Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг
Showing posts with label Оюутан нас. Show all posts
Showing posts with label Оюутан нас. Show all posts

Saturday, June 20, 2009

Мартагдашгүй хавар

Хааааая!!! Миний блогийг мартах шахсан уу хэхэ. Би ихээс их сонинтойгоор блогтоо эргэн ирж байнаа. Улсын шалгалтын бэлтгэл, хонхны баяр, зугаалга, монтаж гээл ар араасаа ажлууд гарч ирсээр тухтай бичлэг хийлгэдэггүй ээ. Тэгээд нэгмөсөн бүгдийг нь дуусгаад бичлэг хийе гэж бодсон юм. За эхнээс нь авхуулаад бичээд явъя. Анкааруулга: Энэ бичлэг их урт шүү кк.

Би яагаав диплом бичиж байгаа гээл бичээд байсан байхгүй шүү, явж явж улсын шалгалт өгөхөөр болцийшт. Дүнгээ олигтой гаргуулчих гээл дипломоо хийхгүй яваал байсан, яваал байсан, тэгж тэгж нэг юм за одоо л хийдэг газар гээл удирдагч багш дээрээ давхиад орсон чинь "чи ерөөсөө улсын шалгалтаа өгчихиймуу" гэсэн кк. Тэгээл нөгөөх чинь яахав дээ бүр нэг юм хийх хүсэл төрөхгүй байсныг ч хэлэх үү, дургуйд хүчгүй гэж шууд "оk ерөөсөө тэгий" гээл гараад ирсэн кк. Залхуурч улсын шалгалт өгөх болсон биш бүүр илүү их юм хийх хэрэгтэй болдог байншт кк. Хичнээн ч хоног сургууль дээр нойргүй хонов. Тэгж тэгж улсын шалгалтаа 6/8-нд өгөв өө.

Гаднаас 2 багш, тэнхимээс 3 багшийн бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс. 2 асуулттай билеттэй. Би "Удамшил, удамшлын үндэс, ангилал, ургийн мод, хоёрдмол утга бла бла бла", "Бүтэцлэгдсэн шийдвэрийн шинжилгээ: шийдвэрийн мод, шийдвэрийн хүснэгт, бүтэцлэгдсэн англи хэл" гэсэн 2 асуулттай билет сугалчихваа. За удамшил нь ч яахуу хэдэн мөр код нтр бичээд болчив. Нөгөөхийг нь ер тогтож уншаагүй сэдэв байв. Тэгээл айлаас гуйхаар авдраа уудал гэгчээр нүдээ аниал, энэ хичээлтэй холбоотой бүх түүхээ эргэж санаж байгаал, жишээ аваал 1 нүүр юм бичээ хаясан. Ойлгож хуулаагүй ч билет боловсруулж байхдаа номыг нь бүтнээр нь шахуу хуулсан юм болохоор тархинаас нилээн юм recovery хийгдсэн дээ. Тэгээл гараал ярьсан, гадны багш "Чи их сайн охин байна" гэж магтсаныг бодоход дажгүй ярьчих шиг болсон. "А" ангиас би ганцаараа ээмэгтэй байсан болохоор арай онцгой харагдсан байх л даа. Тэгээл бүх хүүхдүүд ч орлоо хэсэг хугацааны дараа дүн гаргана гээл тэгжийна. Тэгж тэгж цагийн дараа дуудлаа, бүгд орлоо. Дүн уншлаа, би 92 авчээ, ангиас нэг ч хүүхэд унаагүй, нилээн сайн дүн авцгаасан байв. Тэгээл шалгалтын комисс "Эдгээр оюутнуудад монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол олгоно уу" гэсэн утгатай тогтоол уншив. Яг "Монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол" гээл хэлсэн чинь зүрхний цохилт хурдсаал, уйлмаар болоол ирсэн хэхэ. Гарч ирээл ангийнхан ч чанга чанга орилоол, уйлах нь уйлаал хэхэ, ээж аавдаа "Хүү нь төгсчлөө!" гэж утсаар хэлээл, би дагаж уйлчих гээл хэхэ..Хэзээ ч мартагдашгүй, сайхан мөч байсаан. Бүгд их мэрийж бэлдсэн болохоор маш их баярлацгаасан. Ингээд "Б" ангийнхнаасаа 1 өдрийн өмнө бакалавр болцгоосийм даа хэхэ. "Б"-ийнхнийгээ дүү нар гээл томроол хаха. Маргааш нь манай "Б"-ийнхэн орсон, нэг ч хүүхэд унаагүй ч манайхан шиг тэгж уйлаан майлаан болоогүй ээ хэхэ.

