Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Thursday, August 27, 2009

Миний хамгийн гоё гарсан зураг :)

Сайн уу найзуудаа? Блогтоо бага насныхаа талаар бичлэг хийе гэж бодлоо. Бодоод байсан блогтоо бага насныхаа талаар ер бичиж байгаагүй юм байшт.

Зиак энэ бол миний 3 сартай байхын зураг байгаам. Яг 1989-3-18-ны өдөр цэргийн баяраар авхуулж байсан гэсэн. Миний хамгийн гоё гарсан зураг гэжугаа хэхэ. Энэнээс хойш тэгээл царай муутай болсоор, болсоор өнөөг хүрсэн билээ кк. Энэ яг жинхэнэ зураг нь биш л дээ. Би өөрөө зургаа харж байгаад дуурайлгаж зурсан юм. Өөрийн хөрөг гэхиймуудаа одоо кк. Блогтоо тавих гэж байгаам чинь өөрөө зураад тавьбал арай сонирхолтой гэж бодоод зориуд цаг гарган зурж тавьж байгаа нь энэ. Ээж, аав хоёр үзээд их л өхөөрдөж, ёссстой адилхан болж нтр гэж байхыг бодоход ер нь ханатай зуржээ гэж өөрийгөө дүгнээд байгаа кк. Би ч ямар өөрийнхөө ямар байсныг мэдэхийн биш дээ хэхэ.

Зиа тэгээд нэг иймэрхүү амьтан л тээр 21 жилийн өмнө энэ хорвоод хүн болж мэндэлсэн юм даа. Аав намайг “1 литрийн халуун сав” нтр гэж хочилдог байсан байгаам. Хамгийн гайгүй хоч нь л энэ гээл бодчих. Хүнийг мэдэхгүйгээр нь далимдуулж муухай дээрэлхэж байсан байгаа байхгүй юу кк. Миний бага насны хамгийн том паян бол 2 настай байхдаа яслиасаа аймшиггүйгээр оргосон явдал байгаам. Ингэсэн байгаан, яслийн багш өрөөнөөс гараад явцан байж л дээ, тэр хооронд нь манай хүн хашлагатай орноосоо буугаад онгорхой хаалгаар нь гараад явцан байгаам даа хэхэ. Тэгээл яслийн багш мэдэнгүүтээ түргэн аваал манай гэрт давхиж ирээд “Өнөрөө алга болчлоо!” гэдийн байгааддээ. Аав сонсонгуутаа хийж байсан юмаа шууд хаяад гараад явцан гэсэн. Тэгээл контэйнерийн доогуур, суваг шуудуу гээл тэр хавийн газруудаар баахан эрсэн гэжугам. Тэгсэн манай хүн замын голд уйлцан явжийсан чинь нэг хүн сэргийлэхийн газар аваачаад өгцөн байсан гэсэн. Тэгээд аав цагдаа дээр очсон чинь нөгөөх чинь цагдааг “Ааваа!” гэцэн зогсож байсан гэсэн хэхэ. Аав маань тэр үед цэргийн хүн байсан юм, тэгээд хувцас нь адилхан болхоор тэгж байхгүй юу. Аавыгаа танихгүй нэхх тэнэг хэхэ. Манай багш дахиж битгий ингээрэй гээд 10 төгрөг өгч байсан гэсэн. Ингэж л хар багаасаа өрх гэртээ орлого оруулж байлаашт нтр ккк. Яаж тэгж явж байгаад машин доогуур орчоогүй юм, тэгэхэд тэгээд алга болцон бол одоо яах байсан болоо гээл ээж, аав хоёр ярьдийн. Яг тэгж оргож байх үе нэхх сонин одоо хальт мульт зүүд шиг юм санагдаад байдийшт. Би яг хүүхдийн хашлагатай орноос бууж байсан санагддын, тэгэх үедээ “Энийг чинь ингээд давчиж болхын байшт” ухааны юм санаанд ороол нэхх нээлт хийцэн юм шиг санагдаал хэхэ. Тэгээд буусан чинь бусад хүүхдүүд над руу харж байсан. Хаалганы цаана нэг л их гоё юм байгаа ч юм шиг санагдаал. Кинон дээр нэг гардаг даа, онгорхой хаалганы завсраас нэхх их гэрэл цацраал, эсвэл нар тусаал, яг тийм төрх санаанд ороод байдын. Тэгээд тэрнээс цаашаа тасарцан хаха. Юу болсын бүү мэд кк. Бодвол тэгэхэд л дөнгөж ухаан гарч, орж эхэлж байсым шиг байгаан. Би нэг иймэрхүү ухаан оржийсон үеээ нэхх тод санаад байдыншт.

