Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Saturday, September 13, 2008

Оюуны зураглалын талаар :)

Энэ өдрийн мэнд хүргэе!!! Бүгдээрээ сайхан намаржиж байгаа биддээ? Миний хувьд дадлагаа хийгээл байгаа..Энэ удаагийнхаа бичлэгээр амласан ёсоороо өөрийн мэдэх хэмжээнд Оюуны зураглалын талаар бичлэг бэлдлээ. Би оюуны зураглалын талаар анх 2 жилийн өмнө заалгаж байсан юм. Лекц бичих, хичээл давтах, ханз цээжлэх, шалгалтанд бэлдэх, төлөвлөх, өдрийн тэмдэглэл хөтлөх гээл олон юманд хэрэглэдэг. Сүүлийн үед харин блогтоо бичлэг нэмэхдээ ашигладаг болоод байгаа..:)...Оюуны зураглалыг хичээлдээ хэрэглэх нь хичээлийг зугаатай болгож өгдөг бөгөөд ингэснээр нойр хүрч, уйдахгүй сайн талтай байдийн. Ер нь ихэнх оюутан, сурагчидын хувьд хичээл давтах, даалгавраа хийх нь яршигтай, залхуутай ажил байдаг гэхэд худлаа болохгүй болов уу? Ярайтал нэг өнгийн балаар бичсэн лекцээ уншиж, хичээл давтахад нүд чилж, нойр хүрдэггүй гэж үү? Тэгвэл оюуны зураглал хийгээд үзэхийг санал болгоё. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Тодорхой нэг ухагдахууныг дэд ухагдахуунуудад задлан, үгээр болон дүрсээр цацарган дүрслэхийг оюуны зураглал хэмээн ойлгож болно. Оюуны зураглалыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх, хичээл давтах, багаар ажиллах, мэтгэлцээн, илтгэлд бэлдэх зэрэг олон зорилгоор ашиглаж болно. Хамгийн гол нь ингэж цацарган дүрсэлснээр тархин дах бүх мэдээллээ шавхан гаргаж, бүтээлч сэ
тгэлгээ хөгждөг байна. Оюуны зураглалыг эзэмшсэнээр дараах давуу талууд хүнд бий болдог гэнэ.

  • Зурах чадвар, харааны мэдрэмж сайжирснаар ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл дээшилнэ.
  • Оюуны дарамт суларч тархи сэргэлэн цовоо, шинийг хайгч болно.
  • Хичээл хийнэ гэдэг зугаа болно.
  • Өөрийн оюуны зураглалыг бусдад таниулна.
  • Агуу зураачдын бүтээлийг илүү их ойлгоно.
Оюуны зураглалыг хийхийн тулд үндсэн ухагдахуунаа дэвтрийн цаасныхаа голд бичих юмуу зургаар дүрслээд, дараа нь дэд ухагдахуунуудыг модны мөчир мэт салаалуулан цацарган зурна. Ингэхдээ дараах зарчмуудыг мөрдөхийг зөвлөдөг байна. Үүнд:

  • Онцлог байх
    • Оюуны зураглалын төвийг ямагт дүрсээр илэрхийл
    • Үгээр бус дүрсээр илэрхийлэхийг хичээ
    • Дүрсийг дор хаяж 3 өнгөөр будах
    • Дүрсийг амьд мэт зурах – дүрсийг алслалтай, гэрэл сүүдэртэй зур
    • Таван мэдрэхүйг цочроохыг оролд
    • Үг, дүрс, мөчрийг янз бүрийн хэлбэр хэмжээгээр зур
  • Холбоостой байх
    • Зураас ашиглах
    • Өнгө будгаар ялгах
    • Кодлох
  • Тодорхой байх
    • Мөчир бүр дээр зөвхөн ганц үг бичнэ
    • Үгийг том үсгээр, дармалаар бичнэ
    • Үгийн урт, мөчрийн урт адил байна
    • Мөчир салаалах бүрд улам нарийсна
    • Дүрсийг ойлгомжтой зурах
    • Дэвтрийн хэвтээ чигт зураглалыг хийх
    • Үсгийг цэх босоо хэлбэрт бичих
  • Өөрийн хэв маягийг тусгасан байх

