Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Sunday, July 1, 2012

Номын сэтгэгдэл: Хүнээ зөв удирдах хөдлөшгүй 21 хууль

(Уучлаарай, энэ бичлэг дуусаагүй байгааг анхааруулъя :D)

Сайн байцгаана уу? Миний блогт одоо хүмүүс орж байгаа болов уу хэхэ, бүр тоосонд дарагдчихаж. Фүүү! Найтаачихсан уу? гээл үү ккк. Би чинь ажил ихтэй, өдрүүд сүн сүн гээл өнгөрөөд байна. Өнөөдөр ойрд гэртээ бүтэн өнжөөгүйгээрээ өнжиж, ном уншиж өнгөрөөлөө. Ингээд уншсан номныхоо тэмдэглэлийг хийж байна, хүлээн авна уу :)

Хэдийн ээж гэрт нэг ийм ном аваад ирсэн байсын, нэр нь Хүнээ зөв удирдах хөдлөшгүй 21 хууль. Өнөө өглөө орноосоо босоол уншаад эхэлчихсэн чинь салж чадахгүй уншсаар байгаад дуусгааясс хэхэ. Нэг үгээр хэлэхэд олон мундаг удирдагчдын сэтгэл хөдлөм түүхүүдээр аялуулсан, гайхалтай ном байлаа. Уншихад эвтэйхэн, орчуулга нь үнэхээр сайн болжээ.

Номын зохиогч Жон Максвэлл нь удирдлагч хүнд байх ёстой 21 хуулийг тус бүр мундаг удирдагчдын түүхээр жишээ татан бичжээ. Удирдагчийн гэр бүлээс гаралтай тэрээр насаараа удирдлагын ухааныг судалснаа эмхэтгэн ийнхүү ном болгосон нь энэ юмсанжээ. Эдгээр хууль бүрийг өөрийн үгээр товч ойлголт өгөн бичихийг хичээе ээ. Нуршихгүйн тулд хамгийн амттай хэсгүүд болох удирдагчдын амжилт, уналтын түүхүүдийг нь бичилгүй орхисонд уучлаарай :D

1. Хязгаарын хууль

Хүний удирдах чадварыг 1-ээс 10 хүртлэх оноогоор дүгнэхэд, хэрэв та 8 онооны удирдах чадвартай бол таны үзүүлэх үр нөлөө 7-оос хэтрэхгүй гэжээ. Та хэр дээш ахихыг хүсч байна төдий чинээ удирдлагын ур чадвар хэрэгтэй болдог байх нь. Аз болж удирдах чадварыг хөгжүүлж болдог юм байна :)

2. Нөлөөллийн хууль

Удирдлагын тухай дараах 5 буруу ойлголт байдаг байна.
  1. Менежментийн тухай буруу ойлголт – Сайн менежер гэдэг нь сайн удирдагч гэсэн үг биш.
  2. Бизнес эрхлэгчийн тухай буруу ойлголт – Сайн удирдагч бизнес эрхлэгч байж болох ч, бизнес эрхлэгч бүхэн удирдагч гэсэн үг биш аж. 
  3. Мэдлэгийн тухай буруу ойлголт – Сайн удирдагч болохын тулд мэдлэг хэрэгтэй болохоос мэдлэгтэй хүн бүр сайн удирдагч байна гэсэн үг биш аж.
  4. Анхдагчийн тухай буруу ойлголт – Анхдагч байлаа гээд удирдагч гэсэн үг биш.
  5. Байр суурийн тухай буруу ойлголт – Ямар албан тушаалтай байгаа нь түүний удирдагч гэдгийг батлахгүй.
Харин... Хүмүүст хэрхэн нөлөөлж үзүүлж, тэднийг араасаа дагуулж байгаагаараа удирдагч танигддаг ажээ.
“Бусад хүмүүсийг татан оролцуулахад нөлөөллийн хүч чадлын үндэс нь оршдог” Херри А.Оверстрийти
3. Үйл явцын хууль

Ямар ч амжилт нэг өдөрт олддоггүй тул хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлсээр удирдагч болдог аж. АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рузвелтийг жишээ болгон бичсэн байсан ба энэ хууль надад маш их таалагдсан юм. Хүн дараах 4 үе шатаар замнасаар удирдагч болдог ажээ.
    • 1-р үе: Юу ч мэдэхгүй байгаагаа мэдэхгүй байх 
    • 2-р үе: Юу мэдэхгүй байгаагаа мэддэг байх 
    • 3-р үе: Өөрийгөө хөгжүүл, суралц тэгээд энэ бүхэн чамд ирнэ
    • 4-р үе: Юу мэдэж байгаагаа мэдэж байгаа учраас хийж байна. 
“Маргааш удирдахын тулд өнөөдөр суралц”
“Амжилтын нууц бол цаг нь ирэхэд бэлэн байхад оршино” Бэнжамин Дизрел
“...Нэгэнт үйл явц эхлэхэд та үүнд зөнгөөрөө хариу өгөх бөгөөд энэ нь та өөрийгөө хэрхэн бэлтгэснийг тань харуулах болно...” Хүндийн өргөлтийн дэлхийн аварга Жое Фрэйзир 
4. Чиглүүлэх хууль

Явах зам, учирч болох саад бэрхшээлийг урьдчилан харж, нарийн төлөвлөх тухай хууль.

