Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Saturday, June 20, 2009

Мартагдашгүй хавар

Хааааая!!! Миний блогийг мартах шахсан уу хэхэ. Би ихээс их сонинтойгоор блогтоо эргэн ирж байнаа. Улсын шалгалтын бэлтгэл, хонхны баяр, зугаалга, монтаж гээл ар араасаа ажлууд гарч ирсээр тухтай бичлэг хийлгэдэггүй ээ. Тэгээд нэгмөсөн бүгдийг нь дуусгаад бичлэг хийе гэж бодсон юм. За эхнээс нь авхуулаад бичээд явъя. Анкааруулга: Энэ бичлэг их урт шүү кк.

Би яагаав диплом бичиж байгаа гээл бичээд байсан байхгүй шүү, явж явж улсын шалгалт өгөхөөр болцийшт. Дүнгээ олигтой гаргуулчих гээл дипломоо хийхгүй яваал байсан, яваал байсан, тэгж тэгж нэг юм за одоо л хийдэг газар гээл удирдагч багш дээрээ давхиад орсон чинь "чи ерөөсөө улсын шалгалтаа өгчихиймуу" гэсэн кк. Тэгээл нөгөөх чинь яахав дээ бүр нэг юм хийх хүсэл төрөхгүй байсныг ч хэлэх үү, дургуйд хүчгүй гэж шууд "оk ерөөсөө тэгий" гээл гараад ирсэн кк. Залхуурч улсын шалгалт өгөх болсон биш бүүр илүү их юм хийх хэрэгтэй болдог байншт кк. Хичнээн ч хоног сургууль дээр нойргүй хонов. Тэгж тэгж улсын шалгалтаа 6/8-нд өгөв өө.

Гаднаас 2 багш, тэнхимээс 3 багшийн бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс. 2 асуулттай билеттэй. Би "Удамшил, удамшлын үндэс, ангилал, ургийн мод, хоёрдмол утга бла бла бла", "Бүтэцлэгдсэн шийдвэрийн шинжилгээ: шийдвэрийн мод, шийдвэрийн хүснэгт, бүтэцлэгдсэн англи хэл" гэсэн 2 асуулттай билет сугалчихваа. За удамшил нь ч яахуу хэдэн мөр код нтр бичээд болчив. Нөгөөхийг нь ер тогтож уншаагүй сэдэв байв. Тэгээл айлаас гуйхаар авдраа уудал гэгчээр нүдээ аниал, энэ хичээлтэй холбоотой бүх түүхээ эргэж санаж байгаал, жишээ аваал 1 нүүр юм бичээ хаясан. Ойлгож хуулаагүй ч билет боловсруулж байхдаа номыг нь бүтнээр нь шахуу хуулсан юм болохоор тархинаас нилээн юм recovery хийгдсэн дээ. Тэгээл гараал ярьсан, гадны багш "Чи их сайн охин байна" гэж магтсаныг бодоход дажгүй ярьчих шиг болсон. "А" ангиас би ганцаараа ээмэгтэй байсан болохоор арай онцгой харагдсан байх л даа. Тэгээл бүх хүүхдүүд ч орлоо хэсэг хугацааны дараа дүн гаргана гээл тэгжийна. Тэгж тэгж цагийн дараа дуудлаа, бүгд орлоо. Дүн уншлаа, би 92 авчээ, ангиас нэг ч хүүхэд унаагүй, нилээн сайн дүн авцгаасан байв. Тэгээл шалгалтын комисс "Эдгээр оюутнуудад монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол олгоно уу" гэсэн утгатай тогтоол уншив. Яг "Монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол" гээл хэлсэн чинь зүрхний цохилт хурдсаал, уйлмаар болоол ирсэн хэхэ. Гарч ирээл ангийнхан ч чанга чанга орилоол, уйлах нь уйлаал хэхэ, ээж аавдаа "Хүү нь төгсчлөө!" гэж утсаар хэлээл, би дагаж уйлчих гээл хэхэ..Хэзээ ч мартагдашгүй, сайхан мөч байсаан. Бүгд их мэрийж бэлдсэн болохоор маш их баярлацгаасан. Ингээд "Б" ангийнхнаасаа 1 өдрийн өмнө бакалавр болцгоосийм даа хэхэ. "Б"-ийнхнийгээ дүү нар гээл томроол хаха. Маргааш нь манай "Б"-ийнхэн орсон, нэг ч хүүхэд унаагүй ч манайхан шиг тэгж уйлаан майлаан болоогүй ээ хэхэ.

