Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Thursday, March 20, 2008

Өөрийгөө зэмлэсэн нь

Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе! Блогтоо салхи оруулалгүй нилээн удчихлаа. Энэ удаагийн бичлэгтээ өөрийгөө жоохон зэмлэмээр санагдаад...хэхэ. За юуны өмнө таг чиг байсан энэ хэд хоног юу болсон тухай товчхон дурдъя.


Миний хувьд нилээн завгүй өдрүүд өнгөрлөө. Дээр япон хэл сурч байгаа гэж бичсэн дээ. Тэгээд одоо 4,3-р түвшиндээ тэнцчихсэн :), дунд шат маань дөнгөж эхлээд явж байна. Дунд шатаа төгсөхөд 2-р түвшинтэй болсон байх ёстой гэжугаа. Одоо ингээд 2-тоо л бэлдээд байж дээ :). Дээрээс нь Монгол-Япон төвөөс “МТ-ийн ахлах инженерүүдэд зориулсан МТ-ийн сургалт” гэж явуулж байгаа юм. Энэ нь бидэнд зааж байгаа япон хэлний хичээлтэй адилхан цуг заах ёстой зүйлийнх нь нэг гэсэн. Зорилго нь япон хэлтэй, дээрээс нь мэргэжилдээ сайн инженерүүдийг бэлтгэн гаргах. Хэрэв энэ 2 сургалтандаа хоёуланд нь амжилттай суралцчих юм бол nice инженер болох гээд байдаг хэхэ. Тэгээд эдгээр сургалтууд, их сургуулийн хичээл гэж ээлжилсээр өдрүүд маш хурдан өнгөрч байна даа. Дээрх сургалтын талаар хэдэн үг хэлэхэд багш нь ч сайн, ярих юмгүй чанартай, сайн сургалт болж байгаа. Ихэнх хичээл нь их сургуульд ордог боловч оюутнуудад биш жинхэнэ инженерүүдэд зааж байгаа гэсэн утгаар (ч гэх юм уу) арай дээд түвшинд заагдаж байгаа гэхүү дээ. Ямар ч байсан би уулын бэлд зогсож байсан бол дээшээ хэд алхаад арай өндөр дээрээс юмыг харж байгаа юм шиг л болж байна (хэхэ). Мэдээж бүүр дээшээ оройд нь гарах хэрэгтэй байх :P. Тэгэхээр над шиг оюутан хүнд ямар их хэрэгтэй бөгөөд ач тусаа өгч байгаа хичээл болох нь тодорхой байгаа биддээ хэхэ. Гэхдээ сурсан бүхнийгээ сайн ашиглаж чаддаг л болох хэрэгтэй дээ :).


За тэгээд их сургуулийн хичээлүүдийн маань даалгаврууд жоохон овооролттой л явж байна :P. Энэ ч над мэтийн юмыг цагийг нь тулгаж хийдэг хүн бүрт л тохиолддог асуудал байх дөө. Уг нь тулгахгүйг хичээдийн, даанч тулчихаад байдийн хэхэ. Бие даалт хурааж авах цаг нь дөхөхөөр эсвэл шалгалт авах болохоор л нойргүй шөнүүд ар араасаа үргэлжлэнэ дээ. Тэгээд нойргүй хоносны маргаашийн хичээл бол манан дунд л өнгөрнө шүү дээ хаха. За тэгээд нойргүй хонолтын давтамж ойр ойрхон байвал ханиад томуутай ч найзлаж өгнө дөө. Энэ бүгд юунаас болоод байна вэ гэхээр би хичээл, амралтаа зохицуулж чадахгүй байгаагаас л болж байгаа юм. Энэ асуудал намайг аль 10 жилд байхаас л байсан л даа. Гэхдээ тэр үед тэгж их сүртэй олон юм хийх шаардлага гардаггүй байсан ч юмуу эдгээр алдаануудаа засах тухай одооных шиг ийм “seriuos”-оор бодож байсангүй хэхэ.


