэ бүжгийн ойлтыг нь сурах гэж нилээн юм болж байж билээ кк.





Жайв (Jive)

Зиа энэ бол миний хамгийн дуртай бүжиг. Маш хурдан, цоглог, эрч хүчтэй бүжиг дээ. Энэ бүжгийг сурахад маш хурдан хөдлөх шаардлагатай байдаг тул жоохон бүжиглээл ядарчихдаг байж билээ хэхэ. Жайвыг хийх үед нэг хөл өндөрт өргөгдөж, нөгөө хөл өлмий дээр гишгэгдсэн байх нь бүжиглэгчийг жингүйдсэн мэт харагдуулдгаас түүнийг “саран дээрх алхалт” гэж нэрлэсэн байдаг. Доорх видеог үзээд энэ бүжгэнд та өөрийн эрхгүй татагдана даа.





За танд аль бүжиг нь илүү таалагдав даа? Ингээд энэ бүхний эцэст танд би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл..Та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хөгшин ч бай, залуу ч бай, тарган ч бай, туранхай ч бай хамаагүй ээ бүжгээр хичээллэ. Та алдахгүй шүү. Надад партнер байхгүй гэж бодож байна уу? Найз минь партнертай болохоос өмнө танд сурах зүйл их бий. Хос бүжигчдийн нэгнийх нь хөдөлгөөн нөгөөдөө огт хамааралгүй байдаг юм (мэдээж эрэгтэй нь эмэгтэйгээ өргөх зэрэг үйлдлийн хувьд бол өөр хэрэг). Тэгэхээр партнертай болохоосоо өмнө та өөрийн хөдөлгөөнөө сайн сурсан байх ёстой байгаа биз. Та ганцаараа ч байсан хичээллэх бүрэн боломжтой.

Бүжиг таны бүхий л уйтгар, гуниг, ганцаардлыг умартуулан зөвхөн жаргал, цэнгэл, амьдралын гэрэл гэгээтэй талуудыг олж хардаг болоход тань туслана. Бүжиг танд хөдөлгөөний эвсэл, гоо сайхан эрүүл бие, эрч хүчийг бэлэглэж таны бие ямар эрх чөлөөтэй, хөнгөхөн, эмх цэгцтэй болохыг өөрийн биеээр мэдрэх болно. Өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, эрүүл амьдрах шиг сайхан зүйл хаа байна, тийм үү хүмүүсээ? ;) Бүжгийн спортоор хичээллэцгээе!!! :D

Thursday, August 27, 2009

Миний хамгийн гоё гарсан зураг :)

Сайн уу найзуудаа? Блогтоо бага насныхаа талаар бичлэг хийе гэж бодлоо. Бодоод байсан блогтоо бага насныхаа талаар ер бичиж байгаагүй юм байшт.

Зиак энэ бол миний 3 сартай байхын зураг байгаам. Яг 1989-3-18-ны өдөр цэргийн баяраар авхуулж байсан гэсэн. Миний хамгийн гоё гарсан зураг гэжугаа хэхэ. Энэнээс хойш тэгээл царай муутай болсоор, болсоор өнөөг хүрсэн билээ кк. Энэ яг жинхэнэ зураг нь биш л дээ. Би өөрөө зургаа харж байгаад дуурайлгаж зурсан юм. Өөрийн хөрөг гэхиймуудаа одоо кк. Блогтоо тавих гэж байгаам чинь өөрөө зураад тавьбал арай сонирхолтой гэж бодоод зориуд цаг гарган зурж тавьж байгаа нь энэ. Ээж, аав хоёр үзээд их л өхөөрдөж, ёссстой адилхан болж нтр гэж байхыг бодоход ер нь ханатай зуржээ гэж өөрийгөө дүгнээд байгаа кк. Би ч ямар өөрийнхөө ямар байсныг мэдэхийн биш дээ хэхэ.

Зиа тэгээд нэг иймэрхүү амьтан л тээр 21 жилийн өмнө энэ хорвоод хүн болж мэндэлсэн юм даа. Аав намайг “1 литрийн халуун сав” нтр гэж хочилдог байсан байгаам. Хамгийн гайгүй хоч нь л энэ гээл бодчих. Хүнийг мэдэхгүйгээр нь далимдуулж муухай дээрэлхэж байсан байгаа байхгүй юу кк. Миний бага насны хамгийн том паян бол 2 настай байхдаа яслиасаа аймшиггүйгээр оргосон явдал байгаам. Ингэсэн байгаан, яслийн багш өрөөнөөс гараад явцан байж л дээ, тэр хооронд нь манай хүн хашлагатай орноосоо буугаад онгорхой хаалгаар нь гараад явцан байгаам даа хэхэ. Тэгээл яслийн багш мэдэнгүүтээ түргэн аваал манай гэрт давхиж ирээд “Өнөрөө алга болчлоо!” гэдийн байгааддээ. Аав сонсонгуутаа хийж байсан юмаа шууд хаяад гараад явцан гэсэн. Тэгээл контэйнерийн доогуур, суваг шуудуу гээл тэр хавийн газруудаар баахан эрсэн гэжугам. Тэгсэн манай хүн замын голд уйлцан явжийсан чинь нэг хүн сэргийлэхийн газар аваачаад өгцөн байсан гэсэн. Тэгээд аав цагдаа дээр очсон чинь нөгөөх чинь цагдааг “Ааваа!” гэцэн зогсож байсан гэсэн хэхэ. Аав маань тэр үед цэргийн хүн байсан юм, тэгээд хувцас нь адилхан болхоор тэгж байхгүй юу. Аавыгаа танихгүй нэхх тэнэг хэхэ. Манай багш дахиж битгий ингээрэй гээд 10 төгрөг өгч байсан гэсэн. Ингэж л хар багаасаа өрх гэртээ орлого оруулж байлаашт нтр ккк. Яаж тэгж явж байгаад машин доогуур орчоогүй юм, тэгэхэд тэгээд алга болцон бол одоо яах байсан болоо гээл ээж, аав хоёр ярьдийн. Яг тэгж оргож байх үе нэхх сонин одоо хальт мульт зүүд шиг юм санагдаад байдийшт. Би яг хүүхдийн хашлагатай орноос бууж байсан санагддын, тэгэх үедээ “Энийг чинь ингээд давчиж болхын байшт” ухааны юм санаанд ороол нэхх нээлт хийцэн юм шиг санагдаал хэхэ. Тэгээд буусан чинь бусад хүүхдүүд над руу харж байсан. Хаалганы цаана нэг л их гоё юм байгаа ч юм шиг санагдаал. Кинон дээр нэг гардаг даа, онгорхой хаалганы завсраас нэхх их гэрэл цацраал, эсвэл нар тусаал, яг тийм төрх санаанд ороод байдын. Тэгээд тэрнээс цаашаа тасарцан хаха. Юу болсын бүү мэд кк. Бодвол тэгэхэд л дөнгөж ухаан гарч, орж эхэлж байсым шиг байгаан. Би нэг иймэрхүү ухаан оржийсон үеээ нэхх тод санаад байдыншт.