За тэгээд шалгалтын дараа тэнхим дээр хүүхдүүдийн дүн шивэх, тулгалт хийх гээл нилээн ажилтай байж байгаад 6/15-нд хонхны баяраа хийсэн дээ. МУИС хавийн замууд тэр чигээрээ түгжрэл болсон байсан. Би шар өнгөтэй дээл өөрөө загвараа гаргаад хийлгэсэн юм. Нэг л их шар хүн л тэр хавиар яваад байсан кк. Дээл хийсэн газар маань намайг загвар зохион бүтээгч болвол чадна шүү гэж нилээн хөөргөөд авсан хэхэ. Ингэхэд би ер нь цаашид багахан зав гардаг юм бол дүрслэх урлагийн чиглэлээр сурна боддийншт. За тэр ч яахав кк. СТӨ-нд нийт төгсөгчид, багш нар ирж, тоглолт үзэж, сургууль сургуулиас авъяас бүтээлээрээ шалгарсан оюутнуудад ромбо, дипломыг нь гардуулсан юм. Тэгээд бусад нь сургууль дээр ирж ромбо, дипломоо авцгаасан, тэгж авахад шалгалтын дараах шиг тийм ихээр сэтгэл хөдлөөгүй ээ хэхэ.

Энэ болбаас миний ромбо, диплом хоёр. Аппарат зураг авч болдоггүй, вэб камераараа авцийн шүү. Хонхны баяр ямар байдаг билээ тэрэн шиг л дурсамж хичээл, Сүх ахын талбай, зайсан, ресторан, караоке гээл үргэлжилсэн дээ.

Зиа тэгээд бас нэг мартагдашгүй үйл явдал бол миний бие нөгөө МТИСШ(Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт)-даа тэнцчихсэн штээ. Сертификатаа 6/17-нд “Мэдээлэл технологийн хүний нөөцийг хөгжүүлэх нь” симпозиумын үеэр гардаж авсан. Эцсийн эцэст ингэж нэг юм авдаг л юм байна хэхэ. 5 удаа өгч байж шүү дээ кк. Ингэж хэлэхэд ичмээр л юм, тэхдээ яадын тэ кк. Энэ миний сертификатын зураг.

2007 оны 4 сард анх энэ шалгалтын бэлтгэлд суухад минь хичээл орж байсан Эрдэнэбат багш маань симпозиум дээр тааралдаж баяр хүргэсэн. Багш маань энэ шалгалтын учир шалтгааныг бидэнд сайн тайлбарласан болоод л би тэнцэх гэж тэгж их хичээсэн байх даа. Анх тэгж бэлтгэлд сууснаас хойш дахиж тэр бэлтгэлд суулгүй бие дааж бэлдсэн л дээ. Симпозиум дээр бас блогчин Эркардо ахтайгаа танилцаад авсан шүү. Гоё ах байдаг юм байна лээ хэхэ. Юутай ч төгсөхөөсөө өмнө энэ шалгалтанд тэнцэхийг зорилгоо болгон бэлдсэн, тэр зорилгодоо хүрсэндээ үнэхээр баяртай байгаа. /МТ чиглэлээр сурч байгаа оюутан дүү нартаа шивнэхэд энэ шалгалтанд тэнцвэл ажлын саналууд ихээр ирдэг юм байна лээ шүү хихи, хэрэв ажилд орж амжаагүй яваа бол энэ шалгалтанд оюутан байхдаа тэнцээд ажлын байраа баталгаажуулаад авдаг юм шүү okla кк/Аливаа шалгалтанд бэлдэнэ гэдэг чинь мэдэхгүй юмаа сурна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас дараа дараагийн шалгалтууд нь орж ирвэл бэлдэж байгаад ороод, ороод явна гэж бодоод байгаа хэхэ.

Сертификатаа авчихаад шууд гэртээ харьж хувцасаа солиол хонхны баярын зугаалгандаа явцан гэжугаа кк. Тэрэлж явж 2 хоноод шороон царайлсан амьтан өчигдөр орж ирж, усанд орчоод бүхэл бүтэн 18 цаг /аварга унтсан байгааз/ унтаад, босч ирж блогоо бичиж байгаа минь энээ кк.

Ингээд амьдралын минь хамгийн сайхан үеүүдийн нэг оюутан насаа би үдлээ. Энэ хавар миний хувьд олон сайхан үйл явдал давхцсан хэзээ ч мартагдашгүй хавар болж сэтгэлд минь үлдлээ. Яг одоо би цаашид яахаа шийдэх томоохон сонголтын өмнө ирчихээд байх шиг байна хэхэ. Ямар сонголт хийснээ блогтоо тэгж байгаад бичих байх аа. Ингэхэд би твиттер дээр сонин хачинаа бичээд л байгааштээ. Миний хаагуур юу хийж явааг твиттерээс ер нь хараад байж болно дөө. Зиа тэгээд энэ жил төгссөн бүх төгсөгчиддөө өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Биднийг амьдралын алтан шар зам хүлээн зурайж байна. Бүгдээрээ улс орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан, чадварлаг боловсон хүчин болцгооноо! Амжилт шүү залуусаа!!!

Thursday, April 30, 2009

Судалгааны чиглэл???

Блог найз Тулга маань нилээн хэдэн өдрийн өмнө ингэж асуусын:

"Хичээлийг сургууль дээрээ хийсэн болоод л өнгөрдөг болж дээ би. Чиний блогт орж ирэхээрээ л дандаа ухаарах юм хэхэ. Ингэхэд чи IT-гийн ертөнцийн яг аль орон зайг нь нөхөж амьдрахыг хүсдэг вэ?, танилцуулга бүгдийг л гэсэн байдаг, даанч тэгэх чадвар хэнд ч байхгүй шүү дээ."

