Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Tuesday, October 11, 2011

Нэгэн аялгуу

Өөрийнхөө дуртай нэгэн аялгуунд видео эвлүүлэг хийж үзлээ. Аялгууны нэрийг даанч мэдэхгүй юм. Өнөөдөр дулаахан, шиврээ бороотой сайхан өдөр байсан болохоор, бас энэ аялгуунд тохирох юм шиг санагдаад борооны сэдэвтэй зургууд сонголоо. Твиттер дээр энэ бороог хүмүүс сүүлчийн бороо байх гэцгаагаал байна кк. Миний анхны видео эвлүүлэг хэрэв таалагдвал сэтгэгдэл үлдээгээрэй :)

Wednesday, October 5, 2011

Ж.Мэнд-Амар "Аялгуу"

Composed by Mend-Amar. Performed by Ajnai group. Guitarist Enkhmanlai (Haranga). Enjoy :)

Saturday, October 1, 2011

Бичмээр санагдаад л

Сайн уу? Би зүгээр л бичмээр санагдсан дээр нь бичлэг хийхээр шийдлээ. Яг одоо гэртээ компьютерийнхээ өмнө юм бичээд суужийн гээлүү, мэдээж шт хохо.

10 сар нэгэнт гарчээ. Өнөөдөр өглөө 10-с хичээлтэй байсан боловч унтаад тасалцөөн. Өмнөх 7 хоногт өдөр бүр бараг 5-6 цаг унтаж байсан юм чинь гээд өөрийгөө зөвтгөөд унтаа хаясан кк. Нээрэн сониноос би КТМС-ийн Сискод яваад эхэлчихсэн, өглөөнийх тэрний хичээл л дээ. За твиттер дээрээ энэ тухай улиг болтол л бичсэн дээ. Түрүүчийн 3-дахад нэг эмэгтэй багш орсон юм. 10-таас хэрхэн 2-тын тооллын систем рүү шилжүүлэх тухай заалаа л даа. IP хаяг, submask нтр заах гээд. Яаж заахыг нь харсан чинь яасан ч сайхан ойлгомжтой заадаг юм. Хэрэв би байсан бол тэгж ойлгомжтой зааж чадах байсан болов уу гэж бодлоо. Юу л бол, зүгээр л механик үйлдлийн дарааллыг нь хэлж өгөх байсан биз. Ингээд бодохоор нээрээ л би багш болох болоогүй юм шиг.

Ойрд бас төрийн байгууллагад ажиллах, хувийн байгууллагад ажиллахын ялгаа их тодорч харагдах боллоо. Хувийн байгууллагад үнэхээр бүх зүйл цаг хугацаатай уралдах ажээ. Цаг минут бүр үнэтэй. Харин төрийн байгууллагад ажлыг өнөөдөр ч хийсэн, маргааш ч хийсэн, ирэх 7 хоногт ч хийсэн яг адилхан ккк. Сайн ч хийсэн, муу ч хийсэн авдаг л цалингаа авна. Ер нь төрийн байгууллага залуу хүний ажиллах газар биш юм шигээ. Гэхдээ энэ нь багш хүний хувьд өөр байх. Тэд шавиа амжилтанд хүргэж, судалгаа шинжилгээ хийж, түүнээсээ мотивац авдаг байх. Энэнд төрийнх, хувийнх байх нь хамаагүй байх л даа. Над шиг лаборант хийж байсан хүнд бол ажлаа сольж, хувийн байгууллагад ажиллаж эхэлсэн нь зөв сонголт болжээ гэж бодох болсон. Магадгүй би идэвхтэй байгаад ийм байдлыг өөрчлөх боломж байсан ч байж мэдэх юм. Гэхдээ би тэгсэнгүй, бас хүссэнгүй. Залхуу амьтан юм даа кк. Гэхдээ би 2 жил ажиллаж, 6 жил сурсан сургуульдаа хайртай. Удахгүй сайхан болох биздээ.

За тэрчяхуу, 1-дэхээс IT паркийн шалгалтанд бэлтгэх сургалт эхлэх юм байна. Өдөр бүр оройтож харих нь ээ нэг хэсэг. УБ-д улам хүйтэрсээр л. 9 сарын 28-нд анхны цас орсон. Дулаан хувцсандаа орно доо удахгүй. Дулаан хувцсандаа орох гэхээр нөөтбүүкээ хэрхэн үүрэх билээ гэдэг асуудал тулгараад байсан тул ажил дээрээ ПС-тэй болохоор шийдсээн. Ямар үүргэвч үүрэхэд зориулж бүх хувцасаа шинээр авалтай бишдээ хэхэ. Удахгүй ингээд л шинэ он гарна даа, би тэр үед ямар ололт амжилттай сууж байх юм бол доо..

