Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Sunday, December 26, 2010

Мөнгө тавь, мөнгө тавь :P

За манай ёолкон дээр мөнгө тавийшүү, минимум нь 20К мөнгө тавина шүү дээ хэхэ.. Өнөөдөр ганц амралтын өдөрөө /ч гэж дээ намайг аймаар завгүй байгаа гээд бодчоорой за, сүртэй байдын хаха/ ёолкоо заслаа.. Би та нарт ёолкныхоо тоглоомуудыг танилцуулъя. Манай ёолкны тоглоомуудтай танилцаж байгаа нь та бүхний хувьд нэр төрийн хэрэг гэж мэдээрэй кк :P.. Зарим тоглоомууд маань өөрийн гэсэн ерөөлөө та бүхэнд дэвшүүлэх болно. Гацуур гэлгүй ёолк гээд явчихвал гадаад үг хэрэглэлээ гэж загнахгүй биздээ, энэ чинь бараг монгол үг болчихсон юм чинь тиймаа кк :P

Ёолкны оройд урт сахалтай ууттай бэлэгтэй өвгөн аав маань залрана даа. Нээрээ нэг юм хэлэхээ мартчиж, их пиксель муутай зургууд байгаа шүү, миний утас угаасаа хамгийн гоёоороо авч байгаа царай нь энэ хэхэ, ерөөсөө энэ өвөөгөөсөө ирэх жил гоё аппараттай болгож өгөөчээ гээд хүсчий яадын ккк :P





Сайн уу намайг Өнөрөө гэдэг ккк. Дүү бид 2 багадаа өөрсдийгөө төлөөлүүлээд тоглоомуудаа оноож авчаал энэ би гээл ярьдаг байсын кк. Тэгээд энэ би байхгүй юу хэхэ :P








Сайн уу намайг Билгээ гэдэг. Энэ бол манай дүү кк.. Ногоон, шар 2 ширхэг байсан боловч шар нь хагарцан, тэр нь уг нь бас би байсын :P









Өө дахиад би гараад ирсэн кк.. Ууг нь цагийн сайханд ёолкны хамгийн дээр өвлийн өвөөтэй хамт залардаг байсын, даанч цаад тал нь хагарцан кк. Тэгээд гацуурын цаагуурхан наашаа харан байрладаг болсон доо :).. Гэсэн ч чи минь миний хамгийн дуртай тоглоомуудын нэг хэв хэвээрээ байгаа шүү хихи :D






Мяуу, сайн санаат Гуталт муур би чамд ирэх ондоо над шиг сэргэлэн цовоо, овсгоотой байгаарай гэж ерөөж байна! :D










Өхөөрдөм бяцхан торой би чамд ирэх ондоо идээ ундаа элбэгтэй байж над шиг тарган цатгалан байгаарай гэж ерөөе ээ! :D










Хов хов, эзэндээ үнэнч нохой би чамд ирэх ондоо зөндөө олон үнэнч найзуудтай болоорой гэж ерөөж байнаа! :D










Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг хулгана би чамд ирэх ондоо алт эрдэнэ ихийг хураагаарай гэж ерөөе өө! :D










Аарррр... Араатны хаан арслан би чамд ирэх ондоо над шиг аливааг хийхдээ эрэлхэг зоригтой, хиамартай байгаарай гэж ерөөе өө! :D









Сансрын нисгэгч би чамд ирэх ондоо сар шиг холын хүсэлдээ саадгүй хүрэхийн ерөөлийг тавъя аа! :D










Цасан хүн би чамд ирэх ондоо эрхэм баян эрүүл энх байхыг хүсэн ерөөж байнаа! :D











Харин өвлийн өвөө аав нь чиний хүслийг заавал биелүүлж өгөхөө амлаж байна. Гэхдээ ганцхан нөхцөлтэйгөөр, чи маш ихээр хүсэх хэрэгтэй шүү! :D











Намайг жоохон байхад энэ ёолкыг миний орны дээд талд засдаг байсан юм. Шөнө унтахдаа саа нь гялалзахыг харсаар байгаад л нэг мэдэхэд унтсан байдагсан. Ёолкоо хараад үлгэрийн мэт санагддаг байсан бага нас минь надаас аль дээр холдон одож дээ. Дүү бид 2 хэн нь ёолкоо засах вэ гээл бөөн юм болдог байж билээ. Хүмүүсийн тавьсан мөнгийг өдөр бүр тоолоол, ёолкоо хураахдаа яг тэнцүү хувааж авч нтр хөөрхөөн кк. Одоо ч дүү минь ёолкоо тоохгүй том залуу болж дээ кк. Надад их л том харагддаг байсан жижигхээн ёолк минь дээ..

