Тавтай морилно уу! Эрхэм та миний хуудсыг олчихлоо! Иймд та өөрийгөө азтайд тооцож болно шүү! Яагаад гэдгийг та энэхүү хуудасны бичлэг бүрийг уншаад мэдээрэй =). Би таны алтан цагийг дэмий өнгөрөөхгүйг хичээхээ амлая! Энэ хуудаснаа миний бие өөрийн бодол санаа, сурсан мэдсэн, амьдралд минь тохиолдсон аз жаргал, баяр, гунигаа хуваалцах болно. Миний хуудаснаа тухлан саатаарай!!!
Friday, November 21, 2008
Ураааа, ташаа мэдээлэл байж! :D
Өмнөх бичлэгт маань урам хайрласан хүмүүстээ ёстой их баярласан шүү..Тиймэрхүү үедээ блог андуудаасаа урмын сайхан үгс сонсох нь үнэхээр сайхан юм байна лээ..Блогтой байхын бас нэг сайхан нь энэ юм даа..Та нартаа баярлалаа! Саяын шалгалтан дээр за өдрийнх ч гайгүй байлгүй гээд өглөөнийхт л хамаг анхаарлаа төвлөрүүлж бэлдээд байсан чинь ийм юм болчихлоо доо..Тэр эхний 5 бодлого дээр баахан юм уншиж, эргэж буцаж хамаг цагаа барж байдаг..би ч мөн тэнэг хүн юм даа..Шууд л эхлээд жавагийнхаа бодлогуудыг боддог байсан юм. Ганцхан цаг дутуу байхад жавагийн бодлогууд руу орж байгаа байхгүй юу..1 бодлого дээр л бодлогын тавил гэж 2,3 хуудас юм унших хэрэгтэй болж байхад яаж ч амжих вэ дээ..Цагаа буруу хуваарилсных (хуваарилаагүйнх) л байхгүй юу.. Гэхдээ зүгээрээ, чамлахаар чанга атга аа гэж, өөрийнхөө өмнө нь тэнцэж байгаагүй хэсэгтээ тэнцчихлээ шүү дээ..Нээрээ л Дамжаагийн хэлснээр би энэ шалгалтанд тэнцэж болдоггүй зөндөө аргуудыг нээчихлээ шүү дээ хэхэ. Миний алдаанууд энэ шалгалтанд бэлдэж байгаа хэн нэгэнд, хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм билүү :). Одоо алдаануудаа дахиж давтахгүй ээ! Let’s crack Fundamental Information Technology Engineer Examination!!! :D
Wednesday, November 19, 2008
Дахиад л... :((
Өнөөдөр IT-ийн шалгалтын хариу гардийн байна. Чөөгий гэж дахиад л тэнцсэнгүй. Шалгалт өгсөн өдрөө л нэг л биш болоод явчихсаныг мэдсэн л дээ..Шалгалтаа муу өгснөөсөө болоод юун блогтой манатай хэд хоногийг өнгөрөөх шив..Тэгээд өнөөдөр яг тэнцээгүй гэсэн хариугаа харсан чинь бүр сонин болчлоо. Уйлах ч хэцүү, байх ч хэцүү, яамаар ч юм дээ..Энэ жил надад юу гээч нь болоод байгааг ойлгохгүй юм.. Зорьж, хүсч өчнөөн цагаа зарсан бүхэн минь буруугаар эргээд, бүтэлгүйтээд байх юм. Энэ шалгалтанд бэлдэж байгаа нь энэ гэж япон хэлээ ч, хийж байгаа ажлаа ч хойш тавин байж бэлдсэн юмсан. Гэтэл одоо япон хэлний 2-р түвшин ч үгүй, шалгалтандаа ч тэнцсэн юм байхгүй энэ жилийг үдэх шив. Монбушогийн хариу хүлээж байсан бас л байхгүй..Ажил дээр ч гэсэн аль дээр л авсан ажил..одоо хүртэл дуусгачихаж чадахгүй явсаар л..Жижиг том гэлтгүй зөндөө л юман дээр зөндөө л бүтэлгүйтлээ..Энэ бүтэлгүйтлүүд хэзээ дуусах юм болоо..Эсвэл би энэ бүхэнд хэт их ач холбогдол өгч, өөрийгөө зовоогоод байгаа юм болов уу..Бүтэлгүйтэх болгондоо за зүгээр дээ, бүх юм болж л таарна гэж аль болох л өөрийгөө сэргээхийг хичээдэг ч..Яг одоо бол тэгж бодохоос ч дургуй хүрч байна.. Өнгөрсөн жил ийм байгаагүй л юмсан..Энэ жил хурдан дуусаасай билээ..
Уг нь би ингэж их юмыг болохгүй, бүтэхгүй байна энэ тэр гэж боддоггүй л юмсан. Бүх юм яавал ч яаг гээд, юу ч бодохгүй нээх сайхан тааваараа хэд хоногийг өнгөрөөхийг хүсч байна.. Энэ бичлэгээ хэзээ нэгэн цагт уншихад магадгүй тэгж их сэтгэл зовоод байхаар зүйл биш байсныг ойлгох биздээ..Бүх юм түр зуурынх...
Жоохон бухимдалтай бичлэг оруулсныг минь уучлаарай..Уг нь хүн уншихад чанартай, хэрэгтэй юм бичье гэж боддог юм..Хэрэггүй мэдээлэл уншуулж цагийг тань үрсэн бол өршөөгөөрэй..Блогтоо биччихвэл жоохон бухимдал тайлагдах байх гэж бодоод оруулчихлаа..