Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Friday, January 16, 2009

МТИСШ-д хэрхэн бэлдэх вэ? Бяцхан туршлагаас... :)

Энэ өдрийн мэнд найзуудаа!!! Шинэ он гараад 17 хоночихжээ кк..Оны анхны бичлэгээ хийнээ хө. Би гэдэг хүн чинь хичээл амарчихсан, ажилдаа алдаг оног очоол, дипломын ажил гээд нэг юм авчихсан тэрийгээ амралтаараа нилээн явуулах санаатай өдөр хоногийг урам зориг дүүрэн өнгөрөөгөөд л байгаа шүү дээ хэхэ..Нэгэн блогчноос маань МТИСШ (Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт, миний хэлж заншсанаар IT-ийн шалгалт хэхэ)-д бэлдэж байсан туршлагаасаа хуваалцах хүсэлт ирсэн тул энэ бичлэгээ хийхээр шийдлээ. Надад тийм сүрхий туршлага ч гэж юу байхав, хэрхэн бэлдэж байсан түүнийгээ л бичихийг хичээе ээ..Ялангуяа анх удаа орох гэж бэлдэж байгаа хүмүүст зүг чиг өгөхөд тустай болов уу гэж найдаж байна. Хэрэв та энд ямар шалгалтын тухай яриад байна вэ гэж гайхаж байвал Эндээс дэлгэрэнгүй мэдээллийг эхлээд уншчихаж болно шүү.



Би энэ шалгалтанд үнэгүй байхаас нь эхлүүлээд буюу 2007 оны 4 сараас эхлэн орсоор ирсэн л дээ. Тэр үед яахав үнэгүй сургалт явагдана гэхээр нь үнэгүй юманд нугасгүй юм чинь гүйж очоод бүртгүүлчихсэн хэрэг кк. Анхандаа тийм ч ач холбогдол өгч бэлддэггүй байлаа..Үнэтэй болоод ирэнгүүт нь сүрхий бэлдэж орж эхлэвшт хэхэ.

Юуны өмнө та энэ шалгалтанд бэлдэхээр шийдсэн бол заавал уншвал зохих 5 ном бий. Энд би жишээ тестүүдийн хамт share-лэчихлээ. Татаад аваарай. Эдгээр номуудыг уншиж дуусгахад нилээн цаг орох тул анх удаа бэлдэж байгаа бол одооноос л шаргуу уншиж бэлдэж эхлээрэй. Унших явцдаа жишээ тестүүдийг нь нэг бүрчлэн хийгээд, өөрийгөө дасгалжуулаад яваарай. Заримдаа эдгээр тестүүдээс ганц хоёр нь ороод ирэх ч тохиолдол байдаг юм шүү. Мөн цээжлэх зүйлс ч бишгүй байгаа. Би уншчихаад дараа нь амандаа үглэж, заримдаа бичиж тогтоодог байсын хэхэ. Та хэрхэн цээжлэх нь таны арга барилаас хамаарна л даа :)

Дээрх номнуудыг ерөнхийд нь уншчихаад бэлэн тестүүд яг цаг харж байгаад ажиллаж сурах хэрэгтэй. Энд би өглөөний 80 тестийг ярьж байгааг та анзаарсан байх аа. Гол нь тест чинь хариутайгаа байвал зөв хийсэн эсэхээ шалгахад тун зүгээр. Өмнөх тестүүдийг хэрхэн олж авах тал дээр гэвэл мэдээж юун түрүүн интернэтээс хайж үзнэ. Түлхүүр үг: Fundamental Information Technology Engineer Examination. Бэлэн байгаа материалуудыг нь татаж аваад ажиллаж үзэх хэрэгтэй. Мөн IT парк (МТҮП) дээр өмнө авсан тестүүдийн монгол орчуулгатай материалыг хариутай нь зарж байдаг. Ямар үнэтэйг нь Эндээс хараарай. Би саяын өнгөрдөг шалгалтанд бэлдэхдээ ажил дээрх өмнөх жилүүдийн тестүүдтэй бэлэн номыг авч ашигласан юм л даа. За тэгээд энэ шалгалтын асуултуудыг тавьдаг ийм, ийм 2 блог би олсон байх юм кк. Хэрэв та японоор ойлгодог бол шалгалтын Энэ сайтан дээр нь зөндөө жишээ тестүүд хариутайгаа, бүр зарим нь хэрхэн бодох тайлбартайгаа байна лээ. 基本情報技術者試験 гэдэг нь манай шалгалт шүү :)

