Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Saturday, June 20, 2009

Мартагдашгүй хавар

Хааааая!!! Миний блогийг мартах шахсан уу хэхэ. Би ихээс их сонинтойгоор блогтоо эргэн ирж байнаа. Улсын шалгалтын бэлтгэл, хонхны баяр, зугаалга, монтаж гээл ар араасаа ажлууд гарч ирсээр тухтай бичлэг хийлгэдэггүй ээ. Тэгээд нэгмөсөн бүгдийг нь дуусгаад бичлэг хийе гэж бодсон юм. За эхнээс нь авхуулаад бичээд явъя. Анкааруулга: Энэ бичлэг их урт шүү кк.

Би яагаав диплом бичиж байгаа гээл бичээд байсан байхгүй шүү, явж явж улсын шалгалт өгөхөөр болцийшт. Дүнгээ олигтой гаргуулчих гээл дипломоо хийхгүй яваал байсан, яваал байсан, тэгж тэгж нэг юм за одоо л хийдэг газар гээл удирдагч багш дээрээ давхиад орсон чинь "чи ерөөсөө улсын шалгалтаа өгчихиймуу" гэсэн кк. Тэгээл нөгөөх чинь яахав дээ бүр нэг юм хийх хүсэл төрөхгүй байсныг ч хэлэх үү, дургуйд хүчгүй гэж шууд "оk ерөөсөө тэгий" гээл гараад ирсэн кк. Залхуурч улсын шалгалт өгөх болсон биш бүүр илүү их юм хийх хэрэгтэй болдог байншт кк. Хичнээн ч хоног сургууль дээр нойргүй хонов. Тэгж тэгж улсын шалгалтаа 6/8-нд өгөв өө.

Гаднаас 2 багш, тэнхимээс 3 багшийн бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс. 2 асуулттай билеттэй. Би "Удамшил, удамшлын үндэс, ангилал, ургийн мод, хоёрдмол утга бла бла бла", "Бүтэцлэгдсэн шийдвэрийн шинжилгээ: шийдвэрийн мод, шийдвэрийн хүснэгт, бүтэцлэгдсэн англи хэл" гэсэн 2 асуулттай билет сугалчихваа. За удамшил нь ч яахуу хэдэн мөр код нтр бичээд болчив. Нөгөөхийг нь ер тогтож уншаагүй сэдэв байв. Тэгээл айлаас гуйхаар авдраа уудал гэгчээр нүдээ аниал, энэ хичээлтэй холбоотой бүх түүхээ эргэж санаж байгаал, жишээ аваал 1 нүүр юм бичээ хаясан. Ойлгож хуулаагүй ч билет боловсруулж байхдаа номыг нь бүтнээр нь шахуу хуулсан юм болохоор тархинаас нилээн юм recovery хийгдсэн дээ. Тэгээл гараал ярьсан, гадны багш "Чи их сайн охин байна" гэж магтсаныг бодоход дажгүй ярьчих шиг болсон. "А" ангиас би ганцаараа ээмэгтэй байсан болохоор арай онцгой харагдсан байх л даа. Тэгээл бүх хүүхдүүд ч орлоо хэсэг хугацааны дараа дүн гаргана гээл тэгжийна. Тэгж тэгж цагийн дараа дуудлаа, бүгд орлоо. Дүн уншлаа, би 92 авчээ, ангиас нэг ч хүүхэд унаагүй, нилээн сайн дүн авцгаасан байв. Тэгээл шалгалтын комисс "Эдгээр оюутнуудад монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол олгоно уу" гэсэн утгатай тогтоол уншив. Яг "Монгол улсын компьютерийн ухааны бакалавр цол" гээл хэлсэн чинь зүрхний цохилт хурдсаал, уйлмаар болоол ирсэн хэхэ. Гарч ирээл ангийнхан ч чанга чанга орилоол, уйлах нь уйлаал хэхэ, ээж аавдаа "Хүү нь төгсчлөө!" гэж утсаар хэлээл, би дагаж уйлчих гээл хэхэ..Хэзээ ч мартагдашгүй, сайхан мөч байсаан. Бүгд их мэрийж бэлдсэн болохоор маш их баярлацгаасан. Ингээд "Б" ангийнхнаасаа 1 өдрийн өмнө бакалавр болцгоосийм даа хэхэ. "Б"-ийнхнийгээ дүү нар гээл томроол хаха. Маргааш нь манай "Б"-ийнхэн орсон, нэг ч хүүхэд унаагүй ч манайхан шиг тэгж уйлаан майлаан болоогүй ээ хэхэ.

