Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Friday, November 21, 2008

Ураааа, ташаа мэдээлэл байж! :D

Ингэж баярлах гэж! Өнөөдөр цонхтой цагаараа мэйлээ шалгаатахсан чинь Залруулга гэсэн юм МТҮП-аас ирчихсэн байдийн байна. Тэгээд нээгээд уншсан чинь систэмд алдаа гарсны улмаас шалгалтын дүнг ташаа мэдээлж гэнээ..Тэгээд дахиад ороод дүнгээ харсан чинь би өглөөнийхөө шалгалтанд тэнцчихэж! :D Өмнө нь алинд нь ч тэнцээгүй гэсэн хариу хараад байдгаараа гутарчихсан байсан хүн чинь хэдий хоёуланд нь тэнцэж чадаагүй ч гэсэн манннгар баярлалаашт..хэхэ..Тэгэхээр одоо би өдөр, өглөөний шалгалтуудын аль алинд нь тэнцээд үзчихлээ шүү дээ..Хамгийн гол нь энэ.. Би Програм зохиогч гэгч энэ мэргэжлийнхээ хамгийн үндсэн, суурь мэдлэгүүдийг Бараг эзэмшчихэж шүү дээ! 4 жил их сургуульд сурсны минь үр дүн энэ биш гэж үү? Яг жилийн өмнө 2007 оны 10 сарын шалгалтанд өглөөнийхт нь унаад, өдрийнхт нь тэнцэж байсан юм..Тэгээд өнгөрсөн 4 сард өглөөнийхийгөө өгөөд бас л уначихсан хэрэг..Одоо өдрийнхийгөө сайн бэлдэж байгаад дахиад нэг үзээд алддаг хэрэг ээ! :)

Өмнөх бичлэгт маань урам хайрласан хүмүүстээ ёстой их баярласан шүү..Тиймэрхүү үедээ блог андуудаасаа урмын сайхан үгс сонсох нь үнэхээр сайхан юм байна лээ..Блогтой байхын бас нэг сайхан нь энэ юм даа..Та нартаа баярлалаа! Саяын шалгалтан дээр за өдрийнх ч гайгүй байлгүй гээд өглөөнийхт л хамаг анхаарлаа төвлөрүүлж бэлдээд байсан чинь ийм юм болчихлоо доо..Тэр эхний 5 бодлого дээр баахан юм уншиж, эргэж буцаж хамаг цагаа барж байдаг..би ч мөн тэнэг хүн юм даа..Шууд л эхлээд жавагийнхаа бодлогуудыг боддог байсан юм. Ганцхан цаг дутуу байхад жавагийн бодлогууд руу орж байгаа байхгүй юу..1 бодлого дээр л бодлогын тавил гэж 2,3 хуудас юм унших хэрэгтэй болж байхад яаж ч амжих вэ дээ..Цагаа буруу хуваарилсных (хуваарилаагүйнх) л байхгүй юу.. Гэхдээ зүгээрээ, чамлахаар чанга атга аа гэж, өөрийнхөө өмнө нь тэнцэж байгаагүй хэсэгтээ тэнцчихлээ шүү дээ..Нээрээ л Дамжаагийн хэлснээр би энэ шалгалтанд тэнцэж болдоггүй зөндөө аргуудыг нээчихлээ шүү дээ хэхэ. Миний алдаанууд энэ шалгалтанд бэлдэж байгаа хэн нэгэнд, хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм билүү :). Одоо алдаануудаа дахиж давтахгүй ээ! Let’s crack Fundamental Information Technology Engineer Examination!!! :D

18 comments:

  1. Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна гэдэг чинь энэ бишүү, одоо амьдрал руу, жинхэнэ практик руу үсрээд ор залуу минь. Амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Эрдэнэбат багш: Баярлалаа танд
    Ганбаатар ах: Хэхэ Ганбаатар ах намайг эрэгтэй гэж бодсон бололтой..Уг нь ээмэгтэй күүкэд юм байгаан хэхэ..Баярлалаа! Дараа жил сургуулиа нэг сайхан төгсч аваал жинхэнэ утгаараа ажил руу ҮСРЭЭЛ орчихно доо :)

    Хэхэ намайг тэнцчихсэн юм шиг л сэтгэгдэл бичээд байх чинь..Тэгж ойлгогдохоор биччихвүү дээ? 1 жилийн дотор өдөр, өглөөний 2 шалгалтанд хоёуланд нь тэнцвэл л тэнцсэнд тооцдог юм..Би хараахан 1 жилийн дотор хоёуланд нь тэнцээгүй байгаа болохоор албан ёсоороо бол тэнцээгүй юм шүү дээ :)..Одоо ирэх 4 сарын шалгалтанд л харин жинхэнээсээ тэнцэх гээл үзчихнэ дээ :)

    ReplyDelete
  3. Баяр хүргэе. дараагийн шалгалтаар чи хоёуланд нь тэнцэх байхаа.

    ReplyDelete
  4. За баяр хүргийеээ ;)

    ReplyDelete
  5. Хэ хэ гоё юм болсон байна шд. Баяр хүргэе.

    ReplyDelete
  6. Үү...чи шүү! :) За яамай яамай,ташаа мэдээлэл байсан нь. Баяр хүргэе ээ

    ReplyDelete
  7. Нээрээ л асар их тэвчээр гаргасныхаа үр дүнд амжилтын амтын мэдэрч байна байгаа биз. Танд аяр хүргэе. Цаашид улам их амжил гаргаарай

    ReplyDelete
  8. zia bayar hurgie ee, odoo tegeed mongol ulsaa hugjuuleed baij dee ;)

    ReplyDelete
  9. Сайн байна шүү. Ёстой үнэхээр зүтгэлтэй мундаг юмаа чи. Ийм хүн ямар ч л байсан нэг юманд хүрнээ.

    Дээр нь бас Оюуны зураглал хийж, Сонгодог сонсдог айн? хэхэхэ

    ReplyDelete
  10. hi blogspotiin nzuudaa ta buxenii amriig ailtgay Khurleegiin.blogspot.com zochilj baigaarai

    ReplyDelete
  11. Баяр хүргэе Өөртөө итгэлтэй байгаа чинь амьдралын бас нэг шалгалтанд тэнцсэн гэсэн үг шүү дээ.

    ReplyDelete
  12. сайн байна, баяр хүргэе. Нээрээ шалгалт өгчихөөд сайн дүн ававх ч бөөн бхяр шүү

    ReplyDelete
  13. сайн уу. од байна. сая л нэг ангийнхаа группээр орж байгаад чиний блогийг харлаа. чамд амжилт хүсье!

    Ямагт хүрч чадахгүй зүйлрүүгээ дурлах хэрэгтэй, өөдөө тэмүүлдгийнхээ хүчинд л хүн өндөр амжилтанд хүрдэг.

    Одоо чиний блогоор байнга орж байнаа за.

    Урагшаа!

    ReplyDelete
  14. сайн уу. од байна. сая л нэг ангийнхаа группээр орж байгаад чиний блогийг харлаа. чамд амжилт хүсье!

    Ямагт хүрч чадахгүй зүйлрүүгээ дурлах хэрэгтэй, өөдөө тэмүүлдгийнхээ хүчинд л хүн өндөр амжилтанд хүрдэг.

    Одоо чиний блогоор байнга орж байнаа за.

    Урагшаа!

    ReplyDelete
  15. Эркардо: Баярлалаа, сургуулиа төгсөхөөсөө өмнө энэ шалгалтанд тэнцэхийг би маш их хүсч байна. Иймд би хичээнээ! :)
    Хосоо: Баярлалаа найзаа :)
    Дамжаа: Хэхэ харин тийм байгааз, ер нь шалгалтын хариуг иймэрхүү байдлаар мэдээлж байвал үнэн кайфтай юм байлээ хэхэ :)
    Ганзо: Хэхэ баярлалаа Ганзо :)
    Гансүх: Баярлалаа. Чамд ч бас томоос том амжилтыг хүсэн ерөөе! :)
    SE: Хөгжүүлнээ! Бид бүгд хамтдаа хөгжүүлнэ :)..Зочилсонд маш их баярлалаа :)
    Бөмбөөлэй: Баярлалаа. Блогоо үргэлжлүүлж бичихийг чинь хүлээсээр байгаа шүү анд минь :)
    ХЧулуун: Тэгнээ зочилж байнаа хө :)
    Галаа: Урмын үг хайрласанд маш их баярлалаа. Зочилж байгаарай :)
    Алтаргана эгч: Баярлалаа..Тийм шүү, маш их хүсч, хичээсэн бол бүр ч амттай даа хэхэ
    Энх-Од: Хааая! Ямар сонин хүн бэ? Ангийнхнаас хамгийн анх сэтгэгдэл үлдээсэн хүн чи боллоо хэхэ..Чамайг блогоор минь зочилсонд маш их баяртай байна. Тэгээрэй, цаашдаа ч зочилж байгаарай. Бүх зүйлд чинь амжилт хүсье! Урагшаа!!! :)

    ReplyDelete
  16. Баяр хүргэе. Ямар эрч хүчтэй охин бэ. Бахархмаар...
    10 сарын өглөөний шалгалтанд 4 хүн тэнцсэний нэг нь хэн болох нь мэдэгдэхгүй байсан юм. Тэгсэн чинь маш их эрч хүчтэй, дайчин жаахан охин байна...Өнгөрсөн намар би өглөө тэнцээд үдээс хойш унасан. Одоо чамтай хамт зөвхөн өдрийн шалгалтыг өгөх юм байна.
    Энэ шалгалтыг ямар ч мэргэжлийн хүн өгч болно гэдэгтэй санал нийлж байна. Би уг нь математикч мэргэжилтэй, одоо IT -н мэргэжлийг сурч ядан явж л байна. Оюутнууд тэнцэх боломж маш их шүү...
    Амжилт хүсье. Баярлалаа

    ReplyDelete