Тест ажиллахдаа цагтаа багтаад ядаж бүх тестээр нь “дайраад” гарч амжиж сурах нь чухал шүү. Цаг харж бэлдээгүйгээс болж дөнгөж асуултын тал нь өнгөрөөд явж байхад л цаг дуусчихдаг туршлага надад бий хэхэ. Ганц хоёр тооцоо хийдэг асуултан дээр эргэлдэж байтал цаг дуусна, гялс арагшаа эргүүлтэл зөндөө амархан мэддэг асуултууд байж байна. Энэ тохиолдолд харамсаад харамсаад барахгүй л юм болно доо хэхэ. Иймд эхлээд бүх тестээ гялс “scan”-даад амархан, тооцоо хэрэггүй, шууд сонгоод хариулчихаж чадах асуултуудыг нь эхлээд бөглөчих хэрэгтэй. Дараа нь цаг гарвал тооцоотойг нь боддог юм байгааз кк..Тооцоо гэхээр нэг их сүрхий тооцоо гэж битгий бодоорой, наана нь сайн бодлого бодоод дадчихвал тийм ч хэцүү биш л дээ. Би л тэгж бэлдээгүй болохоор зөндөө цаг авчихдаг байсан юм хэхэ. За тэгээд тестүүдээ англи хэл дээр уншиж ойлгоод, бодож сурах хэрэгтэй гэдэг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой бизээ. Шалгалтын материал хэдий монгол орчуулгатай ч монгол нэр томъёо маань тийм ч танил биш байдаг тул англиар нь ойлгохгүй бол цаг алдаж болзошгүй.

Өдрийн шалгалтыг Java, C гэсэн 2 хэлний аль нэгийг сонгоод тестээ бөглөдөг болохыг та мэдэж байгаа. Иймд сонгосон хэлээрээ мэдээж гайгүй мэдлэгтэй байх шаардлагатай. Түгээмэл баахан алгоритмууд байдаг даа эрэмблэлтийн аргууд, янз бүрийн мод, графууд дээр элемент нэмж, хасах нтр гээл, эдгээрийг яаж ажилладагийг нь эргэж нэг санаад, блок схем, сонгосон хэл дээрээ бичигдсэн кодыг нь нэг хараад орвол зүгээр болов уу. Танил код, блок схем дээр ажиллавал гол нь цаг хэмнэгдэнэ шүү дээ :)

Шалгалт болохоос наахна IT парк дээр шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалт явагддаг. Аяндаа шалгалт ойртоод ирэхээр IT паркийн сайт дээр, ict-ийн листээр зарууд яваад эхлэнэ. Тэр сургалтанд суугаад авбал бас хэрэгтэй. Би гэхдээ хамгийн анх өгөхдөө л нэг удаа сууж байсан хэхэ.

За ингээд энэ шалгалтыг өгч байсан, тэнцсэн хүмүүс маань энэхүү бичлэгийг минь уншвал бэлдэж байгаа хүмүүстээ нэмээд зөвлөөд өгөх байх аа гэж найдаж байна.

Энэ шалгалтыг заавал МТ-ийн салбарын хүн ч өгөх албагүй, суурь шалгалт учраас та аль ч салбарын хүн байсан, дунд сургуулийн сурагч ч байсан шаардлагатай гэж үзвэл бэлдээд орох боломжтой. Японд энэ шалгалтанд 11 настай хүүхэд тэнцэж байсан гэж дуулж байсан. Хэрэв та МТ-ийн оюутан л бол энэ шалгалт өгвөл зохих шалгалтуудын чинь нэг шүү гэж хэлэх байна. Оюутнууд маань төгсөхдөө энэ шалгалтанд тэнцчихээд төгсдөг болчихвол Монголын маань МТ-ийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах байхдаа тиймээ.. :)

За ингээд найзуудаа энэ 4 сард бүгдээрээ нэг үзээд алдъя!!! Бид чаднааа, чадийшт кк :P

29 comments:

  1. sain u chi ih erch hvchtei ohin yum a
    chinii blogiig unsdsan hen bolovch
    energiig avdag gedegt itgeltei bn
    diplomoo sain hamgaalaarai ;)

    ReplyDelete
  2. Маш шуурхай чанартай тусламж байна. Ёстой их баярлалаа. Амжилт .