Бас нэг өөр санагддаг юм гэвэл нилээн том болцон байсан байх аа. Хэдэн настайг нь мэдкү. Гэхдээ ямар ч байсан ухаан ороогүй, юу ч боддоггүй байсан үе. Би орон дээр хөлөө дээшээ өргөөд, хөлөө ханан дээгүүр явуулаал, амандаа шал утгагүй дуу аялаал /жоохон хүүхдүүд нэг тэгдэг дээ кк/ хэвтжийсийн. Тэгсэн гэнэт толгойд “Би яагаад ийм утгагүй юм аялаад байгаан бол?“ гэсэн бодол зурсхийгээл ороод ирсэн хэхэ. Тэгж бодонгуутаа хальт өөрөөсөө ичив. Тэгээд хэн нэгэн намайг хараагүй байгаа ухааны юм бодож ээж рүү хартал ээж тоож байгаа ч юм алга хэхэ. Үргэлжлүүлээд аялах гэсэн нэг л бишээ, бүр тэнэг санагдаад болдоггүй. Тэгээл тэрнээс хойш дахиж тийм хачин дуу аялж тоглохоосоо хэнээс ч юм ичдэг болцон кк. Тухайн үедээ мэдээгүй ч нилээн том болчоод бодоод байхнээ энэ үеүүдээс л миний ухаан орж эхэлж байсан юм шиг байгаан. Танд ер нь ингэж ухаан орсон мөчүүд чинь санагддаг уу? Тийм бол сэтгэгдэл дээр хуваалцаарай :)

За тэгээл оргон барин яслид явж байгаад цэцэрлэгт орсон доо. Цэцэрлэгт явдаг байхад гоё хоол өгдөг, өдөр нь унтдаг лаг жаргалтай байжээ. Тухайн үедээ жаргалтай байгаагаа мэддэггүй байсан нь харамсалтай кк. Би ер нь багаасаа их ичимхий, бүрэг хүүхэд байсан дөө. 10 жилээ төгстлөө л тийм байсан. Их сургуульд ороод арай л гайгүй болсон гэж боддогийн. Энэ талаар дараа бичнээ. Цэцэрлэгийн хоолны өөхийг идэж чаддаггүй, аягандаа үлдээхээс айгаад палаажныхаа карманд хийчдэг байсан гэжугаа кк. Тэгээл ээж хувцас угаахаар кармаанаас нь өөх гарч ирээл хаха, лаг заваан нассс кк.

Ингээл 6 настайдаа 17-р сургуульд бэлтгэл ангид элсэн орж өнөөг хүртэл бусдын л адил 14 жил сургууль гэдэг зүйлтэй амьдрал минь холбогдсоор ирсэн билээ. Сургуулийн насныхаа талаар дараагийн бичлэгтээ үргэлжлүүлнээ.