  • За миний хувьд ч үүнийг нээх ягштал мөрдөөд байдаггүйм дөө. Өөрт л ойлгомжтой байвал хамаа байж уу гээл зурчдийн хэхэ..Оюуны зураглалыг гараар хийхээс гадна програмаар хийж болно. Ийм програмууд зөндөө байдаг. Mind map гээл гүүгэл ахаас асуугаад үзээрэй. Гараар оюуны зураглал хийхэд өнгийн балаа солих, зу
    раг зурах гээд жоохон цаг авдаг боловч бүтээлч сэтгэлгээ хөгжих талаасаа илүү сайн байх болов уу. Яарч сандарсан үед програмаар оюуны зураглал хийх нь мэдээж цаг хэмнэдэг сайн талтай.

    Ингээд өөрийнхөө хийж байсан зураглалуудыг та бүхэнд толилуулъя. Томоор харахыг хүсвэл дээр нь дараарай :)


    Дээрх зураглалыг сургалтан дээр "Мэдрэмж" (мэдрэхүй) гэсэн сэдэв өгөөд хийлгэж байсан юм.


    Дээрхийг Өгөгдлийн сан хичээлийн шалгалтанд бэлдэхдээ хийж байв. Үр дүн нь ч гарсан шүү. Гайгүй дүнтэй гарчихаар хажууд нь нэмээд зурцийн хэхэ.. :P


    Энийг харин ханз цээжлэхдээ хийж үзэж байсийн. Ингэж цээжлэх нь дахин дахин хуулж бичиж цээжлэхээс илүү үр дүнтэй байсан. Тухайн ханз нь тархинд өнгө, зураг, байрлалтайгаа хадгалагдсан болохоор дахин санахад хялбар байсан байх л даа.. Хүн ер нь текстэн хэлбэрээр бичсэн зүйлийг санахаасаа илүү зураг дүрсийг санахдаа илүү байдаг шүү дээ.


    Дээрхийг Интернэт програмчлал1 хичээл дээр статик вэб хийх даалгавар өгөхөд хийж байсан юм. Миний вебийн дизайн ямар байх ёстой вэ гэсэн утгатай. Статик вэб хийх гэжийж форум, чат этэр гээд бичцэн байгаамаа хэхэ.

    Харин лекц бичихдээ доорх маягаар л хийнэ дээ.
    Жич: Би муухай бичдэгээрээ алдартай л даа хаха:)






    Хүн ер нь тэмдэглэлдээ 2 өнгө нэмэхэд л тогтоох нь чадвар илт сайжирч, бүтээлч чадвар өсөн нэмэгддэг гэдэг юм билээ. Суралцах үйлээ илүү үр дүнтэй болгоё гэвэл лекцийнхээ дэвтэрт хэд хэдэн өнгө (тодруулагч, олон өнгийн бал гэх мэт) оруулаад үзээрэй. Зурган хэлбэрээр тэмдэглэл хийвэл бүр ч үр дүнтэй байх болно. Аливаа юмыг аль болох өөрт зугаатай, хөгжилтэй байдлаар хийвэл юу ч хийсэн хялбар, бас өгөөжтэй байх болов уу..Оюуны зураглалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл эндээс авч болно шүү..Мөн энэхүү бичлэгээ Тони Бьюзан, Барри Бьюзан нарын "Оюуны зураглал" номын тусламжтай бэлдлээ :)

    Ингээд найзуудаа Оюуны зураглалыг эзэмшиж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлцгээе ээ!!! :)

    45 comments:

    ganga said...

