
"Хичээлийг сургууль дээрээ хийсэн болоод л өнгөрдөг болж дээ би. Чиний блогт орж ирэхээрээ л дандаа ухаарах юм хэхэ. Ингэхэд чи IT-гийн ертөнцийн яг аль орон зайг нь нөхөж амьдрахыг хүсдэг вэ?, танилцуулга бүгдийг л гэсэн байдаг, даанч тэгэх чадвар хэнд ч байхгүй шүү дээ."
Тэгээд би хариулах гэж нилээн юм болж, хариу бичихгүй байж, байж одоо л бичиж байгаа нь энэ хэхэ. Танилцуулган дээр яагаад бүгдийг нь бичсэн бэ гэхээр би дээр нэг Монгол-Япон төвийн сургалтанд сууж байгаа гээл бичиж байсан даа. Тэгэхэд "Stars" дээд сургуулийн Дэлгэрсайхан багш бидэнд хичээл орсон юм л даа. Төслийн менежер гэдэг хичээлийн слайд дээр нь доорх зураг байдаг юм.

Харин цаашид би мэргэжил дээшлүүлж, master-т сурахдаа ямар чиглэлээр мэргэшиж, юуг судалгааны чиглэлээ болгож авах вэ? гэдгийг бол шийдээгүй л байна. Энэ бол миний сүүлийн хэдэн сар өөрөөсөө байнга асууж байсан асуулт юм байгаан хэхэ. Нилээн судалгаа хийж, дэлхий нийтийн IT-ийн чиг хандлагыг харж байж ирээдүйтэй чиглэлийг судалгааныхаа чиглэлээр сонгох хэрэгтэй байх тийм үү? Одоохондоо би IT ертөнцийг дээрээс нь харж арай л чадахгүй байгаа болохоор надад энэ тал дээр олон хүний зөвлөгөө хэрэгтэй байна л даа. Хэрэв уншигч Та IT чиглэлийн хүн бол надад юу гэж зөвлөх вэ?