
Гэр орон муу гэж бүү хэл
Есөн насандаа ааваасаа хагацаж,
нутгаасаа хөөгдөн гарч байлаа
Ядуу зүдүү гэж бүү хэл
Талын хулгана барьж идэн амиа зогоож явлаа
Дорой буурай оронд төрсөн гэж бүү хэл
Сүүдрээсээ өөр нөхөргүй байсан ч зуун мянган
Цэрэг эрстэй болж чадсан юм
Сурсан мэдсэн зүйл бага
Хүч чадал дорой гэж бүү хэл
Өөрийнхөө нэрийг бичиж мэддэггүй байсан ч
Бусдын үгэнд чихээ хандуулан амьдралын ухаан сурч байлаа
Хэцүү хүнд байна, шантарч сөхөрлөө гэж бүү хэл
Хүзүүндээ дөнгөтэй оргон зайлж байлаа
Хацартаа сум зоолгоод үхээд сэхэж ч явлаа
Амьд явж буйгаа аз ивээл гэж бодон
Өнгөрөн одсонтой зууралдан хоргодолгүй,
Ирээдүйгээ бүтээн явдаг байлаа
Мэдэж ухаартал
Дайсан гэгч гадаа байх бус
Харин миний дотор байдаг юм байна
Тиймээс тэрхүү төвөгтэй зүйлсийг хуу шүүрдэн хаяад
Би өөрийгөө даван гарах тэр агшинд
Чингис хаан болсон билээ
Их Эзэн Чингис Хаан