    Хөөрхөн бичлэг байна шүү. Бидний үед ийм юм заадаггүй байсан. Эгч нь дэвтрийн гуравны хоёрт лекцээ жирийлгээд үлдсэн зайндаа уг сэдвээрх номноос олж авсан, ойлгоогүйгээ дэлгэрүүлсэн юмаа тэмдэглэдэг байлаа. Тэр үедээ л гайгүйд ордог, удаан бичдэг лекцгүй хүүхдүүд гуйж дамжуулсаар ноорхой дэвтэртэйгээрээ алдартай байв хэ хэ.

    Anonymous said...

    hi blogiig chin bugdiig ni unshchihlaa. Ih taalagdlaa. chi yahoo idgaa uguh bolomjtoi yu. Yum asuuh gesen yum, bayarlalaa

    Өнөржаргал said...

    Ganga: Хэхэ таны дэвтэр олон хүний аминд ордог байж дээ..Та их хичээнгүй, тэргүүний оюутан байсан байх аа.. :)

    Anonymous: Hi! Миний блогт цаг гаргасан танд маш их баярлалаа! Бололгүй яахав..миний yahoo id unuruu25 :)

    Уудам said...

    Хөөрхөн блогтой юм аа. Миний банжигийн холбоос байдийм байна. Баярлалаа

    Мөнхбаатар said...

    Нэг юм асууя маш чухал л даа :)
    Яагаад аватар дээрээ Minnie-гийн зурагтай хэрнээ блогоороо дүүрэн Micky-гийн зурагтай байдаг юм?

    Би ч гэсэн блогийг чинь бүгдийг нь уншчихсан болохоор yahoo ID-г чинь messenger-тээ нэмлээ шүү?

    Бөөн юмнаас шилж сонгож байж FreeMind хэрэглэхээр боллоо. Тухтай гэгч нь оюуны зураглал хийгээгүй удчихжээ гэж... Би ч гэсэн цагтаа Бьюзаны "Оюуны зураглал" номын орчуулагчаар нь оюуны зураглалын хичээл заалгаж л явлаа :)

    Тэр япон хэлний хичээлээр хийсэн оюуны зураглал чинь их гоё юм аа. Би лав ингэж зурж чадахгүй. Харин лекцийн тэмдэглэлүүдээсээ ахиухан тавихгүй юм уу? Зарим хичээлүүдээ эндээс үзэж байя :)

    Өнөржаргал said...

    Уудам: Зочилсонд баярлалаа! Орж ирж байгаарай :)

    Мөнхбаатар: Хэхэ нээрээ тэгж бодоогүй юм байна шүү..Minnie, Mickey гэж нээх ялгалгүй зүгээр л энэ баатарт дуртай гэхүү дээ хэхэ...Би ч гэсэн FreeMind-ийг хэрэглэж байгаа..Энэ номны орчуулагчаар нь явж байсан гэнээ? ямар лаг ийн хэхэ..Тэгвэл оюуны зураглалтай надаас өмнө танил болсон бололтой..Оюуны Чадварын IQ төвд суралцаж байсан уу? Тэндээс орчуулсан байх аа? Би Оюун сэтгэлгээний дээд курс гээд сургалтанд нь сууж байсан юм. Тэгэхэд л ийм ном байдаг гээд л бид нарт зааж байсан юм хэхэ..

    Миний лекцийн тэмдэглэл гэж надаас өөр хүн ойлгохооргүй л юм байдаг юм дөө хэхэ..Гэхдээ блог дээрээ тавихад зориулаад хүн ойлгохоор болгоод "орчуулаад" тавьж болох юм байна шүү kk..Энэ чинь харин дажгүй санаа байна! Заалгасан юмаа ч батжуулахад минь хэрэгтэй...Гоё санаа өгсөнд tnx хэхэ :)

    Мөнхбаатар said...

    За баларсаан. Намайг бүүр ном орчуулсан болгочихлоо :) Би орчуулаагүй шүү. Тэр номыг орчуулсан хүн нь манай ангид Оюуны зураглалын хичээл орж байсан юм.

    Өнөржаргал said...

    Аан тэгсиймүү хэхэ..Энэ өгүүлбэр 2 утга илэрхийлж байгаа бололтой..Би орчуулагчаар нь явж байсан гээд ойлгочихож хэхэ

    Soronzon said...