Дээрх зургыг зурж байхад нилээн сэтгэл хөдөлж байсан шүү. Жижигхээн нүд, уруул, хамар, гар, хөл гээл энэ бүхнийг зурах бүртээ намайг ийм жаахан амьтан байхаас минь авхуулаад өдий болтол өсгөн бойжуулж, хүмүүжүүлэн, энхрийлэн хайрлаж өсгөж шүү дээ гэж бодохоос аав, ээж хоёртоо үнэхээр талархах, хайрлах сэтгэгдэл өмнө төрж байгаагүйгээрээ төрсөн шүү. Өмнө нь яагаад ингэж боддоггүй байсын бүү мэд кк. Энэ зургыг зурахад л би ийм жаахан байснаа санах шиг болсон хэхэ. Ийм амьтан байснаа мэдэхгүй одоо ээж, аавынхаа өмнөөс нэхх том, том юм яриал хэхэ. Охин нь ээж, аав хоёрынхоо ачийг заавал хариулнаа! Ямар охин төрүүлснээ ээж, аав минь та 2 үзээрэй гэж сайхан дуу байна шүү дээ цаад караокэд чинь хэхэ.

To be continued… :)

33 comments:

  1. Гого зурсан байна шүү. Таныг ийм зургийн авьастай гэж мэдээгүй юм байна :)

    Би өөрийн анх ухаан орж байсан үеийг хуваалцах уу?

    Бүр жаахан байхдаа ээжийхээ сүүг хөхдөг байснийг хальт санадгийн. Ямар ч байсан эндээс гоё юм гарна гэдгийн мэдээд байдаг байсан юм аа хэхэ

    ReplyDelete
  2. Ямар охин төрүүлсэнээ аав ээж хоёр тань харж байгаа байхаа.

    Ямар хүү төрүүлснийг нь аав ээж хоёртоо заавал харуулна аа хэхэ

    ReplyDelete
  3. ...пөөх, ямар гоё зурсан зураг вэ, үнэхээр авьяастай юмаа, их ч хөдөлмөр гаргасан бололтой...бас аймар гоё нийтлэл байна, энэ талаар нээрээ хэзээ ч бодож байгаагүйн байна, бодоод байсан цэцэрлэг хүртлэх юмаа ер нь санадаггүй, тэр дээр хөх нтрээ хөхөж байснаа бол бүр санадаггүйээ хэхэ...ой муутай болуу гэхээр бас ухаан ороогүй байсын чинь гээд л...лав 4тэйдөө билүүдээ зурагтаар Алладин гараад аав тоос соруулаад би үзцэн суугаад, эгч ах 2 "цагаан толгой" барьцан орж ирж байсан тэр мөчийг яг араас нь харсан байдалтай хальт санадаг юм...өөр тэгээд л сонин хийх гэж оролдож байсан, зурагтийн мэдээ хуулж бичиж байсан, эвлүүлдэг тоглоомоор онгоц хийгээд эвдэлчихээд уйлж байсан гээд л тэр үетэй ойролцоо хэд хэдэн дурсамж минь санагдлаа..үнэхээр гоё нийтлэл байнаа, баярлалаа....

    ReplyDelete
  4. ая яа яа гого зураг гого бичлэг байнээ. яасан ч гоё зурдын яджийтал, хэхэ. чи ер нь тэгүүл аль багын үеийнхнээсээ тасарцан их айхтар бацушка байжээ дээ, хэхэ.

    оо найзад нь бол их паян байдоог. адаглаад л нэг нас хүртлээ хүнээс их ичдэг байсийшд, боовоор эрээ цээргүй их оролдохыг нь яана, энэ хүмүүсийн

    ReplyDelete
  5. яасан хөөрхөн охин бээ?
    бага насаа дурссан чинь ч гэсэн бүүр эгдүүтэй хөөрхөн санагдчихлаа

    надад үнэн худал нь мэдэгдэхгүй нэг юм санагдаад байдаг нь би өлгийтэй байхдаа хашлагатай орон дотроо цонхоор сар харцан хэвтжийсэн санагдаад байдгийн. Бас бага байхад миний хөлийн эрхий хуруу хөөрхөн хэлбэртэй байснаа нэг л өдөр харсаар байтал палийчихсан санагдаад байдаг...

    ReplyDelete
  6. Kkk ymar hoorhon bsiin be :) Buh ym ni jijighen kkk.