    ReplyDelete
  3. mash heregtei medeelel bna bayrlalaa.Amjilt shv OnOrOO!

    ReplyDelete
  4. IT gaar surch bga humuust bol zunduu heregtei medeelel bh shig bna.mun uuriinhuu turshlagaas huvaaltsaj bui yavdald chin bayarlalaa.za tegeed amjilt husie.ulam ih heregtei medeelel oruulj bgaarai.

    ReplyDelete
  5. Vsreeree: Урам хайрласанд маш их баярлалаа! Зочилж байгаарай :D

    Ts.Gantulga: Зүгээрээ хө. Хэрэг болсон л бол бичлэгийн маань зорилго бүтэж байгаа юм хэхэ. Шалгалтандаа сайн бэлдээрэй..Чамд ч бас Амммммжилт!!! :D

    Tsigaanaa: Баярлалаа хө..Чамд ч бас Амжилт шүү!!! :D

    Mongolyum: Баярлалаа. Аль болох хэрэгтэй мэдээлэл оруулж байхыг хичээнэ ээ. Чамд ч бас Амжилт хүсье!!!

    ReplyDelete
  6. Thankyou for IT-FE exam uploading

    ReplyDelete
  7. Над шиг анх удаа энэ шалгалтанд орох гэж байгаа хүнд хэрэгтэй зөвлөгөө байна.Баярлалаа.Манай сургуулийнхан мундаг шүү.

    ReplyDelete
  8. Манай шалгалтыг рекламдаж өгч байгаад баярлалаа хэхэ. Бас бусаддаа хэрэгтэй мэдээлэл тавьж байгаад чинь тун сайшаалтай байна.

    Амжилт хүсье! хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй.

    ReplyDelete
  9. Hi, Өнөрөө. Хэрэгтэй мэдээллүүд оруулсан байнаа. Өдрийн шалгалтаа амжилттай өгөөрэй :D.

    ReplyDelete
  10. шинэ оны мэнд...хэрэгтэй хүндээ бол их чухал зөвлөлгөө байнаа,

    дүүдээ сурлагын өндөр амжилт хүсье

    ReplyDelete
  11. Манайхаар ороод гарсанд баярлаа. Чиний блог нуль эрч хүч байна шдээ. их таалагдлаа~~~бүүр их амжилт!

    ReplyDelete
  12. Sain uu? hoo. Sayahnaas bi blog-oo butsaagaad sergeeh bodoltoi baina. Blogoor chin neg erguuldsen chin buur goe bolchihloo. Yag l blogniihoo title-tai adilhan hun shuu!! Az bish chanart naidaj itgedeg hun mon shuu chi! kk. 4n sariin shalgaltandaa amjilttai uguurei. Bi chamd itgej baina udriin shalgalt er n hamgiin gaigui n shd te. Hicheegeerei

    ReplyDelete
  13. Baatarscc: Welcome! Зочилж байгаарай :)
    Алтанхуяг: Зүгээрээ..Шалгалтандаа сайн бэлдээд, амжилттай өгөөрэй! 4 сард уулзъя хэхэ
    Эркардо: Хэхэ реклам болж чадаж уу гээд байхгүй юу кк..Бэлдэх явцдаа их юм сурсан болохоор л өгөөрэй гэж уриалсан юм шүү дээ хэхэ..Урам хайрласанд баярлалаа..Танд ч бас амжилт хүсье! :)
    Gantulgan: Hi! Зочилсонд баярлалаа! Хичээнээ :)
    Алтаргана эгч: Шинэ оны мэнд! Баярлалаа. Танд ч бас ажлын aмжилт хүсье!
    Pro31: Манайхаар ч бас ороод гарсан танд баярлалаа! Блогт чинь дуртай шүү :)
    Тулга: Hey ямар сонин хүн бэ? Харин өдрийнх гайгүй байх гээд ганцхан өглөөнийхт бэлдсээр байгаад орчихсон чинь үсэрчихлээ кк..Миний хайхрамжгүй зангийнх л байхгүй юу..4 сард дахиад үзээд алдана даа хө :) ..Блогоо дахиж нээсэн бол орж коммент үлдээе байз хэхэ

    ReplyDelete
  14. өө их хэрэгтэй мэдээлэл оруулжээ баярлалаа би 11 сард ороод тэнцээгүй юм аа болвол одоо бэлдэж байгаад дахиад орж үзнээ сонсдог дуунууд чинь их гоё дуунууд байнаа би бас сонсох дуртай хэхэ за тэгээд амжилт хүсий

    ReplyDelete
  15. Mundag ohin bn daa, minii blogoor zochlood baidag. Bi chinii blogiig bas unshdag, ih surhii zuiluud bicheed baidag. Manai ITgiin ni duu bna. Za chamd mash ih amjilt husii! Buh um chinii gart baigaa gej bodoj ybaarai! bas ter Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна ! gedeg chini unen shuu!

