Тавтай морилно уу! Эрхэм та миний хуудсыг олчихлоо! Иймд та өөрийгөө азтайд тооцож болно шүү! Яагаад гэдгийг та энэхүү хуудасны бичлэг бүрийг уншаад мэдээрэй =). Би таны алтан цагийг дэмий өнгөрөөхгүйг хичээхээ амлая! Энэ хуудаснаа миний бие өөрийн бодол санаа, сурсан мэдсэн, амьдралд минь тохиолдсон аз жаргал, баяр, гунигаа хуваалцах болно. Миний хуудаснаа тухлан саатаарай!!!
Sunday, July 27, 2008
Hi all !!! :)
Hi all! Зиа намайгаа санав уу даа хэхэ... 3 сараас хойш бичлэг оруулаагүй гэхээр мөн ч их удаж дээ... Миний амьдрал ямар шуухан байна вэ гэж үү.. Өө сайхан сайхан.. Энэ хугацаанд олон ч зүйл тохиолдлоо.. 3-р курсээ төгслөө.. Ингээд би ахлах курсын оюутан боллоо гэж ккк... Дараа жилийн өдийд аль хэдийн их сургуулиа төгсчихсөн, оюутны жилүүдийг ардаа үлдээсэн байх нь дээ...
Бас япон хэлнийхээ курсыг дүүргэлээ. Япон хэлийг бараг жил шахуу үзлээ дээ..Харин төгсөхдөө 2-р түвшиндээ тэнцэж чадаагүй нь жоохон харамсалтай. Гэхдээ сар бүрийн түвшин тогтоох тест гэж бий..Тэр тестэнд бие даан бэлдэж байгаад 2-р түвшиндээ тэнцэхийг зорьж байна..10 сар гаруй бидэнд япон хэлийг зааж, сургаж байсан Онон багш, Ито багш, Ёшиике багш нартаа талархаад баршгүй нь. Та нартаа баярлалаа! Ер нь япон хэл сурахаар шийдсэн хүн ханз, үг цээжлээд суух цаг бас тэвчээртэй байх нь чухал юм байна гэдгийг ойлголоо.
Харин одоогийн байдлаар нэг компанид дадлагаа хийгээл зунийг өнгөрөөж байна даа. Ажил маань манай гэрээс ойрхон болохоор хэд алхаал ажил руугаа оччихно..бүр цайны цагаараа гэртээ очиж цайгаа уудаг гэжугаа..хихи (ингэж хэлэхээр зарим хүмүүс атаархаад байдын хэхэ). Ороод удаагүй байгаа болохоор хийх гэхээсээ сурах юм нь л их байна дөө. Удахгүй хийлцдэг, дараа нь хийдэг болохын төлөө зүтгээд л байна даа. Ажил тарж ирээд гэртээ япон хэлэндээ бэлдэх, 10 сарын IT-ийн шалгалтандаа бэлдэх бас шинэчлэгдсэн блогуудаар тэнэх, кино үзэх, хааяа хоол хийх гэх мэтээр л оройг өнгөрөөж байх шив. Ойрд ч блогоор ёстой тэнэж өгч байгаа даа харин ч нэг. Хажуугийн blog list ямар урт болсоныг харж байгаа биздээ keke..Гоё блог олохоороо мангар баярладаг өвчтэй болсон гэжугаа..Тэгээд blog list рүүгээ баяр ёслолын байдалтай нэмнэ дээ хаха..Сүүлийн үед өдөрт 1,5 цагаас илүүгүй хугацааг л блогт зориулах зорилт тавиад байгаа. Тэгэхгүй бол хамаг цаг блог гээч юманд зарцуулагдаад байхын. Сайн блог унших ч муу ч юм биш л дээ..гэхдээ өдөрт хийх ёстой юмаа бас амжуулахгүй бол болохгүй штээ тээ..
За за ингээд дараагийн бичлэгээрээ дахин уулзалдая! Энэ зуныг үр бүтээлээр дүүрэн, сайхан өнгөрөөдөг юм шүү! Ээдддэээ кичээж үзээрэй!!! :)
Subscribe to:
Post Comments (Atom)
Амжилт хүсье! Ихийг сураарай.
ReplyDeleteБаярлалаа, Цолмон эгчээ! Танд ч бас амжилт шүү! :)
ReplyDeleteMundag ohin shuu. Ania ni tanaid ene goyo hugjmiig chini sonsoj bayasah gej orj irdeg bolood baina. Yaj oruulsnaa zaagaad ugvul bur ih bayarlana shuu.
ReplyDeleteМанайхаар зочилдог сайн аниад зааж өгөлгүй яахав хэхэ. Эхлээд та http://www.imeem.com/ -сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Тэгээд блог дээрээ тавихыг хүссэн аянуудаа нэг playist үүсгээд түүн рүүгээ upload хийчих. Дараа нь Playist цэс рүү ороход аянуудын жагсаалтын доор Embed гээд хэсэг код байгаа. Хэрэв блог руу оронгууд ая чинь явж байхыг хүсвэл Embed-ийн доорх Auto play-ийг сонгочихоорой. Тэр кодыг хуулаад, блогийнхоо Add a Page Element -> HTML/JavaScript-ийг нээж байгаад дотор нь хуулчих. Ингээд л болох нь тэр, блогоо дахин нээгээд үзэхэд орчихсон байх болно. Ойлгомжгүй зүйл байвал дахиад асуугаарай.. :)
ReplyDeletebas blog heseh ajiltai aiin. aihtar hodolmorch huuhed baih ni.