Тэгээд би хариулах гэж нилээн юм болж, хариу бичихгүй байж, байж одоо л бичиж байгаа нь энэ хэхэ. Танилцуулган дээр яагаад бүгдийг нь бичсэн бэ гэхээр би дээр нэг Монгол-Япон төвийн сургалтанд сууж байгаа гээл бичиж байсан даа. Тэгэхэд "Stars" дээд сургуулийн Дэлгэрсайхан багш бидэнд хичээл орсон юм л даа. Төслийн менежер гэдэг хичээлийн слайд дээр нь доорх зураг байдаг юм.Тэгээд энийг хараад ажил дээр гараад энэ дарааллаар л явах ёстой юм байна гэж бодож, профайл дээрээ бичсэн юм :)

Харин цаашид би мэргэжил дээшлүүлж, master-т сурахдаа ямар чиглэлээр мэргэшиж, юуг судалгааны чиглэлээ болгож авах вэ? гэдгийг бол шийдээгүй л байна. Энэ бол миний сүүлийн хэдэн сар өөрөөсөө байнга асууж байсан асуулт юм байгаан хэхэ. Нилээн судалгаа хийж, дэлхий нийтийн IT-ийн чиг хандлагыг харж байж ирээдүйтэй чиглэлийг судалгааныхаа чиглэлээр сонгох хэрэгтэй байх тийм үү? Одоохондоо би IT ертөнцийг дээрээс нь харж арай л чадахгүй байгаа болохоор надад энэ тал дээр олон хүний зөвлөгөө хэрэгтэй байна л даа. Хэрэв уншигч Та IT чиглэлийн хүн бол надад юу гэж зөвлөх вэ?

Friday, April 10, 2009

Эрэмбэлэлтийн алгоритмуудыг ойхгүй байна уу? За тэгвэл.. :)

Ийм нэг эрэмбэлэлтийн алгоритмуудыг гоё үзүүлсэн анимэшн олдоод, таалагдсан тул линкийг нь тавьчийөө кк..Эрэмбэлэлтийн алгоритмуудаа ойхгүй байгаа оюутнууд байвал хэрэг болж магад..Эсвэл өгөгдлийн бүтэц, алгоритм нтр гэсэн хичээл заадаг багш нар байвал шавь нартаа хичээлээ ойлгуулахад хэрэг болж ч магад..Тэгээл энэн шиг ажилладаг прог өөрсдөө бич гэээл гоё даалгуур өгдөг ч юмуу кк..

Monday, March 2, 2009

Системийн шинжилгээ ба зохиомж – Миний зураглал :D

Үхэр жилийн мэнд! Сайхан шинэлэв үү манайхаан? Би сайхан шинэллээ. Өчигдөр өнөөдрөөс л нэг юм хичээл ном харах боломжтой болж байна хэхэ. Зүгээр байхаар 2 зураг оруулчихъя гэж бодлоо. Энэ зургууд хичээлийн жилийн эхний семестрт орсон “Системийн шинжилгээ ба зохиомж” хичээлийн шалгалтанд бэлдэхдээ хийсэн зураглалууд юм байгаан. Манай ангийнхан шалгалтанд бэлдэхэд нь энэ зургууд их хэрэг болсон гээд байсан болохоор өөр хүнд бас хэрэг болж магад гээд тавьж орхъё :P.. (Үнэндээ блогоо жаал амьтай байлгах санаатай л кк)
Үзэхдээ дээр нь дараад томруулаад үзчихээрэй хө :)

Эхний зурагт: Системийн шинжээч, Систем хөгжүүлэлтийн амьдралын цикл, Case tool-үүд зэргийн тухай байгаа..


Доорх зураг болохоор: Төсөл гэж юу вэ? Төсөл төлөвлөх ямар аргууд байдаг вэ? гээл төслийн талаарх юмнууд л байгаа. За та бүхэн хараад ойлгочих байх дөө :D


Ашигласан материал гэвэл дэд проф. С.Уянга багшийн “Системийн шинжилгээ ба зохиомж” номыг уншингаа хийсэн юм шүү.

Зиа тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя..Хэхэ нээх их юм бичцэн ч юм шиг үү..Уг нь зөндөө бичлэг төлөвлөчихсөн л байгаад байгаа. Бэлтгэл ажил хийгдэж байгаа гэхүүдээ кк..Энэ дипломын ажил гэж бас л дарамттай ажил байдийн байна аа тээ..Өглөө босохдоо бодно, өдөржин бодно, орой унтахдаа бодно, шөнө нь зүүдлэх л дутаад байх шиг кк (гэснээс зүүдлээд эхэлвэл сурч байгаагийн шинж гэдэг билүү..хааяа ч зарим хичээлээ зүүдэлдийн шүү хэхэ) Ойрд ёстой юуу ч хийсэнгүй. Дэмий л санаа зовсон хүн. Удахгүй багш нарт хийж байгаа юмаа тайлагнах болчихоод байдаг, гэтэл хийж гийгүүлсэн юм байдаггүй. Нэг ард нь гарчихвал ч сайхан л байх даа..Одоо яаая гэхэв дээ, сургууль төгсөхийн тулд давах л ёстой даваануудын нэг хэхэ. “Эрмэлзэхгүй бол юуг ч эхлэхгүй, Хөдөлмөрлөхгүй бол юуг ч дуусгахгүй” гэдэг үгийг өөртөө нэг хэлчийдаа..Хөдөлмөрлөх л хэрэгтэй байна. Хийнэ дээ хийнэ, хийх л болно! Заза түр баяртай найзуудаа, үг олдлоо хэхэ :)