Бас нэг өөр санагддаг юм гэвэл нилээн том болцон байсан байх аа. Хэдэн настайг нь мэдкү. Гэхдээ ямар ч байсан ухаан ороогүй, юу ч боддоггүй байсан үе. Би орон дээр хөлөө дээшээ өргөөд, хөлөө ханан дээгүүр явуулаал, амандаа шал утгагүй дуу аялаал /жоохон хүүхдүүд нэг тэгдэг дээ кк/ хэвтжийсийн. Тэгсэн гэнэт толгойд “Би яагаад ийм утгагүй юм аялаад байгаан бол?“ гэсэн бодол зурсхийгээл ороод ирсэн хэхэ. Тэгж бодонгуутаа хальт өөрөөсөө ичив. Тэгээд хэн нэгэн намайг хараагүй байгаа ухааны юм бодож ээж рүү хартал ээж тоож байгаа ч юм алга хэхэ. Үргэлжлүүлээд аялах гэсэн нэг л бишээ, бүр тэнэг санагдаад болдоггүй. Тэгээл тэрнээс хойш дахиж тийм хачин дуу аялж тоглохоосоо хэнээс ч юм ичдэг болцон кк. Тухайн үедээ мэдээгүй ч нилээн том болчоод бодоод байхнээ энэ үеүүдээс л миний ухаан орж эхэлж байсан юм шиг байгаан. Танд ер нь ингэж ухаан орсон мөчүүд чинь санагддаг уу? Тийм бол сэтгэгдэл дээр хуваалцаарай :)

За тэгээл оргон барин яслид явж байгаад цэцэрлэгт орсон доо. Цэцэрлэгт явдаг байхад гоё хоол өгдөг, өдөр нь унтдаг лаг жаргалтай байжээ. Тухайн үедээ жаргалтай байгаагаа мэддэггүй байсан нь харамсалтай кк. Би ер нь багаасаа их ичимхий, бүрэг хүүхэд байсан дөө. 10 жилээ төгстлөө л тийм байсан. Их сургуульд ороод арай л гайгүй болсон гэж боддогийн. Энэ талаар дараа бичнээ. Цэцэрлэгийн хоолны өөхийг идэж чаддаггүй, аягандаа үлдээхээс айгаад палаажныхаа карманд хийчдэг байсан гэжугаа кк. Тэгээл ээж хувцас угаахаар кармаанаас нь өөх гарч ирээл хаха, лаг заваан нассс кк.

Ингээл 6 настайдаа 17-р сургуульд бэлтгэл ангид элсэн орж өнөөг хүртэл бусдын л адил 14 жил сургууль гэдэг зүйлтэй амьдрал минь холбогдсоор ирсэн билээ. Сургуулийн насныхаа талаар дараагийн бичлэгтээ үргэлжлүүлнээ.

Дээрх зургыг зурж байхад нилээн сэтгэл хөдөлж байсан шүү. Жижигхээн нүд, уруул, хамар, гар, хөл гээл энэ бүхнийг зурах бүртээ намайг ийм жаахан амьтан байхаас минь авхуулаад өдий болтол өсгөн бойжуулж, хүмүүжүүлэн, энхрийлэн хайрлаж өсгөж шүү дээ гэж бодохоос аав, ээж хоёртоо үнэхээр талархах, хайрлах сэтгэгдэл өмнө төрж байгаагүйгээрээ төрсөн шүү. Өмнө нь яагаад ингэж боддоггүй байсын бүү мэд кк. Энэ зургыг зурахад л би ийм жаахан байснаа санах шиг болсон хэхэ. Ийм амьтан байснаа мэдэхгүй одоо ээж, аавынхаа өмнөөс нэхх том, том юм яриал хэхэ. Охин нь ээж, аав хоёрынхоо ачийг заавал хариулнаа! Ямар охин төрүүлснээ ээж, аав минь та 2 үзээрэй гэж сайхан дуу байна шүү дээ цаад караокэд чинь хэхэ.

To be continued… :)

Saturday, June 20, 2009

Мартагдашгүй хавар

Хааааая!!! Миний блогийг мартах шахсан уу хэхэ. Би ихээс их сонинтойгоор блогтоо эргэн ирж байнаа. Улсын шалгалтын бэлтгэл, хонхны баяр, зугаалга, монтаж гээл ар араасаа ажлууд гарч ирсээр тухтай бичлэг хийлгэдэггүй ээ. Тэгээд нэгмөсөн бүгдийг нь дуусгаад бичлэг хийе гэж бодсон юм. За эхнээс нь авхуулаад бичээд явъя. Анкааруулга: Энэ бичлэг их урт шүү кк.

Би яагаав диплом бичиж байгаа гээл бичээд байсан байхгүй шүү, явж явж улсын шалгалт өгөхөөр болцийшт. Дүнгээ олигтой гаргуулчих гээл дипломоо хийхгүй яваал байсан, яваал байсан, тэгж тэгж нэг юм за одоо л хийдэг газар гээл удирдагч багш дээрээ давхиад орсон чинь "чи ерөөсөө улсын шалгалтаа өгчихиймуу" гэсэн кк. Тэгээл нөгөөх чинь яахав дээ бүр нэг юм хийх хүсэл төрөхгүй байсныг ч хэлэх үү, дургуйд хүчгүй гэж шууд "оk ерөөсөө тэгий" гээл гараад ирсэн кк. Залхуурч улсын шалгалт өгөх болсон биш бүүр илүү их юм хийх хэрэгтэй болдог байншт кк. Хичнээн ч хоног сургууль дээр нойргүй хонов. Тэгж тэгж улсын шалгалтаа 6/8-нд өгөв өө.

