Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Monday, March 2, 2009

Системийн шинжилгээ ба зохиомж – Миний зураглал :D

Үхэр жилийн мэнд! Сайхан шинэлэв үү манайхаан? Би сайхан шинэллээ. Өчигдөр өнөөдрөөс л нэг юм хичээл ном харах боломжтой болж байна хэхэ. Зүгээр байхаар 2 зураг оруулчихъя гэж бодлоо. Энэ зургууд хичээлийн жилийн эхний семестрт орсон “Системийн шинжилгээ ба зохиомж” хичээлийн шалгалтанд бэлдэхдээ хийсэн зураглалууд юм байгаан. Манай ангийнхан шалгалтанд бэлдэхэд нь энэ зургууд их хэрэг болсон гээд байсан болохоор өөр хүнд бас хэрэг болж магад гээд тавьж орхъё :P.. (Үнэндээ блогоо жаал амьтай байлгах санаатай л кк)
Үзэхдээ дээр нь дараад томруулаад үзчихээрэй хө :)

Эхний зурагт: Системийн шинжээч, Систем хөгжүүлэлтийн амьдралын цикл, Case tool-үүд зэргийн тухай байгаа..


Доорх зураг болохоор: Төсөл гэж юу вэ? Төсөл төлөвлөх ямар аргууд байдаг вэ? гээл төслийн талаарх юмнууд л байгаа. За та бүхэн хараад ойлгочих байх дөө :D


Ашигласан материал гэвэл дэд проф. С.Уянга багшийн “Системийн шинжилгээ ба зохиомж” номыг уншингаа хийсэн юм шүү.

Зиа тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя..Хэхэ нээх их юм бичцэн ч юм шиг үү..Уг нь зөндөө бичлэг төлөвлөчихсөн л байгаад байгаа. Бэлтгэл ажил хийгдэж байгаа гэхүүдээ кк..Энэ дипломын ажил гэж бас л дарамттай ажил байдийн байна аа тээ..Өглөө босохдоо бодно, өдөржин бодно, орой унтахдаа бодно, шөнө нь зүүдлэх л дутаад байх шиг кк (гэснээс зүүдлээд эхэлвэл сурч байгаагийн шинж гэдэг билүү..хааяа ч зарим хичээлээ зүүдэлдийн шүү хэхэ) Ойрд ёстой юуу ч хийсэнгүй. Дэмий л санаа зовсон хүн. Удахгүй багш нарт хийж байгаа юмаа тайлагнах болчихоод байдаг, гэтэл хийж гийгүүлсэн юм байдаггүй. Нэг ард нь гарчихвал ч сайхан л байх даа..Одоо яаая гэхэв дээ, сургууль төгсөхийн тулд давах л ёстой даваануудын нэг хэхэ. “Эрмэлзэхгүй бол юуг ч эхлэхгүй, Хөдөлмөрлөхгүй бол юуг ч дуусгахгүй” гэдэг үгийг өөртөө нэг хэлчийдаа..Хөдөлмөрлөх л хэрэгтэй байна. Хийнэ дээ хийнэ, хийх л болно! Заза түр баяртай найзуудаа, үг олдлоо хэхэ :)

14 comments:

  1. Яг одоо энэ хичээлийг үзэж байгаа. Маш их хэрэг болох зураглал байнаа. Баярлалаа. Ингэхэд чиний блогийг унших бүрдээ урам авч байдаг шүү. Цаашид энэ эрчээрээ байгаарай. Дахин баярлалаа.

    ReplyDelete
  2. Яг над шиг юм. Өнгөрсөн өдрүүдэд идэхээс өөр ид шид үзүүлсэнгүй, одоо ердөө цаг алдалгүй Л.Толстой "Сэхээрэлт" романыг уншихгүй бол горьгүй ээ. За амжилт хүсье. Бичлэг оруулсанд баярнласан, хэхэ.

    ReplyDelete
  3. Хэхэ, шинэхэн байна даа нтр гсн ккк...

    энэ хичээлийг би ёстой их сэтгэл гаргаж бие даалтыг нь хийдэг байсан даа.


    Pearle Deppsu

    ReplyDelete
  4. Маш хэрэгтэй зүйл хийсэн байна шүү. Баярлалаа.

    ReplyDelete
  5. Харин тиймээ диплом хэцүүдэж эхэллээ. Ард нь гарчвал тэгээл төгслөө шд. хэхэ Хөдөлмөрлөөд байж дээ. :)

    ReplyDelete
  6. hehe.ug n hiih zuiluudee tsagiin dohuulj bj hiih bish erthen hiij bval te.bi ch bas say 3 4n udur yu ch hiihgui bsnaa.suuliin 3 4n udurt barag l noirgui shahuu bj hiih yumnuudaa duusgalaa shd.hehe.sain time managementtei bval ch ug n...

