Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Saturday, June 20, 2009

Мартагдашгүй хавар

Хааааая!!! Миний блогийг мартах шахсан уу хэхэ. Би ихээс их сонинтойгоор блогтоо эргэн ирж байнаа. Улсын шалгалтын бэлтгэл, хонхны баяр, зугаалга, монтаж гээл ар араасаа ажлууд гарч ирсээр тухтай бичлэг хийлгэдэггүй ээ. Тэгээд нэгмөсөн бүгдийг нь дуусгаад бичлэг хийе гэж бодсон юм. За эхнээс нь авхуулаад бичээд явъя. Анкааруулга: Энэ бичлэг их урт шүү кк.

Би яагаав диплом бичиж байгаа гээл бичээд байсан байхгүй шүү, явж явж улсын шалгалт өгөхөөр болцийшт. Дүнгээ олигтой гаргуулчих гээл дипломоо хийхгүй яваал байсан, яваал байсан, тэгж тэгж нэг юм за одоо л хийдэг газар гээл удирдагч багш дээрээ давхиад орсон чинь "чи ерөөсөө улсын шалгалтаа өгчихиймуу" гэсэн кк. Тэгээл нөгөөх чинь яахав дээ бүр нэг юм хийх хүсэл төрөхгүй байсныг ч хэлэх үү, дургуйд хүчгүй гэж шууд "оk ерөөсөө тэгий" гээл гараад ирсэн кк. Залхуурч улсын шалгалт өгөх болсон биш бүүр илүү их юм хийх хэрэгтэй болдог байншт кк. Хичнээн ч хоног сургууль дээр нойргүй хонов. Тэгж тэгж улсын шалгалтаа 6/8-нд өгөв өө.

Гаднаас 2 багш, тэнхимээс 3 багшийн бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс. 2 асуулттай билеттэй. Би "Удамшил, удамшлын үндэс, ангилал, ургийн мод, хоёрдмол утга бла бла бла", "Бүтэцлэгдсэн шийдвэрийн шинжилгээ: шийдвэрийн мод, шийдвэрийн хүснэгт, бүтэцлэгдсэн англи хэл" гэсэн 2 асуулттай билет сугалчихваа. За удамшил нь ч яахуу хэдэн мөр код нтр бичээд болчив. Нөгөөхийг нь ер тогтож уншаагүй сэдэв байв. Тэгээл айлаас гуйхаар авдраа уудал гэгчээр нүдээ аниал, энэ хичээлтэй холбоотой бүх түүхээ эргэж санаж байгаал, жишээ аваал 1 нүүр юм бичээ хаясан. Ойлгож хуулаагүй ч билет боловсруулж байхдаа номыг нь бүтнээр нь шахуу хуулсан юм болохоор тархинаас нилээн юм recovery хийгдсэн дээ. Тэгээл гараал ярьсан, гадны багш "Чи их сайн охин байна" гэж магтсаныг бодоход дажгүй ярьчих шиг болсон. "А" ангиас би ганцаараа ээмэгтэй байсан болохоор арай онцгой харагдсан байх л даа. Тэгээл бүх хүүхдүүд ч орлоо хэсэг хугацааны дараа дүн гаргана гээл тэгжийна. Тэгж тэгж цагийн дараа дуудлаа, бүгд орлоо. Дүн уншлаа, би 92 авчээ, ангиас нэг ч хүүхэд унаагүй, нилээн сайн дүн авцгаасан байв. Тэгээл шалгалтын комисс "Эдгээр оюутнуудад монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол олгоно уу" гэсэн утгатай тогтоол уншив. Яг "Монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол" гээл хэлсэн чинь зүрхний цохилт хурдсаал, уйлмаар болоол ирсэн хэхэ. Гарч ирээл ангийнхан ч чанга чанга орилоол, уйлах нь уйлаал хэхэ, ээж аавдаа "Хүү нь төгсчлөө!" гэж утсаар хэлээл, би дагаж уйлчих гээл хэхэ..Хэзээ ч мартагдашгүй, сайхан мөч байсаан. Бүгд их мэрийж бэлдсэн болохоор маш их баярлацгаасан. Ингээд "Б" ангийнхнаасаа 1 өдрийн өмнө бакалавр болцгоосийм даа хэхэ. "Б"-ийнхнийгээ дүү нар гээл томроол хаха. Маргааш нь манай "Б"-ийнхэн орсон, нэг ч хүүхэд унаагүй ч манайхан шиг тэгж уйлаан майлаан болоогүй ээ хэхэ.