Гаднаас 2 багш, тэнхимээс 3 багшийн бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс. 2 асуулттай билеттэй. Би "Удамшил, удамшлын үндэс, ангилал, ургийн мод, хоёрдмол утга бла бла бла", "Бүтэцлэгдсэн шийдвэрийн шинжилгээ: шийдвэрийн мод, шийдвэрийн хүснэгт, бүтэцлэгдсэн англи хэл" гэсэн 2 асуулттай билет сугалчихваа. За удамшил нь ч яахуу хэдэн мөр код нтр бичээд болчив. Нөгөөхийг нь ер тогтож уншаагүй сэдэв байв. Тэгээл айлаас гуйхаар авдраа уудал гэгчээр нүдээ аниал, энэ хичээлтэй холбоотой бүх түүхээ эргэж санаж байгаал, жишээ аваал 1 нүүр юм бичээ хаясан. Ойлгож хуулаагүй ч билет боловсруулж байхдаа номыг нь бүтнээр нь шахуу хуулсан юм болохоор тархинаас нилээн юм recovery хийгдсэн дээ. Тэгээл гараал ярьсан, гадны багш "Чи их сайн охин байна" гэж магтсаныг бодоход дажгүй ярьчих шиг болсон. "А" ангиас би ганцаараа ээмэгтэй байсан болохоор арай онцгой харагдсан байх л даа. Тэгээл бүх хүүхдүүд ч орлоо хэсэг хугацааны дараа дүн гаргана гээл тэгжийна. Тэгж тэгж цагийн дараа дуудлаа, бүгд орлоо. Дүн уншлаа, би 92 авчээ, ангиас нэг ч хүүхэд унаагүй, нилээн сайн дүн авцгаасан байв. Тэгээл шалгалтын комисс "Эдгээр оюутнуудад монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол олгоно уу" гэсэн утгатай тогтоол уншив. Яг "Монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол" гээл хэлсэн чинь зүрхний цохилт хурдсаал, уйлмаар болоол ирсэн хэхэ. Гарч ирээл ангийнхан ч чанга чанга орилоол, уйлах нь уйлаал хэхэ, ээж аавдаа "Хүү нь төгсчлөө!" гэж утсаар хэлээл, би дагаж уйлчих гээл хэхэ..Хэзээ ч мартагдашгүй, сайхан мөч байсаан. Бүгд их мэрийж бэлдсэн болохоор маш их баярлацгаасан. Ингээд "Б" ангийнхнаасаа 1 өдрийн өмнө бакалавр болцгоосийм даа хэхэ. "Б"-ийнхнийгээ дүү нар гээл томроол хаха. Маргааш нь манай "Б"-ийнхэн орсон, нэг ч хүүхэд унаагүй ч манайхан шиг тэгж уйлаан майлаан болоогүй ээ хэхэ.

За тэгээд шалгалтын дараа тэнхим дээр хүүхдүүдийн дүн шивэх, тулгалт хийх гээл нилээн ажилтай байж байгаад 6/15-нд хонхны баяраа хийсэн дээ. МУИС хавийн замууд тэр чигээрээ түгжрэл болсон байсан. Би шар өнгөтэй дээл өөрөө загвараа гаргаад хийлгэсэн юм. Нэг л их шар хүн л тэр хавиар яваад байсан кк. Дээл хийсэн газар маань намайг загвар зохион бүтээгч болвол чадна шүү гэж нилээн хөөргөөд авсан хэхэ. Ингэхэд би ер нь цаашид багахан зав гардаг юм бол дүрслэх урлагийн чиглэлээр сурна боддийншт. За тэр ч яахав кк. СТӨ-нд нийт төгсөгчид, багш нар ирж, тоглолт үзэж, сургууль сургуулиас авъяас бүтээлээрээ шалгарсан оюутнуудад ромбо, дипломыг нь гардуулсан юм. Тэгээд бусад нь сургууль дээр ирж ромбо, дипломоо авцгаасан, тэгж авахад шалгалтын дараах шиг тийм ихээр сэтгэл хөдлөөгүй ээ хэхэ.

Энэ болбаас миний ромбо, диплом хоёр. Аппарат зураг авч болдоггүй, вэб камераараа авцийн шүү. Хонхны баяр ямар байдаг билээ тэрэн шиг л дурсамж хичээл, Сүх ахын талбай, зайсан, ресторан, караоке гээл үргэлжилсэн дээ.

Зиа тэгээд бас нэг мартагдашгүй үйл явдал бол миний бие нөгөө МТИСШ(Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт)-даа тэнцчихсэн штээ. Сертификатаа 6/17-нд “Мэдээлэл технологийн хүний нөөцийг хөгжүүлэх нь” симпозиумын үеэр гардаж авсан. Эцсийн эцэст ингэж нэг юм авдаг л юм байна хэхэ. 5 удаа өгч байж шүү дээ кк. Ингэж хэлэхэд ичмээр л юм, тэхдээ яадын тэ кк. Энэ миний сертификатын зураг.

2007 оны 4 сард анх энэ шалгалтын бэлтгэлд суухад минь хичээл орж байсан Эрдэнэбат багш маань симпозиум дээр тааралдаж баяр хүргэсэн. Багш маань энэ шалгалтын учир шалтгааныг бидэнд сайн тайлбарласан болоод л би тэнцэх гэж тэгж их хичээсэн байх даа. Анх тэгж бэлтгэлд сууснаас хойш дахиж тэр бэлтгэлд суулгүй бие дааж бэлдсэн л дээ. Симпозиум дээр бас блогчин Эркардо ахтайгаа танилцаад авсан шүү. Гоё ах байдаг юм байна лээ хэхэ. Юутай ч төгсөхөөсөө өмнө энэ шалгалтанд тэнцэхийг зорилгоо болгон бэлдсэн, тэр зорилгодоо хүрсэндээ үнэхээр баяртай байгаа. /МТ чиглэлээр сурч байгаа оюутан дүү нартаа шивнэхэд энэ шалгалтанд тэнцвэл ажлын саналууд ихээр ирдэг юм байна лээ шүү хихи, хэрэв ажилд орж амжаагүй яваа бол энэ шалгалтанд оюутан байхдаа тэнцээд ажлын байраа баталгаажуулаад авдаг юм шүү okla кк/Аливаа шалгалтанд бэлдэнэ гэдэг чинь мэдэхгүй юмаа сурна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас дараа дараагийн шалгалтууд нь орж ирвэл бэлдэж байгаад ороод, ороод явна гэж бодоод байгаа хэхэ.

