За баахан өөрийнхөө тухай биччихлээ. Цаашдаа цаг, зав гармагц сонирхолтой бичлэгүүд нэмж байх болно оо. Ингээд бас л өөр лүүгээ хандсан зүйл бичээд энэ удаагийн бичлэгээ өндөрлъе. Жилийн өмнө ямар ч билээ нэг лекцэнд суусан юм. Тэнд “Эхлээд сайхан наран цэцэг бол, дараа нь олон олон наран цэцгийн үр нь бол!” гэсэн үгийг анх сонсч билээ. Тиймээ, эхлээд л сайхан наран цэцэг болъё! Япон хэлээ сайн суръя. Энэ маань сайхан наран цэцэг болоход минь туслах нэгэн сайн бордоо минь болог. Үүний төлөө би хичээх болно! Залуус минь хичээгээд байгаарай! Ганбаррэ!!! (Хичээгээрэй!!!)
Тавтай морилно уу! Эрхэм та миний хуудсыг олчихлоо! Иймд та өөрийгөө азтайд тооцож болно шүү! Яагаад гэдгийг та энэхүү хуудасны бичлэг бүрийг уншаад мэдээрэй =). Би таны алтан цагийг дэмий өнгөрөөхгүйг хичээхээ амлая! Энэ хуудаснаа миний бие өөрийн бодол санаа, сурсан мэдсэн, амьдралд минь тохиолдсон аз жаргал, баяр, гунигаа хуваалцах болно. Миний хуудаснаа тухлан саатаарай!!!
Tuesday, September 25, 2007
Япон хэл сурахаар сэтгэл шулуудав!
Анх блогтой болчихоороо бичих юм олддоггүй гэж ярьдаг нь үнэн бололтой...хэхэ. Би ч бас блогоо нээснээсээ хойш иймэрхүү байдалд байв. Харин одоо нэг юм бичих шалтаг гарав бололтой. Юу хэмээвээс миний япон хэл сурч эхэлж байгаа явдал юм. Давхар давхар шаардлагын үүднээс гэхүү дээ...хэхэ. Ер МТ-ийн чиглэлээр яваа оюутан залуус маань япон хэл сурах шаардлага аяндаа л гарах болов уу. Учир нь Монгол улс маань гадаадаас ажил авч хийх буюу аутсорсингийн тухай маш том зорилт тавьчихаад байгаа шүү дээ. Ялангуяа Япон улсаас... Монголд маань ч ийм компаниуд нэмэгдсээр... Иймд япон хэлтэй сайн инженер байвал үнэд орох нь мэдээж...Оюутан бид ажил дээр гараад гологдохгүйн (гологдохгүй байна гэж байхгүй байх л даа...гэхдээ л...=P) тулд оюутан байхдаа ихийг сурч, боломжийнхоо хирээр өөрийгөө бэлдэж, үнэ цэнээ өсгөж байх хэрэгтэй болов уу. За ер нь миний хувьд төгсөөд ажил дээр гологдохгүй байх гэсэн бяцхан зорилт тавиад байгаа гэж хэлж болох юм...хэхэ. Мөн тэртэй тэргүй сурах юмыг боломжийнхоо хирээр эртхэн л сурч байсан нь дээр гэж нэг талаас бодсоных. Миний хувьд яг одоо бол энэ хэлийг сурч эхлэх хамгийн тохиромжтой цаг нь болчихоод байгаан. Ингээд япон хэлний сургалтын төвүүд рүү чих тавьсан шээг сууж байтал Монгол-Япон төв дээр “Мэдээллийн технологийн ахлах инженерүүдэд зориулсан япон хэлний анхан шатны сургалт” явагдана гэсэн зар гарав. 3-р курсийн оюутан байж болох уу гээд асуутал "болно" гэхээр нь уухайн тас очоод бүртгүүлчихлээ. Учир нь мэргэжил нэгт ах эгч нартайгаа хамт сурч, тэдний орчинд байж, тэднээс их юм суралцана гэж найдсаных. Ер нь өөрөөсөө сайн хүмүүсийн дэргэд байна гэдэг бол алтны дэргэдэх гуйл шарладгийн адил би ч бас дагаад сайн болох магадлалтай шүү дээ =). Ингээд хичээл маань уржигдар эхэллээ. Өчигдөр өнөөдрийн байдлаар бол сэтгэгдэл өндөр байна өө (ер нь шинэ зүйл сурч эхлэхэд эхлээд сайхан л байдаг л даа...хэхэ). Хүн болгонд хичээлийн материал гээд нээх том хавтастай ном өгчихсөн хэхэ. Тэгээд тэрийгээ өдөр болгон авчрах ёстой. 