    ReplyDelete
  16. Anonymous: Ok энэ удаа сайн бэлдэж байгаад заавал тэнцээрэй. Би бас бэлдээл байгаа :)..Зочилсонд баярлалаа. Чамд /магадгүй Танд :D/ ч бас амжилт хүсье! :)

    Хасар: Сэтгэгдэл үлдээж урам хайрласанд маш их баярлалаа. Таны блогт дуртай шүү. Танд ч бас өндрөөс өндөр амжилт хүсье! :)

    ReplyDelete
  17. Би сайн бэлднээ
    Танд амжилт хүсье!!!

    ReplyDelete
  18. Сайн байна уу. Миний хувьд 1-2 жилийн дараа шалгалт өгч үзээд алдах бодол байна. Одоохондоо арай балчирдах болов уу. Хэ хэ.

    Таны энэ пост олон хүнд тустай бичлэг болжээ. Би ч гэсэн материалуудыг татаж аваад судалж эхэллээ. Баярлалаа.

    ReplyDelete
  19. Тийм шүү, цагаа сайн харж менежменттэй байхгүй бол болдоггүй эд байна лээ. Би жаран хэд давуулаад л бөглөөд байж байсан чинь 10 минут үлдээд хямарч байсан юм хэхэ. Өмнөх жилүүдийн тестүүд зарим нь яг орж ирдэг. Нэр томъёо, тэдгээрийн ажиллагааг сайтар нүдлээд орвол зүгээр.

    ReplyDelete
  20. баярлалаа. Чамд амжилт хүсэе!

    ReplyDelete
  21. Anonymous: Тэгээрэй. Баярлалаа :)

    Гансүх: Аанха, оюутнууд энэ шалгалтыг өгөхийн тулд үзээгүй байгаа хичээлээ судлах хэрэг гардаг болохоор бэлдэхэд арай илүү цаг зарцуулдаг боловуу. Тийм болохоор эртнээс төлөвлөж байгаад сайтар бэлдээд орох нь зөв л дөө. Чамд амжилт хүсье! Анхны оролдлогоороо тэнцдэг юм шүү! хэхэ

    Тулга: Харин тийн, энэ удаа цагаа яс тооцноо кк..Зөвлөгөө өгсөнд баярлалаа, энэ шалгалтыг өгч байсан хүмүүс маань зөвлөөд явбал дараа дараагийн олон хүмүүст үр дүнтэй бэлдэж, хурдан тэнцэхэд нь хэрэг болно шүү дээ :)

    Нямцэрэн: Зочилсонд баярлалаа. Танд ч бас амжилт! :D

    ReplyDelete
  22. Гоё бичлэг байна . Яваандаа бусдын адил бэлдэх л байхдаа. Тиймээс одоо "save" хийчихий. :)

    ReplyDelete
  23. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.:)

    ReplyDelete
  24. nomniihoo linkiig dahiad taviad ug tehuu? bi avmaar bnaa,amjilt

    ReplyDelete
  25. Nyamka: Сайн уу? http://wegenerous.blogspot.com/2009/04/itpe.html Энэ бичлэг дээр бүх номыг монголд авч байсан тестүүдийн хамт тавьсан байна лээ. Эндээс илүү их материал татаад авчих хө. Амжилт хүсье! :D

    ReplyDelete
  26. баярлалаа,хүлээгээл байлаа шүү.
    Амжилт

    ReplyDelete
  27. Номныхоо дахиад share хийгээч Өнөрөө :P баярлалаа, ажлын амжилт хүсье.

    ReplyDelete
  28. Сайн байна уу Номнуудаа дахиад share хийгээд өгөөч :)Баярлалаа

    ReplyDelete
  29. Сайн байна уу, номнуудыг ахин share хийж өгөөч

    ReplyDelete