За тэгээд шалгалтын дараа тэнхим дээр хүүхдүүдийн дүн шивэх, тулгалт хийх гээл нилээн ажилтай байж байгаад 6/15-нд хонхны баяраа хийсэн дээ. МУИС хавийн замууд тэр чигээрээ түгжрэл болсон байсан. Би шар өнгөтэй дээл өөрөө загвараа гаргаад хийлгэсэн юм. Нэг л их шар хүн л тэр хавиар яваад байсан кк. Дээл хийсэн газар маань намайг загвар зохион бүтээгч болвол чадна шүү гэж нилээн хөөргөөд авсан хэхэ. Ингэхэд би ер нь цаашид багахан зав гардаг юм бол дүрслэх урлагийн чиглэлээр сурна боддийншт. За тэр ч яахав кк. СТӨ-нд нийт төгсөгчид, багш нар ирж, тоглолт үзэж, сургууль сургуулиас авъяас бүтээлээрээ шалгарсан оюутнуудад ромбо, дипломыг нь гардуулсан юм. Тэгээд бусад нь сургууль дээр ирж ромбо, дипломоо авцгаасан, тэгж авахад шалгалтын дараах шиг тийм ихээр сэтгэл хөдлөөгүй ээ хэхэ.

Энэ болбаас миний ромбо, диплом хоёр. Аппарат зураг авч болдоггүй, вэб камераараа авцийн шүү. Хонхны баяр ямар байдаг билээ тэрэн шиг л дурсамж хичээл, Сүх ахын талбай, зайсан, ресторан, караоке гээл үргэлжилсэн дээ.

Зиа тэгээд бас нэг мартагдашгүй үйл явдал бол миний бие нөгөө МТИСШ(Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт)-даа тэнцчихсэн штээ. Сертификатаа 6/17-нд “Мэдээлэл технологийн хүний нөөцийг хөгжүүлэх нь” симпозиумын үеэр гардаж авсан. Эцсийн эцэст ингэж нэг юм авдаг л юм байна хэхэ. 5 удаа өгч байж шүү дээ кк. Ингэж хэлэхэд ичмээр л юм, тэхдээ яадын тэ кк. Энэ миний сертификатын зураг.

2007 оны 4 сард анх энэ шалгалтын бэлтгэлд суухад минь хичээл орж байсан Эрдэнэбат багш маань симпозиум дээр тааралдаж баяр хүргэсэн. Багш маань энэ шалгалтын учир шалтгааныг бидэнд сайн тайлбарласан болоод л би тэнцэх гэж тэгж их хичээсэн байх даа. Анх тэгж бэлтгэлд сууснаас хойш дахиж тэр бэлтгэлд суулгүй бие дааж бэлдсэн л дээ. Симпозиум дээр бас блогчин Эркардо ахтайгаа танилцаад авсан шүү. Гоё ах байдаг юм байна лээ хэхэ. Юутай ч төгсөхөөсөө өмнө энэ шалгалтанд тэнцэхийг зорилгоо болгон бэлдсэн, тэр зорилгодоо хүрсэндээ үнэхээр баяртай байгаа. /МТ чиглэлээр сурч байгаа оюутан дүү нартаа шивнэхэд энэ шалгалтанд тэнцвэл ажлын саналууд ихээр ирдэг юм байна лээ шүү хихи, хэрэв ажилд орж амжаагүй яваа бол энэ шалгалтанд оюутан байхдаа тэнцээд ажлын байраа баталгаажуулаад авдаг юм шүү okla кк/Аливаа шалгалтанд бэлдэнэ гэдэг чинь мэдэхгүй юмаа сурна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас дараа дараагийн шалгалтууд нь орж ирвэл бэлдэж байгаад ороод, ороод явна гэж бодоод байгаа хэхэ.

Сертификатаа авчихаад шууд гэртээ харьж хувцасаа солиол хонхны баярын зугаалгандаа явцан гэжугаа кк. Тэрэлж явж 2 хоноод шороон царайлсан амьтан өчигдөр орж ирж, усанд орчоод бүхэл бүтэн 18 цаг /аварга унтсан байгааз/ унтаад, босч ирж блогоо бичиж байгаа минь энээ кк.

Ингээд амьдралын минь хамгийн сайхан үеүүдийн нэг оюутан насаа би үдлээ. Энэ хавар миний хувьд олон сайхан үйл явдал давхцсан хэзээ ч мартагдашгүй хавар болж сэтгэлд минь үлдлээ. Яг одоо би цаашид яахаа шийдэх томоохон сонголтын өмнө ирчихээд байх шиг байна хэхэ. Ямар сонголт хийснээ блогтоо тэгж байгаад бичих байх аа. Ингэхэд би твиттер дээр сонин хачинаа бичээд л байгааштээ. Миний хаагуур юу хийж явааг твиттерээс ер нь хараад байж болно дөө. Зиа тэгээд энэ жил төгссөн бүх төгсөгчиддөө өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Биднийг амьдралын алтан шар зам хүлээн зурайж байна. Бүгдээрээ улс орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан, чадварлаг боловсон хүчин болцгооноо! Амжилт шүү залуусаа!!!

