Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Tuesday, September 25, 2007

Япон хэл сурахаар сэтгэл шулуудав!

Анх блогтой болчихоороо бичих юм олддоггүй гэж ярьдаг нь үнэн бололтой...хэхэ. Би ч бас блогоо нээснээсээ хойш иймэрхүү байдалд байв. Харин одоо нэг юм бичих шалтаг гарав бололтой. Юу хэмээвээс миний япон хэл сурч эхэлж байгаа явдал юм. Давхар давхар шаардлагын үүднээс гэхүү дээ...хэхэ. Ер МТ-ийн чиглэлээр яваа оюутан залуус маань япон хэл сурах шаардлага аяндаа л гарах болов уу. Учир нь Монгол улс маань гадаадаас ажил авч хийх буюу аутсорсингийн тухай маш том зорилт тавьчихаад байгаа шүү дээ. Ялангуяа Япон улсаас... Монголд маань ч ийм компаниуд нэмэгдсээр... Иймд япон хэлтэй сайн инженер байвал үнэд орох нь мэдээж...Оюутан бид ажил дээр гараад гологдохгүйн (гологдохгүй байна гэж байхгүй байх л даа...гэхдээ л...=P) тулд оюутан байхдаа ихийг сурч, боломжийнхоо хирээр өөрийгөө бэлдэж, үнэ цэнээ өсгөж байх хэрэгтэй болов уу. За ер нь миний хувьд төгсөөд ажил дээр гологдохгүй байх гэсэн бяцхан зорилт тавиад байгаа гэж хэлж болох юм...хэхэ. Мөн тэртэй тэргүй сурах юмыг боломжийнхоо хирээр эртхэн л сурч байсан нь дээр гэж нэг талаас бодсоных. Миний хувьд яг одоо бол энэ хэлийг сурч эхлэх хамгийн тохиромжтой цаг нь болчихоод байгаан. Ингээд япон хэлний сургалтын төвүүд рүү чих тавьсан шээг сууж байтал Монгол-Япон төв дээр “Мэдээллийн технологийн ахлах инженерүүдэд зориулсан япон хэлний анхан шатны сургалт” явагдана гэсэн зар гарав. 3-р курсийн оюутан байж болох уу гээд асуутал "болно" гэхээр нь уухайн тас очоод бүртгүүлчихлээ. Учир нь мэргэжил нэгт ах эгч нартайгаа хамт сурч, тэдний орчинд байж, тэднээс их юм суралцана гэж найдсаных. Ер нь өөрөөсөө сайн хүмүүсийн дэргэд байна гэдэг бол алтны дэргэдэх гуйл шарладгийн адил би ч бас дагаад сайн болох магадлалтай шүү дээ =). Ингээд хичээл маань уржигдар эхэллээ. Өчигдөр өнөөдрийн байдлаар бол сэтгэгдэл өндөр байна өө (ер нь шинэ зүйл сурч эхлэхэд эхлээд сайхан л байдаг л даа...хэхэ). Хүн болгонд хичээлийн материал гээд нээх том хавтастай ном өгчихсөн хэхэ. Тэгээд тэрийгээ өдөр болгон авчрах ёстой. 2 дугаар сар хүртэл хавтас тэвэрсэн хүн л явах нь дээ. Хэрэв МУИС хавьцаа мангар том хавтас тэвэрчихсэн охин явахыг харвал бол намайг гэж бодоорой хэхэ. Долоо хоногт ажлын 5 өдрийн 4-т нь орно, тэгээд даалгавар их өгнө гэсэн болохоор нэлээн ачаалалтай байх бололтой. Тэгэхээр хичээлийнхээ даалгавруудыг гялс, гялс машиндаж байхгүй бол дахиал түрүү жилийнх шигээ гал унтраадаг ажлаа эхэлчихвэл хэцүүднэ шт хэхэ. Зуны амралтаараа би USI (програм хангамжийн) компаний сургалтанд суусан юм. Энд цөөхөн ч гэсэн хэд хоног нухлуулсан юм гэсэндээ одоо орж байгаа хичээлүүдийнхээ зүсийг бага ч гэсэн гадарлаад байгаан хэхэ. Хэдийгээр цаашдаа хүндрэх ч гэсэн... Энд их ч юм сурч, их ч юм сурах хэрэгтэйгээ мэдсэн шүү. Хэрэв төгсөөд энд ажиллая гэвэл Япон улсаас ажил авч хийдэг компани учраас япон хэлтэй байвал зүгээр юм байна гэж би ойлгосон юм. Иймээс япон хэл сурах маань төгсөөд энэ компанид ажиллаж, сайн инженер болох зорилгын маань нэгээхэн хэсэг болж байгаа юм. Мэдээж мэргэжлийн тал дээр бэлдэх зүйлс бол тоймгүй...Оюутан цаг энэ маягаараа их хурдан өнгөрөх янзтай шүү. Төгсөхөөсөө өмнө хийх юм ч их байна даа гэж...