    ReplyDelete
  7. за сайнуу хө блогоор чинь орж зургийг чинь үзээд бас уншлаа. Сайхан сэтгэл төрж байна. Амжилт хүсийдаа хө

    ReplyDelete
  8. Гансүх: Баярлалаа. Хэхэ чи тэгвэл бүүр мөөмөө хөхдөг байсан үеийг санадаг юм байшт. Нилээн эртнээс ухаан орж дээ.

    Тиймээ, ямар хүү төрүүлснийг нь аав, ээж хоёртоо харуулаад өг! :)

    Уундаа: Хэхэ тийм жоохон юм байж сонин хийх гэж оролддог байсан гэнээ. Багаасаа их бүтээлч хүүхэд байж дээ. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа хө :)

    Ганзо: Хахаха эрээ цээргүй оролдож байх үеийг бас санана айн. Тэгээд оролдуулахад ямархуу байдаг байв даа хаха

    Soulmate: Хөөх бүр өлгийтэй байх үеийн юмаа санадаг юмуу. Сар хараад юу бодон хэвтдэг байв даа хэхэ.

    Оогий: Зургийг минь магтсанд баярлалаа хө :)

    Цэндээ: Хэхэ харин тийн. Өөрийн том гараар өөрийн жижиг гарыг зураал кк, сонин ч юм шиг

    Анон: Блогоор минь зочилсонд баярлалаа хө. Чамд ч бас амжилт хүсье! :)

    ReplyDelete
  9. би хоёр нас арай хүрээгүй байхаа санадаг юм. миний хамгийн анхний нүүдэл байсан манайх шинэ газар дөнгөж нүүж ирээд байшингаа чаргаар чирээд ирчихсэн ойр хавьд ямарч айл хашаа байхгүй байсан. тэгээд аав нэг том саваар дүүрэн ундаа гаргаж ирээд миний хүү ундаа уухуу гэж асууж байсан юм амтай байсан болоод ч тэр үү жаргалтай байсан болоод ч тэр үү би тэр үеийг мартаж чаддаггүй юм аа

    ReplyDelete
  10. би ч гэсэн өөрийнхөө багийн зургийг зураад үздэгч юм билүү гоё санагдчихлаа

    ReplyDelete
  11. Ганаа: Сайхан дурсамж байна. Хүн тийм жаргалтай үеээ ер мартдаггүй юм шигээ. Гэхдээ та 2 нас хүрээгүй байсан гэхээр хэтэрхий жаахан байж дээ. Нилээн эрт ухаан орж байсан байшт.

    Тэг л дээ, зураад блог дээрээ тавьчих, ямар жаал байсныг чинь үзье :)

    ReplyDelete
  12. алтарганаAugust 29, 2009 at 11:46 AM

    хөөрхөн пацаан байжээ, байжээ гэж одоо ч бүр гоё болоо биз дээ. Зураг зурах авьяастайм байна, хүний зураг чинь хамгийн хэцүү ш дээ.

    хэхэ тэр оргодог хөгжилтэймаа, бас шинэ аав олоод авцан...нээрээ би бас 2 өнгөрч байсан байх, хүний хундагатайг булаацалдаад байхаар нь архи балгуулчихсан гэсэн, тэгсэн унаад л босоод л хөхрөөд л ...баахан амьтны элгийг хөшөөсөн байгаам даа,

    ReplyDelete
  13. "“Энийг чинь ингээд давчиж болхын байшт” ухааны юм санаанд ороол нэхх нээлт хийцэн юм шиг санагдаал хэхэ. Тэгээд буусан чинь бусад хүүхдүүд над руу харж байсан. Хаалганы цаана нэг л их гоё юм байгаа ч юм шиг санагдаал. Кинон дээр нэг гардаг даа, онгорхой хаалганы завсраас нэхх их гэрэл цацраал, эсвэл нар тусаал, яг тийм төрх санаанд ороод байдын." - хөөрхөн юмаа. Нээрээ яг нэг тийм үе байдаг юм.