Сертификатаа авчихаад шууд гэртээ харьж хувцасаа солиол хонхны баярын зугаалгандаа явцан гэжугаа кк. Тэрэлж явж 2 хоноод шороон царайлсан амьтан өчигдөр орж ирж, усанд орчоод бүхэл бүтэн 18 цаг /аварга унтсан байгааз/ унтаад, босч ирж блогоо бичиж байгаа минь энээ кк.

Ингээд амьдралын минь хамгийн сайхан үеүүдийн нэг оюутан насаа би үдлээ. Энэ хавар миний хувьд олон сайхан үйл явдал давхцсан хэзээ ч мартагдашгүй хавар болж сэтгэлд минь үлдлээ. Яг одоо би цаашид яахаа шийдэх томоохон сонголтын өмнө ирчихээд байх шиг байна хэхэ. Ямар сонголт хийснээ блогтоо тэгж байгаад бичих байх аа. Ингэхэд би твиттер дээр сонин хачинаа бичээд л байгааштээ. Миний хаагуур юу хийж явааг твиттерээс ер нь хараад байж болно дөө. Зиа тэгээд энэ жил төгссөн бүх төгсөгчиддөө өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Биднийг амьдралын алтан шар зам хүлээн зурайж байна. Бүгдээрээ улс орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан, чадварлаг боловсон хүчин болцгооноо! Амжилт шүү залуусаа!!!

Tuesday, May 12, 2009

БИЛЛ ГЕЙТС

Сайн уу найзуудаа? Өнөөдөр юм хайж яваад "Баячуудын гайхамшиг" гэсэн ном олоод уншиж суутал Билл Гейтсийн тухай ийнхүү бичсэн хэсэг байхаар нь блогтоо оруулчлаа. Билл Гейтсийн талаарх яг ийм нийтлэл уншиж байгаагүй болохоор сонин байж магад гэж бодоод хэхэ..Нилээн хэдэн жилийн өмнөх ном юмуу гэж бодлоо. "Өлсөхүйн гайхамшиг", "Монгол домын гайхамшиг" зэрэг номуудыг эрхлэн гаргасан зохиогчид бэлтгэсэн юм байна. Үг үсгийн нилээн алдаатай байсныг бодоход редакторлаагүй хувилбар нь байсан бололтой. Номонд байсныг нь үг үсгийн алдааг нь жоохон зассанаас өөр өөрчлөлт хийлгүйгээр оруулчлаа :)

БИЛЛ ГЕЙТС
Программ хангамжийн бөмбөгдөгч

Билл Гейтс 1993 онд жилд тэрбум давсан орлоготой ажиллах чадвартай болж, Форчүн түүнийг Америкийн тэргүүн баян гэж зарласан билээ. Амжилтад хүрэхдээ баримталсан зарчим нь "Удирдагч байх гэхээсээ илүү бусдыг зөв дагаж чаддаг хүн мэргэн ухааныг олж чадна" гэж хэлсэнд нь оршино.

Техник технологийн дэвшил нь шинэчлэгчүүдийн цуцашгүй хөдөлмөрийн дүнд бий болсон бөгөөд Гейтс тэдний бүхий тэргүүний санааг нэгтгэн гарамгай бүтээлээ буй болгодог. Үүнд түүний хурц ухаан, эвлэг чадвар их нөлөөлсөн. Тэр удирдагчийнхаа хувьд хатуу чанд бодлого явуулдаггүй агаад, зөвхөн техникийн оновчтой шийдэлд чамбай хандахыг ажилтнуудаасаа хүсдэг. Гейтс Харвардын математикийн факультетэд байхдаа компьютерийн асуудлыг яггүй сонирхож, үүнийг л хамаг ирээдүй минь гэж үзжээ. Программ хангамжийн бизнес эрхлэхээр шийдэж, 1975 онд Майкрософт компани байгуулав. Улс орон даяар аялан явж, хамтран ажиллах залуу авьяастнуудыг хайжээ. Алтан овоо, туршхи ажил бүтээлийн бүрэн эрх чөлөөг амласанд нь тэр бүхий татагдаад байсангүй. Гэхдээ урт удаан аялал нь түүний нүдийг нээж, маш ихийг ойлгуулав. Мөн Вашингтоны их сургуулийн оюутан Пол Алленыг олсон нь азтай хэрэг байлаа. Гейт Аллен хоёр сайн найзууд, компанийг хамтран эзэмшигч болов. Сод чадвартан Аллен байгаагүй бол Гейтсийн тавилан хааш эргэх байсныг байсныг бүү мэд. Аллен тэр хоёр өдөр шөнөгүй гүрийсээр бейсик хэлний сайжруулсан хувилбарыг гаргаж ирэв. Биллийн ээж бүтээгдэхүүнийг борлуулна гэдэг байсан бөгөөд ИБМ, АТ энд Ти -гийн удирдлагаас ч сүрдэлгүй давхиж ороод ухуулж гардаг байлаа. Персональ компьютерийн өргөн үйлдвэрлэлд орохоор шийдсэн ИБМ үйлдлийн системийн (ҮС) шалгаруулалтдаа хэний ч мэдэхгүй микро компани Майкрософтыг урьсан нь ээжийн сурталчилгааны ач гэлтэй. Шинэ санааг ажиглан судалж нэгтгэн тоймлож чаддаг Гейтс Сиэтл компьютер Продактс компани ДОС гээч ҮС бүтээгээд амжилт олоогүйг ашиглахаар шийдэв. Түүнийг худалдан авч, боловсронгуй болгосон нь ИБМ-д таалагджээ. Зальт Билл ИБМ -тэй үлэмж хожоотой гэрээ байгуулав. ҮС бүтээхэд гарсан бүх зардлыг ИБМ төлнө, үйлдвэрлэсэн РС дээ зөвхөн ДОС- ыг дагуулна, борлосон компьютер бүрээс 1 Майкрософт хувь авна, ДОС-ыг худалдахад Майкрософт бүрэн эрх чөлөөг эдлэх ба үүнээс ИБМ нэг ч цент авахгүй гэсэн зүйлүүдийг зөвшөөрүүлж чаджээ. Хожим ИБМ гэрээг өөрчлөхийг хүссэн ч, богино хугацаанд хүчирхэгжсэн Майкрософт тийм боломж олгосонгүй. 1981 онд бүх хөгжингүй орон РС үйлдвэрлэх болж, гэхдээ цаг хожихын тулд шинэ ҮС зохиолгүй, шууд л ДОС-ыг сонгож байв. Компек, Делл, Хьюлетт Паккард гээд том фирмүүд ч мөн адил.

