Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Tuesday, May 12, 2009

БИЛЛ ГЕЙТС

Сайн уу найзуудаа? Өнөөдөр юм хайж яваад "Баячуудын гайхамшиг" гэсэн ном олоод уншиж суутал Билл Гейтсийн тухай ийнхүү бичсэн хэсэг байхаар нь блогтоо оруулчлаа. Билл Гейтсийн талаарх яг ийм нийтлэл уншиж байгаагүй болохоор сонин байж магад гэж бодоод хэхэ..Нилээн хэдэн жилийн өмнөх ном юмуу гэж бодлоо. "Өлсөхүйн гайхамшиг", "Монгол домын гайхамшиг" зэрэг номуудыг эрхлэн гаргасан зохиогчид бэлтгэсэн юм байна. Үг үсгийн нилээн алдаатай байсныг бодоход редакторлаагүй хувилбар нь байсан бололтой. Номонд байсныг нь үг үсгийн алдааг нь жоохон зассанаас өөр өөрчлөлт хийлгүйгээр оруулчлаа :)

БИЛЛ ГЕЙТС
Программ хангамжийн бөмбөгдөгч

Билл Гейтс 1993 онд жилд тэрбум давсан орлоготой ажиллах чадвартай болж, Форчүн түүнийг Америкийн тэргүүн баян гэж зарласан билээ. Амжилтад хүрэхдээ баримталсан зарчим нь "Удирдагч байх гэхээсээ илүү бусдыг зөв дагаж чаддаг хүн мэргэн ухааныг олж чадна" гэж хэлсэнд нь оршино.

Техник технологийн дэвшил нь шинэчлэгчүүдийн цуцашгүй хөдөлмөрийн дүнд бий болсон бөгөөд Гейтс тэдний бүхий тэргүүний санааг нэгтгэн гарамгай бүтээлээ буй болгодог. Үүнд түүний хурц ухаан, эвлэг чадвар их нөлөөлсөн. Тэр удирдагчийнхаа хувьд хатуу чанд бодлого явуулдаггүй агаад, зөвхөн техникийн оновчтой шийдэлд чамбай хандахыг ажилтнуудаасаа хүсдэг. Гейтс Харвардын математикийн факультетэд байхдаа компьютерийн асуудлыг яггүй сонирхож, үүнийг л хамаг ирээдүй минь гэж үзжээ. Программ хангамжийн бизнес эрхлэхээр шийдэж, 1975 онд Майкрософт компани байгуулав. Улс орон даяар аялан явж, хамтран ажиллах залуу авьяастнуудыг хайжээ. Алтан овоо, туршхи ажил бүтээлийн бүрэн эрх чөлөөг амласанд нь тэр бүхий татагдаад байсангүй. Гэхдээ урт удаан аялал нь түүний нүдийг нээж, маш ихийг ойлгуулав. Мөн Вашингтоны их сургуулийн оюутан Пол Алленыг олсон нь азтай хэрэг байлаа. Гейт Аллен хоёр сайн найзууд, компанийг хамтран эзэмшигч болов. Сод чадвартан Аллен байгаагүй бол Гейтсийн тавилан хааш эргэх байсныг байсныг бүү мэд. Аллен тэр хоёр өдөр шөнөгүй гүрийсээр бейсик хэлний сайжруулсан хувилбарыг гаргаж ирэв. Биллийн ээж бүтээгдэхүүнийг борлуулна гэдэг байсан бөгөөд ИБМ, АТ энд Ти -гийн удирдлагаас ч сүрдэлгүй давхиж ороод ухуулж гардаг байлаа. Персональ компьютерийн өргөн үйлдвэрлэлд орохоор шийдсэн ИБМ үйлдлийн системийн (ҮС) шалгаруулалтдаа хэний ч мэдэхгүй микро компани Майкрософтыг урьсан нь ээжийн сурталчилгааны ач гэлтэй. Шинэ санааг ажиглан судалж нэгтгэн тоймлож чаддаг Гейтс Сиэтл компьютер Продактс компани ДОС гээч ҮС бүтээгээд амжилт олоогүйг ашиглахаар шийдэв. Түүнийг худалдан авч, боловсронгуй болгосон нь ИБМ-д таалагджээ. Зальт Билл ИБМ -тэй үлэмж хожоотой гэрээ байгуулав. ҮС бүтээхэд гарсан бүх зардлыг ИБМ төлнө, үйлдвэрлэсэн РС дээ зөвхөн ДОС- ыг дагуулна, борлосон компьютер бүрээс 1 Майкрософт хувь авна, ДОС-ыг худалдахад Майкрософт бүрэн эрх чөлөөг эдлэх ба үүнээс ИБМ нэг ч цент авахгүй гэсэн зүйлүүдийг зөвшөөрүүлж чаджээ. Хожим ИБМ гэрээг өөрчлөхийг хүссэн ч, богино хугацаанд хүчирхэгжсэн Майкрософт тийм боломж олгосонгүй. 1981 онд бүх хөгжингүй орон РС үйлдвэрлэх болж, гэхдээ цаг хожихын тулд шинэ ҮС зохиолгүй, шууд л ДОС-ыг сонгож байв. Компек, Делл, Хьюлетт Паккард гээд том фирмүүд ч мөн адил.