Tuesday, May 12, 2009

БИЛЛ ГЕЙТС

Сайн уу найзуудаа? Өнөөдөр юм хайж яваад "Баячуудын гайхамшиг" гэсэн ном олоод уншиж суутал Билл Гейтсийн тухай ийнхүү бичсэн хэсэг байхаар нь блогтоо оруулчлаа. Билл Гейтсийн талаарх яг ийм нийтлэл уншиж байгаагүй болохоор сонин байж магад гэж бодоод хэхэ..Нилээн хэдэн жилийн өмнөх ном юмуу гэж бодлоо. "Өлсөхүйн гайхамшиг", "Монгол домын гайхамшиг" зэрэг номуудыг эрхлэн гаргасан зохиогчид бэлтгэсэн юм байна. Үг үсгийн нилээн алдаатай байсныг бодоход редакторлаагүй хувилбар нь байсан бололтой. Номонд байсныг нь үг үсгийн алдааг нь жоохон зассанаас өөр өөрчлөлт хийлгүйгээр оруулчлаа :)

БИЛЛ ГЕЙТС
Программ хангамжийн бөмбөгдөгч

Билл Гейтс 1993 онд жилд тэрбум давсан орлоготой ажиллах чадвартай болж, Форчүн түүнийг Америкийн тэргүүн баян гэж зарласан билээ. Амжилтад хүрэхдээ баримталсан зарчим нь "Удирдагч байх гэхээсээ илүү бусдыг зөв дагаж чаддаг хүн мэргэн ухааныг олж чадна" гэж хэлсэнд нь оршино.

Техник технологийн дэвшил нь шинэчлэгчүүдийн цуцашгүй хөдөлмөрийн дүнд бий болсон бөгөөд Гейтс тэдний бүхий тэргүүний санааг нэгтгэн гарамгай бүтээлээ буй болгодог. Үүнд түүний хурц ухаан, эвлэг чадвар их нөлөөлсөн. Тэр удирдагчийнхаа хувьд хатуу чанд бодлого явуулдаггүй агаад, зөвхөн техникийн оновчтой шийдэлд чамбай хандахыг ажилтнуудаасаа хүсдэг. Гейтс Харвардын математикийн факультетэд байхдаа компьютерийн асуудлыг яггүй сонирхож, үүнийг л хамаг ирээдүй минь гэж үзжээ. Программ хангамжийн бизнес эрхлэхээр шийдэж, 1975 онд Майкрософт компани байгуулав. Улс орон даяар аялан явж, хамтран ажиллах залуу авьяастнуудыг хайжээ. Алтан овоо, туршхи ажил бүтээлийн бүрэн эрх чөлөөг амласанд нь тэр бүхий татагдаад байсангүй. Гэхдээ урт удаан аялал нь түүний нүдийг нээж, маш ихийг ойлгуулав. Мөн Вашингтоны их сургуулийн оюутан Пол Алленыг олсон нь азтай хэрэг байлаа. Гейт Аллен хоёр сайн найзууд, компанийг хамтран эзэмшигч болов. Сод чадвартан Аллен байгаагүй бол Гейтсийн тавилан хааш эргэх байсныг байсныг бүү мэд. Аллен тэр хоёр өдөр шөнөгүй гүрийсээр бейсик хэлний сайжруулсан хувилбарыг гаргаж ирэв. Биллийн ээж бүтээгдэхүүнийг борлуулна гэдэг байсан бөгөөд ИБМ, АТ энд Ти -гийн удирдлагаас ч сүрдэлгүй давхиж ороод ухуулж гардаг байлаа. Персональ компьютерийн өргөн үйлдвэрлэлд орохоор шийдсэн ИБМ үйлдлийн системийн (ҮС) шалгаруулалтдаа хэний ч мэдэхгүй микро компани Майкрософтыг урьсан нь ээжийн сурталчилгааны ач гэлтэй. Шинэ санааг ажиглан судалж нэгтгэн тоймлож чаддаг Гейтс Сиэтл компьютер Продактс компани ДОС гээч ҮС бүтээгээд амжилт олоогүйг ашиглахаар шийдэв. Түүнийг худалдан авч, боловсронгуй болгосон нь ИБМ-д таалагджээ. Зальт Билл ИБМ -тэй үлэмж хожоотой гэрээ байгуулав. ҮС бүтээхэд гарсан бүх зардлыг ИБМ төлнө, үйлдвэрлэсэн РС дээ зөвхөн ДОС- ыг дагуулна, борлосон компьютер бүрээс 1 Майкрософт хувь авна, ДОС-ыг худалдахад Майкрософт бүрэн эрх чөлөөг эдлэх ба үүнээс ИБМ нэг ч цент авахгүй гэсэн зүйлүүдийг зөвшөөрүүлж чаджээ. Хожим ИБМ гэрээг өөрчлөхийг хүссэн ч, богино хугацаанд хүчирхэгжсэн Майкрософт тийм боломж олгосонгүй. 1981 онд бүх хөгжингүй орон РС үйлдвэрлэх болж, гэхдээ цаг хожихын тулд шинэ ҮС зохиолгүй, шууд л ДОС-ыг сонгож байв. Компек, Делл, Хьюлетт Паккард гээд том фирмүүд ч мөн адил.