Дэлхийн компьютерийн 80 хувьд ДОС суугдаж, Гейтс тэрбумтан, монополист боллоо. Хөөрхий Пол Аллен хэт ачаалалтай ажилласнаас сулран доройтож, Билл түүнд 4 тэрбумыг өгөөд эрх, акциас нь татгалзуулснаар компаниа ганцаар эзэмшив. Аллений авьяасыг шинэ мэргэжилтнүүд орлолоо. Гэвч Эпел, Некст зэрэг писи өөр ҮС-ээр ажиллаж байв. ДОС ч хоцрогдож эхэллээ. Гэтэл Майкрософт Виндовс 3.1-ийг гаргаж ирлээ, өрсөлдөгчиддөө хямд бэлэг барив. Виндовс бол мянга мянган ажилтны 10 жилийн хөдөлмөрийн үр дүн. Тиймдээ ч Гейтсийг программ хангамжийн хаан болгож чадлаа.1990 оны эхээр электрон шуудан болом олон улсын компьютерийн нэгдсэн сүлжээ хөгжиж эхэллээ. Хөгжил дэвшлийн манлайд явах нь л чухал гэдэг Гейтс сүлжээ рүү дайрав. Интернет үзэх программ болох Браузерийг хэн сайн бүтээх вэ гэсэн зарлаагүй уралдаан өрнөлөө. Гэтэл Майкрософтоос өмнө Нетскэйп комьюникэйшнз комнани Навигатор хэмээх давгүй браузер бүтээчихлээ. Гейтс сайжралд орлоо. Спайглэн компаний программыг хуулбарлахад хүрлээ. Нэмж шинэ үйлдлүүд, вирусийн эсрэг программ, ялгагдах бусад зүйлүүдийг суурилуулан, өөрийн болгож авлаа. Ийнхүү Интернет Эксплорер 1.0 мэндэллээ. Гэвч энэ программ шууд гүйлгээгээр бол компанид нэг ч долларын ашиг авчраагүй юм. Учир нь Майкрософт өрсөлдөгчдийг өндийлгөхгүй гэсэндээ браузерээ Виндовс дагуулан үнэгүй түгээж байлаа. Хэрэглэгчид бусад компаниас браузер авах ямар ч шаардлагагүй болов. Тэртэй тэргүй монополь ҮС Виндовстэй хамт хүрээд ирж байгаа хойно. Ингэснээр хүмүүс зөвхөн Майкрософтын бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй гэсэн бодлыг төрүүлэв. Аажимдаа хүмүүс Майкрософтоос өөр программын компани байдгийг ч мартах дөхөв. АНУ-ын Шүүх Яам шинэ монополь төрсөнд түгшиж, Гейтсийг Спайглэний бүтээлийг хуулбарласан гэж хэрэгт татлаа. Гэвч амжилт олсонгүй. Ажлын өвөрмөц арга барилаа цаашид ч Гейтс орхиогүй юм. Удалгүй бас нэг монополист алхам хийв. Худалдаанд гаргасан МС Офис хэмээх багц программ нь бичиг хэргийн бүх шаардлагыг хангаж байлаа. Түүнд нь эх бэлдэх Ворд, хүснэгтийн Эксел, элдэв танилцуулга, чимэг хийх Пауэр Поинт, вэб сайтын Фронт Пэйж, өгөгдлийн сангийн Аксисс, имэйл бичих, ажлын хуваарь зохиох Аутлүк гээд л байхгүй юм байхгүй. Гейтс Энэтхэгээс нэлээд компьютерчийг цагаачлуулснаар боловсон хүчний асуудлаа сонирхолтой шийдсэн. Энэтхэг улсын нэгэн засгийн газар гэв гэнэт электроникийи тэргүүний гүрэн болно хэмээгээд уг салбарт асар их хөрөнгө оруулсан билээ. Дараагийн засгийн газрууд ч хичээсээр буй Үр дүнд нь компыотерийн хотхон сүндэрлэж, олон мянган нарийн мэргэжилтэн бэлтгэгдсэн. Тэдгээрийн гайгүйчүүдээс Гейтс хуу хамсан.

1995 оноос эхлэн Америкийн шүүх Майкрософтруу довтолж гарсан. Эксплорер браузерийг Виндовсэд хавсарган дагуулж, үнэгүй өгч байгаа нь бусад компанид браузер бүтээх, худалдах боломжийг олгохгүй байна, монопольчлох үйлдэл болж байна гэж шүүх буруутгалаа. Эксплорер, Виндоуз хоёрыг салгаж, тус тусад нь зарах хэрэгтэй гэж тулгав. Гэвч Гейтс өөрийнхөөрөө зүтгэсээр буй. Компьютертэй болгон Майкрософтын бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүрдэг. Виндовс, Эксплорер, Офис зэрэг монополь программынхаа ачаар Гейтс дэлхийн том баян болсон. Өдгөө тэр бүтээгдэхүүнийг нь зүй бусаар хувилан ашиглаж буйн эсрэг тэмцэлд ихээхэн хүчин чармайлтаа зориулж байна. Майкрософтын гол ирограммууд 300-1000 гаруй долларын үнэтэй. Гэтэл хөгжингүй орнуудаас бусдад уг программуудыг үнэгүй л олшруулж ашиглаж байгаа. Жишээ нь, Хятадад Майкрософтын программыг худалдан авсан хүн нэг ч байдаггүй аж. (тийм үү? кк /блогын эзэн/) Хэрэв ийм асуудал үгүйсэн бол Гейтс одоогийнхоосоо 10 дахин баян байж болох асан. Тиймээс Майкрософт программаа хувилж олшруулах боломжгүй болгохоор шамдан ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын асар ирээдүйтэй зах зээл рүү орж, Эйж оф Эмиаер, Эйжоф Мифоложи, Данжн сиж, Райз оф зэрэг супер тоглоомууд бүтээсэн. Тэдгээр нь 8 настай балчраас, 80 настай буурлыг хүртэл байлдан дагуулсан тоглоом болжээ. Мөн хардвэйрийн өргөн салбарлуу довтолж, компьютерийн элдэв тоноглолыг хийж эхэлсэн. Виндовс программ жил ирэх тусам төгөлдөржиж, Профэшнил, Милленим Эдишн, Экс Пи зэрэг хүчтэй салбаруудаа гаргасан бөгөөд, 2004 онд өргөн барихаар зэхэж байна. Бусад чухал программ нь ч байнга шинэчлэгдсээр. Адоб Макромедия, Ай Би Эм, Эйпл зэрэг өрсөлдөгчид нь мөрөө хавчихаас өөр аргагүйд хүрэх аж.