За тэгээд шалгалтын дараа тэнхим дээр хүүхдүүдийн дүн шивэх, тулгалт хийх гээл нилээн ажилтай байж байгаад 6/15-нд хонхны баяраа хийсэн дээ. МУИС хавийн замууд тэр чигээрээ түгжрэл болсон байсан. Би шар өнгөтэй дээл өөрөө загвараа гаргаад хийлгэсэн юм. Нэг л их шар хүн л тэр хавиар яваад байсан кк. Дээл хийсэн газар маань намайг загвар зохион бүтээгч болвол чадна шүү гэж нилээн хөөргөөд авсан хэхэ. Ингэхэд би ер нь цаашид багахан зав гардаг юм бол дүрслэх урлагийн чиглэлээр сурна боддийншт. За тэр ч яахав кк. СТӨ-нд нийт төгсөгчид, багш нар ирж, тоглолт үзэж, сургууль сургуулиас авъяас бүтээлээрээ шалгарсан оюутнуудад ромбо, дипломыг нь гардуулсан юм. Тэгээд бусад нь сургууль дээр ирж ромбо, дипломоо авцгаасан, тэгж авахад шалгалтын дараах шиг тийм ихээр сэтгэл хөдлөөгүй ээ хэхэ.

Энэ болбаас миний ромбо, диплом хоёр. Аппарат зураг авч болдоггүй, вэб камераараа авцийн шүү. Хонхны баяр ямар байдаг билээ тэрэн шиг л дурсамж хичээл, Сүх ахын талбай, зайсан, ресторан, караоке гээл үргэлжилсэн дээ.

Зиа тэгээд бас нэг мартагдашгүй үйл явдал бол миний бие нөгөө МТИСШ(Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт)-даа тэнцчихсэн штээ. Сертификатаа 6/17-нд “Мэдээлэл технологийн хүний нөөцийг хөгжүүлэх нь” симпозиумын үеэр гардаж авсан. Эцсийн эцэст ингэж нэг юм авдаг л юм байна хэхэ. 5 удаа өгч байж шүү дээ кк. Ингэж хэлэхэд ичмээр л юм, тэхдээ яадын тэ кк. Энэ миний сертификатын зураг.

2007 оны 4 сард анх энэ шалгалтын бэлтгэлд суухад минь хичээл орж байсан Эрдэнэбат багш маань симпозиум дээр тааралдаж баяр хүргэсэн. Багш маань энэ шалгалтын учир шалтгааныг бидэнд сайн тайлбарласан болоод л би тэнцэх гэж тэгж их хичээсэн байх даа. Анх тэгж бэлтгэлд сууснаас хойш дахиж тэр бэлтгэлд суулгүй бие дааж бэлдсэн л дээ. Симпозиум дээр бас блогчин Эркардо ахтайгаа танилцаад авсан шүү. Гоё ах байдаг юм байна лээ хэхэ. Юутай ч төгсөхөөсөө өмнө энэ шалгалтанд тэнцэхийг зорилгоо болгон бэлдсэн, тэр зорилгодоо хүрсэндээ үнэхээр баяртай байгаа. /МТ чиглэлээр сурч байгаа оюутан дүү нартаа шивнэхэд энэ шалгалтанд тэнцвэл ажлын саналууд ихээр ирдэг юм байна лээ шүү хихи, хэрэв ажилд орж амжаагүй яваа бол энэ шалгалтанд оюутан байхдаа тэнцээд ажлын байраа баталгаажуулаад авдаг юм шүү okla кк/Аливаа шалгалтанд бэлдэнэ гэдэг чинь мэдэхгүй юмаа сурна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас дараа дараагийн шалгалтууд нь орж ирвэл бэлдэж байгаад ороод, ороод явна гэж бодоод байгаа хэхэ.

Сертификатаа авчихаад шууд гэртээ харьж хувцасаа солиол хонхны баярын зугаалгандаа явцан гэжугаа кк. Тэрэлж явж 2 хоноод шороон царайлсан амьтан өчигдөр орж ирж, усанд орчоод бүхэл бүтэн 18 цаг /аварга унтсан байгааз/ унтаад, босч ирж блогоо бичиж байгаа минь энээ кк.