    Баярлалаа.
    Олон жилийн өмнө ах минь "Оюуны дайралт" гэж нэг иймэрхүү зүйл яриад, баахан л эрээн мяраан зураг зураад байдаг байсан юм. Энэ байж л дээ.
    Мөнхбаатарын сүүлийн саналыг дэмжиж байгаа шүү. Би ч бас даган баясаж эчнээ суралцъя. Хэрэгтэй зүйл байна

    Ганзо нь said...

    Чиний блог их гоё юмаа, аялгуунууд нь аймаар таалагдав. Улам хичээгээрэй, бас блогоор минь саатсанд баярласан шүү

    gegeen said...

    saihan setgejee.

    sonirholtoi bailaa shuu. tnx mate

    Өнөржаргал said...

    Соронзон: Блогоор минь зочилсонд баярлалаа..Хичээлүүдээрээ гоё зураглалууд хийж байгаад чадах чинээгээрээ тавинаа.. :)

    Ганзо: Зүгээрээ..Бичлэгүүд чинь зүгээр санагдсан шүү..Орж гарч байцгаая :)..Аялгуунууд харин гоё байгааз хэхэ :)

    Гэгээн: Саатсанд баярлалаа найзаа :)

    Tsoomii said...

    ikh huurhun bichleg boljee,duu nartaa unshuulmaar yum bna, za amjilt husii.

    Neu said...

    hehe nice. Iim yum bas bdag yumuu. Bas uigagui hiijee

    Pearle Deppsu said...

    Hey, би дээр энэ талаар нэг номноос уншаад лааг гэгч нь mind map-аа гаргав аа. ёстой бүх сайн муугаа өөрөөсөө ичихгүйгээр гаргасан чинь ээж олж хараад. надад хэдий ээж харсан ч миний хэт хувийн нууц байсан тул үнэхээр онцгүй санагдаж байсан. тэгээд дахиж mind map гаргахыг хүсэхээ байчихсан. гэхдээ хэрэв дараа хүсээд нэг гаргавал тэр дор нь нуунаа хэхэ

    Өнөржаргал said...

    Цоомий: Баярлалаа :)
    Neu: Саатсанд баярлалаа :)
    Deppsu: Хэхэ ёстой балай юм болж дээ. Нээрээ зарим зураглалуудаа нууж байхгүй бол ч эвгүй шүү..Би бас өдрийн тэмдэглэл дээрээ баахан mind map зурчихсан чинь одоо дэвтрүүдээ нуух гэж бөөн юм болдийн хаха..Зочилсонд tnx шүү! :)

    Мөнхбаатар said...

    Хэ хэ хөгжилтэй юм. Deppsu, Өнөрөө хоёр юу зурчихсан юм бол доо? Би лав муухай зурчихсан л гэж ичиж байсан даг...

    Өнөржаргал said...

    Хаха нуух юм байлгүй дээ..Хийж байгаа сэдвийнхээ дагуу санаанд орсон бүхнийгээ л буулгадийм чинь..Чамд ч гэсэн байдаг л биздэ хэхэ.. :P

    A.Амарсайхан said...

    Сайхан хөгжим сонслоо. Манайхан унтаж байгаа болохоор чихэвчээр сонсож байна, гайхамшигтай.

    Майнд мэп-ийг сайхан орчуулсан байна шүү. Үүнээс хойш хичээлдээ энэ "Оюуны зураглал" гэсэн аялгуу сайхан монгол нэрийг ашиглаж байна аа. Сэтгүүлчид сэдвээ илүү нарийвчлах, бичих өнцгөө тодорхойлохдоо ашигладаг эд дээ. Гадаад нэрээр нь л оюутнууддаа заадаг байлаа.

    Өнөржаргал said...