Гейтсийн цорын ганц сонирхдог зүйл нь компьютер юм. Гэртээ хариад компьютерийн ертөнцдөө л умбана. Тэрбээр кибер байшин гээчийг бариулсан бөгөөд түүний эд эс бүхэн нь цахим тооцоолуурт захирагдана. Хаалга нь Гейтсийг ирэхэд өөрөө онгойно, өрөөнүүд хүн ороход л гэрэлтэнэ, дэлгэцэн хануудад ямар ч дүрслэлийг гаргаж болно, агаарын чийгшил, дулаан, хүчилтөрөгчийн хэмжээ, цэвэр байдал автоматаар зохицуулагдана,ямар нэг юм болохгүй болбол компьютер өөрөө ийш тийш утасдана, спорт танхимдаа ороход нь хөгжим хангинана, ор нь бүүвэйлнэ. Зөвхөн компьютер сонирхдог нь түүнийг гаж буруу араншинтай болгосонд гайхах явдалгүй. Тэр 37 насандаа программч бүсгүй Мелинда Фремчтэй гэрэлсэн хэдий ч ганц бие юм шиг л байдаг. Гэргийдээ өөрт нь хоол бэлтгэхгүй байхыг тушаасан агаад, гадуур хооллох буюу бэлэн зоог сугавчлан орж ирнэ. Хүүхдүүдийгээ бүтэн нэрээр дуудаж, ажилтандаа хандах мэт харьцна. Амралтын өдрийг мэдэхгүй тэр хоногт доод тал эь 10 цаг уйгагүй хөдөлмөрлөнө. Ажлын газрынхан руугаа гэр лүү нь байнга утасдаж, имэйл явуулдаг. Гэрэлхээсээ өмнө бараг харьдаггүй, офистоо хонодог байсан. Олон хоног дараалан гурав дөрөвхөн цагийг л нойрондоо зориулж, заримдаа 7 цаг унтсанаар эрч хүчээ нөхчихлөө гэдэг. Их төлөв нэг зэрэг хоёр юм хийж байдаг. Юм уншихгүйгээр идэж ууж чаддаггүй бөгөөд биеийн тамир хийхдээ ТВ үзэж, компьютер дээр ажиллахдаа утсаар ярьж, машин барихдаа зогсоо зайгүй сүү ууна. Түүний машины хойд суудал сууний хайрцгаар дүүрч, үнэр танартай болсон байдаг ажээ. Бас айхавтар яхир зантай. Цэцэрлэгтээ том мод тариулсны дараа, миний яг заасан газар биш байна гээд гучхан см-ийн зайд ахин суулгуулж байжээ. Яхир зангаас нь болж хэн ч дутагдлынх нь талаар хэлж эс зүрхэлнэ. Мөн найз нөхөдгүй. Түүний удирдлагын систем гайхалтай. Ажиллагсдын бүх компьютерийг нэг сүлжээнд холбосон. Тэр хэн юу хийж буйг тодорхой харж байх боломжтой. Ажилтнуудын дэлгэцнээ түүний гэгээн дүр гэнэт мэлсхийн гарч ирж загнадаг. Тэдэнтэй зөвхөн сүлжээгээр л харьцана. Жилд тэрбумыг олдог Гейтс иймэрхүү л хүн юм.

Thursday, April 30, 2009

Судалгааны чиглэл???

Блог найз Тулга маань нилээн хэдэн өдрийн өмнө ингэж асуусын:

"Хичээлийг сургууль дээрээ хийсэн болоод л өнгөрдөг болж дээ би. Чиний блогт орж ирэхээрээ л дандаа ухаарах юм хэхэ. Ингэхэд чи IT-гийн ертөнцийн яг аль орон зайг нь нөхөж амьдрахыг хүсдэг вэ?, танилцуулга бүгдийг л гэсэн байдаг, даанч тэгэх чадвар хэнд ч байхгүй шүү дээ."

Тэгээд би хариулах гэж нилээн юм болж, хариу бичихгүй байж, байж одоо л бичиж байгаа нь энэ хэхэ. Танилцуулган дээр яагаад бүгдийг нь бичсэн бэ гэхээр би дээр нэг Монгол-Япон төвийн сургалтанд сууж байгаа гээл бичиж байсан даа. Тэгэхэд "Stars" дээд сургуулийн Дэлгэрсайхан багш бидэнд хичээл орсон юм л даа. Төслийн менежер гэдэг хичээлийн слайд дээр нь доорх зураг байдаг юм.Тэгээд энийг хараад ажил дээр гараад энэ дарааллаар л явах ёстой юм байна гэж бодож, профайл дээрээ бичсэн юм :)

Харин цаашид би мэргэжил дээшлүүлж, master-т сурахдаа ямар чиглэлээр мэргэшиж, юуг судалгааны чиглэлээ болгож авах вэ? гэдгийг бол шийдээгүй л байна. Энэ бол миний сүүлийн хэдэн сар өөрөөсөө байнга асууж байсан асуулт юм байгаан хэхэ. Нилээн судалгаа хийж, дэлхий нийтийн IT-ийн чиг хандлагыг харж байж ирээдүйтэй чиглэлийг судалгааныхаа чиглэлээр сонгох хэрэгтэй байх тийм үү? Одоохондоо би IT ертөнцийг дээрээс нь харж арай л чадахгүй байгаа болохоор надад энэ тал дээр олон хүний зөвлөгөө хэрэгтэй байна л даа. Хэрэв уншигч Та IT чиглэлийн хүн бол надад юу гэж зөвлөх вэ?