Ингээд амьдралын минь хамгийн сайхан үеүүдийн нэг оюутан насаа би үдлээ. Энэ хавар миний хувьд олон сайхан үйл явдал давхцсан хэзээ ч мартагдашгүй хавар болж сэтгэлд минь үлдлээ. Яг одоо би цаашид яахаа шийдэх томоохон сонголтын өмнө ирчихээд байх шиг байна хэхэ. Ямар сонголт хийснээ блогтоо тэгж байгаад бичих байх аа. Ингэхэд би твиттер дээр сонин хачинаа бичээд л байгааштээ. Миний хаагуур юу хийж явааг твиттерээс ер нь хараад байж болно дөө. Зиа тэгээд энэ жил төгссөн бүх төгсөгчиддөө өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Биднийг амьдралын алтан шар зам хүлээн зурайж байна. Бүгдээрээ улс орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан, чадварлаг боловсон хүчин болцгооноо! Амжилт шүү залуусаа!!!

39 comments:

  1. Za bayar hurgii anddaa, Ajil hudulmuriin unduruuus undur amjilt husen eruue!!!

    ReplyDelete
  2. Цэгмээдээ маш их баярлалаа! :D

    ReplyDelete
  3. Сургуулиа амжилттай төгссөн дүү охиндоо баяр хүргэе. /Амжилт цухуйж байна шүү!/
    Манай гэр танай сургуулийн ойролцоо байдаг юм. Нэг л их шар дээл тунаруулсан охин гүйгээд байсан чинь чи байсан юм уу, ккк.
    Амьдрал, ажил хөдөлмөрийн зам тань аз жаргалаар дүүрэн, дардан байх болтугай.

    ReplyDelete
  4. Соронзон ахдаа урам хайрласанд маш их баярлалаа! Тэр шар дээлт чинь би байхгүй юу хэхэ

    ReplyDelete
  5. Их сургуулиа амжилттай төгссөн, инженерийн шалгалтандаа тэнцсэн гээд зөндөө амжилт гаргасанд халуун баяр хүргэе. Цаашдын ажил хөдөлмөр, сурлагад тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! :)

    ReplyDelete
  6. Гансүхдээ баярлалаа. Чамд ч гэсэн томоос том амжилтыг хүсье! :)

    ReplyDelete
  7. Таньд маш том баяр хүргэе !!!
    Хичээгээд байгаарай, та үнэхээр мундаг шүү. Би таны 19 нас хүрж байгаа нийтлэл дээр уртаа сэтгэгдэл үлдээсэн шүү. Намайг олохгүй байх гэж бодоод... хэхэ...
    Блог дээрээ та сүүлийн сэтгэгдэлүүдийг гаргадаг болговол их зүгээр шүү.
    Аан бас асуулт байнаа:
    -Таны нихонго одоо хэр сайжирч байна? хэддүгээр түвшинтэй болсон байгаан ?

    за энэ ч бас дутахааргүй л урт болчихлоо... хэхэ

    ReplyDelete
  8. Choco: Баярлалаа чамд! Би яг тэр сэтгэгдлийг чинь уншаад сууж байлаа хэхэ. Хариу биччихсэн шүү. Миний япон хэл одоогоор 3-р түвшин дээрээ л байгаа. Одоо хичээлүүд дуусч, түр чөлөөтэй болсон болохоор даруйхан 2-р түвшингээ өгөхөөр төлөвлөж байна. Тэгээд 12 сард жинхэнэ шалгалтанд нь орно доо. Нээрээ сүүлийн сэтгэгдэл гаргадаг болгомоор юм байна шүү. Миний блогт зочилж ийм гоё сэтгэгдлүүд үлдээж, их урам хайрлаж байгаад чинь үнэхээр их баярлаж байна аа. Чамд бас томоос том амжилт хүсье!!! :D

    ReplyDelete
  9. За баяр хүргье. Нэг үеийн төгсөгч юм байна.

    ReplyDelete
  10. Сургуулиа амжилттай төгссөнд чинь баяр хүрэе. Гоё диплом, роомбтой болжээ.Лав Даваа багш, Ренчинбазар 2-ийн гарын үсэг байна шүү, Чамайг магтсан хүн чинь нүдний шилтэй хүн байгаа биздээ гадны хүн гэхээр Наяа багш байхаа :-), Уг нь тэр тэнхимийг анх байгуулсан хүмүүсийн нэг манай л хүн байгаа юм даа. :D

    ReplyDelete
  11. Отгонлхагва: Баярлалаа. Нэг үеийн төгсөгчдөө амжилт хүсье! :)

    Эрдэнэчимэг: Баярлалаа танд. Хэхэ тийм байх аа. Намсрай багш, Пүрэв багш хоёр гаднаас ирж шалгалтын комисст ажилласан юм. Блогт минь зочилсонд баярлалаа.

