Маргааш би 19 нас хүрэх нь ээ. Яг одоо би энэ онд юу хийсэн, юун дээр алдаж, оносон, ирэх жил юу хийхээ тунгаан сууна. Энэ онд анхны гэхээр олон зүйл тохиолджээ. Хүн бүр л нэг нас нэмэхдээ хувийн амжилтаа тодорхой хэмжээгээр ахиулдаг болов уу. Үүний адилаар минийх ч бас дээшилжээ. - Анх удаа компанид ажиллаж(яг үнэндээ дадлага л даа) үзлээ. Хэхэ зарим хүмүүст энэ нь их инээдтэй сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ би үнэхээр өнөөг хүртэл ажил хийж байгаагүй юм хэхэ.
- Анх удаа Мэдээлэл Технологийн инженерийн суурь шалгалтанд орлоо. Гэхдээ нэгэнд нь л тэнцсэн хэхэ. Хоёуланд нь тэнцэж болох л байсан. Миний л хайхрамжгүйгээс болж байхгүй юу. Эртнээс л сайн ач холбогдол өгч бэлдэх хэрэгтэй байсан юм. 4 сарынхд сайн гэгч нь бэлдэж байгаад заавал тэнцэнэ дээ!
- Анх удаа япон хэл сурч эхэллээ. Одоогийн байдлаар 4-р түвшнийхээ шалгалтыг өгөх гэж байна. Хэрэв та япон хэл сурах гэж байгаа бол хэцүү гэж бүү айгаарай. Учир нь япон хэл сурах үнэхээр сонирхолтой шүү. Миний хувьд ялангуяа ханз цээжлэх нь их гоё хэхэ.
- Анх удаа бүжгийн спортоор хичээллэв. Энэ үнэн янзтай байсан. Даанч одоо хичээллэх зав алга даа (санаа алдав ... ). Хэрэв та ямар нэг спортоор хичээллэе гэж бодож байгаа бол эргэлзэлгүй бүжгийн спортыг сонгохыг зөвлөе. Танд хөдөлгөөний эвсэл, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг бэлэглэх болно шүү.
- Хэхэ бас анх удаа найз бандитай болов. Хэдийгээр одоо салчихсан ч гэсэн хэхэ.
- Бас анх удаа блогтой боллоо. Энэ бол миний хувьд их чухал зүйл шүү. Блогтой болох нь олон олон давуу талуудтайг блогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх бизээ.
Хүүе! Цаг 00.40. Амьдралд ганцхан тохиох 18 нас минь энэ бичлэгийг бичиж дуусахын завдалгүй орхиод одчихжээ. 19 нас минь чамайгаа баяртайгаар угтан авъя. Чи надад яг л 18 нас шиг минь инээд хөөр, амжилт бүтээл, эрүүл мэнд, сайн сайхан бүхнийг бэлэглээрэй. Чамаас би бүр ихийг шаардах болно шүү!
Yug ch hiiheer orgiluun setgel, yund ch hureheer zorig temuulel, yum buhen chamd bainaa. Hamgiin gol ni zaluu nas chini buhnii chimeg!!!
ReplyDeleteHuurhun blogtoi yumaa. Zav gargaad bicheed baigaarai. Amjilt huseye.
az jargal xusie..
ReplyDeleteGood luck !
ReplyDeleteoir oirhon bicherei, amjilt!!
ReplyDeleteСайн уу, Таны блог үнэхээр их таалагдаж байна. Таны эрч хүчтэй эмэгтэй юм аа гэдгийг мэдэрч байна... Их юм ойлгох шиг болж байна аа...
ReplyDeleteОдоо би 18 настай. Таны 18 настай үеийн бичлэгийг уншаад өөртөө үнэхээр ЧИ БОЛООГҮЙ БАЙНА ДАА гэж хэлж эх орондоо МОНГОЛ УЛС МИНЬ ТА МИНЬ УДАХГҮЙ ХӨГЖИЖ ЧАДНА АА, МАНАЙ ОРНЫ ЗАЛУУС БҮГД ЯГ Л ЭНЭ ЭГЧ ШИГ ЭРЧ ХҮЧТЭЙ АЖИЛЛАЖ, СУРЧ БАЙГАА гэж хэлмээр байна. Таны блогоор дандаа орж байна аа. ^_-
Choco: Чиний сэтгэгдэл надад маш их урам өгч байна. Үнэхээр их шүү. Би их баяртай байнаа хэхэ. Баярлалаа чамд :)..Чам шиг ийм эх орноо гэсэн сэтгэлтэй залуус байхад бид хамтдаа Монгол улсаа хөгжүүлж чаднаа! Чамд томоос том амжилт хүсье! Урагшаа найзаа!!! :D
ReplyDeleteТаньтай харилцах ярилцах үнэхээр их таатай байна. Маш их баярлалаа. Ишшёкэнмэй ни ганбаримас !!!
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete