
"@oldstream: Өнөрөө чи яагаад юм бичихээ больсон бэ,Хүмүүс сүүлийн үед яагаад блог дээрээ юм нэмэхээ болиод байнаа.. санаа оноо бн yy"
Жиргэхээр урт яриа болох гээд байхаар нь блогширчихлоо л доо. Би дараах шалтгаанууд байна гэж бодож байна.
- Хамгийн том шалтгаан бол мэдээж Твиттер. Ганцхан миний ч биш, бүх твиттертэй блогчидын хувьд тийм байх гэж бодож байна. Жиргэдэг болсноос хойш блог унших маань эрс цөөрсөн, бараг л уншдаггүй болчихсон доо. Блог уншихгүй байгаа болохоор бичих нь багасчихсан байж магадгүй юм. Гэхдээ твиттер дээр миний амьдралын өдөр тутмын лог үлдэж байгаа болохоор хөтлөж байгаадаа огт харамсдаггүй ээ. Блог уншаад, дээрээс нь твиттер уншаад амьдрана гэвэл угаасаа надад бодит амьдрал дээр амьдрах цаг гарахгүй болчих гээд байналд кк :D
- Дээрээс нь би ямар нэг амжилтанд хүрэхээрээ бичих нь надад аймаар кайфтай байдаг. Би тэгчихлээ! гээд л.. хэхэ. Тэгэхээр би өөрийнхөө хувьд жижигхэн ч гэсэн амжилт гаргачих гээд л яваад байгаа юм болов уу даа :D
- Бас өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байна аа хө. Нөгөөх чинь өөрийгөө голдог байсан дээрээ нэмээд бүр илүү голдог болчихсон гэжугаа хэхэ. 2010 онд зөндөө олон танилтай, найзуудтай боллоо л доо, social network-уудын ачаар. Өнөөг хүртлэх хамгийн олон танилтай болсон жил маань байсан гэхэд лав хилсдэхгүй. Заримтай нь онлайн танилууд, зарим нь онлайн байж байгаад амьдаар танилцсан найзууд хэхэ. Тэд маань янз бүрийн зүйлс дээр ямар мундаг байгааг хараад л өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байгаагаа илүү ихээр мэдрэх юм байна шүү дээ. Хурцлагдах гэдэг байх аа. Тэгээд л би зөндөөө ихийг, бүр ихийг сурахыг, өөрийгөө тал талаараа хөгжүүлэхийг хүсч байна :D. Намайг хурцалдаг, үлгэр жишээ найзууддаа дотроо чин сэтгэлээсээ баярладаг билээ :D
- Хамгийн тэнэг шалтгаан нь блог бичихэд твитлэхээс илүү удаан бодох хэрэг гардаг гээд байхгүй юу кк. Би гэж нэг залхуу амьтан толгойгоо гашилгах их дургүй бололтой. Тэгээд л удаан бодолгүйгээр шууд жиргэчих нь амар санагддаг байх :P
- За сүүлд нь "завгүй". Заза тоглосын кк, надад угаасаа завгүй гэж хэлэх эрх байхгүй л дээ, "чи өдөржин тэгээд твитлээд сууж байдаг биздээ" гэж хүн болгон хэлэх болохоор ккк. Дотроо л аярхнаар "завгүй" гээд гялс шивнэчихээс хаха
Жич: Намайг тоож энэхүү асуултыг асуусанд чинь ээмэр баярлалаа @oldstream ээ. Талархал болгож "Фоолов @oldstream !!!" гэж хэлж чадлынхаа хэрээр рекламдаж өгье ээ хэхэ.
Бас нэг жич: Миний сүүлийн хэдэн бичлэг зүгээр л блог бичих талаар блогтсоор байтал таарлаа шүү хэхэ. Нөгөө банжигын блог дээр анх нээхэд нь "Би энд блогынхоо тухай бичих болно" ч билүү гэж байдаг санаанд орчлоо хаха. Жинкэн юмаа бичихгүй бол :P
Дахиад нэг жич: Хаха ядаргаатай байна уу, дараагийн бичлэг хүртэл түр баяртай гэж хэлэх гэсийн кк, за одоо сэтгэгдлээ үлдээгээрэй :D