    Ямар ч гоё зурдаг юм бэ дээ. Надад лав тийм ухаан орсон мөчүүд санагддаг ш дээ.

    3 билүү 4-тайдаа машинд дайруулж байснаа санадаг юм.

    Би бас яслид байхдаа нэг хүүхдийн нүүрийг 20 гаруй удаа хазчихсан бсан гсн. Аймшигтай хэрцгий байгаа биз?

    Ойрд Сонгодог сонсоогүй чиний блогд орж ирээд сонссон чинь гоё байнаа.

    ReplyDelete
  14. Goyo post bna, baga nasaa durschixlaa

    ReplyDelete
  15. Бага насныхаа явдал аа гэж. Бага насных ч гэсэн бас л айхтар бодлууд байгаа шүү :))

    Би лав цэцэрлэгт байхдаа нүдээ анихаар харанхуй болчихоод байгааг анх анзаарч билээ :P Өөр бусдыг нь бол нэг их айхтар санаж өгөхгүй л байна.

    Үргэлжлэлийг хүлээж байна... :D

    ReplyDelete
  16. Алтаргана: Хэхэ та бүр багаасаа хүний хундагатайг булаацалдаад айн кк. Тийм жаахан хүүхдэд архи өгөөд байхдаа яадаг байнаа кк. Зургийг минь магтсанд баярлалаа :D

    Бөмбүүлэй: Машинд дайруулж, хүүхдийг 20 удаа хазсан гэнээ? Ямар аймаар дурсамжууд вэ хэхэ. Тэр хазуулсан хүүхэд яасан болоо, баахан сорвитой үлдсэн байхдаа хөөрхий амьтан кк. Багадаа лаг муухай ааштай жаал байж дээ кк

    Sascha: Баярлалаа. Блогт минь зочилж байгаарай :)

    Мөнхбаатар: Харин ямар нэг юмыг тэгж анх анзаарах үе лаг амттай байдийн тэ кк. Үргэлжлэлийг нь удахгүй бичнээ хө :)

    ReplyDelete
  17. хаха андаа ёстой муухай зураг байна даа энэ лав чи бишээ хаха ойрд энүүгээр тэнээгүм байна амжилт кк :D

    ReplyDelete
  18. хаха мань нь болхоор мөлхөж байснаа санаад байды нэг өдөр мөлхөж байснаа "новш гэж юундаа ингэж өөрийгөө тамлаж өвдгөө өвтгөнөм бээ" гэж бодоол шууд алхсымдаг ккк их ч уур хүрч билээ...

    ReplyDelete
  19. Mish: Хаха чи ер нь их ашигтай уурладаг хүн дээ. 1 уурлаал хамаг ажлаа 1 амьсгаагаар хийчинэ кк. Хар багаасаа л хараал хэлнэ айн кк. За чамд бас амжилт андаа! :D

    ReplyDelete
  20. za sainuuu egch min ? hehe. saihan amrav uu zunii heden sar?
    BI ch amraad l , jaahan surj muraad l, iish tiiish yavj mavaad l ungurluu.
    Net gedeg zuiliig ch barag martah duhluu shuu, hehe.
    tgjgaad gants 2 goe um yarinaa hehehe,

    Uneheeer goe zursan bn shuu. yag l bodit um shg.
    bas ih sonirholtoi niitlel bn .

    minii medee orson ni odoo yu in bol 5-8 nastaidaa ( aimaar oroi uhaan orsiin bh daa hehe) neg udaa avtobusand yavj bgaad tsonhoor hun harj bsnaa genet yaagaad ch um ene hun bas nad shg dotroo neg uur um bodood l bj bgaa bhdaa, uuriin gsn amidral, nz nuhud, jargal, bas setgeliig ni zovooson asuudal bgaa bh daa gj bodjiiisiin ene um bol uu daa hehe.

    ReplyDelete
  21. Чиний блог гоё блог шүү надад их таалагддаг юм их гоё зурсан байнаа. Амжилт ...