Friday, November 21, 2008

Ураааа, ташаа мэдээлэл байж! :D

Ингэж баярлах гэж! Өнөөдөр цонхтой цагаараа мэйлээ шалгаатахсан чинь Залруулга гэсэн юм МТҮП-аас ирчихсэн байдийн байна. Тэгээд нээгээд уншсан чинь систэмд алдаа гарсны улмаас шалгалтын дүнг ташаа мэдээлж гэнээ..Тэгээд дахиад ороод дүнгээ харсан чинь би өглөөнийхөө шалгалтанд тэнцчихэж! :D Өмнө нь алинд нь ч тэнцээгүй гэсэн хариу хараад байдгаараа гутарчихсан байсан хүн чинь хэдий хоёуланд нь тэнцэж чадаагүй ч гэсэн манннгар баярлалаашт..хэхэ..Тэгэхээр одоо би өдөр, өглөөний шалгалтуудын аль алинд нь тэнцээд үзчихлээ шүү дээ..Хамгийн гол нь энэ.. Би Програм зохиогч гэгч энэ мэргэжлийнхээ хамгийн үндсэн, суурь мэдлэгүүдийг Бараг эзэмшчихэж шүү дээ! 4 жил их сургуульд сурсны минь үр дүн энэ биш гэж үү? Яг жилийн өмнө 2007 оны 10 сарын шалгалтанд өглөөнийхт нь унаад, өдрийнхт нь тэнцэж байсан юм..Тэгээд өнгөрсөн 4 сард өглөөнийхийгөө өгөөд бас л уначихсан хэрэг..Одоо өдрийнхийгөө сайн бэлдэж байгаад дахиад нэг үзээд алддаг хэрэг ээ! :)

Өмнөх бичлэгт маань урам хайрласан хүмүүстээ ёстой их баярласан шүү..Тиймэрхүү үедээ блог андуудаасаа урмын сайхан үгс сонсох нь үнэхээр сайхан юм байна лээ..Блогтой байхын бас нэг сайхан нь энэ юм даа..Та нартаа баярлалаа! Саяын шалгалтан дээр за өдрийнх ч гайгүй байлгүй гээд өглөөнийхт л хамаг анхаарлаа төвлөрүүлж бэлдээд байсан чинь ийм юм болчихлоо доо..Тэр эхний 5 бодлого дээр баахан юм уншиж, эргэж буцаж хамаг цагаа барж байдаг..би ч мөн тэнэг хүн юм даа..Шууд л эхлээд жавагийнхаа бодлогуудыг боддог байсан юм. Ганцхан цаг дутуу байхад жавагийн бодлогууд руу орж байгаа байхгүй юу..1 бодлого дээр л бодлогын тавил гэж 2,3 хуудас юм унших хэрэгтэй болж байхад яаж ч амжих вэ дээ..Цагаа буруу хуваарилсных (хуваарилаагүйнх) л байхгүй юу.. Гэхдээ зүгээрээ, чамлахаар чанга атга аа гэж, өөрийнхөө өмнө нь тэнцэж байгаагүй хэсэгтээ тэнцчихлээ шүү дээ..Нээрээ л Дамжаагийн хэлснээр би энэ шалгалтанд тэнцэж болдоггүй зөндөө аргуудыг нээчихлээ шүү дээ хэхэ. Миний алдаанууд энэ шалгалтанд бэлдэж байгаа хэн нэгэнд, хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм билүү :). Одоо алдаануудаа дахиж давтахгүй ээ! Let’s crack Fundamental Information Technology Engineer Examination!!! :D

Wednesday, November 19, 2008

Дахиад л... :((


Өнөөдөр IT-ийн шалгалтын хариу гардийн байна. Чөөгий гэж дахиад л тэнцсэнгүй. Шалгалт өгсөн өдрөө л нэг л биш болоод явчихсаныг мэдсэн л дээ..Шалгалтаа муу өгснөөсөө болоод юун блогтой манатай хэд хоногийг өнгөрөөх шив..Тэгээд өнөөдөр яг тэнцээгүй гэсэн хариугаа харсан чинь бүр сонин болчлоо. Уйлах ч хэцүү, байх ч хэцүү, яамаар ч юм дээ..Энэ жил надад юу гээч нь болоод байгааг ойлгохгүй юм.. Зорьж, хүсч өчнөөн цагаа зарсан бүхэн минь буруугаар эргээд, бүтэлгүйтээд байх юм. Энэ шалгалтанд бэлдэж байгаа нь энэ гэж япон хэлээ ч, хийж байгаа ажлаа ч хойш тавин байж бэлдсэн юмсан. Гэтэл одоо япон хэлний 2-р түвшин ч үгүй, шалгалтандаа ч тэнцсэн юм байхгүй энэ жилийг үдэх шив. Монбушогийн хариу хүлээж байсан бас л байхгүй..Ажил дээр ч гэсэн аль дээр л авсан ажил..одоо хүртэл дуусгачихаж чадахгүй явсаар л..Жижиг том гэлтгүй зөндөө л юман дээр зөндөө л бүтэлгүйтлээ..Энэ бүтэлгүйтлүүд хэзээ дуусах юм болоо..Эсвэл би энэ бүхэнд хэт их ач холбогдол өгч, өөрийгөө зовоогоод байгаа юм болов уу..Бүтэлгүйтэх болгондоо за зүгээр дээ, бүх юм болж л таарна гэж аль болох л өөрийгөө сэргээхийг хичээдэг ч..Яг одоо бол тэгж бодохоос ч дургуй хүрч байна.. Өнгөрсөн жил ийм байгаагүй л юмсан..Энэ жил хурдан дуусаасай билээ..