5. И.Ф.Хаттоны хууль

Үг хэлэхэд нь бүгд түүнийг чих тавин сонсдог хүн байгууллагад байдаг даа. Тэнд И.Ф.Хаттоны хууль үйлчилж байна гэсэн үг гэнэ кк. Бүгд ярихыг нь сонсдог хүн бол жинхэнэ удирдагч ба удирдагчийн амьдралын явцад дараах 7 чухал хүчин зүйл илрэлээ аажмаар олсоор тэднийг удирдагч болгох замаар ахиулдаг байна. Үүнд:
  1. Зан чанар – Тэд хэн бэ?
  2. Харилцаа – Тэд хэнийг таньдаг вэ?
  3. Мэдлэг – Тэд юу мэддэг вэ?
  4. Зөн билэг – Тэд юу мэдэрдэг вэ?
  5. Туршлага – Тэд хаана байсан бэ?
  6. Өмнөх амжилт – Тэд юу хийж байсан бэ?
  7. Чадвар – Тэд юу хийж чаддаг вэ?
“И.Ф.Хаттоны хуулийг ойлговол та зөвхөн хэлж байгаа нь үнэн болохоор бус харин хүндэтгэж байгаа учраас хэн нэгний ярьж байгааг хүмүүс сонсдог болохыг ойлгоно.” гэжээ.

6. Итгэлцлийн хууль

Итгэлцэл нь удирдлагын үндэс аж. Харин хүмүүсийн итгэлийг олоход удирдагчийн зан чанар чухал нөлөөтэй. Мэдээж хэрэг сайн зан чанартай хүнийг л хүмүүс дагна шүү дээ :)
“Ямар ч хүн өөрийн зан чанарын хязгаараас даван гарч чадахгүй” Жон Морлэй
7. Хүндлэлийн хууль

Хүмүүс бусдыг санаандгүйгээр дагадаггүй. Тэд өөрсдийн хүлээн зөвшөөрдөг, хүндэлдэг тийм л хүмүүсээ дагадаг. 8 оноотой хүн хэзээ ч 6 оноотой хүнийг дагахгүй, харин 9 юмуу 10 оноотой хүнийг л дагадаг аж. Хүмүүс өөрөөсөө илүү хүмүүст өөрийн эрхгүй татагдаж байдаг нь жам аж. Энэ бол Хүндлэлийн хууль :)
“Хүн хэдий чинээ сайн удирдах чадвартай байна төдий чинээгээрээ түүний манлайлал богино хугацаанд хүлээн зөвшөөрөгддөг.”
“Шилдэг удирдагчид юу мэддэгээ мэдэх ёстой, мэддэг зүйлээ бусдад тодорхой мэдүүлдэг байх ёстой” Кларенц Б.Рендалл
8. Мэдрэмжийн хууль

Удирдагчид аливаа зүйлийг тухайн нөхцөл байдалд төрсөн мэдрэмжээсээ авч үздэг ба үр дүнд нь тэд зөнгөөрөө, бараг автоматаар юу хийх ёстойгоо мэддэг. Удирдагчид хэрхэн сэтгэдэг вэ?
  • Удирдагчид өөрсдийн нөхцөл байдлыг уншдаг
  • Удирдагчид ирээдүйн хандлагыг уншиж чаддаг - Эргэн тойронд болж буй үйл явдлууд бидэнд яг л томруулдаг шилээр харж буй мэт харагддаг. Харин удирдагчид ухарч алхаад одоо юу болж байгааг, хүмүүс нь хаашаа явж байгааг, ирээдүйд хаашаа чиглэж байгааг харах чадвартай байдаг.
  • Удирдагчид өөрсдийн нөөц бололцоогоо уншиж чаддаг
  • Удирдагчид хүмүүсийг уншиж чаддаг
  • Удирдагчид өөрсдийгөө уншиж чаддаг
“Та юуг яаж харахаас хэн бэ гэдэг тань танигдана”
“Өөрөө өөрийгөө удирдаж чаддаггүй хүнээс аугаа зүйл хийхийг нь хүлээх хэрэггүй” Жемис Рассел Ловэлл
9. Таталцлын хууль

