Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Saturday, January 8, 2011

Өнөрөө чи яагаад блог бичихээ больсон бэ?

Нэгэн жиргээч анд маань надад хандаж дараах асуултыг асуулаа л даа.

"@oldstream: Өнөрөө чи яагаад юм бичихээ больсон бэ,Хүмүүс сүүлийн үед яагаад блог дээрээ юм нэмэхээ болиод байнаа.. санаа оноо бн yy"

Жиргэхээр урт яриа болох гээд байхаар нь блогширчихлоо л доо. Би дараах шалтгаанууд байна гэж бодож байна.

  • Хамгийн том шалтгаан бол мэдээж Твиттер. Ганцхан миний ч биш, бүх твиттертэй блогчидын хувьд тийм байх гэж бодож байна. Жиргэдэг болсноос хойш блог унших маань эрс цөөрсөн, бараг л уншдаггүй болчихсон доо. Блог уншихгүй байгаа болохоор бичих нь багасчихсан байж магадгүй юм. Гэхдээ твиттер дээр миний амьдралын өдөр тутмын лог үлдэж байгаа болохоор хөтлөж байгаадаа огт харамсдаггүй ээ. Блог уншаад, дээрээс нь твиттер уншаад амьдрана гэвэл угаасаа надад бодит амьдрал дээр амьдрах цаг гарахгүй болчих гээд байналд кк :D
  • Дээрээс нь би ямар нэг амжилтанд хүрэхээрээ бичих нь надад аймаар кайфтай байдаг. Би тэгчихлээ! гээд л.. хэхэ. Тэгэхээр би өөрийнхөө хувьд жижигхэн ч гэсэн амжилт гаргачих гээд л яваад байгаа юм болов уу даа :D
  • Бас өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байна аа хө. Нөгөөх чинь өөрийгөө голдог байсан дээрээ нэмээд бүр илүү голдог болчихсон гэжугаа хэхэ. 2010 онд зөндөө олон танилтай, найзуудтай боллоо л доо, social network-уудын ачаар. Өнөөг хүртлэх хамгийн олон танилтай болсон жил маань байсан гэхэд лав хилсдэхгүй. Заримтай нь онлайн танилууд, зарим нь онлайн байж байгаад амьдаар танилцсан найзууд хэхэ. Тэд маань янз бүрийн зүйлс дээр ямар мундаг байгааг хараад л өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байгаагаа илүү ихээр мэдрэх юм байна шүү дээ. Хурцлагдах гэдэг байх аа. Тэгээд л би зөндөөө ихийг, бүр ихийг сурахыг, өөрийгөө тал талаараа хөгжүүлэхийг хүсч байна :D. Намайг хурцалдаг, үлгэр жишээ найзууддаа дотроо чин сэтгэлээсээ баярладаг билээ :D
  • Хамгийн тэнэг шалтгаан нь блог бичихэд твитлэхээс илүү удаан бодох хэрэг гардаг гээд байхгүй юу кк. Би гэж нэг залхуу амьтан толгойгоо гашилгах их дургүй бололтой. Тэгээд л удаан бодолгүйгээр шууд жиргэчих нь амар санагддаг байх :P
  • За сүүлд нь "завгүй". Заза тоглосын кк, надад угаасаа завгүй гэж хэлэх эрх байхгүй л дээ, "чи өдөржин тэгээд твитлээд сууж байдаг биздээ" гэж хүн болгон хэлэх болохоор ккк. Дотроо л аярхнаар "завгүй" гээд гялс шивнэчихээс хаха
За тэгээд шалтагыг бол хэзээ ч, хэдийг ч тоочиж болно дөө. Би уг нь шалтаг тоочих дургүй л дээ. Гэхдээ яахав шалтагыг нь асуусан юм чинь биччихлаа хэхэ. Блогтоо байнга л янз бүрийн бичлэг хийхсэн гэж боддог боловчиг яг бичээд суух цаг гаргадаггүйд л миний буруу байгаа байх. Гэхдээ энэ жил блогоо амжилттай хөтлөе гээд бодчихсон байгаа. Шинэ оны төлөвлөгөөнд маань орчихсон л тууж яваа кк :D

Жич: Намайг тоож энэхүү асуултыг асуусанд чинь ээмэр баярлалаа @oldstream ээ. Талархал болгож "Фоолов @oldstream !!!" гэж хэлж чадлынхаа хэрээр рекламдаж өгье ээ хэхэ.

Бас нэг жич: Миний сүүлийн хэдэн бичлэг зүгээр л блог бичих талаар блогтсоор байтал таарлаа шүү хэхэ. Нөгөө банжигын блог дээр анх нээхэд нь "Би энд блогынхоо тухай бичих болно" ч билүү гэж байдаг санаанд орчлоо хаха. Жинкэн юмаа бичихгүй бол :P

Дахиад нэг жич: Хаха ядаргаатай байна уу, дараагийн бичлэг хүртэл түр баяртай гэж хэлэх гэсийн кк, за одоо сэтгэгдлээ үлдээгээрэй :D

5 comments:

  1. Баярлалаа Өнөрөө.Би жаахан ажил гараад хариу бичих гээд оройтсон бна .Яг үнэндээ би бас чам шиг шалтгаан , урвалтаас болоод блогоо бичих сонирхолгүй болчихсон байсан юм.Гэхдээ блогтоо хайртай,Залхууралаас болоод байгаа юм.Твиттер хүнийг их залхуу болгох юм.Удахгүй юм бичих болноо амлая. хэ хэ Oldstream.

    ReplyDelete
  2. Блогтоо бичлэг оруулахдаа өдөо болгон өчүүхэн бага цаг зарцуулаад нэг өгүүлбэрээс уншихад урамтай бичлэг болтол нь баг багаар ноороглож хөгжүүлэлт хийвэл зав байхгүй гэдэг, бичлэг оруулах гэж их боддог гэх зэрэг шалтагаас ангижарнаа хө :)

    Цаг гаргахын хувьд: өглөө эрт, ажил эхлэхээс өмнө, цайны цагаараа, гээд л ӨЧҮҮХЭН бага цагаа залуу насныхаа дурсамжийг үлдээхээс харамлаад яахав.

    Твиттер ч дээ хэд гурван юм бичээд сайхан, дурсамжит, хүнд хэрэгтэй, өөрт хэрэгтэй зүйл болж , сэтгэл санаа, сэтгэлийн хөөрлөө илэрхийлж чадхуу ЧАДХУУ :)) ...ЧАДАХГҮЙШД

    Ажил ихтэй л гэнэ...Ажилийнхаа зав зайгаар хийж буй төсөл, ажилийнхаа тухай лог хөтөлсөн ч болийшд дараа иймэрхий ажил дахин хийхэд постоо /лог/ уншаад яамар асуудлыг яаж шийдсэнээ эргэн санахад дөхөм байх боловуу. Цаашаа ийм асуудалтай тулгарсан хүмүүс уншаад чиний шийдлийг уншаад суралцаад явийшд.

    Блогоо хөсөр хаяаж тоосонд даруулж буй хүмүүс нэгийг биш олныг бодоорой.

    E

    ReplyDelete
  3. bodorooooooooooi , bodoooroooiiiiiiiii

    ReplyDelete
  4. anh udaa uzej bna, goy blog bna, odoo harin yum bicheed bgaarai, unshaad l baiy :)

    ReplyDelete
  5. Нөгөө юул даа би ч гэсэн твиттерээс болоод блогоо мартаж орхижээ. @baatarscc

    ReplyDelete