Дэлхийн компьютерийн 80 хувьд ДОС суугдаж, Гейтс тэрбумтан, монополист боллоо. Хөөрхий Пол Аллен хэт ачаалалтай ажилласнаас сулран доройтож, Билл түүнд 4 тэрбумыг өгөөд эрх, акциас нь татгалзуулснаар компаниа ганцаар эзэмшив. Аллений авьяасыг шинэ мэргэжилтнүүд орлолоо. Гэвч Эпел, Некст зэрэг писи өөр ҮС-ээр ажиллаж байв. ДОС ч хоцрогдож эхэллээ. Гэтэл Майкрософт Виндовс 3.1-ийг гаргаж ирлээ, өрсөлдөгчиддөө хямд бэлэг барив. Виндовс бол мянга мянган ажилтны 10 жилийн хөдөлмөрийн үр дүн. Тиймдээ ч Гейтсийг программ хангамжийн хаан болгож чадлаа.1990 оны эхээр электрон шуудан болом олон улсын компьютерийн нэгдсэн сүлжээ хөгжиж эхэллээ. Хөгжил дэвшлийн манлайд явах нь л чухал гэдэг Гейтс сүлжээ рүү дайрав. Интернет үзэх программ болох Браузерийг хэн сайн бүтээх вэ гэсэн зарлаагүй уралдаан өрнөлөө. Гэтэл Майкрософтоос өмнө Нетскэйп комьюникэйшнз комнани Навигатор хэмээх давгүй браузер бүтээчихлээ. Гейтс сайжралд орлоо. Спайглэн компаний программыг хуулбарлахад хүрлээ. Нэмж шинэ үйлдлүүд, вирусийн эсрэг программ, ялгагдах бусад зүйлүүдийг суурилуулан, өөрийн болгож авлаа. Ийнхүү Интернет Эксплорер 1.0 мэндэллээ. Гэвч энэ программ шууд гүйлгээгээр бол компанид нэг ч долларын ашиг авчраагүй юм. Учир нь Майкрософт өрсөлдөгчдийг өндийлгөхгүй гэсэндээ браузерээ Виндовс дагуулан үнэгүй түгээж байлаа. Хэрэглэгчид бусад компаниас браузер авах ямар ч шаардлагагүй болов. Тэртэй тэргүй монополь ҮС Виндовстэй хамт хүрээд ирж байгаа хойно. Ингэснээр хүмүүс зөвхөн Майкрософтын бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй гэсэн бодлыг төрүүлэв. Аажимдаа хүмүүс Майкрософтоос өөр программын компани байдгийг ч мартах дөхөв. АНУ-ын Шүүх Яам шинэ монополь төрсөнд түгшиж, Гейтсийг Спайглэний бүтээлийг хуулбарласан гэж хэрэгт татлаа. Гэвч амжилт олсонгүй. Ажлын өвөрмөц арга барилаа цаашид ч Гейтс орхиогүй юм. Удалгүй бас нэг монополист алхам хийв. Худалдаанд гаргасан МС Офис хэмээх багц программ нь бичиг хэргийн бүх шаардлагыг хангаж байлаа. Түүнд нь эх бэлдэх Ворд, хүснэгтийн Эксел, элдэв танилцуулга, чимэг хийх Пауэр Поинт, вэб сайтын Фронт Пэйж, өгөгдлийн сангийн Аксисс, имэйл бичих, ажлын хуваарь зохиох Аутлүк гээд л байхгүй юм байхгүй. Гейтс Энэтхэгээс нэлээд компьютерчийг цагаачлуулснаар боловсон хүчний асуудлаа сонирхолтой шийдсэн. Энэтхэг улсын нэгэн засгийн газар гэв гэнэт электроникийи тэргүүний гүрэн болно хэмээгээд уг салбарт асар их хөрөнгө оруулсан билээ. Дараагийн засгийн газрууд ч хичээсээр буй Үр дүнд нь компыотерийн хотхон сүндэрлэж, олон мянган нарийн мэргэжилтэн бэлтгэгдсэн. Тэдгээрийн гайгүйчүүдээс Гейтс хуу хамсан.

