Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Thursday, August 27, 2009

Миний хамгийн гоё гарсан зураг :)

Сайн уу найзуудаа? Блогтоо бага насныхаа талаар бичлэг хийе гэж бодлоо. Бодоод байсан блогтоо бага насныхаа талаар ер бичиж байгаагүй юм байшт.

Зиак энэ бол миний 3 сартай байхын зураг байгаам. Яг 1989-3-18-ны өдөр цэргийн баяраар авхуулж байсан гэсэн. Миний хамгийн гоё гарсан зураг гэжугаа хэхэ. Энэнээс хойш тэгээл царай муутай болсоор, болсоор өнөөг хүрсэн билээ кк. Энэ яг жинхэнэ зураг нь биш л дээ. Би өөрөө зургаа харж байгаад дуурайлгаж зурсан юм. Өөрийн хөрөг гэхиймуудаа одоо кк. Блогтоо тавих гэж байгаам чинь өөрөө зураад тавьбал арай сонирхолтой гэж бодоод зориуд цаг гарган зурж тавьж байгаа нь энэ. Ээж, аав хоёр үзээд их л өхөөрдөж, ёссстой адилхан болж нтр гэж байхыг бодоход ер нь ханатай зуржээ гэж өөрийгөө дүгнээд байгаа кк. Би ч ямар өөрийнхөө ямар байсныг мэдэхийн биш дээ хэхэ.

Зиа тэгээд нэг иймэрхүү амьтан л тээр 21 жилийн өмнө энэ хорвоод хүн болж мэндэлсэн юм даа. Аав намайг “1 литрийн халуун сав” нтр гэж хочилдог байсан байгаам. Хамгийн гайгүй хоч нь л энэ гээл бодчих. Хүнийг мэдэхгүйгээр нь далимдуулж муухай дээрэлхэж байсан байгаа байхгүй юу кк. Миний бага насны хамгийн том паян бол 2 настай байхдаа яслиасаа аймшиггүйгээр оргосон явдал байгаам. Ингэсэн байгаан, яслийн багш өрөөнөөс гараад явцан байж л дээ, тэр хооронд нь манай хүн хашлагатай орноосоо буугаад онгорхой хаалгаар нь гараад явцан байгаам даа хэхэ. Тэгээл яслийн багш мэдэнгүүтээ түргэн аваал манай гэрт давхиж ирээд “Өнөрөө алга болчлоо!” гэдийн байгааддээ. Аав сонсонгуутаа хийж байсан юмаа шууд хаяад гараад явцан гэсэн. Тэгээл контэйнерийн доогуур, суваг шуудуу гээл тэр хавийн газруудаар баахан эрсэн гэжугам. Тэгсэн манай хүн замын голд уйлцан явжийсан чинь нэг хүн сэргийлэхийн газар аваачаад өгцөн байсан гэсэн. Тэгээд аав цагдаа дээр очсон чинь нөгөөх чинь цагдааг “Ааваа!” гэцэн зогсож байсан гэсэн хэхэ. Аав маань тэр үед цэргийн хүн байсан юм, тэгээд хувцас нь адилхан болхоор тэгж байхгүй юу. Аавыгаа танихгүй нэхх тэнэг хэхэ. Манай багш дахиж битгий ингээрэй гээд 10 төгрөг өгч байсан гэсэн. Ингэж л хар багаасаа өрх гэртээ орлого оруулж байлаашт нтр ккк. Яаж тэгж явж байгаад машин доогуур орчоогүй юм, тэгэхэд тэгээд алга болцон бол одоо яах байсан болоо гээл ээж, аав хоёр ярьдийн. Яг тэгж оргож байх үе нэхх сонин одоо хальт мульт зүүд шиг юм санагдаад байдийшт. Би яг хүүхдийн хашлагатай орноос бууж байсан санагддын, тэгэх үедээ “Энийг чинь ингээд давчиж болхын байшт” ухааны юм санаанд ороол нэхх нээлт хийцэн юм шиг санагдаал хэхэ. Тэгээд буусан чинь бусад хүүхдүүд над руу харж байсан. Хаалганы цаана нэг л их гоё юм байгаа ч юм шиг санагдаал. Кинон дээр нэг гардаг даа, онгорхой хаалганы завсраас нэхх их гэрэл цацраал, эсвэл нар тусаал, яг тийм төрх санаанд ороод байдын. Тэгээд тэрнээс цаашаа тасарцан хаха. Юу болсын бүү мэд кк. Бодвол тэгэхэд л дөнгөж ухаан гарч, орж эхэлж байсым шиг байгаан. Би нэг иймэрхүү ухаан оржийсон үеээ нэхх тод санаад байдыншт.