Thursday, September 1, 2011

Шөнийн мэнд

Сайн уу хүмүүсээ. Хамт ажилладаг нэг залуу өчигдөр надаас "Өнөрөө чи блогтэй тэ? Блогтой байхын давуу тал юу юм?" гээд л асуугаад байсан юм. Би "Найзуудтай болно штэ, дараа нь тэдэнтэйгээ амьдаар уулзаад л, гоё" гэсэн. Харин өнөөдөр блог нээсэн гээд блогийнхоо хаягийг өглөө. Блог руу нь орсон чинь гэнэт л блог бичмээр санагдаад унах юм кк, тэгээд л ажлаасаа ирчихээд үүнийг бичиж сууна. Би түүнийг блог нээхэд нь бага ч гэсэн нөлөөлж, түүний блог ч бас намайг блог бичихэд нөлөөллөө. Хүмүүс хоорондоо ийм л хамааралтай байх юм даа..

Өнөөдөр 9 сарын 1. Сая гэртээ орж ирээд самар цөмөж жаахан суулаа кк. Тэгэнгээ түрүү жилийн энэ өдөр юу хийж байлөө гээд бодсон чинь жилийн өмнө өглөө ажлаасаа хоцроод сургалтын албанаас банга хүртэж байсан эвгүй дурсамж санагдах юм кк. Хичээлийн жилийн эхний өдөр хоцроод л өчнөөн хүүхдүүдийг лаб-ыг нь онгойлгож өгөхгүй хүлээлгэж байдаг бас л бөх зүрхтэй хүн шүү. Тэгээд цааш нь нэхээд уржнан жилийн 9 сарын 1-нийг санатал шөнөжин лаб-аа янзлаад сургууль дээр хонож байснаа саналаа. Өглөө нь хүүхдүүд догдлоол сургууль дээр ирж байхад би гэж нойрмог амьтан өөдөөс нь харих гээд явж байж кк. Харин түүний өмнөх жил 4-р курст орох 9 сарын 1-нд сүүлийн жил гээд л ангийнхантайгаа шөнийн 3 хүртэл шоудсан юмдаг кк. Эхлээд ангийнхантайгаа дараа нь Б ангийнхантайгаа ккк. Үнэхээр хөгжилтэй байснаа санаж байна. Ангийнхантайгаа уулзалгүй удаж дээ. 2, 3-р курсийнхээ 9 сарын 1-нийг тодорхой санахгүй юм, эсвэл би ажлаасаа оройтож ирээд санахаас залхуураад байгаа байх. Харин оюутан болдог жилийн 9 сарын 1-нийг тод санаж байна. Сургууль дээр ирчихээд л хаана хичээл орохыг ч мэдэхгүй, хичээлийн хуваариа ч уншиж чадахгүй амьтан явж байтал Бүүвэйбаатар гэж орос хэлний багш маань ПХ-ыхан намайг дагаад яваарай гээд л 228 тоот өрөөнд анхны хичээлийг орсон сон. "Первое сентября" гэж самбар дээр бичээд л хэхэ.

Заза цааш нь санахаа болилоо залхуу хүрчихлээ кк, одоо юу бичдэг юм билээ. Ажил дээрээ төслийнхөө 1 модулийг хүлээж аваад, хариуцаад явж байгаа, энэ 9 сард хүлээлгэж өгөх ёстой. Хүлээлгээд өгчихвөл ч цэнгэлийн манлайд хүрнэ дээ хэхэ, хичээнэ дээ. 10 сард AP-гийн, 12 сард япон хэлний шалгалтуудтай. Япон хэл, япон орон, япон соёл миний сэтгэлийг яагаад ингэж их татдаг юм болдоо. Шалгалтанд тэнцээд тэгнэ гэсэн тодорхой зорьсон зүйл байхгүй байж л тэнцмээр санагдаад байх юм. Япон дээрх бичсэн текстийг уншаад ойлговол урамтай гэж яаваа кк. Тэр урмыг л мэдрэх гэж би сурдаг юм шиг. AP-ийн шалгалт одоо тест биш нөхөх, бас илүү хүнд асуултууд ирэх болохоор айж л байна. Ямар ч байсан боломжоороо бэлдээд ороод үзнэ дээ. Унших, хийх юм их байна дөө. За дандаа л их байдаг хойно, сонин юм ч юу байхав кк. Одоо унтах цаг дөхөж байна, энэ аягүй залхууралттай бичлэг байлаа. Та яг одоо эвшээжийнуу? Яг тэгнэ, би ч гэсэн эвшээжийн кк. Эрт унтахгүй бол өглөө хоцорвол таксинд мөнгө үрэх хэрэг гарна шүү. Уншигчийн ажилд, хичээлд амжилтыг хүсье!