    Миний блогоор зочилсонд баярлалаа..Оюуны зураглал гэдгийг би орчуулаагүй ээ..Бид нарт заахдаа л ийм хэллэгээр заасан юм. Сэтгүүлчдэд заадаг хэрэг үү? Мэдээгүй юм байна шүү. Нээрээ бид мэт нь хүртэл бичлэг нэмэхдээ ашиглаад байхад сэтгүүлч нар ашиглах нь ч аргагүй юм байна л дөө :)

    Foreign language said...

    Маш сонирхолтой бичлэг байна. Чиний хийсэн "Оюуны зураглал" їнэхээр таалагдлаа.

    Bayasum said...

    би хувьдаа Mindmanager -г ашигладын.. Mindmap гээд өөр зөндөө зориулалтын програмууд байдаг..
    татах линкүүд:
    http://rapidshare.com/files/36868571/mmpro7.part1.rar
    http://rapidshare.com/files/36868573/mmpro7.part2.rar
    http://rapidshare.com/files/36868565/mmpro7.part3.rar
    http://rapidshare.com/files/36868535/mmpro7.part4.rar

    mindmap:
    http://rapidshare.com/files/17073263/cdmmpro.part1.rar
    http://rapidshare.com/files/17073261/cdmmpro.part2.rar

    insperation:
    http://rapidshare.com/files/17269395/inspire.part1.rar
    http://rapidshare.com/files/17269394/inspire.part2.rar
    http://rapidshare.com/files/17269392/inspire.part3.rar

    tarchlaan said...

    ene deerh ih unen ug

    Ганзо нь said...

    Сайнуу, бүх юм бүтэмжтэй бээз? Бичлэг хийхийг чинь хүлээж байна шүү

    BMR said...

    oyunii zuraglal chn ih taalagdlaa..chi ih goy zurah ymaa kkk..bi zurval daraa ooroo ch oor hun ch oilgohoorgui ym zurj magadgui shuu hehe

    BMR said...

    oo neeree martchij .. zochilsond bayarlalaa.. ;)

    Батсүхийн Баасанжаргал said...

    sonirholtoi l yum. www.bbaasanjargal.blogspot.com

    TSB said...

    сонирхолтой зургууд байна.

    Мугуй дvрс said...

    Хөөрхөн блогтой юмаа.Анх удаагаа зочилж байна. Блог чинь их таалагдлаа. Би оюуны зургийн тухай Цагийн менежмент гэдэг номоос анх ушигж туршиж байлаа. Байнгын хэрэглээ болгох хэрэгтэй гэж бодсон ч одоо болтол байнга зурж чадахгүй л байна. Би голдуу шинэ санаа олох ажил хөнгөвчилөх тал даар ашигладаг. Харин лекц бичих зэрэгт ашиглана гэж зүүдлээ ч үгүй явж. Сүүлд нэг туршиж үзнээ.

    Chimedee said...

    Oyunii zuraglal chin ih goy boljee, bi hanzaa eruusu tseejilj chadahgui bagshaasa danda もう少し gesen unelgee avaad jaahan duramjhan l.., gehdee odoo uuniig heregjuuled urgelj すばらしい unelge avna a. Za thanks, ulam hicheegerei.

    tumee 33 said...

    anh oyutan bolood Japand irehed bagsh maany ene tuhai zaaj baisan yum bna.Englisheer brainstorminggedeg bh shuu,tee. Yer ny tolgoi dotorhi bodol yumaa emhtgehed shildeg zugeer arga shuu...

    Battur said...

    Өнөрөөд мааш их баярлалаа. Би чиний зөвлөсний дагуу Tony Buzon-ий Mind Mapping гэсэн номыг авсан. Чиний бичсэн болон номын зааврын дагуу цэгцтэй, гоё mind mapping зурах гэж нэлээд үзэж байгаа. Их тустай юм билээ.

    Damjaa said...

    Над шиг лекцээ хурдан мартдаг хүнд хэрэгтэй юм шиг байна. Зурж үзнэ ээ. Гоё блог байна. Амжилт!

    Эркардо said...

    Маш сонирхолтой бичлэг байна. баярлалаа. Өнөржаргалаа чи манай инкубаторын компанид байдаг уу? тэгэж санагдаад явчих чинь.