Миний дутагдал үүгээр дуусгавар болохгүй ээ. Бас нэг асуудал юу гэхээр өглөө босч чаддаггүй явдал. За зөвхөн өглөө ч биш, босно гэж сэрүүлэг тавьсан цагтаа босдоггүй явдал. Тэгээд л дандаа хичээлд хоцорч очихыг яана. Үгүй ээ ер нь хичээл өдөр ч байсан яг цагийг нь тулгаж гараад хоцорчихоод байдийн. Гарах гэсээр байтал л цаг болчдийн. Хэрэв яг тэдэн цаг унтаад, тэдэд босно гээд түүндээ хүрч чаддаг болчихвол ямар гоё вэ тэ :P. Аан төлөвлөгөө гаргадаггүй юмуу гэж үү? Тэрийг чинь харин их сүртэй гаргана шүү дээ хэхэ. Даанч түүнээсээ баримжаа л харна уу гэхээс яг цаг тухайд нь хийгээд явж байсан удаа бараг байхгүй дээ. Өөрөөр хэлбэл би өөрийгөө ялж, өөртөө шударга хандаж чаддаггүй юм. Өөрийгөө ялж, өөртөө шударга хандаж чадахгүй байж их том том зорилго, мөрөөдөлтэйг яана аа! Хааяа энийг бодохоор өөрийгөө шоолж инээмээр санагдаад байдийн kkk.


Хэрэв би одоо л энэ алдаануудаа засч чадахгүй юм бол өөрийн зорилго, мөрөөдөлдөө хэзээ ч хүрч чадахгүй гэдгээ мэдэж байна аа. Тийм ч учраас би блог дээрээ бичиж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон хүнд хэлсэн юм чинь би өөрөө илүү ухамсарлаж, алдаагаа бага багаар ч болов засах болов уу гэж найдаад. Одоо би гаргадаг алдаануудаа засахын тулд маш ихээр хичээх болно оо. Үүнийг би миний бичлэгийг уншиж буй Таны өмнө амлаж байгаа юм шүү хэхэ (хэдийгээр дотроо маш их айж байгаа боловч :P). Дараагийн бичлэгтээ ямар нэг алдаагаа зассан тухай “үнэн” мэдээлэл оруулахыг хичээх болно оо :).


Залуу идэр насан дээрээ дадал, муу зуршил болохоос нь өмнө, илүү ихийг хийж бүтээхийн төлөө алдаа дутагдлаа ухамсарлан, түүнээсээ салцгаая залуусаа! Үргэлжийн үргэлж Амжилт шүү манайхаан! :)

11 comments:

  1. yag zuv!! Minii hamgiin durtai ug: Uuruu uuriiguu yalan diilehguy bol uudluhguy. Ugluu bosch chadahguy bhad sain uilchildeg ug dee :). Amjilt gargahad zuv zohion baiguulalt, deg juram mash chuhal shuu. Успехов.

    Amra.

    ReplyDelete
  2. harin tme, ugloo bosoh ketsu sho, odoo uurtuu neg saihan shaltag heldeg bolson ter n "argagui dee, havar bolood yadrahaas ch yahav" gene uu hehe..huurhun blog bna, oir oirhon salhi oruulj bgarai :) good luck...

    ReplyDelete
  3. Өглөө босох ч сүүлийн үед ч үнэн асуудал болж бна даа, бөөн снүүздүүлж байж яг эцсийн мөчид босоод л харайлгаж бгаамдаа,

    ReplyDelete
  4. Блог хөтөлж байгаад чинь амжилт хүсье! Би бараг анхны найз болохыг хүсч байгаа хүн чинь байх тийм үү? Би ч бас мэргэжил нэгт нөхөр чинь байна from КТМС. Би мэддэг чаддаг бүхнээ хүмүүстэй хуваалцахыг хүсч байна. Хэрвээ сонирхолтой байвал ороод үзээрэй. Юмнууд хараахан нэмж амжаагүй байгаа зунаас сайхан нэмнээ :) tulga-shareminds.blogspot.com

    ReplyDelete
  5. Өнөрөө, чамайг инженерийн суурь шалгалтанд бэлдэж байгааг олж мэдлээ, миний блог руу ороод үзээрэй, би тэр талаар хэдэн бэлдэх ном олсон одоохон тавинаа. Бусад нь ч гэсэн ороод ирээрэй

    ReplyDelete
  6. Mundag oxin yumaa 4-3-d tencchixsen gej bna sh dee?! Bi ch gesen chamtai ix adilxan yum bna. Yumnii tsagiig ni tulgaj xiine, xotsorno(gexdee suuliin uyed tun gaigui bolood bgaa shuu)

    MJC-n surgalt bol unendee yarix zuil baixgui mash sain. Bi MJC-n nomiin sand ix suudag, tegsen murtluu xicheelee xiixgui nom unshaad balairaad suuchixna.

