Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Wednesday, November 19, 2008

Дахиад л... :((


Өнөөдөр IT-ийн шалгалтын хариу гардийн байна. Чөөгий гэж дахиад л тэнцсэнгүй. Шалгалт өгсөн өдрөө л нэг л биш болоод явчихсаныг мэдсэн л дээ..Шалгалтаа муу өгснөөсөө болоод юун блогтой манатай хэд хоногийг өнгөрөөх шив..Тэгээд өнөөдөр яг тэнцээгүй гэсэн хариугаа харсан чинь бүр сонин болчлоо. Уйлах ч хэцүү, байх ч хэцүү, яамаар ч юм дээ..Энэ жил надад юу гээч нь болоод байгааг ойлгохгүй юм.. Зорьж, хүсч өчнөөн цагаа зарсан бүхэн минь буруугаар эргээд, бүтэлгүйтээд байх юм. Энэ шалгалтанд бэлдэж байгаа нь энэ гэж япон хэлээ ч, хийж байгаа ажлаа ч хойш тавин байж бэлдсэн юмсан. Гэтэл одоо япон хэлний 2-р түвшин ч үгүй, шалгалтандаа ч тэнцсэн юм байхгүй энэ жилийг үдэх шив. Монбушогийн хариу хүлээж байсан бас л байхгүй..Ажил дээр ч гэсэн аль дээр л авсан ажил..одоо хүртэл дуусгачихаж чадахгүй явсаар л..Жижиг том гэлтгүй зөндөө л юман дээр зөндөө л бүтэлгүйтлээ..Энэ бүтэлгүйтлүүд хэзээ дуусах юм болоо..Эсвэл би энэ бүхэнд хэт их ач холбогдол өгч, өөрийгөө зовоогоод байгаа юм болов уу..Бүтэлгүйтэх болгондоо за зүгээр дээ, бүх юм болж л таарна гэж аль болох л өөрийгөө сэргээхийг хичээдэг ч..Яг одоо бол тэгж бодохоос ч дургуй хүрч байна.. Өнгөрсөн жил ийм байгаагүй л юмсан..Энэ жил хурдан дуусаасай билээ..

Уг нь би ингэж их юмыг болохгүй, бүтэхгүй байна энэ тэр гэж боддоггүй л юмсан. Бүх юм яавал ч яаг гээд, юу ч бодохгүй нээх сайхан тааваараа хэд хоногийг өнгөрөөхийг хүсч байна.. Энэ бичлэгээ хэзээ нэгэн цагт уншихад магадгүй тэгж их сэтгэл зовоод байхаар зүйл биш байсныг ойлгох биздээ..Бүх юм түр зуурынх...

Жоохон бухимдалтай бичлэг оруулсныг минь уучлаарай..Уг нь хүн уншихад чанартай, хэрэгтэй юм бичье гэж боддог юм..Хэрэггүй мэдээлэл уншуулж цагийг тань үрсэн бол өршөөгөөрэй..Блогтоо биччихвэл жоохон бухимдал тайлагдах байх гэж бодоод оруулчихлаа..

9 comments:

  1. Зүгээрдээ Өнөрөө чи залуу байна. зүтгээд бай мөрөөдөл чинь заавал биелнэ. Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна ;) амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Баярлалаа Эркардо, би зүтгэнэ ээ..Энэ постыг хийчихсэн чинь нээх гоё дотор онгойгоод амар ч болчих шиг..Одоо дажгүй ээ

    ReplyDelete
  3. Сайнуу Өнөрөө..дахиад л давшаад байгаарай, оролдлого сайт оройд нь гэдэг дээ. Би ч бас энэ жил жаахан азгүй, бүтэлгүй талдаа л байх шиг.. Харин тэмдэглүүштэй нь зүгээрээ зүгээр гээд л гүйгээд байгаа шүү.. За амжилт!

    ReplyDelete
  4. Баярлалаа Ганзо, ганц шалгалтанд тэнцээгүй л байгаа биз тиймээ..Дахиад өгч болохгүй юм биш дээ ямар..ДАВШНАА ХӨ :)

    ReplyDelete
  5. Томас Эдисоныг ламп зохион бүтээх гэж 2000 удаа бүтэлгүйтжээ. Тэгэхэд нэг хүн түүнд та ингэж бүтэхгүй юм хийхээ боль, юу ч олж нээж чадахгүй байна ухааны юм ярьсан юм байна л даа. Тэгэхэд Томас: Би харин ч лампыг хийж болдоггүй 2000 аргыг нээсэн гэжээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр чи ламп хийж болдоггүй аргуудыг мэдээд л яваад байна. Хэзээ ч бүтээж болдоггүй аргуудыг мэдэхгүй байж ламп бүтээнэ гэвэл тэр зүгээр л аз байх. Эцсийн эцэст яасан. Томас лампыг зохион бүтээсэн. Тиймээс чи ч гэсэн бүтээж чадна. :-)
    Жич: Тэр 2000 гэсэн тоо худлаа байж магадгүй шүү хэхэ

    ReplyDelete
  6. өө алдаатай биччихэж.. Томас Эдисоныг биш Эдисон шүү..

    ReplyDelete
  7. Hi, Би чиний нэг найзуудын блогоос дамжаад л ороод ирчихлээ. Бараг л анх удаа Монголчуудынхаа блогт орж ирж байгаа минь энэ. Монгол охидуудтайгаа зөндөө заваарч байсан л гэхэдээ. Гэхдээ нэгдүгээрт чи эмэгтэй хүн байна гэдэг нь шууд мэдэгдэж байна. Хоёрдугаарт би тэнэг гэдгээ мэдэж байна хэ хэ. Ай Ти чинь бас тоглоом биш шүү, би ч бүр тоглоом биш хэ хэ.

    ReplyDelete
  8. Anonymouse: Блогт минь зочилсонд баярлалаа. Хэхэ би эмэгтэй нь ч эмэгтэй л дээ..Харин яаж эмэгтэй гэдгийг шууд мэдэж байна гэдэг сонирхолтой байна кк.

    ReplyDelete
  9. Сайн уу? чамд системийн шинжилгээ ба зохиомжийн ном байгаа бол надтай өөр номоор сольж хэрэглүүлж тус болооч. би мтс-д сурдаг. энэ хавар ангийн ажилтай хийж байгаа. Түүнд хэрэглэх гэсэн юмаа_. чамаас хэдэн хоног авч уншчихаад өгье. My mail tsendee_ts999@yahoo.com

    ReplyDelete