Уг нь би ингэж их юмыг болохгүй, бүтэхгүй байна энэ тэр гэж боддоггүй л юмсан. Бүх юм яавал ч яаг гээд, юу ч бодохгүй нээх сайхан тааваараа хэд хоногийг өнгөрөөхийг хүсч байна.. Энэ бичлэгээ хэзээ нэгэн цагт уншихад магадгүй тэгж их сэтгэл зовоод байхаар зүйл биш байсныг ойлгох биздээ..Бүх юм түр зуурынх...

Жоохон бухимдалтай бичлэг оруулсныг минь уучлаарай..Уг нь хүн уншихад чанартай, хэрэгтэй юм бичье гэж боддог юм..Хэрэггүй мэдээлэл уншуулж цагийг тань үрсэн бол өршөөгөөрэй..Блогтоо биччихвэл жоохон бухимдал тайлагдах байх гэж бодоод оруулчихлаа..

Sunday, July 27, 2008

Hi all !!! :)


Hi all! Зиа намайгаа санав уу даа хэхэ... 3 сараас хойш бичлэг оруулаагүй гэхээр мөн ч их удаж дээ... Миний амьдрал ямар шуухан байна вэ гэж үү.. Өө сайхан сайхан.. Энэ хугацаанд олон ч зүйл тохиолдлоо.. 3-р курсээ төгслөө.. Ингээд би ахлах курсын оюутан боллоо гэж ккк... Дараа жилийн өдийд аль хэдийн их сургуулиа төгсчихсөн, оюутны жилүүдийг ардаа үлдээсэн байх нь дээ...
Бас япон хэлнийхээ курсыг дүүргэлээ. Япон хэлийг бараг жил шахуу үзлээ дээ..Харин төгсөхдөө 2-р түвшиндээ тэнцэж чадаагүй нь жоохон харамсалтай. Гэхдээ сар бүрийн түвшин тогтоох тест гэж бий..Тэр тестэнд бие даан бэлдэж байгаад 2-р түвшиндээ тэнцэхийг зорьж байна..10 сар гаруй бидэнд япон хэлийг зааж, сургаж байсан Онон багш, Ито багш, Ёшиике багш нартаа талархаад баршгүй нь. Та нартаа баярлалаа! Ер нь япон хэл сурахаар шийдсэн хүн ханз, үг цээжлээд суух цаг бас тэвчээртэй байх нь чухал юм байна гэдгийг ойлголоо.

Харин одоогийн байдлаар нэг компанид дадлагаа хийгээл зунийг өнгөрөөж байна даа. Ажил маань манай гэрээс ойрхон болохоор хэд алхаал ажил руугаа оччихно..бүр цайны цагаараа гэртээ очиж цайгаа уудаг гэжугаа..хихи (ингэж хэлэхээр зарим хүмүүс атаархаад байдын хэхэ). Ороод удаагүй байгаа болохоор хийх гэхээсээ сурах юм нь л их байна дөө. Удахгүй хийлцдэг, дараа нь хийдэг болохын төлөө зүтгээд л байна даа. Ажил тарж ирээд гэртээ япон хэлэндээ бэлдэх, 10 сарын IT-ийн шалгалтандаа бэлдэх бас шинэчлэгдсэн блогуудаар тэнэх, кино үзэх, хааяа хоол хийх гэх мэтээр л оройг өнгөрөөж байх шив. Ойрд ч блогоор ёстой тэнэж өгч байгаа даа харин ч нэг. Хажуугийн blog list ямар урт болсоныг харж байгаа биздээ keke..Гоё блог олохоороо мангар баярладаг өвчтэй болсон гэжугаа..Тэгээд blog list рүүгээ баяр ёслолын байдалтай нэмнэ дээ хаха..Сүүлийн үед өдөрт 1,5 цагаас илүүгүй хугацааг л блогт зориулах зорилт тавиад байгаа. Тэгэхгүй бол хамаг цаг блог гээч юманд зарцуулагдаад байхын. Сайн блог унших ч муу ч юм биш л дээ..гэхдээ өдөрт хийх ёстой юмаа бас амжуулахгүй бол болохгүй штээ тээ..

