Ингэж баярлах гэж! Өнөөдөр цонхтой цагаараа мэйлээ шалгаатахсан чинь Залруулга гэсэн юм МТҮП-аас ирчихсэн байдийн байна. Тэгээд нээгээд уншсан чинь систэмд алдаа гарсны улмаас шалгалтын дүнг ташаа мэдээлж гэнээ..Тэгээд дахиад ороод дүнгээ харсан чинь би өглөөнийхөө шалгалтанд тэнцчихэж! :D Өмнө нь алинд нь ч тэнцээгүй гэсэн хариу хараад байдгаараа гутарчихсан байсан хүн чинь хэдий хоёуланд нь тэнцэж чадаагүй ч гэсэн манннгар баярлалаашт..хэхэ..Тэгэхээр одоо би өдөр, өглөөний шалгалтуудын аль алинд нь тэнцээд үзчихлээ шүү дээ..Хамгийн гол нь энэ.. Би Програм зохиогч гэгч энэ мэргэжлийнхээ хамгийн үндсэн, суурь мэдлэгүүдийг Бараг эзэмшчихэж шүү дээ! 4 жил их сургуульд сурсны минь үр дүн энэ биш гэж үү? Яг жилийн өмнө 2007 оны 10 сарын шалгалтанд өглөөнийхт нь унаад, өдрийнхт нь тэнцэж байсан юм..Тэгээд өнгөрсөн 4 сард өглөөнийхийгөө өгөөд бас л уначихсан хэрэг..Одоо өдрийнхийгөө сайн бэлдэж байгаад дахиад нэг үзээд алддаг хэрэг ээ! :)Өмнөх бичлэгт маань урам хайрласан хүмүүстээ ёстой их баярласан шүү..Тиймэрхүү үедээ блог андуудаасаа урмын сайхан үгс сонсох нь үнэхээр сайхан юм байна лээ..Блогтой байхын бас нэг сайхан нь энэ юм даа..Та нартаа баярлалаа! Саяын шалгалтан дээр за өдрийнх ч гайгүй байлгүй гээд өглөөнийхт л хамаг анхаарлаа төвлөрүүлж бэлдээд байсан чинь ийм юм болчихлоо доо..Тэр эхний 5 бодлого дээр баахан юм уншиж, эргэж буцаж хамаг цагаа барж байдаг..би ч мөн тэнэг хүн юм даа..Шууд л эхлээд жавагийнхаа бодлогуудыг боддог байсан юм. Ганцхан цаг дутуу байхад жавагийн бодлогууд руу орж байгаа байхгүй юу..1 бодлого дээр л бодлогын тавил гэж 2,3 хуудас юм унших хэрэгтэй болж байхад яаж ч амжих вэ дээ..Цагаа буруу хуваарилсных (хуваарилаагүйнх) л байхгүй юу.. Гэхдээ зүгээрээ, чамлахаар чанга атга аа гэж, өөрийнхөө өмнө нь тэнцэж байгаагүй хэсэгтээ тэнцчихлээ шүү дээ..Нээрээ л Дамжаагийн хэлснээр би энэ шалгалтанд тэнцэж болдоггүй зөндөө аргуудыг нээчихлээ шүү дээ хэхэ. Миний алдаанууд энэ шалгалтанд бэлдэж байгаа хэн нэгэнд, хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм билүү :). Одоо алдаануудаа дахиж давтахгүй ээ! Let’s crack Fundamental Information Technology Engineer Examination!!! :D