ReplyDeleteneg negniiheeree zochilj baitsgaaya. uria chini ih taalagdlaa.
www.gegeen.com
Тэгье ээ, нэгнийхээрээ зочилж байя..коммент үлдээсэнд баярлалаа! :)
ReplyDeleteblogiig maani holbosond bayrlalaa
ReplyDeletechiniih dajgui shuu
Залхуураад алга болоод байлгүй олигтойхон бичилдээ. Алга болчихоор чинь санаа зовчих юм!!! kkk
ReplyDeleteМэндээ: Хэхэ зүгээрээ..Таны блог таалагддаг шүү... хэдийн блогт чинь коммент үлдээж болохгүй байсан? Хааяа банжиг блогт коммент үлдээж болохоо больчих юмаа..
ReplyDeleteЗараа: Хаха за Зараа ахаа..Одоо залхуурахгүйг хичээнээ! Санаа зовсонд бас баярлалаа хэхэ :)
Xuurxun gegeeleg blog bna! Ene blog geech yumand bi bas dontchixood
ReplyDeleteГоё блог олохоороо мангар баярладаг өвчтэй болсон гэжугаа..
Muahahaha. Bi ch bas mangar ix bayarladag sh dee. Odoo blog-maniac bolchixood l baij bna. Blog unshix ch neeree goy shuu! Buur zarimdaa 5 boltol blog unshina. Chi songodog sonsox durtai yum uu? bi ch bas durtai! Songodoguudaas xen xeniig sonsox durtai ve? Bi Claude Debussy, Erik Satie-g ix sonsox durtai. Chinii blog chini xuurxun blog bna shuu!
Миний блогоор зочилсонд баярлалаа Бөмбөөлэй..Моцарт, Бетховен, Шопен, Чайковский за тэгээд Yanni, Paul Mauriet, Rondo Veneziano гээл зөндөө байгаа даа хэхэ..Блогны өвчтэй болоод удаж байна өө..Өмнө нь яаж болдог байсын болоо гэмээр л байдышт хэхэ...Шинэчлэгдсэн блогуудаар ороод гарахаас нааш нойр хүрнээ гэж байхгүй...Тэгээл уншиж дуусангуутаа л бие тавираал сайхан болоол унтаад өгч байгаам даа хаха...Надад их урам хайрласанд баярлалаа найзаа!!! :)
ReplyDeleteblog her zereg ashigtaig yer n oilgohguy l bgaa, tsagiin garz sanagdaad. hunees yum surah gej bgaa bol, miniiheer hun bolgon uhaalag, zugeer uuriiguu l sonsoj surah heregtei baih... dashramd helehed minii ulger jishee avch bainga surdag zuil bol shorgoolj, zugii 2. ted mash sain zohion baiguulalttaigaar, ih uhaalgaar ajilladag. hun bur tegj tsagaa zuv zohistoi unguruudug bol ene delhii odoo ingej bohirdood, ideh uuh yum n hunii bie uvtguj, hor bolohguy baih bsan biz :)
ReplyDeleteAmra
Хэсэг таг болчихоор чинь нээрээ санаа зовж байлаа шүү. Дээд талд чинь курс гэж байхгүй болохоор сонин санагдаж байна уу? хэхэ. Угаасаа ажилд чинь сурах гэж л ордог гэж манай багш хэлж байсан, үнэн юм билээ. Удахгүй тэгээд л чи минь нэг чиглэлээрээ гүнзгийрэх юм биз дээ. Насаараа өөртөө авч явах эрдэм мэдлэгийг сайн л сурдаг юм ш дээ. Goodluck!!!
ReplyDeleteHi Тулгаа, хэхэ санаа зовж байсанд чинь маш их баярлалаа..Харин ингээд л ахлах ангийн оюутан болчихдог юм байжээ кк..Анх оюутан болооод ангиа ч олохгүй төөрч явсан нь саяхан л юм шиг хэхэ..Харин ямар чиглэлээр гүнзгийрэхээ сайн мэдэхгүй л байна даа..Тэгнээ сайн сурна, чи ч бас сайн сурдаг юмштээ..Амжилт!!! :)
ReplyDeleteАятайхан блогтой юм аа. Микки Маусын улаан фен юм уу даа?
ReplyDeleteнамайг мөнхэрдэнэ гэдэг л дээ би хичээлдээ сууж байгаад хэсэг зуур сонирхол буураад нэйтээр хэсэж байгаад танай сайтанд гэнэтхэн ороод ирлээ л дээ. гэхдээ намйаг ийшээ татсан нэг зүйл бол асар их тэвчээрийн цаана амжилт дөнгөж цухуйдаг гэсэн үг цөөнө болов ч утга төгөлдөр мэргэн үг юм. ингээд л энэ сайттай танилцах бүр хичээлээ хийе гэсэн бодол намайг улам бүр эзэмдэж байлаа. за ингээд бм энэ сайтнаас гарахаас өөр аргагүй боллоо. гэхдээ дараа заавал морилох болно.
ReplyDelete