1995 оноос эхлэн Америкийн шүүх Майкрософтруу довтолж гарсан. Эксплорер браузерийг Виндовсэд хавсарган дагуулж, үнэгүй өгч байгаа нь бусад компанид браузер бүтээх, худалдах боломжийг олгохгүй байна, монопольчлох үйлдэл болж байна гэж шүүх буруутгалаа. Эксплорер, Виндоуз хоёрыг салгаж, тус тусад нь зарах хэрэгтэй гэж тулгав. Гэвч Гейтс өөрийнхөөрөө зүтгэсээр буй. Компьютертэй болгон Майкрософтын бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүрдэг. Виндовс, Эксплорер, Офис зэрэг монополь программынхаа ачаар Гейтс дэлхийн том баян болсон. Өдгөө тэр бүтээгдэхүүнийг нь зүй бусаар хувилан ашиглаж буйн эсрэг тэмцэлд ихээхэн хүчин чармайлтаа зориулж байна. Майкрософтын гол ирограммууд 300-1000 гаруй долларын үнэтэй. Гэтэл хөгжингүй орнуудаас бусдад уг программуудыг үнэгүй л олшруулж ашиглаж байгаа. Жишээ нь, Хятадад Майкрософтын программыг худалдан авсан хүн нэг ч байдаггүй аж. (тийм үү? кк /блогын эзэн/) Хэрэв ийм асуудал үгүйсэн бол Гейтс одоогийнхоосоо 10 дахин баян байж болох асан. Тиймээс Майкрософт программаа хувилж олшруулах боломжгүй болгохоор шамдан ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын асар ирээдүйтэй зах зээл рүү орж, Эйж оф Эмиаер, Эйжоф Мифоложи, Данжн сиж, Райз оф зэрэг супер тоглоомууд бүтээсэн. Тэдгээр нь 8 настай балчраас, 80 настай буурлыг хүртэл байлдан дагуулсан тоглоом болжээ. Мөн хардвэйрийн өргөн салбарлуу довтолж, компьютерийн элдэв тоноглолыг хийж эхэлсэн. Виндовс программ жил ирэх тусам төгөлдөржиж, Профэшнил, Милленим Эдишн, Экс Пи зэрэг хүчтэй салбаруудаа гаргасан бөгөөд, 2004 онд өргөн барихаар зэхэж байна. Бусад чухал программ нь ч байнга шинэчлэгдсээр. Адоб Макромедия, Ай Би Эм, Эйпл зэрэг өрсөлдөгчид нь мөрөө хавчихаас өөр аргагүйд хүрэх аж.

Гейтсийн цорын ганц сонирхдог зүйл нь компьютер юм. Гэртээ хариад компьютерийн ертөнцдөө л умбана. Тэрбээр кибер байшин гээчийг бариулсан бөгөөд түүний эд эс бүхэн нь цахим тооцоолуурт захирагдана. Хаалга нь Гейтсийг ирэхэд өөрөө онгойно, өрөөнүүд хүн ороход л гэрэлтэнэ, дэлгэцэн хануудад ямар ч дүрслэлийг гаргаж болно, агаарын чийгшил, дулаан, хүчилтөрөгчийн хэмжээ, цэвэр байдал автоматаар зохицуулагдана,ямар нэг юм болохгүй болбол компьютер өөрөө ийш тийш утасдана, спорт танхимдаа ороход нь хөгжим хангинана, ор нь бүүвэйлнэ. Зөвхөн компьютер сонирхдог нь түүнийг гаж буруу араншинтай болгосонд гайхах явдалгүй. Тэр 37 насандаа программч бүсгүй Мелинда Фремчтэй гэрэлсэн хэдий ч ганц бие юм шиг л байдаг. Гэргийдээ өөрт нь хоол бэлтгэхгүй байхыг тушаасан агаад, гадуур хооллох буюу бэлэн зоог сугавчлан орж ирнэ. Хүүхдүүдийгээ бүтэн нэрээр дуудаж, ажилтандаа хандах мэт харьцна. Амралтын өдрийг мэдэхгүй тэр хоногт доод тал эь 10 цаг уйгагүй хөдөлмөрлөнө. Ажлын газрынхан руугаа гэр лүү нь байнга утасдаж, имэйл явуулдаг. Гэрэлхээсээ өмнө бараг харьдаггүй, офистоо хонодог байсан. Олон хоног дараалан гурав дөрөвхөн цагийг л нойрондоо зориулж, заримдаа 7 цаг унтсанаар эрч хүчээ нөхчихлөө гэдэг. Их төлөв нэг зэрэг хоёр юм хийж байдаг. Юм уншихгүйгээр идэж ууж чаддаггүй бөгөөд биеийн тамир хийхдээ ТВ үзэж, компьютер дээр ажиллахдаа утсаар ярьж, машин барихдаа зогсоо зайгүй сүү ууна. Түүний машины хойд суудал сууний хайрцгаар дүүрч, үнэр танартай болсон байдаг ажээ. Бас айхавтар яхир зантай. Цэцэрлэгтээ том мод тариулсны дараа, миний яг заасан газар биш байна гээд гучхан см-ийн зайд ахин суулгуулж байжээ. Яхир зангаас нь болж хэн ч дутагдлынх нь талаар хэлж эс зүрхэлнэ. Мөн найз нөхөдгүй. Түүний удирдлагын систем гайхалтай. Ажиллагсдын бүх компьютерийг нэг сүлжээнд холбосон. Тэр хэн юу хийж буйг тодорхой харж байх боломжтой. Ажилтнуудын дэлгэцнээ түүний гэгээн дүр гэнэт мэлсхийн гарч ирж загнадаг. Тэдэнтэй зөвхөн сүлжээгээр л харьцана. Жилд тэрбумыг олдог Гейтс иймэрхүү л хүн юм.

Thursday, April 30, 2009

Судалгааны чиглэл???

Блог найз Тулга маань нилээн хэдэн өдрийн өмнө ингэж асуусын:

"Хичээлийг сургууль дээрээ хийсэн болоод л өнгөрдөг болж дээ би. Чиний блогт орж ирэхээрээ л дандаа ухаарах юм хэхэ. Ингэхэд чи IT-гийн ертөнцийн яг аль орон зайг нь нөхөж амьдрахыг хүсдэг вэ?, танилцуулга бүгдийг л гэсэн байдаг, даанч тэгэх чадвар хэнд ч байхгүй шүү дээ."