    Өнөржаргал said...

    Блогоор минь зочилж, сэтгэгдэл үлдээсэн бүх хүнд баярлалаа! Тэгж байгаад нэг сайхан хариу бичнэ дээ гээл яваад байсан чинь нэг мэдсэн зөндөө удчихсан байна шт хэхэ

    Foreign language: Баярлалаа
    Bayasum: Хэрэгтэй линкүүд тавьсанд чинь баярлалаа..Хүмүүст их хэрэг болсон байх аа :)
    Тарчлаан: Харин тийн, зочилсонд баярлалаа :)
    Ганзо: Тэгж байгаад бичлэг нэмнээ хө..Орж гарч байдагт чинь баярладаг шүү :)
    BMR: Чамд ч бас зочилсонд баярлалаа..Зураад байвал сайжирнөө :)
    Баасанжаргал: Зочилсонд баярлалаа :)
    tsb: Зочилсонд баярлалаа :)
    Мугуй дүрс: Зочилсонд баярлалаа..Тэгээрэй, лекц бичихдээ туршаад үзээрэй. Гэхдээ лекц чинь ямар маягаар явдагаасаа хамааруулж хэрэглэвэл зүгээр л дээ..Цээж бичиг бичүүлээд байдаг хичээл дээр ашиглах гээд байх нь ч юу юм..Слайдаар хурдан явдаг, хурдан тэмдэглэж авах шаардлагатай байдаг хичээлүүд дээр илүү тохиромжтой байж магадгүй юм. :)
    Chimedee: すばらしい авахын төлөө урагшаа :)
    Түмээ: Brainstorming хийхдээ ашиглавал тун тохиромжтой шүү..Англиар mind mapping гэж байсныг нь Оюуны зураглал гэж орчуулсан хэрэг л дээ..Зочилсонд баярлалаа! :)
    Баттөр ах: Зүгээр ээ, хэрэг болсон л бол миний бичлэгийн зорилго бүтэж байгаа юм хэхэ..Амжилт хүсье! :)
    Дамжаа: Тэгээрэй, туршаад үзээрэй..таалагдаж юуны магад..Блог чинь бас таалагдсан шүү :)
    Эркардо: Тийм ээ, би инкубаторын компанид байдаг :)

    My Notes said...

    Сонирхолтой байлаа. Чиний блогоор зочилж баймаар юм байна.

    Өнөржаргал said...

    Баярлалаа, зочилж байгаарай :)

    Ekh-Od said...

    Сайн уу? Дахиад л би "Од" хэхэ. Чи гоё зурдаг шүү. Манай ангийг их ч авч явсан хүн дээ хэхэ. Би бас ийм зураглал зурах гээд их хичээж байгаа. Харин олон өнгө хольдоггүй болохоор урамгүй байсан юм байна. Одоо гарч тодруулагч авлаа. Чамтай хурдан уулзах юмсан. my mail: oduuhaa1@yahoo.com

    Өнөржаргал said...

    Энх-Од: Тийм шүү, өнгө нэмээд үзээрэй..Дэвтэр чинь уншхад ч, харахад ч урамтай, шал өөр болно хэхэ..Нээрээ бид 2 төгссөнөөс хойш бараг уулзаагүй юм байна шүү..Тэгж байгаад нэг сайхан өдөр бүгдээрээ уулзана даа хө :)

    tn192 said...

    Goy gargasan bna.. MindMap geed neg iim zuraglal gargadag program baidag shig sanaj bna

    Өнөржаргал said...

    tn192: Зочилсонд баярлалаа..Тиймээ оюуны зураглал хийдэг олон програмууд байдаг. :)

    tuvko said...

    haha. sonirholtoi yum baina.

    arsun said...

    Sonirholtoi yum baina, bayarlalaa, suraltsnaa.

    neenee said...

    Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх, таны блогыг сурталчлах зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

    Choco said...

    энэ бол жинхэнэ гоё !!!