Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Блогтой болъё гэж аль дээрээс бодоод л явсан юм. Тэгээд өдөр судар, цаг нар харан байж энэхүү блогоо нээвээ. Нээх нь ч яахав амархан юмаа. Харин бичлэг нэмнэ гэдэг үү. ааа яаяа! мөн ч хэцүү эд байдийн байна даа хэхэ. Ялангуяа над шиг бага ангидаа зохион бичлэг огт хийдэггүй байсан хүнд бол ч... Гэхдээ зүгээр дээ. Тэрийг чинь л сурах гэж блогоо нээсэн юм шүү дээ (гэхдээ зөвхөн энэ ч биш шүү). Алдсан ч, оносон ч бичээд л байдаг хэрэг. Харин уншигч авхай буруу зөвийг минь ялган тунгааж, зааж, зөвлөж байвал миний зүгээс тун их баяртай байх болно шүү!
Profile дээрээ их л чухал, чухал үг тавьчихсан чинь бүр сүүлдээ өөрөө ч түүнээсээ сүрдчихлээ байна =). Эдгээр үгсийг тавьсны минь учир гэвэл унших болгондоо түүнээсээ эрч хүч , урам зориг, мотиваци (манай захирлын хэлдэг үг...=)..), итгэл найдвар авч зорилгодоо илүү эрчтэйгээр тэмүүлэхийн тулд юм л даа. "Өөртөө том зорилго тавь. Том зорилготой хүн унасан ч жижиг зорилготой хүний дээр унадаг" гэж үг байдаг даа. Мэдээж энэ нь том зорилго тавьчихаад уна гэсэн санаа биш гэдгийг уншигч та лав ойлгож буй бизээ. Иймд бүгдээрээ өмнөө томоос том зорилго тавиад түүнийхээ төлөө эрч хүч, өөртөө итгэлтэйгээр тэмүүлцгээе ээ!!!
goe boljee...sain hiisen bna!
ReplyDeleteАмжилт хүсье! Блогчдын армид тавтай морилно уу :D
ReplyDeleteБаярлалаа танд! Таны энэ үг надад их урам хайрлаж байна...Би хичээх болно оо! =)
ReplyDeleteGL ene heveeree bgaarai. Buun erch huch tnx.
ReplyDeleteЧи минь ямар мундаг юм бэ ...
ReplyDeleteСэтгэл санаа ёстой өөдрөг болчлоо.
Аливаад хамгийн гол зүйл нь зорилго ялалт хоёр байдаг бөгөөд түүнийхээ төлөө л хүн бүх амьдралаа зориулдаг.
Бас нэг юм хэлье. Блогтоо сэтгэгдэл бичсэн хүмүүсийн асуултанд хариулж, бас хариу бичиж байгаа чинь их таалагдлаа. Энэ үнэхээр сайн чанар шүү.
ReplyDeleteАмжилт
Эрхэмээ: Хэхэ мэдээж энэ хэвээрээ штээ хө..Сэтгэгдэлд чинь хожуу хариу бичиж байгаач блогийг минь уншиж байдаг найздаа баярладаг шүү :)
ReplyDeleteЭнх-Од: Блогийн минь бүх бичлэгийг уншиж цаг заваа зориулсан найздаа баярлалаа..Харин аль болох л сэтгэгдэл бүрт хариу бичихийг зорьдог юм..Урам хайрлаж, үнэт цагаа зарцуулан байж бичсэн сэтгэгдлүүдэд хариу бичихгүй байж болмооргүй санагддаг юм хэхэ. Чамд ч бас амжилт шүү! :)
goyo goyo xugjim sonsoj bna shd!!
ReplyDelete