За тэгээд шалгалтын дараа тэнхим дээр хүүхдүүдийн дүн шивэх, тулгалт хийх гээл нилээн ажилтай байж байгаад 6/15-нд хонхны баяраа хийсэн дээ. МУИС хавийн замууд тэр чигээрээ түгжрэл болсон байсан. Би шар өнгөтэй дээл өөрөө загвараа гаргаад хийлгэсэн юм. Нэг л их шар хүн л тэр хавиар яваад байсан кк. Дээл хийсэн газар маань намайг загвар зохион бүтээгч болвол чадна шүү гэж нилээн хөөргөөд авсан хэхэ. Ингэхэд би ер нь цаашид багахан зав гардаг юм бол дүрслэх урлагийн чиглэлээр сурна боддийншт. За тэр ч яахав кк. СТӨ-нд нийт төгсөгчид, багш нар ирж, тоглолт үзэж, сургууль сургуулиас авъяас бүтээлээрээ шалгарсан оюутнуудад ромбо, дипломыг нь гардуулсан юм. Тэгээд бусад нь сургууль дээр ирж ромбо, дипломоо авцгаасан, тэгж авахад шалгалтын дараах шиг тийм ихээр сэтгэл хөдлөөгүй ээ хэхэ.

Энэ болбаас миний ромбо, диплом хоёр. Аппарат зураг авч болдоггүй, вэб камераараа авцийн шүү. Хонхны баяр ямар байдаг билээ тэрэн шиг л дурсамж хичээл, Сүх ахын талбай, зайсан, ресторан, караоке гээл үргэлжилсэн дээ.

Зиа тэгээд бас нэг мартагдашгүй үйл явдал бол миний бие нөгөө МТИСШ(Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт)-даа тэнцчихсэн штээ. Сертификатаа 6/17-нд “Мэдээлэл технологийн хүний нөөцийг хөгжүүлэх нь” симпозиумын үеэр гардаж авсан. Эцсийн эцэст ингэж нэг юм авдаг л юм байна хэхэ. 5 удаа өгч байж шүү дээ кк. Ингэж хэлэхэд ичмээр л юм, тэхдээ яадын тэ кк. Энэ миний сертификатын зураг.

2007 оны 4 сард анх энэ шалгалтын бэлтгэлд суухад минь хичээл орж байсан Эрдэнэбат багш маань симпозиум дээр тааралдаж баяр хүргэсэн. Багш маань энэ шалгалтын учир шалтгааныг бидэнд сайн тайлбарласан болоод л би тэнцэх гэж тэгж их хичээсэн байх даа. Анх тэгж бэлтгэлд сууснаас хойш дахиж тэр бэлтгэлд суулгүй бие дааж бэлдсэн л дээ. Симпозиум дээр бас блогчин Эркардо ахтайгаа танилцаад авсан шүү. Гоё ах байдаг юм байна лээ хэхэ. Юутай ч төгсөхөөсөө өмнө энэ шалгалтанд тэнцэхийг зорилгоо болгон бэлдсэн, тэр зорилгодоо хүрсэндээ үнэхээр баяртай байгаа. /МТ чиглэлээр сурч байгаа оюутан дүү нартаа шивнэхэд энэ шалгалтанд тэнцвэл ажлын саналууд ихээр ирдэг юм байна лээ шүү хихи, хэрэв ажилд орж амжаагүй яваа бол энэ шалгалтанд оюутан байхдаа тэнцээд ажлын байраа баталгаажуулаад авдаг юм шүү okla кк/Аливаа шалгалтанд бэлдэнэ гэдэг чинь мэдэхгүй юмаа сурна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас дараа дараагийн шалгалтууд нь орж ирвэл бэлдэж байгаад ороод, ороод явна гэж бодоод байгаа хэхэ.

Сертификатаа авчихаад шууд гэртээ харьж хувцасаа солиол хонхны баярын зугаалгандаа явцан гэжугаа кк. Тэрэлж явж 2 хоноод шороон царайлсан амьтан өчигдөр орж ирж, усанд орчоод бүхэл бүтэн 18 цаг /аварга унтсан байгааз/ унтаад, босч ирж блогоо бичиж байгаа минь энээ кк.

Ингээд амьдралын минь хамгийн сайхан үеүүдийн нэг оюутан насаа би үдлээ. Энэ хавар миний хувьд олон сайхан үйл явдал давхцсан хэзээ ч мартагдашгүй хавар болж сэтгэлд минь үлдлээ. Яг одоо би цаашид яахаа шийдэх томоохон сонголтын өмнө ирчихээд байх шиг байна хэхэ. Ямар сонголт хийснээ блогтоо тэгж байгаад бичих байх аа. Ингэхэд би твиттер дээр сонин хачинаа бичээд л байгааштээ. Миний хаагуур юу хийж явааг твиттерээс ер нь хараад байж болно дөө. Зиа тэгээд энэ жил төгссөн бүх төгсөгчиддөө өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Биднийг амьдралын алтан шар зам хүлээн зурайж байна. Бүгдээрээ улс орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан, чадварлаг боловсон хүчин болцгооноо! Амжилт шүү залуусаа!!!