2 дугаар сар хүртэл хавтас тэвэрсэн хүн л явах нь дээ. Хэрэв МУИС хавьцаа мангар том хавтас тэвэрчихсэн охин явахыг харвал бол намайг гэж бодоорой хэхэ. Долоо хоногт ажлын 5 өдрийн 4-т нь орно, тэгээд даалгавар их өгнө гэсэн болохоор нэлээн ачаалалтай байх бололтой. Тэгэхээр хичээлийнхээ даалгавруудыг гялс, гялс машиндаж байхгүй бол дахиал түрүү жилийнх шигээ гал унтраадаг ажлаа эхэлчихвэл хэцүүднэ шт хэхэ. Зуны амралтаараа би USI (програм хангамжийн) компаний сургалтанд суусан юм. Энд цөөхөн ч гэсэн хэд хоног нухлуулсан юм гэсэндээ одоо орж байгаа хичээлүүдийнхээ зүсийг бага ч гэсэн гадарлаад байгаан хэхэ. Хэдийгээр цаашдаа хүндрэх ч гэсэн... Энд их ч юм сурч, их ч юм сурах хэрэгтэйгээ мэдсэн шүү. Хэрэв төгсөөд энд ажиллая гэвэл Япон улсаас ажил авч хийдэг компани учраас япон хэлтэй байвал зүгээр юм байна гэж би ойлгосон юм. Иймээс япон хэл сурах маань төгсөөд энэ компанид ажиллаж, сайн инженер болох зорилгын маань нэгээхэн хэсэг болж байгаа юм. Мэдээж мэргэжлийн тал дээр бэлдэх зүйлс бол тоймгүй...Оюутан цаг энэ маягаараа их хурдан өнгөрөх янзтай шүү. Төгсөхөөсөө өмнө хийх юм ч их байна даа гэж...
Subscribe to:
Post Comments (Atom)
Чамд амжилт хүсье! Чи чаднаа.
ReplyDeleteЗалуус ийм л зорилготой, тэмүүлэлтэй байх хэрэгтэй.
----
Таавар бодлогуудыг сайн бодож байна шүү.
Баярлалаа! Таавар блогт дуртай шүү!!! Цаашдаа улам хөгжилтэй, гоё гоё бодлогуудтай, бүр олон зочидтой блог болно гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье!!! =)
ReplyDeleteОюутан насыг чам шиг л өнгрөөх хэрэгтэй. Чиний энэ бичлэгийг чинь уншисан чинь чамаас бөөн эрч хүч инээрэг надрууу орлоо шд. Хичээгээд байгаарай. Чам шиг хүмүүсийн замд ногоон гэрэл байнга асаалттай байдаг юм.
ReplyDeleteГанбаррэ!!! гсн хэ хэ хэ
Баярлалаа Хархүү! Чиний коммент надад ямар их урам өгч байгааг мэдэж байна уу, анд минь? хэхэ... Дахин баярлалаа! Хамтдаа хичээцгээе ээ! =)
ReplyDeleteЗа блогтой болж байгаад баяр хүргье. Бичээд байгаарай. Ганбаррэ... Бичихийн хажуугаар чи асар олон сайхан мэдэлэл уншиж, асар олон гэгээлэг найзуудтай болох болно.
ReplyDeleteUnuruu chi shuu, Chinii umnu kekek chi uuruu mediishdee.
ReplyDeleteХаха за за миний өмнө чи чи...коммент үлдээсэнд баярлалаа хөгшөөн! :P
ReplyDeleteБлог хөтөлж байгаад чинь амжилт хүсье! Би бараг анхны найз болохыг хүсч байгаа хүн чинь байх тийм үү? Би ч бас мэргэжил нэгт нөхөр чинь байна from КТМС. Би мэддэг чаддаг бүхнээ хүмүүстэй хуваалцахыг хүсч байна. Хэрвээ сонирхолтой байвал ороод үзээрэй. Юмнууд хараахан нэмж амжаагүй байгаа зунаас сайхан нэмнээ :) tulga-shareminds.blogspot.com
ReplyDeleteАмжилт хүсье.
ReplyDeleteКоммент үлдээсэнд маш их баярлалаа Багшаа! Танд ч бас өндрөөс өндөр амжилт хүсье!
ReplyDeleteДа уж. По поводу коментариев - навеяла на меня где-то услышанная фраза:
ReplyDeleteЖенская логика “во-первых не брала, а во-вторых уже положила”
Япон яваагүй мөртөө Япон хэл мундаг сурсан шүү, бүр Японоос Монгол руу орчуулдаг програм хүртэл хийсэн ;)
ReplyDelete