Дэлхийн компьютерийн 80 хувьд ДОС суугдаж, Гейтс тэрбумтан, монополист боллоо. Хөөрхий Пол Аллен хэт ачаалалтай ажилласнаас сулран доройтож, Билл түүнд 4 тэрбумыг өгөөд эрх, акциас нь татгалзуулснаар компаниа ганцаар эзэмшив. Аллений авьяасыг шинэ мэргэжилтнүүд орлолоо. Гэвч Эпел, Некст зэрэг писи өөр ҮС-ээр ажиллаж байв. ДОС ч хоцрогдож эхэллээ. Гэтэл Майкрософт Виндовс 3.1-ийг гаргаж ирлээ, өрсөлдөгчиддөө хямд бэлэг барив. Виндовс бол мянга мянган ажилтны 10 жилийн хөдөлмөрийн үр дүн. Тиймдээ ч Гейтсийг программ хангамжийн хаан болгож чадлаа.1990 оны эхээр электрон шуудан болом олон улсын компьютерийн нэгдсэн сүлжээ хөгжиж эхэллээ. Хөгжил дэвшлийн манлайд явах нь л чухал гэдэг Гейтс сүлжээ рүү дайрав. Интернет үзэх программ болох Браузерийг хэн сайн бүтээх вэ гэсэн зарлаагүй уралдаан өрнөлөө. Гэтэл Майкрософтоос өмнө Нетскэйп комьюникэйшнз комнани Навигатор хэмээх давгүй браузер бүтээчихлээ. Гейтс сайжралд орлоо. Спайглэн компаний программыг хуулбарлахад хүрлээ. Нэмж шинэ үйлдлүүд, вирусийн эсрэг программ, ялгагдах бусад зүйлүүдийг суурилуулан, өөрийн болгож авлаа. Ийнхүү Интернет Эксплорер 1.0 мэндэллээ. Гэвч энэ программ шууд гүйлгээгээр бол компанид нэг ч долларын ашиг авчраагүй юм. Учир нь Майкрософт өрсөлдөгчдийг өндийлгөхгүй гэсэндээ браузерээ Виндовс дагуулан үнэгүй түгээж байлаа. Хэрэглэгчид бусад компаниас браузер авах ямар ч шаардлагагүй болов. Тэртэй тэргүй монополь ҮС Виндовстэй хамт хүрээд ирж байгаа хойно. Ингэснээр хүмүүс зөвхөн Майкрософтын бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй гэсэн бодлыг төрүүлэв. Аажимдаа хүмүүс Майкрософтоос өөр программын компани байдгийг ч мартах дөхөв. АНУ-ын Шүүх Яам шинэ монополь төрсөнд түгшиж, Гейтсийг Спайглэний бүтээлийг хуулбарласан гэж хэрэгт татлаа. Гэвч амжилт олсонгүй. Ажлын өвөрмөц арга барилаа цаашид ч Гейтс орхиогүй юм. Удалгүй бас нэг монополист алхам хийв. Худалдаанд гаргасан МС Офис хэмээх багц программ нь бичиг хэргийн бүх шаардлагыг хангаж байлаа. Түүнд нь эх бэлдэх Ворд, хүснэгтийн Эксел, элдэв танилцуулга, чимэг хийх Пауэр Поинт, вэб сайтын Фронт Пэйж, өгөгдлийн сангийн Аксисс, имэйл бичих, ажлын хуваарь зохиох Аутлүк гээд л байхгүй юм байхгүй. Гейтс Энэтхэгээс нэлээд компьютерчийг цагаачлуулснаар боловсон хүчний асуудлаа сонирхолтой шийдсэн. Энэтхэг улсын нэгэн засгийн газар гэв гэнэт электроникийи тэргүүний гүрэн болно хэмээгээд уг салбарт асар их хөрөнгө оруулсан билээ. Дараагийн засгийн газрууд ч хичээсээр буй Үр дүнд нь компыотерийн хотхон сүндэрлэж, олон мянган нарийн мэргэжилтэн бэлтгэгдсэн. Тэдгээрийн гайгүйчүүдээс Гейтс хуу хамсан.

