
Өчигдөр нэг хүн миний блогийг үзээд маш их зөвлөгөө өглөө. Өөрөө бол ер нь минималист байхыг дэмждэг нөхөр бна л даа. Чиний блог хэтэрхий их олон юм ачаалж бна, наад блог листээ авч хая, бизнетворк энд юу хийж яваам, блогт чиний бичлэгүүд л байх ёстойгоос энэ баахан виджетүүд хэрэггүй гээд л..Ер нь твиттерээс бусдыг нь авч хаяуулах нь ээ хэхэ. Үнэндээ надад анх удаа ийм гоё шударга шүүмж хэлж өгсөн түүнд баярласан. Би ч зөрүүд юм болохоороо бүгдий нь арай ч аваад хаячихсангүй, гэхдээ зарим нь хэрэггүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд авчихсан байгаа нь энэ ккк. Бас ийм гоё бичдэг байж тогтмол бичлэг нэмж бай, тэгж байж л блог нээсний хэрэг гарна гэнээ хэхэ (би дотроо магтжугаад нь баярлаад л :P). Тэгээд бодлоо л доо нээрээ би тогтмол бичихгүй юм бол яах гэж блог нээсэн юм бэ. Тогтмол л бичье л даа, за ядаж хоёр 7 хоногт 1-2 бичлэг бичээд байх тийм хэцүү гэж үү? гэж бодлоо. Уг нь би 1 бичлэг бичих гэж бөөн сүр болдог хүн байгаам. Эхлээд 1 ноорог бичнэ, тэрийгээ бараг өдөржин засаад л, засаад л байна ккк, тэгээд л бүтэн өдрийг шахуу зарцуулчихдаг. Заримдаа засч засч байснаа гэнэт тэнэг санагдаад устгаа хаячина гэх мэт ккк. Гэхдээ хэрэв би хичээвэл хурдан ч гэсэн үг найруулгын алдаагүй чанартайхан бичээд яваад байж чадахгүй гэж үү гэж бодлоо.
Хүний бодол ер нь байнга өөрчлөгдөж байх болтой юмаа. Би өмнө нь блогтоо ёстой хүнд хэрэгтэй гэсэн юм л бичнэ, элдэв шалдав бичлэг хийж байхгүй гэж боддог байлаа. Харин одоо бол хамаагүй ээ тухайн үед би юу бичмээр байна, миний бодолд юу байна, өдөр хоногууд хэрхэн өнгөрч байна, юу сурав гээд л тэр бүхнээ л бичиж байя, блог гэдэг чинь л энэ шүү дээ гэж бодох боллоо. Би ямар төгс хүн биш, дандаа хүнд хэрэгтэй юмаар дүүрэн явна гэж юу байхав. Алдаад оноод л явна гэж. Би илүү өөрөөрөө байхыг хүсдэг болчихсон юм болов уу. Ер нь би өөрийгөө ажаад байхад хаана ч өөрөөрөө л байхыг эрхэмлэх болчихож, хүн намайг юу гэх бол, ингэхүү байх уу гэж бодохоо нэг их больчихсон ч юмуу..Жоохон дураараа байх гээд байдаг болчихож. Нэг талаар сайн ч нөгөө талаар бас хэмжээгээ мэдэж байх хэрэгтэй. Өчигдөрийн зөвлөгөө өгсөн найз маань ер нь Нумын эмэгтэйчүүд чалчаа, бодсоноо шууд хэлдэг, эрх чөлөөтэй байдаг тал бий гэж байнаа хэхэ. Зурхай нилээн судалчихсан нөхөр. Яг л үнэн л дээ, миний зурхайн дээр угаасаа тэгж байдаг. Заза тэгэхээр энэ бичлэгийг дүгнэвэл надад дараах сэдлүүд л төрсөн юм байнаа гэж ойлгоорой.
1. Блогоо арай минималист байлгавал яасан юм бэ?
2. Блогоо тогтмол бичиж байвал яасан юм бэ?
3. Блогтоо “заавал” хэрэгтэй юм бичнэ гэж өөрийгөө хязгаарлахаа болчихвол яасан юм бэ?
4. Өөрийнхөөрөө л байя. Аа гэхдээ ам хэлээ толгойноосоо түрүүлж ажиллуулчихгүйхэн шиг, бичих юм, бичихгүй юм гэж бий гэдгийг өгүүлбэр бүртээ тунгааж явъя.
5. Эцэст нь би өөрчлөгдсөөр байгаа цагт миний эдгээр бодлууд хэзээ нэгэн цагт өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй :)
гэж байгаам. Бичлэг хийх чинь ийм л амархан штэ. Үүний төлөө би заавал хэдэн сараар хүлээгээд байх шаардлага байхгүй шүү дэйй! :D
Өө тийм, энэхүү бичлэгийг 2010 оны намрын анхны цас орсон өдөр бичин илгээсэн Өнөрөө байлаа гэж ккк ;)