    ReplyDelete
  12. За баяр хүргэе. Бас дахиад баяр хүргэе. Нэгийг нь дипломд чинь, нөгөөг нь сертификатад нь өгч байгаам шүү. Нэг үеийн төгсөгчид тэгээд Монголын МТ-ийн нэг үе нь болж явна шүү дээ. Амжилт хүсье!

    ReplyDelete
  13. Bayr hurgey ee bayr hurgey, uneheer martagdashgui havriig udsen baina. Yostoi mundag, ene ercheeree l guigeed baidiimshdee. Chinii ene bichleg chin daraa jil togsoh nad ih uram zorig ogch bn shuu.

    Za ter 18 tsag untsan gedeg, aa ya ya, yostoi alaad tavichihjee. Za tegeed ajil amidraliin arvin ih amjiltiig naizdaa erooy ee.

    ReplyDelete
  14. Дамжаа: Баярлалаа, бас дахиад баярлалаа хэхэ. Тиймээ бид одоо ингээд нэг үеийнхэн боллооштэ. Чамд ч бас амжилт !!!

    Ганзо: Баярлалаа найзаа. Харин тэхх 18 цаг бодох юмгүй сайхан унтсан шүү, өмнө нь ч ингэж унтаж байгаагүйшт кк. Чамд ч бас сургуулиа амжилттай төгсөхийг хүсэн ерөөе өө!!!

    ReplyDelete
  15. Za unurjargalaa chamaig bi tanihgui ch gesen yamar ch baisan chamd bayar hurgey. Hamgiin gol ni chamd ireeduin IT salbart oruulah huwi nemer chine asar ih baihiig husen yeruuy. Ene bol chinii amjiltiin ehlel baihiig belegdey

    ReplyDelete
  16. Namaig Dashdorj gedeg Blogoo bi sayhan neesen baigaa, blogiin naizuud bolno gedegtee itgeltei baina. Delgerenguig minii Blog ruu orood harahiig urij baina. Bidnii zorilgo medeej adilhan Mongoliin IT salbart huchin zutgehiin tuluu surch bolowsorch yawaa zaluus. Tiimees mongoliin ene salbart suraltsagsdiin dundaas ene ner hundtei shalgaltad tentssend chine chamd dahin bayar hurgehiin satsuu blogiin sain naizuud bolno gedegtee itgeltei baigaagaa ilerhiilmeer baina.

    ReplyDelete
  17. Дашдорж: Юуны өмнө миний блогт зочилж, баяр хүргэж, сайхан ерөөл дэвшүүлсэнд баярлалаа. Монголынхоо МТ-ийн салбарт өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахын төлөө хичээх болно. Чамтай блог найзууд болж байгаадаа баяртай байна. Амжилт хүсье найзаа!!! :)

    ReplyDelete
  18. Өнөрөө чамд баяр хүргэе! одоо тэгээд ажиллаад байхуу, ахин сурах уу.

    ReplyDelete
  19. Baatarscc: Баярлалаа хө. Болвол аль алинийг нь л хийнэ дээ хэхэ. Зочилсонд tnx! :)

    ReplyDelete
  20. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  21. Bayar hurgeye =) Chinii blog mash sain aguulgatai yumaa =)

    ReplyDelete
  22. Заза амжилттай төгссөн, сертификад хоёуланд чинь баяр хүргэе! Одоо яанаа зуны амралт байхгүй болчихлоо шд хэхэ. Юу гэж бодож байна?

    ReplyDelete
  23. yaagaad blod deeree uur goe um bichihgui bgaan ta ??? yu hiiigeed l bujignuulaad yavaad bn daa ??? bi gj hun net bhq hehe .. yostoi shog bn doo....

    ReplyDelete
  24. Мөнхбаатар: Баярлалаа :)

    Батцэрэн: Хэхэ гоё үг хэлсэнд баярлалаа. Сайн агуулгатай блог байлгахыг хичээдэг л юм :). Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа :)

    Тулга: Баярлалаа. Харин тийн зуны амралт байхгүй болцон кк. Тийм болохоор энэ зун амарч байгаа, гэхдээ мэдээж зүгээр суухгүй :), зүгээр суухгүй байгаа болохоор амрахгүй байгаа ч юмуу? /толгой эргэв ккк/

    Алагсэндэр: Хэхэ гоё блог байлээшт, орж баахан инээсэн кк

    Choco: Бичнээ тэгж байгаад :)

    ReplyDelete
  25. Duu ohind surguulia tugssund bayar hurgii, tsaashdiin amjilt husii.

    Saihan naadaarai.

    ReplyDelete
  26. бичлэгнүүд чинь таалагдлаа. сонирхолтой бас хөөрхөн бичиглэлтэй юм

    ReplyDelete
  27. Удтал мэрийсан ажлынхаа ард гарах шиг сайхан зүйл юу байхав. Алхамаа ахиулаад байгаарай, дүү минь

    ReplyDelete
  28. gaihaltai martagdashgui havar...
    bayar hurgie!!!

    ReplyDelete
  29. Хөөөөх мундаг охин бээшдээ. Томоос том баяр хүргий. Нээрээ л баклавр цол олгосугай гэхээр дотор сонин болдын байлээ шүү хэхэ

    ReplyDelete
  30. Заа баяр хүргий Их том ажлын ард гарсан бна шүүү

    ReplyDelete
  31. WoW!!! BAyr hurgey!! Ene bichlegiig unshaad bur setgel hudulchihluu. Bi ch bas IT iin salbar suraltsaj yavaa uhaantai. Medeelel technology iin suuri shalgaltand tentsene gedeg minii huvid muruudul bolchool yavj bga kk. Tanii blog oor zochildog hedii ch comment bichij bgaagui bhaa. ene udaad bur bichmeer sanagdaad boldoggui he he. Amidrald tani az jargal eruul enh buhii l zuiliig husen yuruuy!!! Mundag bna shvv!!!

    ReplyDelete
  32. Би 08 онд МКС төгссөн ш д. Нэг сургуулийн бүтээгдэхүүнүүүд байна даа.

    ReplyDelete
  33. unshihad mash shan bailaa... bi bas IT-iin chigleleer surdag...2008 onii elsegch....tanias neg yum todruulah gsn yumaa....IT-iin shalgalt ogson tgd tentssen gj bsan... ene ni yamar uchirtai shalgalt yum be... ene talaar ta sain tailbarlaad ogooch.../dashramd helehed bayar hurgey amjit amjilt/ unshinguutaa hariu zaaval bicheerei...my id ***zulaa_1900@yahoo.com*** ta zaaval add hiigeerei... zovolgoo avmaar bn

    ReplyDelete
  34. ok: Зочилсонд баярлалаа. МТИСШ-ын талаар http://unuruu.blogspot.com/2009/01/blog-post.html энд бичсэн байгаа. Чамайг нэмсэн :)

    ReplyDelete
  35. mundag ymaa bayar hurgie ih surguulia amjiltt togsono gedg chin ih amjilt shuu bas daraa daraagin zondoo ih husel temuulel zorilgoo bga ni bur ch sn uram zorigtt uragshilna gesn bodolt uvjaga chamd bayar hurgie bas amjilt husie

    ReplyDelete
  36. Төгсөөд төлөвлөгөөгөө гаргадаг сонин л юм тийм л мундаг юм бол сурж байхдаа ажлаа олох эсвэл төлөвлөгөө боловсруулсан л байх хэрэгтэй биздэ .Найзууд чинь шалгалтандаа тэнцээд аав ээжрүүгээ ярисан гэснийг чинь уншаад элэг хатлаа. Хүмүүсд ярьвал зууны шилдэг онигоо байна даа.Чиний хүсэл чинь бакалаврын дипломоор хязгаарлагдаж байсан нь илт харагджийнөө хүнд юм хүргэмээр байгаа бол ул суурьтай хандаж бай чиний энийг арван жилийн хүүхэд уншвал "хүн их сургуулиас диплом авах нь чухам юм байна" гэдэг ойлголт төрөхөөр байна.

    ReplyDelete
  37. Анон: Чи хө их зөв ярьдаг хүүхэд бна шүү ккк

    ReplyDelete
  38. Анон: Чи хө их зөв ярьдаг хүүхэд бна шүү ккк

    ReplyDelete