1995 оноос эхлэн Америкийн шүүх Майкрософтруу довтолж гарсан. Эксплорер браузерийг Виндовсэд хавсарган дагуулж, үнэгүй өгч байгаа нь бусад компанид браузер бүтээх, худалдах боломжийг олгохгүй байна, монопольчлох үйлдэл болж байна гэж шүүх буруутгалаа. Эксплорер, Виндоуз хоёрыг салгаж, тус тусад нь зарах хэрэгтэй гэж тулгав. Гэвч Гейтс өөрийнхөөрөө зүтгэсээр буй. Компьютертэй болгон Майкрософтын бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүрдэг. Виндовс, Эксплорер, Офис зэрэг монополь программынхаа ачаар Гейтс дэлхийн том баян болсон. Өдгөө тэр бүтээгдэхүүнийг нь зүй бусаар хувилан ашиглаж буйн эсрэг тэмцэлд ихээхэн хүчин чармайлтаа зориулж байна. Майкрософтын гол ирограммууд 300-1000 гаруй долларын үнэтэй. Гэтэл хөгжингүй орнуудаас бусдад уг программуудыг үнэгүй л олшруулж ашиглаж байгаа. Жишээ нь, Хятадад Майкрософтын программыг худалдан авсан хүн нэг ч байдаггүй аж. (тийм үү? кк /блогын эзэн/) Хэрэв ийм асуудал үгүйсэн бол Гейтс одоогийнхоосоо 10 дахин баян байж болох асан. Тиймээс Майкрософт программаа хувилж олшруулах боломжгүй болгохоор шамдан ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын асар ирээдүйтэй зах зээл рүү орж, Эйж оф Эмиаер, Эйжоф Мифоложи, Данжн сиж, Райз оф зэрэг супер тоглоомууд бүтээсэн. Тэдгээр нь 8 настай балчраас, 80 настай буурлыг хүртэл байлдан дагуулсан тоглоом болжээ. Мөн хардвэйрийн өргөн салбарлуу довтолж, компьютерийн элдэв тоноглолыг хийж эхэлсэн. Виндовс программ жил ирэх тусам төгөлдөржиж, Профэшнил, Милленим Эдишн, Экс Пи зэрэг хүчтэй салбаруудаа гаргасан бөгөөд, 2004 онд өргөн барихаар зэхэж байна. Бусад чухал программ нь ч байнга шинэчлэгдсээр. Адоб Макромедия, Ай Би Эм, Эйпл зэрэг өрсөлдөгчид нь мөрөө хавчихаас өөр аргагүйд хүрэх аж.