Wednesday, July 13, 2011

Yanni - Nightingale

Saturday, February 26, 2011

Номын сэтгэгдэл: Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?

Сайн уу найзуудаа? Энэ өдрийн мэнд.

Та хүнтэй хэрэлдэж, муудахаараа ямар байдалтай болдог вэ? Миний өнөөдрийг хүртэл хамгийн их хэрэлддэг байсан хүн гэвэл муу дүү маань л байх шив дээ хэхэ. Бид хоёр сүртэй ч юмны төлөө хэрэлдэхгүй л дээ “–Өчигдөр би сүүнд явсан, өнөөдөр чи явах ёстой”, “-Чи миний ширээн дээр өөрийнхөө юмыг тавьлаа” гэх мэтийн жөжкөөн юман дээр л хэрүүл хийнэ хэхэ. Гэрээс гадагшаа нийгмийн хүмүүстэй муудаж байсан тохиолдол гэвэл цөөхөн дөө хоёр гуравхан. 2-р курстээ ангийнхаа охидуудад нэг хатуу үг хэлчихээд өдөржин шаналж шаналж, маргааш нь уучлалт гуйж бүр нэг санаа амарч байсан сан хэхэ. Бас 3-р курстээ хамт ажилладаг нэг хүнтэй ойлголцож чадахгүй, жоохон таагүй харьцаатай болоод бас л хэд хоног шаналж явж билээ. Тухайн үед би гэрийнхэнээсээ өөр хэн нэгэнтэй хэрэлдэх юмуу, таагүй харилцаанд орж байгаагүй байсан болохоор миний хувьд цоо шинэ зүйл байсан л даа. Тэгэхэд л надад цаашдаа ийм үе олон тохиолдоно, тэгэхэд ямар хариу үйлдэл үзүүлж байх ёстой вэ? гэдэг талаар олон юм бодсон. Тэр ажил дээрх муудсан хүнтэйгээ эвлэрэх ч биш, улам муудах ч биш явсаар ашгүй хоёул мартсан л даа аз болж ккк.

За гэтэл.. би найз залуутай болчихлоо. Муудах, хэрэлдэх шалтаг мундахгүй юм гээч /жич: би өмнө нь надтай хэрэлддэг найз залуутай байж үзээгүй LOL/. Тэгээл муудна, тэгээл эвлэрнэ, тэгээл муудна, тэгээл эвлэрнэ.. ккк. Эхэндээ муудахаараа өмнөх шигээ л шаналаад л ажил, хичээлээ ч хийж чадахгүй “Юунаас болов, яагаад ингэв, хэн нь буруутайв” гээл түмэн юм боддог байлаа. Түүнтэй хэрэлдсэнээс болж би өчнөөн цагийг үр ашиггүй алдаж байгаа байхгүй юу ккк, за болий юмаа хийе гээл сууна нэг мэдэхэд бодчихсон, гиюүрцэн суужийн хаха. Тэгээд сүүлдээ тэртээ тэргүй бүх хосууд л хэрэлддэг юм бол би хэрэлдсэн үедээ ч өөрийн ажил, хичээл номоо тасалдуулахгүй байж сурах ёстой юм байна гэсэн шийдвэрт хүрэв. Одоо ч бараг сурч байна дөө кк. Үүнийг би “Бодлоо удирдахуй” гэж нэрлэсэн хэхэ. Удахгүй хэрүүлээс зайлж сурах болно :). Тэгээд чи хэрэлдэх хүнгүй болж байгаам даа хиа хиа нтр гээд тэнэгтээд бхкү юу хаха.

Сайн ханьтай болох бол миний гэлтгүй бүхий л ганц бие хүмүүсийн нэгэн том зорилт нь байдаг биз. Энэ бол хүн бүрийн амьдралдаа хийх хамгийн том сонголтуудын нэг. Чи хэнийг сонгов гэдгээс чиний ирээдүй магадгүй тэр чигтээ хамаарна. Тийм учраас би эр хүнд цаг гаргахаас өөр аргагүй. Тэр намайг хөгжөөж, гайхшруулж, хүндэтгэж чадаж байвал би заавал үнэд ороод олон ааш гаргаад байх хэрэг юун. Болж өгвөл болгоё, болохгүй бол гохино гэж боддоглд гээд балайраад байхкү юу хаха.