    ReplyDelete
  7. Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Асар их тэвчээрийн цаанаас амжилтыг бүхлээр нь татаад гаргаад ирээрэй. :)

    ReplyDelete
  8. Хариу бичихгүй удсаныг минь уучлаарай найзуудаа :)..Бичнэ гэж бодоол яваад байсан бас л зөндөө удчиж кк

    Наран: За хэрэг болж байвал тэгээл болох нь тэр шүү дээ хэхэ..Цаашид иймэрхүү зураглалууд хийвэл тавьж байнаа..Блогт минь зочилдогт маш их баярлалаа :)

    Ганзо: Хэхэ чамайг л баярлуулах гэж бичлэг хийлгүй зориуд зөндөө удлаашт гсн кк..Сэтгэгдэл үлдээсэн чамд ч бас баярлалаа..Блогт минь байнга зочилж байдаг блог анддаа баярладаг шүү :)

    Pearle Deppsu: Хэхэ харин тиймээ..Нов ногооноороо байгаа биздээ кк..Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа :)

    Эрдэнэбат багш: Урам хайрласан танд баярлалаа :)

    Дамжаа: Харин тиймээ..Сая тэгсэн чинь дипломын сэдвийн хамгаалалтанд орсон чинь бас л жоохон асуудалтай болчлоо золиг гэж..Заза тэр ч яахав кк..Дипломоо амжилттай дуусгадаг юм шүү! Одоо ч 3хан сарын дараа гэхэд сургуулиа төгсчихсөн санаа амар сууж байна даа..Тэр өдөр хурдан болоосой кк..Нээрээ баярын мэнд хүргэсэнд маш их баярласан шүү хө :)

    Mongolyum: Харин тиймээ..Сүүлийн үед "Өглөөний хүн" гэж ном уншаад овоо өглөө босоод байгаал юмсан..Өглөө босох ч бас гоё юмаа..Тэр өдөр бол миний удирдлаганд ирлээ л гэсэн үг хэхэ..Янз бүрийн хичээл даалгавраа өглөөдөө амжуулчихна. Шөнө үүрэглэн барин суухгүй гоё л юм, буцаад шөнийн амьдралтай болчихгүй л бол хэхэ. Овоо үр дүнтэй яваад байвал блогтоо энэ талаар бичнээ :)

    ReplyDelete
  9. Сайна уу чамд энэ өдрийн мэндийг хүргье. Чиний бичсэн бүх бичлгийг уншлаа бас комменттойн хэ хэ. Би бас адилхан хэ хэ гэдэг шдээ. заза энэ ч яахав. Миний мөрөөдөл бол чихийхтээ л адил. Гэхдээ би уул нь төрсөн цагаасаа эхлээд л мөрөөдсөн. Харин өнөөдөр би мөрөөдөлдөө хэдэн шат ахисанаа бодлоо(чиний блогыг уншиж байдаа бодов :D). Тэгсэн надад ахисан юм алга. Харин чамайг харсан чинь тээр хол байхын. Би өөрийгөө ямар ухаан муутайгаа л мэдэрлээ. За за элдэв юм яриад ч яахавдээ. Чамд амжилт хүсье. Урагшаа.

    ReplyDelete
  10. SK: Сайн уу? Блогт минь зочилсонд маш их баярлалаа хэхэ..Гэснээс би дандаа "хэхэ" гэж байгааз хэхэ..Заримдаа нээрээ хэтэрхий их "хэхэ" оруулчихвуу даа гэж боддийшт, тэгээл бичлэгээ биччээд хэхэ-нүүдээ зориуд цөөлдөг гэж байгаа ккк..За тэр ч яахуу хэхэ..
    Надад маш их урам хайрласан чамд баярлалаа. Чи мөрөөдөлдөө зөндөө олон шатаар ахисан л байж таараа, хүн хэзээд өөрийгөө голдог хойно өөрийн чинь амжилт өөрт чинь чамлалттай санагдаа биздээ..Би ч бас тэгдэг болохоор хэхэ..Мөрөөдөлдөө заавал хүрээрэй! Чамд томоос том амжилт хүсье! Хичээгээрэй! :)

    ReplyDelete
  11. Хичээлийг сургууль дээрээ хийсэн болоод л өнгөрдөг болж дээ би. Чиний блогт орж ирэхээрээ л дандаа ухаарах юм хэхэ. Ингэхэд чи IT-гийн ертөнцийн яг аль орон зайг нь нөхөж амьдрахыг хүсдэг вэ?, танилцуулга бүгдийг л гэсэн байдаг, даанч тэгэх чадвар хэнд ч байхгүй шүү дээ.

    ReplyDelete
  12. За инээдмийн баярын мэнд.

    Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
    Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
    Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
    Тас тас инээ,
    татаж унатлаа инээ
    Нүд дүүрэн инээж
    Нүүр дүүрэн баясаж
    Зүрх дүүрэн мишээж
    Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай

    ReplyDelete
  13. Зиа, яг бүтэн хоёр жилийн дараа энэ нийтлэлд сэтгэгдэл бичих ину. Их сонин тохиол байна л даа. Юу вэ гэхээр өнөөдөр 4 сарын 1, гэтэл дээрх сэтгэгдэл яг 2009 оны 4 сарын 1-нд нийтлэгдэж :P

    Инээдмийн барын мэнд хүргий. Худлаа шаадаг баяр ч юм уу бүү мэд кк, ямар ч байсан дээрх нийтлэлд баярлалаа :D

    ReplyDelete
  14. Өнөрөө одоо үүнийгээ уншихаар юу бодогдож байна даа? ;)

    ReplyDelete