Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Friday, January 16, 2009

МТИСШ-д хэрхэн бэлдэх вэ? Бяцхан туршлагаас... :)

Энэ өдрийн мэнд найзуудаа!!! Шинэ он гараад 17 хоночихжээ кк..Оны анхны бичлэгээ хийнээ хө. Би гэдэг хүн чинь хичээл амарчихсан, ажилдаа алдаг оног очоол, дипломын ажил гээд нэг юм авчихсан тэрийгээ амралтаараа нилээн явуулах санаатай өдөр хоногийг урам зориг дүүрэн өнгөрөөгөөд л байгаа шүү дээ хэхэ..Нэгэн блогчноос маань МТИСШ (Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт, миний хэлж заншсанаар IT-ийн шалгалт хэхэ)-д бэлдэж байсан туршлагаасаа хуваалцах хүсэлт ирсэн тул энэ бичлэгээ хийхээр шийдлээ. Надад тийм сүрхий туршлага ч гэж юу байхав, хэрхэн бэлдэж байсан түүнийгээ л бичихийг хичээе ээ..Ялангуяа анх удаа орох гэж бэлдэж байгаа хүмүүст зүг чиг өгөхөд тустай болов уу гэж найдаж байна. Хэрэв та энд ямар шалгалтын тухай яриад байна вэ гэж гайхаж байвал Эндээс дэлгэрэнгүй мэдээллийг эхлээд уншчихаж болно шүү.



Би энэ шалгалтанд үнэгүй байхаас нь эхлүүлээд буюу 2007 оны 4 сараас эхлэн орсоор ирсэн л дээ. Тэр үед яахав үнэгүй сургалт явагдана гэхээр нь үнэгүй юманд нугасгүй юм чинь гүйж очоод бүртгүүлчихсэн хэрэг кк. Анхандаа тийм ч ач холбогдол өгч бэлддэггүй байлаа..Үнэтэй болоод ирэнгүүт нь сүрхий бэлдэж орж эхлэвшт хэхэ.

Юуны өмнө та энэ шалгалтанд бэлдэхээр шийдсэн бол заавал уншвал зохих 5 ном бий. Энд би жишээ тестүүдийн хамт share-лэчихлээ. Татаад аваарай. Эдгээр номуудыг уншиж дуусгахад нилээн цаг орох тул анх удаа бэлдэж байгаа бол одооноос л шаргуу уншиж бэлдэж эхлээрэй. Унших явцдаа жишээ тестүүдийг нь нэг бүрчлэн хийгээд, өөрийгөө дасгалжуулаад яваарай. Заримдаа эдгээр тестүүдээс ганц хоёр нь ороод ирэх ч тохиолдол байдаг юм шүү. Мөн цээжлэх зүйлс ч бишгүй байгаа. Би уншчихаад дараа нь амандаа үглэж, заримдаа бичиж тогтоодог байсын хэхэ. Та хэрхэн цээжлэх нь таны арга барилаас хамаарна л даа :)

Дээрх номнуудыг ерөнхийд нь уншчихаад бэлэн тестүүд яг цаг харж байгаад ажиллаж сурах хэрэгтэй. Энд би өглөөний 80 тестийг ярьж байгааг та анзаарсан байх аа. Гол нь тест чинь хариутайгаа байвал зөв хийсэн эсэхээ шалгахад тун зүгээр. Өмнөх тестүүдийг хэрхэн олж авах тал дээр гэвэл мэдээж юун түрүүн интернэтээс хайж үзнэ. Түлхүүр үг: Fundamental Information Technology Engineer Examination. Бэлэн байгаа материалуудыг нь татаж аваад ажиллаж үзэх хэрэгтэй. Мөн IT парк (МТҮП) дээр өмнө авсан тестүүдийн монгол орчуулгатай материалыг хариутай нь зарж байдаг. Ямар үнэтэйг нь Эндээс хараарай. Би саяын өнгөрдөг шалгалтанд бэлдэхдээ ажил дээрх өмнөх жилүүдийн тестүүдтэй бэлэн номыг авч ашигласан юм л даа. За тэгээд энэ шалгалтын асуултуудыг тавьдаг ийм, ийм 2 блог би олсон байх юм кк. Хэрэв та японоор ойлгодог бол шалгалтын Энэ сайтан дээр нь зөндөө жишээ тестүүд хариутайгаа, бүр зарим нь хэрхэн бодох тайлбартайгаа байна лээ. 基本情報技術者試験 гэдэг нь манай шалгалт шүү :)