Friday, April 10, 2009

Эрэмбэлэлтийн алгоритмуудыг ойхгүй байна уу? За тэгвэл.. :)

Ийм нэг эрэмбэлэлтийн алгоритмуудыг гоё үзүүлсэн анимэшн олдоод, таалагдсан тул линкийг нь тавьчийөө кк..Эрэмбэлэлтийн алгоритмуудаа ойхгүй байгаа оюутнууд байвал хэрэг болж магад..Эсвэл өгөгдлийн бүтэц, алгоритм нтр гэсэн хичээл заадаг багш нар байвал шавь нартаа хичээлээ ойлгуулахад хэрэг болж ч магад..Тэгээл энэн шиг ажилладаг прог өөрсдөө бич гэээл гоё даалгуур өгдөг ч юмуу кк..

Monday, March 2, 2009

Системийн шинжилгээ ба зохиомж – Миний зураглал :D

Үхэр жилийн мэнд! Сайхан шинэлэв үү манайхаан? Би сайхан шинэллээ. Өчигдөр өнөөдрөөс л нэг юм хичээл ном харах боломжтой болж байна хэхэ. Зүгээр байхаар 2 зураг оруулчихъя гэж бодлоо. Энэ зургууд хичээлийн жилийн эхний семестрт орсон “Системийн шинжилгээ ба зохиомж” хичээлийн шалгалтанд бэлдэхдээ хийсэн зураглалууд юм байгаан. Манай ангийнхан шалгалтанд бэлдэхэд нь энэ зургууд их хэрэг болсон гээд байсан болохоор өөр хүнд бас хэрэг болж магад гээд тавьж орхъё :P.. (Үнэндээ блогоо жаал амьтай байлгах санаатай л кк)
Үзэхдээ дээр нь дараад томруулаад үзчихээрэй хө :)

Эхний зурагт: Системийн шинжээч, Систем хөгжүүлэлтийн амьдралын цикл, Case tool-үүд зэргийн тухай байгаа..


Доорх зураг болохоор: Төсөл гэж юу вэ? Төсөл төлөвлөх ямар аргууд байдаг вэ? гээл төслийн талаарх юмнууд л байгаа. За та бүхэн хараад ойлгочих байх дөө :D


Ашигласан материал гэвэл дэд проф. С.Уянга багшийн “Системийн шинжилгээ ба зохиомж” номыг уншингаа хийсэн юм шүү.

Зиа тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя..Хэхэ нээх их юм бичцэн ч юм шиг үү..Уг нь зөндөө бичлэг төлөвлөчихсөн л байгаад байгаа. Бэлтгэл ажил хийгдэж байгаа гэхүүдээ кк..Энэ дипломын ажил гэж бас л дарамттай ажил байдийн байна аа тээ..Өглөө босохдоо бодно, өдөржин бодно, орой унтахдаа бодно, шөнө нь зүүдлэх л дутаад байх шиг кк (гэснээс зүүдлээд эхэлвэл сурч байгаагийн шинж гэдэг билүү..хааяа ч зарим хичээлээ зүүдэлдийн шүү хэхэ) Ойрд ёстой юуу ч хийсэнгүй. Дэмий л санаа зовсон хүн. Удахгүй багш нарт хийж байгаа юмаа тайлагнах болчихоод байдаг, гэтэл хийж гийгүүлсэн юм байдаггүй. Нэг ард нь гарчихвал ч сайхан л байх даа..Одоо яаая гэхэв дээ, сургууль төгсөхийн тулд давах л ёстой даваануудын нэг хэхэ. “Эрмэлзэхгүй бол юуг ч эхлэхгүй, Хөдөлмөрлөхгүй бол юуг ч дуусгахгүй” гэдэг үгийг өөртөө нэг хэлчийдаа..Хөдөлмөрлөх л хэрэгтэй байна. Хийнэ дээ хийнэ, хийх л болно! Заза түр баяртай найзуудаа, үг олдлоо хэхэ :)

Friday, January 16, 2009

МТИСШ-д хэрхэн бэлдэх вэ? Бяцхан туршлагаас... :)

Энэ өдрийн мэнд найзуудаа!!! Шинэ он гараад 17 хоночихжээ кк..Оны анхны бичлэгээ хийнээ хө. Би гэдэг хүн чинь хичээл амарчихсан, ажилдаа алдаг оног очоол, дипломын ажил гээд нэг юм авчихсан тэрийгээ амралтаараа нилээн явуулах санаатай өдөр хоногийг урам зориг дүүрэн өнгөрөөгөөд л байгаа шүү дээ хэхэ..Нэгэн блогчноос маань МТИСШ (Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт, миний хэлж заншсанаар IT-ийн шалгалт хэхэ)-д бэлдэж байсан туршлагаасаа хуваалцах хүсэлт ирсэн тул энэ бичлэгээ хийхээр шийдлээ. Надад тийм сүрхий туршлага ч гэж юу байхав, хэрхэн бэлдэж байсан түүнийгээ л бичихийг хичээе ээ..Ялангуяа анх удаа орох гэж бэлдэж байгаа хүмүүст зүг чиг өгөхөд тустай болов уу гэж найдаж байна. Хэрэв та энд ямар шалгалтын тухай яриад байна вэ гэж гайхаж байвал Эндээс дэлгэрэнгүй мэдээллийг эхлээд уншчихаж болно шүү.



Би энэ шалгалтанд үнэгүй байхаас нь эхлүүлээд буюу 2007 оны 4 сараас эхлэн орсоор ирсэн л дээ. Тэр үед яахав үнэгүй сургалт явагдана гэхээр нь үнэгүй юманд нугасгүй юм чинь гүйж очоод бүртгүүлчихсэн хэрэг кк. Анхандаа тийм ч ач холбогдол өгч бэлддэггүй байлаа..Үнэтэй болоод ирэнгүүт нь сүрхий бэлдэж орж эхлэвшт хэхэ.