Тэгээд би хариулах гэж нилээн юм болж, хариу бичихгүй байж, байж одоо л бичиж байгаа нь энэ хэхэ. Танилцуулган дээр яагаад бүгдийг нь бичсэн бэ гэхээр би дээр нэг Монгол-Япон төвийн сургалтанд сууж байгаа гээл бичиж байсан даа. Тэгэхэд "Stars" дээд сургуулийн Дэлгэрсайхан багш бидэнд хичээл орсон юм л даа. Төслийн менежер гэдэг хичээлийн слайд дээр нь доорх зураг байдаг юм.Тэгээд энийг хараад ажил дээр гараад энэ дарааллаар л явах ёстой юм байна гэж бодож, профайл дээрээ бичсэн юм :)

Харин цаашид би мэргэжил дээшлүүлж, master-т сурахдаа ямар чиглэлээр мэргэшиж, юуг судалгааны чиглэлээ болгож авах вэ? гэдгийг бол шийдээгүй л байна. Энэ бол миний сүүлийн хэдэн сар өөрөөсөө байнга асууж байсан асуулт юм байгаан хэхэ. Нилээн судалгаа хийж, дэлхий нийтийн IT-ийн чиг хандлагыг харж байж ирээдүйтэй чиглэлийг судалгааныхаа чиглэлээр сонгох хэрэгтэй байх тийм үү? Одоохондоо би IT ертөнцийг дээрээс нь харж арай л чадахгүй байгаа болохоор надад энэ тал дээр олон хүний зөвлөгөө хэрэгтэй байна л даа. Хэрэв уншигч Та IT чиглэлийн хүн бол надад юу гэж зөвлөх вэ?

Friday, April 10, 2009

Эрэмбэлэлтийн алгоритмуудыг ойхгүй байна уу? За тэгвэл.. :)

Ийм нэг эрэмбэлэлтийн алгоритмуудыг гоё үзүүлсэн анимэшн олдоод, таалагдсан тул линкийг нь тавьчийөө кк..Эрэмбэлэлтийн алгоритмуудаа ойхгүй байгаа оюутнууд байвал хэрэг болж магад..Эсвэл өгөгдлийн бүтэц, алгоритм нтр гэсэн хичээл заадаг багш нар байвал шавь нартаа хичээлээ ойлгуулахад хэрэг болж ч магад..Тэгээл энэн шиг ажилладаг прог өөрсдөө бич гэээл гоё даалгуур өгдөг ч юмуу кк..

Monday, March 2, 2009

Системийн шинжилгээ ба зохиомж – Миний зураглал :D

Үхэр жилийн мэнд! Сайхан шинэлэв үү манайхаан? Би сайхан шинэллээ. Өчигдөр өнөөдрөөс л нэг юм хичээл ном харах боломжтой болж байна хэхэ. Зүгээр байхаар 2 зураг оруулчихъя гэж бодлоо. Энэ зургууд хичээлийн жилийн эхний семестрт орсон “Системийн шинжилгээ ба зохиомж” хичээлийн шалгалтанд бэлдэхдээ хийсэн зураглалууд юм байгаан. Манай ангийнхан шалгалтанд бэлдэхэд нь энэ зургууд их хэрэг болсон гээд байсан болохоор өөр хүнд бас хэрэг болж магад гээд тавьж орхъё :P.. (Үнэндээ блогоо жаал амьтай байлгах санаатай л кк)
Үзэхдээ дээр нь дараад томруулаад үзчихээрэй хө :)

Эхний зурагт: Системийн шинжээч, Систем хөгжүүлэлтийн амьдралын цикл, Case tool-үүд зэргийн тухай байгаа..


Доорх зураг болохоор: Төсөл гэж юу вэ? Төсөл төлөвлөх ямар аргууд байдаг вэ? гээл төслийн талаарх юмнууд л байгаа. За та бүхэн хараад ойлгочих байх дөө :D


Ашигласан материал гэвэл дэд проф. С.Уянга багшийн “Системийн шинжилгээ ба зохиомж” номыг уншингаа хийсэн юм шүү.