Саяхан номын дэлгүүрээр гэсжийтэл “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?” гэсэн ном байхаар нь хэсгийг нь уншаад үзлээ. Таалагдаж байнаа, авчихлаа. Анх удаа эсрэг хүйстнээ судлахаар ном авч байгаа царай нь энэ хэхэ. Бид хоёрын хэрүүлийн ихэнхийг миний анхаарал халамж сул байгаа талаар байдаг болохоор энэ тал дээр тус болчихоор юм байна уу, үгүй юу үзэх гэсэн хэрэг. Хэхэ унштал харин би бүх зүйлтэй санал нэгдэж байна гээч, явж явж би угаасаа муу эмэгтэй болж таарлаа. Заза би зөв л замаар яваа юм байна гэж хальт бодов :P. Энэ номны гол санаа гэвэл “Эмэгтэй хүн нэр төр, үнэ цэнэ, бие даасан байдлаа хэзээ ч алдаж болохгүй” гэсэн санаа юм. Зарим эмэгтэй залуудаа дурлахаараа хамаг байдгаа барьж гүйдэг, харин ингээд ирэхээрээ эрчүүдэд сонирхолгүй болж ирдэг юмдагуудаа кк. Тэдгээр эмэгтэйг сайн эмэгтэй гэх бөлгөө. Харин муу эмэгтэй яадаг вэ? гэдэг талаар энэ номонд өгүүлэх ажгуу. Энэ санааг л энэ номон дээр баруун зүүн, дээд доод талаас нь жишээнүүдээр баяжуулан бичжээ. Надад дараах хэсэг ихэд таалагдав:

“Тоть сургагчаас “Шувууг хэрхэн сургах вэ?” гэж асуувал тэр чамд “Шувуу суух мөчрийг өөрийнхөө мөрний хавьцаа байрлуул” гэж хэлнэ. Шувуу чамаас дээр байрлалтай байж болохгүй. Тэгвэл тэр өөрийгөө чамаас илүү гэж бодно. Тэгээд хөөрхий тоть чамд хичнээн их хайртай байсан ч чамаас өндөр байрлалд байгаа л бол түүнд хүрэхээр хуруугаа явуулахад тэр чиний гарыг тонших гэж оролдох болно. Томоотой тоть нүдэн дээр чинь “азарган тахиа” болж хувирахыг чи харна гээч. Харин шувууг чи газар тавьсан бол тэр өөрийгөө хамгаалах чадваргүй болно. Тоть сургагчид сурагчаа дуулгавартай болгохын тулд энэ аргыг хааяа хэрэглэдэг гэнэ. Чи шувуу руу хуруугаа дөхүүлбэл тэр чамайг тонших нь байтугай бушуухан чиний гар луу авирч, улмаар мөрөн дээр чинь суухыг хүснэ.”

Ерөнхийдөө бол би энэ номыг эмэгтэйчүүд уншчихад гэмгүй, сайн ном болжээ гэж дүгнэж байна. Энэ ном нь нэгнийхээ дээр гарах гэсэн тэмцэлд хэрхэн ялах тухай бишээ. Хамтаараа жаргалтай, сэтгэл хангалуун, хоёулаа хожих тухай л ном юм. Ээж маань хэлдэг юм “Ямар ч хүн давардаг” гэж хэхэ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн бүр давардаг. Хүн өөрөөсөө би даварч байна уу, үгүй юу, би увайгүй үйлдэл гаргаж байна уу, үгүй юу гэдгийг байнга асууж байх ёстой юм. Түүнийг заавал хүнээр хэлүүлээд байх шаардлага юун, өөрсдөө л өөрийнхөө эзэн нь байж ухаантай байцгаая. Тэгээд хэн нэг нь илүү эрх эдлэхгүйгээр, харилцаагаа буцаан тэнцвэртэй байдалд оруулахад анхаарах хэрэгтэй. Энэ хорвоогийн хос бүр нэг нэгнийхээ хайрыг дааж, ухаантай байж, хоёулаа аз жаргалтай байж, хоёр биенийхээ амжилтын шат нь байцгаах болтугай гэсэн ерөөлөөр бичлэгээ дуусгая даа :)

Saturday, January 8, 2011

Өнөрөө чи яагаад блог бичихээ больсон бэ?

Нэгэн жиргээч анд маань надад хандаж дараах асуултыг асуулаа л даа.

"@oldstream: Өнөрөө чи яагаад юм бичихээ больсон бэ,Хүмүүс сүүлийн үед яагаад блог дээрээ юм нэмэхээ болиод байнаа.. санаа оноо бн yy"

Жиргэхээр урт яриа болох гээд байхаар нь блогширчихлоо л доо. Би дараах шалтгаанууд байна гэж бодож байна.