Тест ажиллахдаа цагтаа багтаад ядаж бүх тестээр нь “дайраад” гарч амжиж сурах нь чухал шүү. Цаг харж бэлдээгүйгээс болж дөнгөж асуултын тал нь өнгөрөөд явж байхад л цаг дуусчихдаг туршлага надад бий хэхэ. Ганц хоёр тооцоо хийдэг асуултан дээр эргэлдэж байтал цаг дуусна, гялс арагшаа эргүүлтэл зөндөө амархан мэддэг асуултууд байж байна. Энэ тохиолдолд харамсаад харамсаад барахгүй л юм болно доо хэхэ. Иймд эхлээд бүх тестээ гялс “scan”-даад амархан, тооцоо хэрэггүй, шууд сонгоод хариулчихаж чадах асуултуудыг нь эхлээд бөглөчих хэрэгтэй. Дараа нь цаг гарвал тооцоотойг нь боддог юм байгааз кк..Тооцоо гэхээр нэг их сүрхий тооцоо гэж битгий бодоорой, наана нь сайн бодлого бодоод дадчихвал тийм ч хэцүү биш л дээ. Би л тэгж бэлдээгүй болохоор зөндөө цаг авчихдаг байсан юм хэхэ. За тэгээд тестүүдээ англи хэл дээр уншиж ойлгоод, бодож сурах хэрэгтэй гэдэг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой бизээ. Шалгалтын материал хэдий монгол орчуулгатай ч монгол нэр томъёо маань тийм ч танил биш байдаг тул англиар нь ойлгохгүй бол цаг алдаж болзошгүй.

Өдрийн шалгалтыг Java, C гэсэн 2 хэлний аль нэгийг сонгоод тестээ бөглөдөг болохыг та мэдэж байгаа. Иймд сонгосон хэлээрээ мэдээж гайгүй мэдлэгтэй байх шаардлагатай. Түгээмэл баахан алгоритмууд байдаг даа эрэмблэлтийн аргууд, янз бүрийн мод, графууд дээр элемент нэмж, хасах нтр гээл, эдгээрийг яаж ажилладагийг нь эргэж нэг санаад, блок схем, сонгосон хэл дээрээ бичигдсэн кодыг нь нэг хараад орвол зүгээр болов уу. Танил код, блок схем дээр ажиллавал гол нь цаг хэмнэгдэнэ шүү дээ :)

Шалгалт болохоос наахна IT парк дээр шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалт явагддаг. Аяндаа шалгалт ойртоод ирэхээр IT паркийн сайт дээр, ict-ийн листээр зарууд яваад эхлэнэ. Тэр сургалтанд суугаад авбал бас хэрэгтэй. Би гэхдээ хамгийн анх өгөхдөө л нэг удаа сууж байсан хэхэ.

За ингээд энэ шалгалтыг өгч байсан, тэнцсэн хүмүүс маань энэхүү бичлэгийг минь уншвал бэлдэж байгаа хүмүүстээ нэмээд зөвлөөд өгөх байх аа гэж найдаж байна.

Энэ шалгалтыг заавал МТ-ийн салбарын хүн ч өгөх албагүй, суурь шалгалт учраас та аль ч салбарын хүн байсан, дунд сургуулийн сурагч ч байсан шаардлагатай гэж үзвэл бэлдээд орох боломжтой. Японд энэ шалгалтанд 11 настай хүүхэд тэнцэж байсан гэж дуулж байсан. Хэрэв та МТ-ийн оюутан л бол энэ шалгалт өгвөл зохих шалгалтуудын чинь нэг шүү гэж хэлэх байна. Оюутнууд маань төгсөхдөө энэ шалгалтанд тэнцчихээд төгсдөг болчихвол Монголын маань МТ-ийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах байхдаа тиймээ.. :)

За ингээд найзуудаа энэ 4 сард бүгдээрээ нэг үзээд алдъя!!! Бид чаднааа, чадийшт кк :P