Та ихэвчлэн өөртэйгөө дүйцэхүйц чанарыг агуулсан хүмүүсийг өөртөө татаж байдаг ажээ. Зохиогчийн ээж нь “Ижил өдтэй шувууд ижилдэн цугладаг” гэж хэлдэг байж. Удирдагчийг дагаж байгаа хүмүүс нь хэд хэдэн үндсэн шинж чанараараа хоорондоо ихээхэн төстэй байдаг байна. Үүнд:
  • Хандлага – Эерэг сөрөг хандлагатай хүмүүс хоорондоо татагддаггүй. 
  • Нас – Хүмүүс ойролцоо насны хүмүүстээ татагдах нь илүүтэй байдаг. 
  • Нийгмийн гарал үүсэл 
  • Үнэлэмж – Хүмүүс өөртэйгээ ижил үнэлэмжтэй удирдагчдад татагддаг. 
  • Амьдралын туршлага 
  • Удирдах ур чадвар – Хүмүүс өөртэйгээ адил удирдах ур чадвартай хүмүүст татагддаг. 
“Та хэр сайн удирдагч байна, төдий чинээгээрээ бусад сайн удирдагчдыг өөртөө татах болно.”
“Хэрэв өөрт тань татагдаж буй хүмүүсээ сайн байгаасай хэмээн хүсч байгаа бол та өөрийгөө илүү сайн хөгжүүлээрэй.”
“Тань шиг хүмүүс таныг эрэлхийлж байдаг.”
“Таныг хүрээлж буй хүмүүс таны хэн бэ гэдгийг харуулдаг."
“Таталцлын хууль гэдэг нь: Таны хэн бэ гэдэг та хэнийг татаж байгаагаар тодорхойлогдоно.”
10. Харилцааны хууль

/Тун удахгүй үргэлжлүүлнэ ээ, миний блогт саатаж байгаа танд баярлалаа :D/

11. Дотоод тойргийн хууль
12. Эрх мэдлийн хууль
13. Нөхөн үйлдвэрлэлийн хууль
14. Хүлээн зөвшөөрөх хууль
15. Ялалтын хууль
16. Хөдөлгөх хүчний хууль
17. Ач холбогдлын эрэмбийн хууль
18. Золиослолын хууль
19. Цагийн хууль
20. Тэсрэх өсөлтийн хууль
21. Залгамжлалын хууль

9 comments:

  1. гоё ном шиг байнаа бүр хорхой хүрчлээ. Маргааш явж авсаан...

    ReplyDelete
  2. Хэхэх бичиж дуусаагүй байхад хорхой хүрчихлээ гэж үү :P, би л хувьдаа энэ номыг уншсандаа баяртай байгаа шүү :D

    ReplyDelete
  3. сайн байна уу найзаа энэ өдөрийн мэнд хүргэе би чамаас холын хол байгаа нэгэн байна гэхдээ нэг зүйлд одоо харамсаж байна чиний блогыг эртхэн олохгүй яав даа гэж хэхэх за тэр ч яах вэ чи нээрээ ухаантай мэдрэмжтэй хүүхэд байна аа би чиний хаана ч хүрэхгүй юм байна чиний блүгт саатаад бараг 3 цаг сууцан байна надад үнэхээр таалагдаж байна би чам луу хаягаа явуулая тэгээд сайхан найзууд болоё nnomuunaa@yahoo.com чамайг хариу бичнэ гэдэгт найдаж байна би нэг блог хөтлөх санаатай байгаа чамайг туслана гэдэгт би 1000 хувь итгэж байна чи бол сайхан сэтгэлтэй хүн

    ReplyDelete
  4. сайнуу би крилл үсгээр бичээд байдаггүй лдээ гэхдээ чиний бичсэнийг уншиxад их амар байлаа тиймээс чамд ч гэсэн амар байгаасай гэсэн үүднээс бичиж байна их гоё тэмдэглэл байнаааааа дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээж байя нэмж хэлэхэд блог чинь их таалагдлаа одооноос тогтмол орж байнаа

    ReplyDelete
  5. Сайн байна уу ? Намайг Цогтбаяр гэдэг ЮүЭсАй - ын оюутан та Таньж байгаа байх Танд Амжилт хүсье. Надад Маш их таалагдсан шүү. Хүнд хэрэгтэй нийтлэл илүү ихийг бичэж байгаарай. http://mongol-harts.blogspot.com/
    Энэ Монгол болон гадаадад сурч байгаа Монгол оюутан нарийн Монголын төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүссэн. Монгол Харц Залуучуудын Холбоо юм. Сонирхож үзэн үү гэж хүсэж байна.

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  8. Өнөрөөгийн блогийг яагаад уншихгүй яваад байсын болоо ккк.

    Ийм ном уншсанаа яагаад хэлээгүй юм, мундаг шүү ;) Бас тэмдэглэл nice, thanks

    ReplyDelete
  9. A TEFL course will assist you come to be a better instructor and starting out in a brand new us of a as a TEFL teacher to teach TEFL TESOL in Pakistan may be each thrilling and coronary heart warming at the quality of times.

    ReplyDelete