Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Sunday, December 26, 2010

Мөнгө тавь, мөнгө тавь :P

За манай ёолкон дээр мөнгө тавийшүү, минимум нь 20К мөнгө тавина шүү дээ хэхэ.. Өнөөдөр ганц амралтын өдөрөө /ч гэж дээ намайг аймаар завгүй байгаа гээд бодчоорой за, сүртэй байдын хаха/ ёолкоо заслаа.. Би та нарт ёолкныхоо тоглоомуудыг танилцуулъя. Манай ёолкны тоглоомуудтай танилцаж байгаа нь та бүхний хувьд нэр төрийн хэрэг гэж мэдээрэй кк :P.. Зарим тоглоомууд маань өөрийн гэсэн ерөөлөө та бүхэнд дэвшүүлэх болно. Гацуур гэлгүй ёолк гээд явчихвал гадаад үг хэрэглэлээ гэж загнахгүй биздээ, энэ чинь бараг монгол үг болчихсон юм чинь тиймаа кк :P

Ёолкны оройд урт сахалтай ууттай бэлэгтэй өвгөн аав маань залрана даа. Нээрээ нэг юм хэлэхээ мартчиж, их пиксель муутай зургууд байгаа шүү, миний утас угаасаа хамгийн гоёоороо авч байгаа царай нь энэ хэхэ, ерөөсөө энэ өвөөгөөсөө ирэх жил гоё аппараттай болгож өгөөчээ гээд хүсчий яадын ккк :P





Сайн уу намайг Өнөрөө гэдэг ккк. Дүү бид 2 багадаа өөрсдийгөө төлөөлүүлээд тоглоомуудаа оноож авчаал энэ би гээл ярьдаг байсын кк. Тэгээд энэ би байхгүй юу хэхэ :P








Сайн уу намайг Билгээ гэдэг. Энэ бол манай дүү кк.. Ногоон, шар 2 ширхэг байсан боловч шар нь хагарцан, тэр нь уг нь бас би байсын :P









Өө дахиад би гараад ирсэн кк.. Ууг нь цагийн сайханд ёолкны хамгийн дээр өвлийн өвөөтэй хамт залардаг байсын, даанч цаад тал нь хагарцан кк. Тэгээд гацуурын цаагуурхан наашаа харан байрладаг болсон доо :).. Гэсэн ч чи минь миний хамгийн дуртай тоглоомуудын нэг хэв хэвээрээ байгаа шүү хихи :D






Мяуу, сайн санаат Гуталт муур би чамд ирэх ондоо над шиг сэргэлэн цовоо, овсгоотой байгаарай гэж ерөөж байна! :D










Өхөөрдөм бяцхан торой би чамд ирэх ондоо идээ ундаа элбэгтэй байж над шиг тарган цатгалан байгаарай гэж ерөөе ээ! :D










Хов хов, эзэндээ үнэнч нохой би чамд ирэх ондоо зөндөө олон үнэнч найзуудтай болоорой гэж ерөөж байнаа! :D










Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг хулгана би чамд ирэх ондоо алт эрдэнэ ихийг хураагаарай гэж ерөөе өө! :D










Аарррр... Араатны хаан арслан би чамд ирэх ондоо над шиг аливааг хийхдээ эрэлхэг зоригтой, хиамартай байгаарай гэж ерөөе өө! :D









Сансрын нисгэгч би чамд ирэх ондоо сар шиг холын хүсэлдээ саадгүй хүрэхийн ерөөлийг тавъя аа! :D










Цасан хүн би чамд ирэх ондоо эрхэм баян эрүүл энх байхыг хүсэн ерөөж байнаа! :D











Харин өвлийн өвөө аав нь чиний хүслийг заавал биелүүлж өгөхөө амлаж байна. Гэхдээ ганцхан нөхцөлтэйгөөр, чи маш ихээр хүсэх хэрэгтэй шүү! :D











Намайг жоохон байхад энэ ёолкыг миний орны дээд талд засдаг байсан юм. Шөнө унтахдаа саа нь гялалзахыг харсаар байгаад л нэг мэдэхэд унтсан байдагсан. Ёолкоо хараад үлгэрийн мэт санагддаг байсан бага нас минь надаас аль дээр холдон одож дээ. Дүү бид 2 хэн нь ёолкоо засах вэ гээл бөөн юм болдог байж билээ. Хүмүүсийн тавьсан мөнгийг өдөр бүр тоолоол, ёолкоо хураахдаа яг тэнцүү хувааж авч нтр хөөрхөөн кк. Одоо ч дүү минь ёолкоо тоохгүй том залуу болж дээ кк. Надад их л том харагддаг байсан жижигхээн ёолк минь дээ..

Танд шинэ оны мэнд хүргэе.

10 comments:

  1. Yamar huurhun yum be. Setgel ih hudulluu. Ene chimegleluud chin Oros chimegleluud te? Nadaa bas baidiin. Daanch bi ene jil Mongold baihgui baigaa bolohoor yolkoo zasahgui l dee. Harin ed nariig harsan chin bur setgel hudulchluu. BAYARLALAA.
    CHAMD BOLON CHINII EN HUURHUN CHIMEGLELUUDED, BAS GATSUUR MODOND CHIN SHINE ONII MEND HURGEYE.
    Bi chinii blogiig bainga unhdag gehdee anh udaa setgegdel bichij baina.
    Dahiad SHINE ONII MEND HURGEED DARAA JILDEE ERUUL ENH BAIJ AZ JARGALTAI AMIDRAHIIG HUSYE.

    ReplyDelete
  2. Одоо цагт нүдний гэм болсон дээр үеийн гоё тоглоомууд байна. Тэр өвлийн өвгөний яг ижил нь одоо манай аавынд байдаг юм. Дурсамж сэргээд сайхан санагдлаа

    ReplyDelete
  3. DBD Muruudugch: Урам хайрласан сэтгэгдэлд чинь маш их баярлалаа. Шинэ жилийн чин сэтгэлийн мэнд хүргэе ээ! :)

    Anonymous: Сэтгэгдэл үлдээсэнд маш их баярлалаа..Шинэ оны мэнд хүргэе ээ! :)

    ReplyDelete
  4. Хайраа гоё байнаа 20к мөнгө тавьнаа

    ReplyDelete
  5. Гоё ёолк засч дээ. Оноо нааяс угтаарай.

    ReplyDelete
  6. hi ene odriin mend goy haragdj bn tanid shin jiliin mend hurgey.

    ReplyDelete
  7. Эрдэнэзул: За шууд бэлнээр нь өгчихиймуу хаха :D
    Хайрош: Нааяс угтсаан баярлалаа :)
    Ука: Чамд ч бас гараад удаагүй байгаа шинэ оны мэндийг хүргэе ээ :)

    ReplyDelete
  8. Хүүе энэ тоглоомнууд манайд бас байдийшд. Хөөрхөн юм бээ кк минийх бас ихэнх нь хагараад хөөрхий болчихсон тэхдээ тэр цасан хүн нисгэгч цасан охин 3 лав яг бүтнээрээ байгаа кк. Даанч энэ жил нээх жоохон хүүхэд шиг санагдаад ёолкоо засаагүй шд. дараа жил заавал заснаа кк тэгээд тоглоомнуудынхаа зургийг авч хадгалнаа. Шинэ оны мэнд хүргэе кк бараг хуучирч эхэлж байна даа

    ReplyDelete
  9. манайд нилээн хэд нь байгаам байна. Дотно санагджийна. Блогийг чинь сонирхож байнаа

    ReplyDelete