Зиа тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя..Хэхэ нээх их юм бичцэн ч юм шиг үү..Уг нь зөндөө бичлэг төлөвлөчихсөн л байгаад байгаа. Бэлтгэл ажил хийгдэж байгаа гэхүүдээ кк..Энэ дипломын ажил гэж бас л дарамттай ажил байдийн байна аа тээ..Өглөө босохдоо бодно, өдөржин бодно, орой унтахдаа бодно, шөнө нь зүүдлэх л дутаад байх шиг кк (гэснээс зүүдлээд эхэлвэл сурч байгаагийн шинж гэдэг билүү..хааяа ч зарим хичээлээ зүүдэлдийн шүү хэхэ) Ойрд ёстой юуу ч хийсэнгүй. Дэмий л санаа зовсон хүн. Удахгүй багш нарт хийж байгаа юмаа тайлагнах болчихоод байдаг, гэтэл хийж гийгүүлсэн юм байдаггүй. Нэг ард нь гарчихвал ч сайхан л байх даа..Одоо яаая гэхэв дээ, сургууль төгсөхийн тулд давах л ёстой даваануудын нэг хэхэ. “Эрмэлзэхгүй бол юуг ч эхлэхгүй, Хөдөлмөрлөхгүй бол юуг ч дуусгахгүй” гэдэг үгийг өөртөө нэг хэлчийдаа..Хөдөлмөрлөх л хэрэгтэй байна. Хийнэ дээ хийнэ, хийх л болно! Заза түр баяртай найзуудаа, үг олдлоо хэхэ :)

Friday, January 16, 2009

МТИСШ-д хэрхэн бэлдэх вэ? Бяцхан туршлагаас... :)

Энэ өдрийн мэнд найзуудаа!!! Шинэ он гараад 17 хоночихжээ кк..Оны анхны бичлэгээ хийнээ хө. Би гэдэг хүн чинь хичээл амарчихсан, ажилдаа алдаг оног очоол, дипломын ажил гээд нэг юм авчихсан тэрийгээ амралтаараа нилээн явуулах санаатай өдөр хоногийг урам зориг дүүрэн өнгөрөөгөөд л байгаа шүү дээ хэхэ..Нэгэн блогчноос маань МТИСШ (Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт, миний хэлж заншсанаар IT-ийн шалгалт хэхэ)-д бэлдэж байсан туршлагаасаа хуваалцах хүсэлт ирсэн тул энэ бичлэгээ хийхээр шийдлээ. Надад тийм сүрхий туршлага ч гэж юу байхав, хэрхэн бэлдэж байсан түүнийгээ л бичихийг хичээе ээ..Ялангуяа анх удаа орох гэж бэлдэж байгаа хүмүүст зүг чиг өгөхөд тустай болов уу гэж найдаж байна. Хэрэв та энд ямар шалгалтын тухай яриад байна вэ гэж гайхаж байвал Эндээс дэлгэрэнгүй мэдээллийг эхлээд уншчихаж болно шүү.



Би энэ шалгалтанд үнэгүй байхаас нь эхлүүлээд буюу 2007 оны 4 сараас эхлэн орсоор ирсэн л дээ. Тэр үед яахав үнэгүй сургалт явагдана гэхээр нь үнэгүй юманд нугасгүй юм чинь гүйж очоод бүртгүүлчихсэн хэрэг кк. Анхандаа тийм ч ач холбогдол өгч бэлддэггүй байлаа..Үнэтэй болоод ирэнгүүт нь сүрхий бэлдэж орж эхлэвшт хэхэ.

Юуны өмнө та энэ шалгалтанд бэлдэхээр шийдсэн бол заавал уншвал зохих 5 ном бий. Энд би Gogo дээр нэг жишээ тестийн хамт share-лэчихлээ. Татаад аваарай. Эдгээр номуудыг уншиж дуусгахад нилээн цаг орох тул анх удаа бэлдэж байгаа бол одооноос л шаргуу уншиж бэлдэж эхлээрэй. Унших явцдаа жишээ тестүүдийг нь нэг бүрчлэн хийгээд, өөрийгөө дасгалжуулаад яваарай. Заримдаа эдгээр тестүүдээс ганц хоёр нь ороод ирэх ч тохиолдол байдаг юм шүү. Мөн цээжлэх зүйлс ч бишгүй байгаа. Би уншчихаад дараа нь амандаа үглэж, заримдаа бичиж тогтоодог байсын хэхэ. Та хэрхэн цээжлэх нь таны арга барилаас хамаарна л даа :)

Дээрх номнуудыг ерөнхийд нь уншчихаад бэлэн тестүүд яг цаг харж байгаад ажиллаж сурах хэрэгтэй. Энд би өглөөний 80 тестийг ярьж байгааг та анзаарсан байх аа. Гол нь тест чинь хариутайгаа байвал зөв хийсэн эсэхээ шалгахад тун зүгээр. Өмнөх тестүүдийг хэрхэн олж авах тал дээр гэвэл мэдээж юун түрүүн интернэтээс хайж үзнэ. Түлхүүр үг: Fundamental Information Technology Engineer Examination. Бэлэн байгаа материалуудыг нь татаж аваад ажиллаж үзэх хэрэгтэй. Мөн IT парк (МТҮП) дээр өмнө авсан тестүүдийн монгол орчуулгатай материалыг хариутай нь зарж байдаг. Ямар үнэтэйг нь Эндээс хараарай. Би саяын өнгөрдөг шалгалтанд бэлдэхдээ ажил дээрх өмнөх жилүүдийн тестүүдтэй бэлэн номыг авч ашигласан юм л даа. За тэгээд энэ шалгалтын асуултуудыг тавьдаг ийм, ийм 2 блог би олсон байх юм кк. Хэрэв та японоор ойлгодог бол шалгалтын Энэ сайтан дээр нь зөндөө жишээ тестүүд хариутайгаа, бүр зарим нь хэрхэн бодох тайлбартайгаа байна лээ. 基本情報技術者試験 гэдэг нь манай шалгалт шүү :)