Танд шинэ оны мэнд хүргэе.

Sunday, November 14, 2010

Richard Clayderman - Einsames Herz

Өдөржин сонсдог аялгуунууд дунд маань байдаг төгөлдөр хуурч Richard Clayderman-ы Einsames Herz хэмээх нэгэн гайхалтай аялгууг тавьчихъя аа :)



Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье! :)

Friday, September 24, 2010

Эргэцүүлэл

Үнэндээ иймэрхүү бичлэг хийхээр өгөх нэр олдохгүй юмаа. Ерөөсөө яг үүнтэй адил бичлэг бичвэл дандаа “Эргэцүүлэл” гээд л явчиж байя за юу, та нар ингээд нэрлэчихсэн байвал "Аан нөгөөх чинь тиймэрхүү юм бичсэн байна, орж уншъя байз!" гэж бодож байгаарай за юу хаха.

Өчигдөр нэг хүн миний блогийг үзээд маш их зөвлөгөө өглөө. Өөрөө бол ер нь минималист байхыг дэмждэг нөхөр бна л даа. Чиний блог хэтэрхий их олон юм ачаалж бна, наад блог листээ авч хая, бизнетворк энд юу хийж яваам, блогт чиний бичлэгүүд л байх ёстойгоос энэ баахан виджетүүд хэрэггүй гээд л..Ер нь твиттерээс бусдыг нь авч хаяуулах нь ээ хэхэ. Үнэндээ надад анх удаа ийм гоё шударга шүүмж хэлж өгсөн түүнд баярласан. Би ч зөрүүд юм болохоороо бүгдий нь арай ч аваад хаячихсангүй, гэхдээ зарим нь хэрэггүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд авчихсан байгаа нь энэ ккк. Бас ийм гоё бичдэг байж тогтмол бичлэг нэмж бай, тэгж байж л блог нээсний хэрэг гарна гэнээ хэхэ (би дотроо магтжугаад нь баярлаад л :P). Тэгээд бодлоо л доо нээрээ би тогтмол бичихгүй юм бол яах гэж блог нээсэн юм бэ. Тогтмол л бичье л даа, за ядаж хоёр 7 хоногт 1-2 бичлэг бичээд байх тийм хэцүү гэж үү? гэж бодлоо. Уг нь би 1 бичлэг бичих гэж бөөн сүр болдог хүн байгаам. Эхлээд 1 ноорог бичнэ, тэрийгээ бараг өдөржин засаад л, засаад л байна ккк, тэгээд л бүтэн өдрийг шахуу зарцуулчихдаг. Заримдаа засч засч байснаа гэнэт тэнэг санагдаад устгаа хаячина гэх мэт ккк. Гэхдээ хэрэв би хичээвэл хурдан ч гэсэн үг найруулгын алдаагүй чанартайхан бичээд яваад байж чадахгүй гэж үү гэж бодлоо.

Хүний бодол ер нь байнга өөрчлөгдөж байх болтой юмаа. Би өмнө нь блогтоо ёстой хүнд хэрэгтэй гэсэн юм л бичнэ, элдэв шалдав бичлэг хийж байхгүй гэж боддог байлаа. Харин одоо бол хамаагүй ээ тухайн үед би юу бичмээр байна, миний бодолд юу байна, өдөр хоногууд хэрхэн өнгөрч байна, юу сурав гээд л тэр бүхнээ л бичиж байя, блог гэдэг чинь л энэ шүү дээ гэж бодох боллоо. Би ямар төгс хүн биш, дандаа хүнд хэрэгтэй юмаар дүүрэн явна гэж юу байхав. Алдаад оноод л явна гэж. Би илүү өөрөөрөө байхыг хүсдэг болчихсон юм болов уу. Ер нь би өөрийгөө ажаад байхад хаана ч өөрөөрөө л байхыг эрхэмлэх болчихож, хүн намайг юу гэх бол, ингэхүү байх уу гэж бодохоо нэг их больчихсон ч юмуу..Жоохон дураараа байх гээд байдаг болчихож. Нэг талаар сайн ч нөгөө талаар бас хэмжээгээ мэдэж байх хэрэгтэй. Өчигдөрийн зөвлөгөө өгсөн найз маань ер нь Нумын эмэгтэйчүүд чалчаа, бодсоноо шууд хэлдэг, эрх чөлөөтэй байдаг тал бий гэж байнаа хэхэ. Зурхай нилээн судалчихсан нөхөр. Яг л үнэн л дээ, миний зурхайн дээр угаасаа тэгж байдаг. Заза тэгэхээр энэ бичлэгийг дүгнэвэл надад дараах сэдлүүд л төрсөн юм байнаа гэж ойлгоорой.