Бас нэг өөр санагддаг юм гэвэл нилээн том болцон байсан байх аа. Хэдэн настайг нь мэдкү. Гэхдээ ямар ч байсан ухаан ороогүй, юу ч боддоггүй байсан үе. Би орон дээр хөлөө дээшээ өргөөд, хөлөө ханан дээгүүр явуулаал, амандаа шал утгагүй дуу аялаал /жоохон хүүхдүүд нэг тэгдэг дээ кк/ хэвтжийсийн. Тэгсэн гэнэт толгойд “Би яагаад ийм утгагүй юм аялаад байгаан бол?“ гэсэн бодол зурсхийгээл ороод ирсэн хэхэ. Тэгж бодонгуутаа хальт өөрөөсөө ичив. Тэгээд хэн нэгэн намайг хараагүй байгаа ухааны юм бодож ээж рүү хартал ээж тоож байгаа ч юм алга хэхэ. Үргэлжлүүлээд аялах гэсэн нэг л бишээ, бүр тэнэг санагдаад болдоггүй. Тэгээл тэрнээс хойш дахиж тийм хачин дуу аялж тоглохоосоо хэнээс ч юм ичдэг болцон кк. Тухайн үедээ мэдээгүй ч нилээн том болчоод бодоод байхнээ энэ үеүүдээс л миний ухаан орж эхэлж байсан юм шиг байгаан. Танд ер нь ингэж ухаан орсон мөчүүд чинь санагддаг уу? Тийм бол сэтгэгдэл дээр хуваалцаарай :)

За тэгээл оргон барин яслид явж байгаад цэцэрлэгт орсон доо. Цэцэрлэгт явдаг байхад гоё хоол өгдөг, өдөр нь унтдаг лаг жаргалтай байжээ. Тухайн үедээ жаргалтай байгаагаа мэддэггүй байсан нь харамсалтай кк. Би ер нь багаасаа их ичимхий, бүрэг хүүхэд байсан дөө. 10 жилээ төгстлөө л тийм байсан. Их сургуульд ороод арай л гайгүй болсон гэж боддогийн. Энэ талаар дараа бичнээ. Цэцэрлэгийн хоолны өөхийг идэж чаддаггүй, аягандаа үлдээхээс айгаад палаажныхаа карманд хийчдэг байсан гэжугаа кк. Тэгээл ээж хувцас угаахаар кармаанаас нь өөх гарч ирээл хаха, лаг заваан нассс кк.

Ингээл 6 настайдаа 17-р сургуульд бэлтгэл ангид элсэн орж өнөөг хүртэл бусдын л адил 14 жил сургууль гэдэг зүйлтэй амьдрал минь холбогдсоор ирсэн билээ. Сургуулийн насныхаа талаар дараагийн бичлэгтээ үргэлжлүүлнээ.

Дээрх зургыг зурж байхад нилээн сэтгэл хөдөлж байсан шүү. Жижигхээн нүд, уруул, хамар, гар, хөл гээл энэ бүхнийг зурах бүртээ намайг ийм жаахан амьтан байхаас минь авхуулаад өдий болтол өсгөн бойжуулж, хүмүүжүүлэн, энхрийлэн хайрлаж өсгөж шүү дээ гэж бодохоос аав, ээж хоёртоо үнэхээр талархах, хайрлах сэтгэгдэл өмнө төрж байгаагүйгээрээ төрсөн шүү. Өмнө нь яагаад ингэж боддоггүй байсын бүү мэд кк. Энэ зургыг зурахад л би ийм жаахан байснаа санах шиг болсон хэхэ. Ийм амьтан байснаа мэдэхгүй одоо ээж, аавынхаа өмнөөс нэхх том, том юм яриал хэхэ. Охин нь ээж, аав хоёрынхоо ачийг заавал хариулнаа! Ямар охин төрүүлснээ ээж, аав минь та 2 үзээрэй гэж сайхан дуу байна шүү дээ цаад караокэд чинь хэхэ.

To be continued… :)