За за ингээд дараагийн бичлэгээрээ дахин уулзалдая! Энэ зуныг үр бүтээлээр дүүрэн, сайхан өнгөрөөдөг юм шүү! Ээдддэээ кичээж үзээрэй!!! :)

Thursday, March 20, 2008

Өөрийгөө зэмлэсэн нь

Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе! Блогтоо салхи оруулалгүй нилээн удчихлаа. Энэ удаагийн бичлэгтээ өөрийгөө жоохон зэмлэмээр санагдаад...хэхэ. За юуны өмнө таг чиг байсан энэ хэд хоног юу болсон тухай товчхон дурдъя.


Миний хувьд нилээн завгүй өдрүүд өнгөрлөө. Дээр япон хэл сурч байгаа гэж бичсэн дээ. Тэгээд одоо 4,3-р түвшиндээ тэнцчихсэн :), дунд шат маань дөнгөж эхлээд явж байна. Дунд шатаа төгсөхөд 2-р түвшинтэй болсон байх ёстой гэжугаа. Одоо ингээд 2-тоо л бэлдээд байж дээ :). Дээрээс нь Монгол-Япон төвөөс “МТ-ийн ахлах инженерүүдэд зориулсан МТ-ийн сургалт” гэж явуулж байгаа юм. Энэ нь бидэнд зааж байгаа япон хэлний хичээлтэй адилхан цуг заах ёстой зүйлийнх нь нэг гэсэн. Зорилго нь япон хэлтэй, дээрээс нь мэргэжилдээ сайн инженерүүдийг бэлтгэн гаргах. Хэрэв энэ 2 сургалтандаа хоёуланд нь амжилттай суралцчих юм бол nice инженер болох гээд байдаг хэхэ. Тэгээд эдгээр сургалтууд, их сургуулийн хичээл гэж ээлжилсээр өдрүүд маш хурдан өнгөрч байна даа. Дээрх сургалтын талаар хэдэн үг хэлэхэд багш нь ч сайн, ярих юмгүй чанартай, сайн сургалт болж байгаа. Ихэнх хичээл нь их сургуульд ордог боловч оюутнуудад биш жинхэнэ инженерүүдэд зааж байгаа гэсэн утгаар (ч гэх юм уу) арай дээд түвшинд заагдаж байгаа гэхүү дээ. Ямар ч байсан би уулын бэлд зогсож байсан бол дээшээ хэд алхаад арай өндөр дээрээс юмыг харж байгаа юм шиг л болж байна (хэхэ). Мэдээж бүүр дээшээ оройд нь гарах хэрэгтэй байх :P. Тэгэхээр над шиг оюутан хүнд ямар их хэрэгтэй бөгөөд ач тусаа өгч байгаа хичээл болох нь тодорхой байгаа биддээ хэхэ. Гэхдээ сурсан бүхнийгээ сайн ашиглаж чаддаг л болох хэрэгтэй дээ :).


За тэгээд их сургуулийн хичээлүүдийн маань даалгаврууд жоохон овооролттой л явж байна :P. Энэ ч над мэтийн юмыг цагийг нь тулгаж хийдэг хүн бүрт л тохиолддог асуудал байх дөө. Уг нь тулгахгүйг хичээдийн, даанч тулчихаад байдийн хэхэ. Бие даалт хурааж авах цаг нь дөхөхөөр эсвэл шалгалт авах болохоор л нойргүй шөнүүд ар араасаа үргэлжлэнэ дээ. Тэгээд нойргүй хоносны маргаашийн хичээл бол манан дунд л өнгөрнө шүү дээ хаха. За тэгээд нойргүй хонолтын давтамж ойр ойрхон байвал ханиад томуутай ч найзлаж өгнө дөө. Энэ бүгд юунаас болоод байна вэ гэхээр би хичээл, амралтаа зохицуулж чадахгүй байгаагаас л болж байгаа юм. Энэ асуудал намайг аль 10 жилд байхаас л байсан л даа. Гэхдээ тэр үед тэгж их сүртэй олон юм хийх шаардлага гардаггүй байсан ч юмуу эдгээр алдаануудаа засах тухай одооных шиг ийм “seriuos”-оор бодож байсангүй хэхэ.


Миний дутагдал үүгээр дуусгавар болохгүй ээ. Бас нэг асуудал юу гэхээр өглөө босч чаддаггүй явдал. За зөвхөн өглөө ч биш, босно гэж сэрүүлэг тавьсан цагтаа босдоггүй явдал. Тэгээд л дандаа хичээлд хоцорч очихыг яана. Үгүй ээ ер нь хичээл өдөр ч байсан яг цагийг нь тулгаж гараад хоцорчихоод байдийн. Гарах гэсээр байтал л цаг болчдийн. Хэрэв яг тэдэн цаг унтаад, тэдэд босно гээд түүндээ хүрч чаддаг болчихвол ямар гоё вэ тэ :P. Аан төлөвлөгөө гаргадаггүй юмуу гэж үү? Тэрийг чинь харин их сүртэй гаргана шүү дээ хэхэ. Даанч түүнээсээ баримжаа л харна уу гэхээс яг цаг тухайд нь хийгээд явж байсан удаа бараг байхгүй дээ. Өөрөөр хэлбэл би өөрийгөө ялж, өөртөө шударга хандаж чаддаггүй юм. Өөрийгөө ялж, өөртөө шударга хандаж чадахгүй байж их том том зорилго, мөрөөдөлтэйг яана аа! Хааяа энийг бодохоор өөрийгөө шоолж инээмээр санагдаад байдийн kkk.