1. Блогоо арай минималист байлгавал яасан юм бэ?
2. Блогоо тогтмол бичиж байвал яасан юм бэ?
3. Блогтоо “заавал” хэрэгтэй юм бичнэ гэж өөрийгөө хязгаарлахаа болчихвол яасан юм бэ?
4. Өөрийнхөөрөө л байя. Аа гэхдээ ам хэлээ толгойноосоо түрүүлж ажиллуулчихгүйхэн шиг, бичих юм, бичихгүй юм гэж бий гэдгийг өгүүлбэр бүртээ тунгааж явъя.
5. Эцэст нь би өөрчлөгдсөөр байгаа цагт миний эдгээр бодлууд хэзээ нэгэн цагт өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй :)

гэж байгаам. Бичлэг хийх чинь ийм л амархан штэ. Үүний төлөө би заавал хэдэн сараар хүлээгээд байх шаардлага байхгүй шүү дэйй! :D

Өө тийм, энэхүү бичлэгийг 2010 оны намрын анхны цас орсон өдөр бичин илгээсэн Өнөрөө байлаа гэж ккк ;)

Thursday, September 2, 2010

1 ширхэг бичлэг :)

Сайн уу найзуудаа, хүүхэд залуучуудын “Улаан шугам” нэвтрүүлэг эхэлж байна гээд байхгүй юу хаха. Өчигдөр сургууль дээр компьютероо форматлаад дэмийрч суухдаа ФМ-ээр энэ нэвтрүүлгийг санаандгүй сонсчихсон юм кк. Тэгээд намайг бүр жоохон байхад л шугамын радиогоор дандаа явдаг байсан одоо ч гэсэн явдаг юм байхдаа гэж гайхангаа анх удаа анхааралтай сонсож үзсийм л даа. Ийм л юм болсын... гээд бичлэг дуусчуул яахуу хаха.

За тэрр яах вэээ. Зуныг сайхан өнгөрүүлцгээсэн биздэ бүгдээрээ. Ингээд хичээлийн шинэ жил эхэлчихлээ. Сургуулиа төгсөөд ажилчдын эгнээнд шилжээд бүтэн 1 жил болчихлооштэ. Тэгсэн ч гэсэн 9 сарын 1 надад нөлөөтэй өдөр хэвээрээ л байна :). Сургуульдаа ажиллах 2 дахь жил маань ингээд эхэлжийнээ. Надаар нэг тийм сонинтой кк.

Зун "Дуу ашиглан сурах япон хэл" нэртэй Монгол Япон төвийн цөөхөн хоногийн сургалтанд явж 4, 5 япон дуу сурсым л даа. Ингээд би дуулж үзүүляаа гээд байхгүй юу хаха. Заза тоголсым. Монгол Япон төв угаасаа оюутан байхаас л миний дуртай байгууллага байсан хойно тэнд ямар сургалт, үйл ажиллагаа явагдаж байгааг нь би мэдэлгүй өнгөрөх нь ховор л доо кк. Тэгээл зугаатай байх гээд бүртгүүлчихсэн юм. Үнэхээр ч тийм байсан. Ажлын дараа шинэ үг, шинэ аялгуу сураад тааваараа хашгичиж суух бол үнэн таатай юм байна лээ кк. Даалгаварт тэр өдрөө үзсэн дууны орчуулгыг хийлгэдэг юм. Тэгээд л би хэдэн дуу орчуулсан ухаантай, тэрийгээ дуутай нь хамт хэдэн бичлэг болгож тавъя аа гэдгийг хэлэх гээд л жоохон нуршчихлаа л даа кк. За эхний хичээл дээр үзсэн дуу Мацүда Сэйкогийн "あなたに逢いたくて" буюу "Чамтай уулзмаар байна" гэдэг дуу байлаа.