    ReplyDelete
  22. Choco: Өө сайхан амраад одоо баахан ажил ихтэй хүн л байна. Тэгээрэй мессенжерт би байж л байна :)

    Тийм жаахан юм байж ямар хүнд сэдэв боддог юм хэхэ.

    Мугуй дүрс: Баярлалаа танд. Танд бас амжилт! :)

    ReplyDelete
  23. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсад Мэдээлэл шуудан харилцааны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж буй блог нийтлэл богино өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monkey.mn/news/208/read эндээс уншина уу.

    ReplyDelete
  24. hehe, yamar huurhun yum bichee ve. Bi chinii orgosniig bagshaas chin sonsood aavd chin damjuulj blaashd. Neeree aav chin aimaar sandraa l guigeed garaa yavtsan... bi bolohoor yu bolood bgaag ch oilgoogui, yu heltsnee ch uhaaraagui :) chi bid yag taartsan 2 uhaan oroogui nuhduud baij dee. Aav chin daraa n chamaig ter tsagdaag aavaa getsen bj bsniig ih l durgui yarij bsan sanagddagiin.

    Ter hoch ugdug tuhaid bol aav, eej 2-g chin manaid ireheer bas yu gej shooloh bol gehees yas havtalzdag bailaashd, unen yadargaatai baij bilee :)) tiim bolohoor duu ta 2 chin ch bid hediig bodvol gaigui hochtoi shdee

    Amaraa

    ReplyDelete
  25. hi, huurhun zurag bn. Goyo zursan saihan dursamj bn daa.

    xoxo zola

    ReplyDelete
  26. Зураг ч, нийтлэлч тасарчихжээ үнэхээр сайхан болж(Бүр сэтгэл хөдөлчихлөө).
    Надаа ч гэсэн багын юм санаанд аягүй тод санагдаал байдгын.
    1 нас гарантай байхдаа байх ямарч байсан ээжийнхээ мээмнээс гараагүй л байсан юмдаг гэрийнхэнтэй Царцаа ногоон гээд онгоц байдаг байсан ш дээ тэрүүнд суугаал Говь-Алтай аймгын Алтай сумаас аймгын төврүүгээ явжийсан юм шиг байгаан бүр бөөлжис хүрээл, бөөлжих гээл дотор муухай болоол, ах эгч 2 урдаас хараад суучихсан явж байснаа санаад байдгын. Тэгхэд тэр онгоцны угааранд би хордчихсон юм шиг байгаан гэртээ ирээд ээжийнхээ мээмийг ч хөхөлгүй нүүр нь хөхөрчөөд өдөржингөө уйлсан гэдийн. Тэр муухай онгоцонд угаартсанаас болсон юм шиг байгаан би мэдээ орсоноосоо хойш машинд суухаар л дотор муухайраад байдгын. 4 жилийн өмнөөс л тэгэх нь зүгээр болсон юмдаг.

    ReplyDelete
  27. zunduu ih ineej, saihan hugjim sonssod garlaa. Huvaaltssand bayarlaa

    ReplyDelete
  28. Мэргэжилээ буруу сонгосон вуу хэхэ. Зураач болоод ертөнцийг зурж "програмчлах" байсийн биш үү.
    Good luck!

    ReplyDelete
  29. tsetserlegt bhdaa ymar ch bsn udur untana gdg chin hamgiin hetsuu ajil bsniig l sanaj bn6 odoo bol muruuduud ch oldohgui, shireegee l dereldguim bol8 dursamj sergeesend bayrlalaa

    ReplyDelete
  30. Гансүх said...

    Ямар охин төрүүлсэнээ аав ээж хоёр тань харж байгаа байхаа.

    Ямар хүү төрүүлснийг нь аав ээж хоёртоо заавал харуулна аа хэхэ

    Replay:

    Goy helsen zugeer tsaanaasaa ug ni ursaj ntr

    ReplyDelete
  31. Төрцийн байнаа үнэхээр гоё

    ReplyDelete