Тест ажиллахдаа цагтаа багтаад ядаж бүх тестээр нь “дайраад” гарч амжиж сурах нь чухал шүү. Цаг харж бэлдээгүйгээс болж дөнгөж асуултын тал нь өнгөрөөд явж байхад л цаг дуусчихдаг туршлага надад бий хэхэ. Ганц хоёр тооцоо хийдэг асуултан дээр эргэлдэж байтал цаг дуусна, гялс арагшаа эргүүлтэл зөндөө амархан мэддэг асуултууд байж байна. Энэ тохиолдолд харамсаад харамсаад барахгүй л юм болно доо хэхэ. Иймд эхлээд бүх тестээ гялс “scan”-даад амархан, тооцоо хэрэггүй, шууд сонгоод хариулчихаж чадах асуултуудыг нь эхлээд бөглөчих хэрэгтэй. Дараа нь цаг гарвал тооцоотойг нь боддог юм байгааз кк..Тооцоо гэхээр нэг их сүрхий тооцоо гэж битгий бодоорой, наана нь сайн бодлого бодоод дадчихвал тийм ч хэцүү биш л дээ. Би л тэгж бэлдээгүй болохоор зөндөө цаг авчихдаг байсан юм хэхэ. За тэгээд тестүүдээ англи хэл дээр уншиж ойлгоод, бодож сурах хэрэгтэй гэдэг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой бизээ. Шалгалтын материал хэдий монгол орчуулгатай ч монгол нэр томъёо маань тийм ч танил биш байдаг тул англиар нь ойлгохгүй бол цаг алдаж болзошгүй.

Өдрийн шалгалтыг Java, C гэсэн 2 хэлний аль нэгийг сонгоод тестээ бөглөдөг болохыг та мэдэж байгаа. Иймд сонгосон хэлээрээ мэдээж гайгүй мэдлэгтэй байх шаардлагатай. Түгээмэл баахан алгоритмууд байдаг даа эрэмблэлтийн аргууд, янз бүрийн мод, графууд дээр элемент нэмж, хасах нтр гээл, эдгээрийг яаж ажилладагийг нь эргэж нэг санаад, блок схем, сонгосон хэл дээрээ бичигдсэн кодыг нь нэг хараад орвол зүгээр болов уу. Танил код, блок схем дээр ажиллавал гол нь цаг хэмнэгдэнэ шүү дээ :)

Шалгалт болохоос наахна IT парк дээр шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалт явагддаг. Аяндаа шалгалт ойртоод ирэхээр IT паркийн сайт дээр, ict-ийн листээр зарууд яваад эхлэнэ. Тэр сургалтанд суугаад авбал бас хэрэгтэй. Би гэхдээ хамгийн анх өгөхдөө л нэг удаа сууж байсан хэхэ.

За ингээд энэ шалгалтыг өгч байсан, тэнцсэн хүмүүс маань энэхүү бичлэгийг минь уншвал бэлдэж байгаа хүмүүстээ нэмээд зөвлөөд өгөх байх аа гэж найдаж байна.

Энэ шалгалтыг заавал МТ-ийн салбарын хүн ч өгөх албагүй, суурь шалгалт учраас та аль ч салбарын хүн байсан, дунд сургуулийн сурагч ч байсан шаардлагатай гэж үзвэл бэлдээд орох боломжтой. Японд энэ шалгалтанд 11 настай хүүхэд тэнцэж байсан гэж дуулж байсан. Хэрэв та МТ-ийн оюутан л бол энэ шалгалт өгвөл зохих шалгалтуудын чинь нэг шүү гэж хэлэх байна. Оюутнууд маань төгсөхдөө энэ шалгалтанд тэнцчихээд төгсдөг болчихвол Монголын маань МТ-ийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах байхдаа тиймээ.. :)

За ингээд найзуудаа энэ 4 сард бүгдээрээ нэг үзээд алдъя!!! Бид чаднааа, чадийшт кк :P

Wednesday, December 31, 2008

Шинэ оны Мэээээнддд!!!!!!!


Мөнх ногоон гацуураа засаад
Мөрөөдөл бүхнээ зүрхэндээн шивнэе
Цагийн зүү зэрэгцэх агшинд
Цаашдын жаргалыг та нартаа ерөөе
Оргилуун дарсаа буудуулах мөчид
Оломгүй хүслээ бодолдоон тээе
Ирээдүйд ирэх амжилт бүхнийг
Инээмсэглэл тодруулан сэтгэлдээ төсөөлье
Ирж буй шинэ ондоо та нар минь
Инээд хөөрөөр дүүрэн, эрүүл энх байгаарай!!!

Миний блогоор орж гардаг бүх блогчиддоо, уншигчдадаа Ирж буй 2009 оны гал халуун баярын мэндийг хүргэе!!!