Үг: Мацүда Сэйко, Ая: Мацүда Сэйко, Ёши Огүра

Энэ дуу нь дуучин Мацүда Сэйкогийн 38 дахь цомогт орсон бөгөөд 1996 оны 4-р сард сонсогчдын хүртээл болсон байна. Гарсан даруйдаа сонсогчдын таашаалд ихээр нийцэж, өдгөө хүртэл дуучны 1 сая хувь илүү борлогдсон цорын ганц цомог хэвээр байгаа билээ. Дуучны 1988 онд гаргасан дуунаас хойш 8-н жилийн дараа шилдэг дууны жагсаалтыг тэргүүлэх зэргээр олон амжилтуудыг үзүүлж байсан байна.

За өгсөн материал дээр ингэж бичсэн байна. Багшийн нэмэлт тайлбараар бол Мацүда Сэйко нь өөрөө үг, аяаа зохиож хайртай хүндээ зориулж хийсэн уран бүтээл юм гэнэ билээ. Клип нь дээхнэ үеийн клип юм шиг байна лээ. Ингээд дуугаа үгтэй нь, дуудлагатай нь бас миний орчуулгатай хүлээн авна уу.. Орчуулганд маань алдаа байвал хэлээд өгөөрэй :)

あなたに逢いたくて

1. 二人の部屋の扉を閉めて
思い出たちに“さよなら”告げた
あれから半年の時間が流れて やっと笑えるのよ
毎日 忙しくしているわ 新しい人生を私なりに歩いてる…

あなたに逢いたくて 逢いたくて
眠れぬ夜は あなたのぬくもりを
そのぬくもりを思いだし…そっと瞳 閉じてみる

2. あなたの後 歩きたかった 二人で未来 築きたかった
どんなに愛しても かなうことない
愛もあることなど
気付きもしないほど あなただけ…
見つめてた 愛してた 私のすべてをかけて

あなたに逢いたくて 逢いたくて
眠れぬ夜は あなたのぬくもりを
そのぬくもりを思いだし…そっと瞳 閉じてみる

3. 一緒に 過ごした日々を 忘れないでね
後悔しないでしょう… 二人 愛し合ったこと…

あなたに逢いたくて 逢いたくて
眠れぬ夜は あなたのぬくもりを
そのぬくもりを思いだし…そっと瞳 閉じてみる

愛してると つぶやいて…








Anatani aitakute

Futari no heya no tobira o shimete
Omoidetachi ni "sayounara" tsugeta
Arekara hantoshi no toki ga nagarete
Yatto waraeru no yo
Mainichi isogashiku shite iruwa
Atarashii jinsei o watashinari ni aruiteru


Anatani aitakute, aitakute
Nemurenu yoru wa Anata no nukumori o
Sono nukumori o Omoidashi
Sotto hitomi tojite miru


Anata no ushiro arukitakatta
Futari de mirai kizukitakatta
Donnani aishite mo kanau koto nai
Ai mo aru koto nado
Kizuki mo shinai hodo anata dake
Mitsumeteta aishiteta Watashi no subete o kakete


Anatani aitakute, aitakute
Nemurenu yoru wa Anata no nukumori o
Sono nukumori o Omoidashi
Sotto hitomi tojite miru


Isshyou ni sugoshita hibi o wasurenaide ne
Koukai shinai deshyou
Futari aishiatta koto


Anatani aitakute, aitakute
Nemurenu yoru wa Anata no nukumori o
Sono nukumori o Omoidashi
Sotto hitomi tojite miru

Aishiteru to tsubuyaite

Чамтай уулзмаар байна

Өөрсдийнхөө өрөөний хаалгыг хаагаад
Өнгөрсөн дурсамжууддаа “баяртай” гэж шивнэлээ
Тэрнээс хойш хагас жил өнгөрсний дараа л
Тэгсхийгээд инээж чадахтайгаа болж байна
Өдөр бүр завгүй байхыг хичээж
Өөрийнхөөрөө шинэ амьдралаа туулж явна даа

Чамтайгаа уулзмаар байна, уулзмаар байна
Нойр хулжсан шөнө чиний нөмөр нөөлгийг
Тэр л нөмөр нөөлгийг санаж
Нүдээ зөөлхөнөөр аньж үзэх юм

Чиний араас алхахыг хүссэн
Ирээдүйгээ хамтдаа бүтээхийг мөрөөдсөн
Хичнээн их хайрлаж байсан ч, биелсэнгүй ээ
Хайр байсан ч
Анзаарагдахгүй шахам, зөвхөн чамд л
Өөрийн бүхнээ зориулан ширтсэн, хайрласан

Чамтайгаа уулзмаар байна, уулзмаар байна
Нойр хулжсан шөнө чиний нөмөр нөөлгийг
Тэр л нөмөр нөөлгийг санаж
Нүдээ зөөлхөнөөр аньж үзэх юм

Хамтдаа өнгөрөөсөн өдрүүдээ битгий мартаарай
Бие биенээ хайрлаж байсандаа харамсахгүй биздээ?