Юуны өмнө та энэ шалгалтанд бэлдэхээр шийдсэн бол заавал уншвал зохих 5 ном бий. Энд би жишээ тестүүдийн хамт share-лэчихлээ. Татаад аваарай. Эдгээр номуудыг уншиж дуусгахад нилээн цаг орох тул анх удаа бэлдэж байгаа бол одооноос л шаргуу уншиж бэлдэж эхлээрэй. Унших явцдаа жишээ тестүүдийг нь нэг бүрчлэн хийгээд, өөрийгөө дасгалжуулаад яваарай. Заримдаа эдгээр тестүүдээс ганц хоёр нь ороод ирэх ч тохиолдол байдаг юм шүү. Мөн цээжлэх зүйлс ч бишгүй байгаа. Би уншчихаад дараа нь амандаа үглэж, заримдаа бичиж тогтоодог байсын хэхэ. Та хэрхэн цээжлэх нь таны арга барилаас хамаарна л даа :)

Дээрх номнуудыг ерөнхийд нь уншчихаад бэлэн тестүүд яг цаг харж байгаад ажиллаж сурах хэрэгтэй. Энд би өглөөний 80 тестийг ярьж байгааг та анзаарсан байх аа. Гол нь тест чинь хариутайгаа байвал зөв хийсэн эсэхээ шалгахад тун зүгээр. Өмнөх тестүүдийг хэрхэн олж авах тал дээр гэвэл мэдээж юун түрүүн интернэтээс хайж үзнэ. Түлхүүр үг: Fundamental Information Technology Engineer Examination. Бэлэн байгаа материалуудыг нь татаж аваад ажиллаж үзэх хэрэгтэй. Мөн IT парк (МТҮП) дээр өмнө авсан тестүүдийн монгол орчуулгатай материалыг хариутай нь зарж байдаг. Ямар үнэтэйг нь Эндээс хараарай. Би саяын өнгөрдөг шалгалтанд бэлдэхдээ ажил дээрх өмнөх жилүүдийн тестүүдтэй бэлэн номыг авч ашигласан юм л даа. За тэгээд энэ шалгалтын асуултуудыг тавьдаг ийм, ийм 2 блог би олсон байх юм кк. Хэрэв та японоор ойлгодог бол шалгалтын Энэ сайтан дээр нь зөндөө жишээ тестүүд хариутайгаа, бүр зарим нь хэрхэн бодох тайлбартайгаа байна лээ. 基本情報技術者試験 гэдэг нь манай шалгалт шүү :)

Тест ажиллахдаа цагтаа багтаад ядаж бүх тестээр нь “дайраад” гарч амжиж сурах нь чухал шүү. Цаг харж бэлдээгүйгээс болж дөнгөж асуултын тал нь өнгөрөөд явж байхад л цаг дуусчихдаг туршлага надад бий хэхэ. Ганц хоёр тооцоо хийдэг асуултан дээр эргэлдэж байтал цаг дуусна, гялс арагшаа эргүүлтэл зөндөө амархан мэддэг асуултууд байж байна. Энэ тохиолдолд харамсаад харамсаад барахгүй л юм болно доо хэхэ. Иймд эхлээд бүх тестээ гялс “scan”-даад амархан, тооцоо хэрэггүй, шууд сонгоод хариулчихаж чадах асуултуудыг нь эхлээд бөглөчих хэрэгтэй. Дараа нь цаг гарвал тооцоотойг нь боддог юм байгааз кк..Тооцоо гэхээр нэг их сүрхий тооцоо гэж битгий бодоорой, наана нь сайн бодлого бодоод дадчихвал тийм ч хэцүү биш л дээ. Би л тэгж бэлдээгүй болохоор зөндөө цаг авчихдаг байсан юм хэхэ. За тэгээд тестүүдээ англи хэл дээр уншиж ойлгоод, бодож сурах хэрэгтэй гэдэг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой бизээ. Шалгалтын материал хэдий монгол орчуулгатай ч монгол нэр томъёо маань тийм ч танил биш байдаг тул англиар нь ойлгохгүй бол цаг алдаж болзошгүй.

Өдрийн шалгалтыг Java, C гэсэн 2 хэлний аль нэгийг сонгоод тестээ бөглөдөг болохыг та мэдэж байгаа. Иймд сонгосон хэлээрээ мэдээж гайгүй мэдлэгтэй байх шаардлагатай. Түгээмэл баахан алгоритмууд байдаг даа эрэмблэлтийн аргууд, янз бүрийн мод, графууд дээр элемент нэмж, хасах нтр гээл, эдгээрийг яаж ажилладагийг нь эргэж нэг санаад, блок схем, сонгосон хэл дээрээ бичигдсэн кодыг нь нэг хараад орвол зүгээр болов уу. Танил код, блок схем дээр ажиллавал гол нь цаг хэмнэгдэнэ шүү дээ :)

Шалгалт болохоос наахна IT парк дээр шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалт явагддаг. Аяндаа шалгалт ойртоод ирэхээр IT паркийн сайт дээр, ict-ийн листээр зарууд яваад эхлэнэ. Тэр сургалтанд суугаад авбал бас хэрэгтэй. Би гэхдээ хамгийн анх өгөхдөө л нэг удаа сууж байсан хэхэ.

За ингээд энэ шалгалтыг өгч байсан, тэнцсэн хүмүүс маань энэхүү бичлэгийг минь уншвал бэлдэж байгаа хүмүүстээ нэмээд зөвлөөд өгөх байх аа гэж найдаж байна.

Энэ шалгалтыг заавал МТ-ийн салбарын хүн ч өгөх албагүй, суурь шалгалт учраас та аль ч салбарын хүн байсан, дунд сургуулийн сурагч ч байсан шаардлагатай гэж үзвэл бэлдээд орох боломжтой. Японд энэ шалгалтанд 11 настай хүүхэд тэнцэж байсан гэж дуулж байсан. Хэрэв та МТ-ийн оюутан л бол энэ шалгалт өгвөл зохих шалгалтуудын чинь нэг шүү гэж хэлэх байна. Оюутнууд маань төгсөхдөө энэ шалгалтанд тэнцчихээд төгсдөг болчихвол Монголын маань МТ-ийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах байхдаа тиймээ.. :)

За ингээд найзуудаа энэ 4 сард бүгдээрээ нэг үзээд алдъя!!! Бид чаднааа, чадийшт кк :P