Хэрэв би одоо л энэ алдаануудаа засч чадахгүй юм бол өөрийн зорилго, мөрөөдөлдөө хэзээ ч хүрч чадахгүй гэдгээ мэдэж байна аа. Тийм ч учраас би блог дээрээ бичиж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон хүнд хэлсэн юм чинь би өөрөө илүү ухамсарлаж, алдаагаа бага багаар ч болов засах болов уу гэж найдаад. Одоо би гаргадаг алдаануудаа засахын тулд маш ихээр хичээх болно оо. Үүнийг би миний бичлэгийг уншиж буй Таны өмнө амлаж байгаа юм шүү хэхэ (хэдийгээр дотроо маш их айж байгаа боловч :P). Дараагийн бичлэгтээ ямар нэг алдаагаа зассан тухай “үнэн” мэдээлэл оруулахыг хичээх болно оо :).


Залуу идэр насан дээрээ дадал, муу зуршил болохоос нь өмнө, илүү ихийг хийж бүтээхийн төлөө алдаа дутагдлаа ухамсарлан, түүнээсээ салцгаая залуусаа! Үргэлжийн үргэлж Амжилт шүү манайхаан! :)

Tuesday, December 18, 2007

18 нас минь байртай!

Маргааш би 19 нас хүрэх нь ээ. Яг одоо би энэ онд юу хийсэн, юун дээр алдаж, оносон, ирэх жил юу хийхээ тунгаан сууна. Энэ онд анхны гэхээр олон зүйл тохиолджээ. Хүн бүр л нэг нас нэмэхдээ хувийн амжилтаа тодорхой хэмжээгээр ахиулдаг болов уу. Үүний адилаар минийх ч бас дээшилжээ.
  • Анх удаа компанид ажиллаж(яг үнэндээ дадлага л даа) үзлээ. Хэхэ зарим хүмүүст энэ нь их инээдтэй сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ би үнэхээр өнөөг хүртэл ажил хийж байгаагүй юм хэхэ.
  • Анх удаа Мэдээлэл Технологийн инженерийн суурь шалгалтанд орлоо. Гэхдээ нэгэнд нь л тэнцсэн хэхэ. Хоёуланд нь тэнцэж болох л байсан. Миний л хайхрамжгүйгээс болж байхгүй юу. Эртнээс л сайн ач холбогдол өгч бэлдэх хэрэгтэй байсан юм. 4 сарынхд сайн гэгч нь бэлдэж байгаад заавал тэнцэнэ дээ!
  • Анх удаа япон хэл сурч эхэллээ. Одоогийн байдлаар 4-р түвшнийхээ шалгалтыг өгөх гэж байна. Хэрэв та япон хэл сурах гэж байгаа бол хэцүү гэж бүү айгаарай. Учир нь япон хэл сурах үнэхээр сонирхолтой шүү. Миний хувьд ялангуяа ханз цээжлэх нь их гоё хэхэ.
  • Анх удаа бүжгийн спортоор хичээллэв. Энэ үнэн янзтай байсан. Даанч одоо хичээллэх зав алга даа (санаа алдав ... ). Хэрэв та ямар нэг спортоор хичээллэе гэж бодож байгаа бол эргэлзэлгүй бүжгийн спортыг сонгохыг зөвлөе. Танд хөдөлгөөний эвсэл, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг бэлэглэх болно шүү.
  • Хэхэ бас анх удаа найз бандитай болов. Хэдийгээр одоо салчихсан ч гэсэн хэхэ.
  • Бас анх удаа блогтой боллоо. Энэ бол миний хувьд их чухал зүйл шүү. Блогтой болох нь олон олон давуу талуудтайг блогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх бизээ.
  • ...

Хүүе! Цаг 00.40. Амьдралд ганцхан тохиох 18 нас минь энэ бичлэгийг бичиж дуусахын завдалгүй орхиод одчихжээ. 19 нас минь чамайгаа баяртайгаар угтан авъя. Чи надад яг л 18 нас шиг минь инээд хөөр, амжилт бүтээл, эрүүл мэнд, сайн сайхан бүхнийг бэлэглээрэй. Чамаас би бүр ихийг шаардах болно шүү!

Tuesday, September 25, 2007

Япон хэл сурахаар сэтгэл шулуудав!