Чамтайгаа уулзмаар байна, уулзмаар байна
Нойр хулжсан шөнө чиний нөмөр нөөлгийг
Тэр л нөмөр нөөлгийг санаж
Нүдээ зөөлхөнөөр аньж үзээд

Хайртай гэж шивнэлээ...

Жоохон гунигтай ч гоё дуу байгааз :).. За ингээд "Улаан шугам" нэвтрүүлэг маань дууслаа найзуудаа, дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай! гэж дуусдаг юм байна лээ тэр нэвтрүүлэг... :P

Tuesday, July 27, 2010

Сайнуу муу юу аль нь вэ хө?











Өдөржингөө твитлүүлдэг
Өрсөн ажлаа хойшлуулдаг
Санаагаар минь ажиллуулдаг бол
Сайнуу муу юу аль нь вэ хө?
Сайн сайн тэр бол сайн
Сахилга багатай бол мундаг сайн
Цалин шалтгаангүй нэмдэг бол
Тэр л компани маш сайн!

Цайны дараа унтахлаар
Чанга дуугаар сэрээгээд
Ажлаа хий! гэж зандардаг бол
Сайн уу муу юу аль нь вэ хө?
А яа яаа тэр тун муу
Цаг бүртгэдэг бол бүр ч муу
Цалин хасна гэж сүрдүүлдэг бол
Тэр л компани маш муу!

Өгсөн даалгавраа мартчихдаг
Өдөр шөнөгүй нэхдэггүй
Үнэн хэнэггүй даргатай бол
Сайн уу муу юу аль нь вэ хө?
Сайн сайн тэр бол сайн
Хэнэггүй нь дэндвэл бүр ч сайн
Уужуу тайвуу хэрэглэгчидтэй бол
Тэр л компани маш сайн!

Өдөржин ухаангүй чаатлаад
Чанга чангаар инээхэд
Хална шүү! гэж айлгадаг бол
Сайнуу муу юу аль нь вэ хө
А яа яа тэр тун муу
Жинхкнээсээ халчуул бол бүр ч муу
Ядаж facebook ч хэсүүлдэггүй бол
Тэр л компани маш муу!

7хон хоног таслахад
Араас утасдаж сүржигнээд
Тайван хүнийг байлгадаггүй бол
Сайн уу муу юу аль нь вэ хө
А яа яа тэр тун муу
Ажил ихтэй бол бүр ч муу
Тайван хүнийг амраадаггүй бол
Тэр л компани маш муу!

Хаха за би ч 1 иймэрхүү л ажилчин болох шинжтэй дэгээ. Үнэн давруу ажилчин айн ккк.. Энд бичсэн зүйлс зүгээр тоглоом шүү нөхөдөө хэрэгжүүлээд унацгаав хаха.. /Жич: Миний ажиллаж байсан хийгээд ажилладаг компани үүнд огт хамаагүй бөлгөө, зүгээр наргиа шүү кэкэ/