За баахан өөрийнхөө тухай биччихлээ. Цаашдаа цаг, зав гармагц сонирхолтой бичлэгүүд нэмж байх болно оо. Ингээд бас л өөр лүүгээ хандсан зүйл бичээд энэ удаагийн бичлэгээ өндөрлъе. Жилийн өмнө ямар ч билээ нэг лекцэнд суусан юм. Тэнд “Эхлээд сайхан наран цэцэг бол, дараа нь олон олон наран цэцгийн үр нь бол!” гэсэн үгийг анх сонсч билээ. Тиймээ, эхлээд л сайхан наран цэцэг болъё! Япон хэлээ сайн суръя. Энэ маань сайхан наран цэцэг болоход минь туслах нэгэн сайн бордоо минь болог. Үүний төлөө би хичээх болно! Залуус минь хичээгээд байгаарай! Ганбаррэ!!! (Хичээгээрэй!!!)

Saturday, September 1, 2007

Миний анхны бичлэг

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Блогтой болъё гэж аль дээрээс бодоод л явсан юм. Тэгээд өдөр судар, цаг нар харан байж энэхүү блогоо нээвээ. Нээх нь ч яахав амархан юмаа. Харин бичлэг нэмнэ гэдэг үү. ааа яаяа! мөн ч хэцүү эд байдийн байна даа хэхэ. Ялангуяа над шиг бага ангидаа зохион бичлэг огт хийдэггүй байсан хүнд бол ч... Гэхдээ зүгээр дээ. Тэрийг чинь л сурах гэж блогоо нээсэн юм шүү дээ (гэхдээ зөвхөн энэ ч биш шүү). Алдсан ч, оносон ч бичээд л байдаг хэрэг. Харин уншигч авхай буруу зөвийг минь ялган тунгааж, зааж, зөвлөж байвал миний зүгээс тун их баяртай байх болно шүү!

Profile дээрээ их л чухал, чухал үг тавьчихсан чинь бүр сүүлдээ өөрөө ч түүнээсээ сүрдчихлээ байна =). Эдгээр үгсийг тавьсны минь учир гэвэл унших болгондоо түүнээсээ эрч хүч , урам зориг, мотиваци (манай захирлын хэлдэг үг...=)..), итгэл найдвар авч зорилгодоо илүү эрчтэйгээр тэмүүлэхийн тулд юм л даа. "Өөртөө том зорилго тавь. Том зорилготой хүн унасан ч жижиг зорилготой хүний дээр унадаг" гэж үг байдаг даа. Мэдээж энэ нь том зорилго тавьчихаад уна гэсэн санаа биш гэдгийг уншигч та лав ойлгож буй бизээ. Иймд бүгдээрээ өмнөө томоос том зорилго тавиад түүнийхээ төлөө эрч хүч, өөртөө итгэлтэйгээр тэмүүлцгээе ээ!!!