    Ямар ч байсан би уулын бэлд зогсож байсан бол дээшээ хэд алхаад арай өндөр дээрээс юмыг харж байгаа юм шиг л болж байна (хэхэ). - MUahahaha, bi ch bas

    Ugluu bosoxinn xuvid gaigui bosdog bolchixood bgaa. Saishyo Hiroshi gedeg xunii Ugluunii xun geed nom bdag teriig unshsanaas xoish gaigui boschixood bgaa shuu! Bi udaxgui review-g ni blog deeree tavinaa.

    Хэрэв би одоо л энэ алдаануудаа засч чадахгүй юм бол өөрийн зорилго, мөрөөдөлдөө хэзээ ч хүрч чадахгүй гэдгээ мэдэж байна аа - Bi ch bas

    Таны өмнө амлаж байгаа юм шүү хэхэ (хэдийгээр дотроо маш их айж байгаа боловч :P). - hehehe . Nadad ch bas tegmeer sanagddag uy bii. uuruu uurtuu xeden ch udaa amlav daa?

    Aldaagaa zassan unen medeelel yu bna?

    ReplyDelete
  7. Яг наад номыг чинь уншъя гэж бодоод л яваад байгаа юм..Дэлгүүрт үзээд их хэрэгтэй ном шиг санагдсан..MJC-ийн сургалтууд ч үнэхээр сайн шүү..Би бас номын санд нь байнга суудаг штээ..Харин яг тэгдийн баахан ном хажуудаа овоолж тавьчихаад л хичээлээ ч хийсэн юм байхгүй уншаад суучдын хэхэ..Энэ зун харин дадлага хийгээд номын санд сууж чадахгүй л байна..Асуусан асуултуудаас чинь хариулахад хамгийн хэцүү нь:

    Aldaagaa zassan unen medeelel yu bna?

    энэ асуулт байлаа хэхэ..Өглөө хоцордогийг зассан гэж хэлж үнэндээ чадахгүй нээ..ийм бичлэг биччихээд ингэж хэлэх нь их ичгэвтэр юмаа хэхэ..Сүүлийн үед ажилдаа хоцорсон хугацаагаа 2-оор үржүүлээд төдий хугацаагаар илүү цаг сууж байх шийтгэл өөртөө оноогоод байгаа kkk..Энэ асуулт чинь надад бас нэгэн сануулга, түлхэлт болж өглөө..Харин засарч байгаа нь гэвэл ажил тарж ирээд орой хийх ёстой ажлаа төлөвлөгөөнийхөө дагуу гайгүй хийчихээд байгаа шүү хэхэ

    ReplyDelete
  8. Bi chinii blogiig unshij bxdaa baaxan conx neechixsen bsan. Tegeed sanaandgui chinii blogtoi conxiig xaagaad,...

    Yeaa xayag ni yu bilee? geed sanadaggui. Lag xaramssan sh dee. hehehe. Tegeed say blogiinxoo statistic uruu ni orj bgaad chamaig orsniig xaraad orj irlee. hehehe

    Bi odoo barag 7-8 udaa Master tuluvluguu bolovsruulsan bxaa. Biylelt ni barag 30 % l baix . Uchigdur xurtel ene xamgiin suuliinx shuu geed l ... Aixtar yum xiilee. Tegsen odoo blogdood l ...

    uuriiguu yalsan xun myangan baatriig yalsan baatar erees ch iluu gej unexeer unen ug shuu!

    Chamd bayar xurgey!!! Lag amlalt ugsun bna sh dee. Bolj bna sh dee. Neeree IT parkad outsourcing*-n engineeruuded zoriulsan surgalt bolox yum bna lee sh dee

    ReplyDelete
  9. Харин тийн, тийм сургалт болох гэж байгаа. Гэхдээ ихэнх шалгуур нь бакалавраа хийчихсэн, эсвэл ажиллаж байгаа хүмүүст зориулсан юм билээ. Оюутнуудыг хамруулах боломж арай бага юм билээ. Тэр нь ч зөв байх гэж бодож байна. Туршлагатай сайн инженерүүд нь суралцаад энэ ажлыг эхлүүлсэн нь дээр байх л даа. Энэ удаагийнхийг нь өнгөрөөгөөд дараа жил төгсчихөөд л чадвал сууна даа хэхэ

    ReplyDelete
  10. яг зөв. чамтай ярьж байгаа юм шиг л боллоо. хөөрхөн блог юм аа...

    би бас өглөө эрт босохгүй хичээлээсээ хоцроод л байгаа.

    одооноос эхлээд чамтай хамт тэмцнээ хэхэ

    ReplyDelete