Tuesday, May 25, 2010

Эргэцүүлэл

Юм бичих хүсэлгүй болчихжээ, зүгээр л өөрийгөө цэнэглэмээр байна. Бичсэн зүйлсээ уншихаар инээд хүрмээр ч юм шиг. Гэхдээ устгахгүй л дээ, бичсэн нь үнэн юм чинь яадын байж л байг. Би юу ч мэдэхгүйгээ л мэдэж байна гэдэг шиг зөндөө их юм унших, мэдэх, сурах, хийх хэрэгтэй байгаагаа л мэдэж байна. Багадаа "том хүн" болохоороо ингэнэ тэгнэ гэж ирээл боддог байсан. Магадгүй би тэр том хүн нь болж байгаа юм боловуу. Би том болоогүй байсын байх даа? Хүн хэзээ том хүн болж дуусдаг юм бол? Ингэхэд тэр том хүн гэдэг чинь ер нь юу юм? Миний оюутан байхдаа мөрөөддөг байсан мөрөөдлүүд хаашаа одож орхив. Яагаад тэр бүхэн сэтгэлийн хөөрөл байсан юм шиг санагдах болов. Яагаад одоо бодохоор хүүхдийн бодол гэж дотроо инээвхийлснээ дараа нь өөртөө уур хүрэх болов кк. Үнэндээ миний зорилтууд жил ирэх тусам жижигсээд байгаа хаха. Шал утгагүй юм. Сүүлдээ зорилт тавихаас ч уур хүрэх болов. Ингэж л амьдрах байсан юм бол яах гэж тийм том зүйлс боддог байсан юм бол. Би ингэхэд юу хүсээд байгаа нөхөр вэ. Юу хийгээд, хаашаа яваад байна вэ? Миний зүг чиг алдагдчихаад байгаа юм шиг санагдаад байх юм. Ер нь зүг чиг өмнө байсан ч юмуудаа, үгүй ч юмуу. Хүн заавал юу хүсч байгаагаа мэддэг байх ёстой юу. Ихэвчлэн хүний амьдралын яг ямар үед нь юу хүсч байгаа нь жинхэнээсээ тодорхой болдог юм бол. Зүгээр тэгэх ёстой, ингэх хэрэгтэй гээд яваад байж болж л байна. Тэгж ч явж байна. Магистраа төгсөх ёстой, тэгээд багш болчихвол ер нь зүгээр гээд л.. Япон хэлээ сурах хэрэгтэй, англи хэл мэддэг байх хэрэгтэй, ажлаа хийх ёстой, хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй, ном ер нь унших хэрэгтэй, цагаа дэмий үрдэггүй байх хэрэгтэй ... Ингээд л ингэх хэрэгтэй, тэгэхгүй бол болохгүй, тэгэх ёстой, ингэсэн нь дээр гээд л яваад байх уу? Ингэж явсаар нэг мэдэхэд нас талийж өгсөн байвал яахав. Гэхдээ одоо юу хүсч байгаагаа мэдэх ганц арга бол өөрийгөө тасралтгүй цэнэглэх явдал л гэж бодож байна. Юу хүсч байгаагаа тодорхой болсон гэж үзэх хүртлээ энэ цэнэглэх процессоо давтая. Надад мэдлэг дутагдаад л юу хүсч байгаагаа тодорхойлж чадахгүй байгаа байх. Тэгэхээр юу ч гэсэн өөрийгөө чадах ядахаар цэнэглэх арга хэмжээ авъя. Нэг хэсэг блогтоо юм бичихгүй байж ч магадгүй. Уг нь ч блог надад саад болоогүй л дээ кк. Даанч биччихээр дараа нь бичсэнээ уншихаар тэнэг санагдаад, ичиж үхэх гээд байхын ккк. За гэхдээ биччиж ч магадгүй, огт бичихгүй гэж хэлээд ч яахав. Бичмээр санагдах үе гарах ч юм билүү. Хэзээ бичмээр санагдахыг би таашгүй кк. Заза нэг иймэрхүү. Надад нэг их шийдэл олж өгөх гэж тархиа гашилгаад хэрэггүй дээ, би зүгээр бодлоо сараачсан төдий. Харин надтай адилхан бодлоо сараачиж бол болноо болно кк.

/ Энэ бол сарын өмнө бичсэн бичлэг. Сая уншаад нийтлэхээр шийдлээ л дээ. Тэгээд ийм дүгнэлтэнд хүрэв. Зарим мөрөөдөл биелээгүйд гутрах хэрэггүй юм байна. Биелээгүй мөрөөдлүүд минь байгаагүй бол би өдий зэрэгтэй байгаа ч үү, үгүй ч үү? Эцсийцэст би мөрөөдөхөө зогсоож чадахгүй, мөрөөдсөөр ч байх болно. Биелэх эсэх нь надад хамаа алга. Мөрөөдлүүддээ баярлалаа! Өдий зэрэгтэй байлгаж байгаад.. Би одоо бүр ч томоор бөгөөд БОДИТОЙгоор мөрөөднө! :D /

Saturday, May 8, 2010

Rondo Veneziano-Fantasia Veneziana

Би болбоос Rondo Veneziano-ийн үнэнч шүтэн бишрэгч билээ кк.. Ингээд сонгодог бөгөөд цоглог аялгуу сонсох хүн байна уу? :) Сонсохдоо хажууд явж бга тоглуулагчийг зогсоогоод сонсоорой :)

Tuesday, February 23, 2010

TORNERO

Энэ ямар гоё дуу вэ. Ойрын хэдэн хоног юм хийнгээ сонсож байгаан кк. Яг энэ найруулга нь таалагдаад. Tornero гэдэг нь орчуулбал "Би буцаж ирнэ" гэсэн утгатай дуу юм байна. Хажууд явж байгаа аяыг зогсоож байгаад сонсоод үзээрэй, таалагдах байх :)