Сайн уу хүмүүсээ. Хамт ажилладаг нэг залуу өчигдөр надаас "Өнөрөө чи блогтэй тэ? Блогтой байхын давуу тал юу юм?" гээд л асуугаад байсан юм. Би "Найзуудтай болно штэ, дараа нь тэдэнтэйгээ амьдаар уулзаад л, гоё" гэсэн. Харин өнөөдөр блог нээсэн гээд блогийнхоо хаягийг өглөө. Блог руу нь орсон чинь гэнэт л блог бичмээр санагдаад унах юм кк, тэгээд л ажлаасаа ирчихээд үүнийг бичиж сууна. Би түүнийг блог нээхэд нь бага ч гэсэн нөлөөлж, түүний блог ч бас намайг блог бичихэд нөлөөллөө. Хүмүүс хоорондоо ийм л хамааралтай байх юм даа..
Өнөөдөр 9 сарын 1. Сая гэртээ орж ирээд самар цөмөж жаахан суулаа кк. Тэгэнгээ түрүү жилийн энэ өдөр юу хийж байлөө гээд бодсон чинь жилийн өмнө өглөө ажлаасаа хоцроод сургалтын албанаас банга хүртэж байсан эвгүй дурсамж санагдах юм кк. Хичээлийн жилийн эхний өдөр хоцроод л өчнөөн хүүхдүүдийг лаб-ыг нь онгойлгож өгөхгүй хүлээлгэж байдаг бас л бөх зүрхтэй хүн шүү. Тэгээд цааш нь нэхээд уржнан жилийн 9 сарын 1-нийг санатал шөнөжин лаб-аа янзлаад сургууль дээр хонож байснаа саналаа. Өглөө нь хүүхдүүд догдлоол сургууль дээр ирж байхад би гэж нойрмог амьтан өөдөөс нь харих гээд явж байж кк. Харин түүний өмнөх жил 4-р курст орох 9 сарын 1-нд сүүлийн жил гээд л ангийнхантайгаа шөнийн 3 хүртэл шоудсан юмдаг кк. Эхлээд ангийнхантайгаа дараа нь Б ангийнхантайгаа ккк. Үнэхээр хөгжилтэй байснаа санаж байна. Ангийнхантайгаа уулзалгүй удаж дээ. 2, 3-р курсийнхээ 9 сарын 1-нийг тодорхой санахгүй юм, эсвэл би ажлаасаа оройтож ирээд санахаас залхуураад байгаа байх. Харин оюутан болдог жилийн 9 сарын 1-нийг тод санаж байна. Сургууль дээр ирчихээд л хаана хичээл орохыг ч мэдэхгүй, хичээлийн хуваариа ч уншиж чадахгүй амьтан явж байтал Бүүвэйбаатар гэж орос хэлний багш маань ПХ-ыхан намайг дагаад яваарай гээд л 228 тоот өрөөнд анхны хичээлийг орсон сон. "Первое сентября" гэж самбар дээр бичээд л хэхэ.
Заза цааш нь санахаа болилоо залхуу хүрчихлээ кк, одоо юу бичдэг юм билээ. Ажил дээрээ төслийнхөө 1 модулийг хүлээж аваад, хариуцаад явж байгаа, энэ 9 сард хүлээлгэж өгөх ёстой. Хүлээлгээд өгчихвөл ч цэнгэлийн манлайд хүрнэ дээ хэхэ, хичээнэ дээ. 10 сард AP-гийн, 12 сард япон хэлний шалгалтуудтай. Япон хэл, япон орон, япон соёл миний сэтгэлийг яагаад ингэж их татдаг юм болдоо. Шалгалтанд тэнцээд тэгнэ гэсэн тодорхой зорьсон зүйл байхгүй байж л тэнцмээр санагдаад байх юм. Япон дээрх бичсэн текстийг уншаад ойлговол урамтай гэж яаваа кк. Тэр урмыг л мэдрэх гэж би сурдаг юм шиг. AP-ийн шалгалт одоо тест биш нөхөх, бас илүү хүнд асуултууд ирэх болохоор айж л байна. Ямар ч байсан боломжоороо бэлдээд ороод үзнэ дээ. Унших, хийх юм их байна дөө. За дандаа л их байдаг хойно, сонин юм ч юу байхав кк. Одоо унтах цаг дөхөж байна, энэ аягүй залхууралттай бичлэг байлаа. Та яг одоо эвшээжийнуу? Яг тэгнэ, би ч гэсэн эвшээжийн кк. Эрт унтахгүй бол өглөө хоцорвол таксинд мөнгө үрэх хэрэг гарна шүү. Уншигчийн ажилд, хичээлд амжилтыг хүсье!
тогтмол бичиж байгаачээ, хэхэ. амжилт!
ReplyDeleteМагадгүй Японоос Опен Соурс ажил элбэг олддог болохоор япон хэл сурах гээд байгаа байх. :)
ReplyDeleteПээ, ямар санах ой сайтайн бэ, аргагүйл программист хүн байна даа, би өмнөх жилээ ч тодорхой санахгүй байна
ReplyDeletetiim bn shvv
ReplyDelete