Гейтсийн цорын ганц сонирхдог зүйл нь компьютер юм. Гэртээ хариад компьютерийн ертөнцдөө л умбана. Тэрбээр кибер байшин гээчийг бариулсан бөгөөд түүний эд эс бүхэн нь цахим тооцоолуурт захирагдана. Хаалга нь Гейтсийг ирэхэд өөрөө онгойно, өрөөнүүд хүн ороход л гэрэлтэнэ, дэлгэцэн хануудад ямар ч дүрслэлийг гаргаж болно, агаарын чийгшил, дулаан, хүчилтөрөгчийн хэмжээ, цэвэр байдал автоматаар зохицуулагдана,ямар нэг юм болохгүй болбол компьютер өөрөө ийш тийш утасдана, спорт танхимдаа ороход нь хөгжим хангинана, ор нь бүүвэйлнэ. Зөвхөн компьютер сонирхдог нь түүнийг гаж буруу араншинтай болгосонд гайхах явдалгүй. Тэр 37 насандаа программч бүсгүй Мелинда Фремчтэй гэрэлсэн хэдий ч ганц бие юм шиг л байдаг. Гэргийдээ өөрт нь хоол бэлтгэхгүй байхыг тушаасан агаад, гадуур хооллох буюу бэлэн зоог сугавчлан орж ирнэ. Хүүхдүүдийгээ бүтэн нэрээр дуудаж, ажилтандаа хандах мэт харьцна. Амралтын өдрийг мэдэхгүй тэр хоногт доод тал эь 10 цаг уйгагүй хөдөлмөрлөнө. Ажлын газрынхан руугаа гэр лүү нь байнга утасдаж, имэйл явуулдаг. Гэрэлхээсээ өмнө бараг харьдаггүй, офистоо хонодог байсан. Олон хоног дараалан гурав дөрөвхөн цагийг л нойрондоо зориулж, заримдаа 7 цаг унтсанаар эрч хүчээ нөхчихлөө гэдэг. Их төлөв нэг зэрэг хоёр юм хийж байдаг. Юм уншихгүйгээр идэж ууж чаддаггүй бөгөөд биеийн тамир хийхдээ ТВ үзэж, компьютер дээр ажиллахдаа утсаар ярьж, машин барихдаа зогсоо зайгүй сүү ууна. Түүний машины хойд суудал сууний хайрцгаар дүүрч, үнэр танартай болсон байдаг ажээ. Бас айхавтар яхир зантай. Цэцэрлэгтээ том мод тариулсны дараа, миний яг заасан газар биш байна гээд гучхан см-ийн зайд ахин суулгуулж байжээ. Яхир зангаас нь болж хэн ч дутагдлынх нь талаар хэлж эс зүрхэлнэ. Мөн найз нөхөдгүй. Түүний удирдлагын систем гайхалтай. Ажиллагсдын бүх компьютерийг нэг сүлжээнд холбосон. Тэр хэн юу хийж буйг тодорхой харж байх боломжтой. Ажилтнуудын дэлгэцнээ түүний гэгээн дүр гэнэт мэлсхийн гарч ирж загнадаг. Тэдэнтэй зөвхөн сүлжээгээр л харьцана. Жилд тэрбумыг олдог Гейтс иймэрхүү л хүн юм.

11 comments:

  1. кэкэ. зарим хэсэгтээ жоохон давстай санагдав.

    тэдгээрийг нь эс тооцвол сайхан нийтлэл байна. :-)

    ReplyDelete
  2. catch(ExtremeHappyException) {
    (new Congratulations("From Tulga")).show();
    }

    ReplyDelete
  3. public void Recieve(){
    System.out.println("Хэхэ баярлалаа Тулгаa");
    }

    ReplyDelete
  4. За байз миний уншиж байсан 2 ном 1 киноноос агуулга нь зарим зарим юм өөр байхын.Пол Аллен чинь анхнаасаа нэг анги дээр хүүхэд байсан гэсэн.
    Тэгээд хэрвээ би зөв санаж байгаа бол Хуулийн ангийн оюутан байсан байх шүү.Саяхан Харвардаас уриад дипломыг нь өгсөн гэсэн

    ReplyDelete
  5. hantulga.com чэн воордпрэсс блог шүү дээ хөө ...

    ReplyDelete
  6. Hey, баяр хүргэе.
    ITPARK-н site дээр байгаа нэр чиний нэр гэж ойлголоо.
    Сургуулиа төгсчихсөн үү, дахиад баяр хүргэе. :D
    Амжилт хүсье.

    ReplyDelete
  7. аан өлсөхүйн гайхамшигийг бүүүүүр дээр уншиж байсийм билл гэйтс ах ч тасархай юмөө

    ReplyDelete
  8. hehe, tiin neleen hed unshtsan yum bn. bill gates-n talaarh busad medeelliig www.gegeen.com -n amjilt, hogjil, motivats bulgees sonirhooroi. tnx

    ReplyDelete
  9. Ер нь бол тийм их мөнгө олдог мөртлөө гэр бүлдээ анхаарал халамж бага тавьдаг л юм шиг санагддаг шд Билл чинь. гэхдээ яахав амжилтанд хүрсэн нь бол гайхалтай л юм.

    ReplyDelete
  10. aguu hunii aldaa onoog bid shuudeg.

    Ih humuunii hergiig bag humuun yund shuune gedeg ug bdag bhaa :))

    ReplyDelete