  • Хамгийн том шалтгаан бол мэдээж Твиттер. Ганцхан миний ч биш, бүх твиттертэй блогчидын хувьд тийм байх гэж бодож байна. Жиргэдэг болсноос хойш блог унших маань эрс цөөрсөн, бараг л уншдаггүй болчихсон доо. Блог уншихгүй байгаа болохоор бичих нь багасчихсан байж магадгүй юм. Гэхдээ твиттер дээр миний амьдралын өдөр тутмын лог үлдэж байгаа болохоор хөтлөж байгаадаа огт харамсдаггүй ээ. Блог уншаад, дээрээс нь твиттер уншаад амьдрана гэвэл угаасаа надад бодит амьдрал дээр амьдрах цаг гарахгүй болчих гээд байналд кк :D
  • Дээрээс нь би ямар нэг амжилтанд хүрэхээрээ бичих нь надад аймаар кайфтай байдаг. Би тэгчихлээ! гээд л.. хэхэ. Тэгэхээр би өөрийнхөө хувьд жижигхэн ч гэсэн амжилт гаргачих гээд л яваад байгаа юм болов уу даа :D
  • Бас өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байна аа хө. Нөгөөх чинь өөрийгөө голдог байсан дээрээ нэмээд бүр илүү голдог болчихсон гэжугаа хэхэ. 2010 онд зөндөө олон танилтай, найзуудтай боллоо л доо, social network-уудын ачаар. Өнөөг хүртлэх хамгийн олон танилтай болсон жил маань байсан гэхэд лав хилсдэхгүй. Заримтай нь онлайн танилууд, зарим нь онлайн байж байгаад амьдаар танилцсан найзууд хэхэ. Тэд маань янз бүрийн зүйлс дээр ямар мундаг байгааг хараад л өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байгаагаа илүү ихээр мэдрэх юм байна шүү дээ. Хурцлагдах гэдэг байх аа. Тэгээд л би зөндөөө ихийг, бүр ихийг сурахыг, өөрийгөө тал талаараа хөгжүүлэхийг хүсч байна :D. Намайг хурцалдаг, үлгэр жишээ найзууддаа дотроо чин сэтгэлээсээ баярладаг билээ :D
  • Хамгийн тэнэг шалтгаан нь блог бичихэд твитлэхээс илүү удаан бодох хэрэг гардаг гээд байхгүй юу кк. Би гэж нэг залхуу амьтан толгойгоо гашилгах их дургүй бололтой. Тэгээд л удаан бодолгүйгээр шууд жиргэчих нь амар санагддаг байх :P
  • За сүүлд нь "завгүй". Заза тоглосын кк, надад угаасаа завгүй гэж хэлэх эрх байхгүй л дээ, "чи өдөржин тэгээд твитлээд сууж байдаг биздээ" гэж хүн болгон хэлэх болохоор ккк. Дотроо л аярхнаар "завгүй" гээд гялс шивнэчихээс хаха
За тэгээд шалтагыг бол хэзээ ч, хэдийг ч тоочиж болно дөө. Би уг нь шалтаг тоочих дургүй л дээ. Гэхдээ яахав шалтагыг нь асуусан юм чинь биччихлаа хэхэ. Блогтоо байнга л янз бүрийн бичлэг хийхсэн гэж боддог боловчиг яг бичээд суух цаг гаргадаггүйд л миний буруу байгаа байх. Гэхдээ энэ жил блогоо амжилттай хөтлөе гээд бодчихсон байгаа. Шинэ оны төлөвлөгөөнд маань орчихсон л тууж яваа кк :D

Жич: Намайг тоож энэхүү асуултыг асуусанд чинь ээмэр баярлалаа @oldstream ээ. Талархал болгож "Фоолов @oldstream !!!" гэж хэлж чадлынхаа хэрээр рекламдаж өгье ээ хэхэ.

Бас нэг жич: Миний сүүлийн хэдэн бичлэг зүгээр л блог бичих талаар блогтсоор байтал таарлаа шүү хэхэ. Нөгөө банжигын блог дээр анх нээхэд нь "Би энд блогынхоо тухай бичих болно" ч билүү гэж байдаг санаанд орчлоо хаха. Жинкэн юмаа бичихгүй бол :P

Дахиад нэг жич: Хаха ядаргаатай байна уу, дараагийн бичлэг хүртэл түр баяртай гэж хэлэх гэсийн кк, за одоо сэтгэгдлээ үлдээгээрэй :D