Анх блогтой болчихоороо бичих юм олддоггүй гэж ярьдаг нь үнэн бололтой...хэхэ. Би ч бас блогоо нээснээсээ хойш иймэрхүү байдалд байв. Харин одоо нэг юм бичих шалтаг гарав бололтой. Юу хэмээвээс миний япон хэл сурч эхэлж байгаа явдал юм. Давхар давхар шаардлагын үүднээс гэхүү дээ...хэхэ. Ер МТ-ийн чиглэлээр яваа оюутан залуус маань япон хэл сурах шаардлага аяндаа л гарах болов уу. Учир нь Монгол улс маань гадаадаас ажил авч хийх буюу аутсорсингийн тухай маш том зорилт тавьчихаад байгаа шүү дээ. Ялангуяа Япон улсаас... Монголд маань ч ийм компаниуд нэмэгдсээр... Иймд япон хэлтэй сайн инженер байвал үнэд орох нь мэдээж...Оюутан бид ажил дээр гараад гологдохгүйн (гологдохгүй байна гэж байхгүй байх л даа...гэхдээ л...=P) тулд оюутан байхдаа ихийг сурч, боломжийнхоо хирээр өөрийгөө бэлдэж, үнэ цэнээ өсгөж байх хэрэгтэй болов уу. За ер нь миний хувьд төгсөөд ажил дээр гологдохгүй байх гэсэн бяцхан зорилт тавиад байгаа гэж хэлж болох юм...хэхэ. Мөн тэртэй тэргүй сурах юмыг боломжийнхоо хирээр эртхэн л сурч байсан нь дээр гэж нэг талаас бодсоных. Миний хувьд яг одоо бол энэ хэлийг сурч эхлэх хамгийн тохиромжтой цаг нь болчихоод байгаан. Ингээд япон хэлний сургалтын төвүүд рүү чих тавьсан шээг сууж байтал Монгол-Япон төв дээр “Мэдээллийн технологийн ахлах инженерүүдэд зориулсан япон хэлний анхан шатны сургалт” явагдана гэсэн зар гарав. 3-р курсийн оюутан байж болох уу гээд асуутал "болно" гэхээр нь уухайн тас очоод бүртгүүлчихлээ. Учир нь мэргэжил нэгт ах эгч нартайгаа хамт сурч, тэдний орчинд байж, тэднээс их юм суралцана гэж найдсаных. Ер нь өөрөөсөө сайн хүмүүсийн дэргэд байна гэдэг бол алтны дэргэдэх гуйл шарладгийн адил би ч бас дагаад сайн болох магадлалтай шүү дээ =). Ингээд хичээл маань уржигдар эхэллээ. Өчигдөр өнөөдрийн байдлаар бол сэтгэгдэл өндөр байна өө (ер нь шинэ зүйл сурч эхлэхэд эхлээд сайхан л байдаг л даа...хэхэ). Хүн болгонд хичээлийн материал гээд нээх том хавтастай ном өгчихсөн хэхэ. Тэгээд тэрийгээ өдөр болгон авчрах ёстой. 2 дугаар сар хүртэл хавтас тэвэрсэн хүн л явах нь дээ. Хэрэв МУИС хавьцаа мангар том хавтас тэвэрчихсэн охин явахыг харвал бол намайг гэж бодоорой хэхэ. Долоо хоногт ажлын 5 өдрийн 4-т нь орно, тэгээд даалгавар их өгнө гэсэн болохоор нэлээн ачаалалтай байх бололтой. Тэгэхээр хичээлийнхээ даалгавруудыг гялс, гялс машиндаж байхгүй бол дахиал түрүү жилийнх шигээ гал унтраадаг ажлаа эхэлчихвэл хэцүүднэ шт хэхэ. Зуны амралтаараа би USI (програм хангамжийн) компаний сургалтанд суусан юм. Энд цөөхөн ч гэсэн хэд хоног нухлуулсан юм гэсэндээ одоо орж байгаа хичээлүүдийнхээ зүсийг бага ч гэсэн гадарлаад байгаан хэхэ. Хэдийгээр цаашдаа хүндрэх ч гэсэн... Энд их ч юм сурч, их ч юм сурах хэрэгтэйгээ мэдсэн шүү. Хэрэв төгсөөд энд ажиллая гэвэл Япон улсаас ажил авч хийдэг компани учраас япон хэлтэй байвал зүгээр юм байна гэж би ойлгосон юм. Иймээс япон хэл сурах маань төгсөөд энэ компанид ажиллаж, сайн инженер болох зорилгын маань нэгээхэн хэсэг болж байгаа юм. Мэдээж мэргэжлийн тал дээр бэлдэх зүйлс бол тоймгүй...Оюутан цаг энэ маягаараа их хурдан өнгөрөх янзтай шүү. Төгсөхөөсөө өмнө хийх юм ч их байна даа гэж...

За баахан өөрийнхөө тухай биччихлээ. Цаашдаа цаг, зав гармагц сонирхолтой бичлэгүүд нэмж байх болно оо. Ингээд бас л өөр лүүгээ хандсан зүйл бичээд энэ удаагийн бичлэгээ өндөрлъе. Жилийн өмнө ямар ч билээ нэг лекцэнд суусан юм. Тэнд “Эхлээд сайхан наран цэцэг бол, дараа нь олон олон наран цэцгийн үр нь бол!” гэсэн үгийг анх сонсч билээ. Тиймээ, эхлээд л сайхан наран цэцэг болъё! Япон хэлээ сайн суръя. Энэ маань сайхан наран цэцэг болоход минь туслах нэгэн сайн бордоо минь болог. Үүний төлөө би хичээх болно! Залуус минь хичээгээд байгаарай! Ганбаррэ!!! (Хичээгээрэй!!!)