Сайн уу залуусаа!!! Кк бичлэгийн нэр нтр бол тасарцан байгааздээ. Энэ чинь бичлэгээ хүнд умшуулах маркетинг байхгүй юу хэхэ. Энэ удаа өөрийн мэдэх, чадах хэмжээндээ Бүжгийн спортын талаар бичихээр шийдлээ. Энэ бичлэгийг бараг жилийн өмнөөс л бичих хүсэл төрсөөр драфтанд хадгалсаар өнөөдөр нэг юм гүйцээгээд нийтэлж байна кк. Энэхүү бичлэгээ Монголын бүжгийн спорт, цэнгээнт бүжиг сонирхогчдын вебийн тусламжтай бэлтгэлээ :)
Миний бие 2-р курст байхдаа "Line of Dance" бүжгийн клубт 2 сар хичээллэхдээ Латин америк бүжгүүдийн хөдөлгөөнүүдээс дөнгөж амсах төдий суралцаад орхисон билээ. Богинохон ч гэсэн энэ хугацаанд би бүжиг хэмээх урлагийн хамгийн эрч хүчтэй бөгөөд гайхалтай төрөлд өөрийн эрхгүй дурлаж, бүжгийн спорт хэмээх төрлийн шимтэн үзэгч, сонирхогч нь болсон билээ. Үргэлжлүүлж хичээллэх цаг зав гарахгүй орхисоноос биш одоо ч өчүүхэн зав гардаг л юм бол үргэлжлүүлэх хүслийг тээн явдаг нэгэн. Уг клубт Стандартын цэнгээнт болон Латин америк бүжиг аль алиныг заах боловч би зөвхөн Латин америк бүжгийн сургалтад хичээллэж үзсэн тул зөвхөн тэр талаараа бичье.
Латин америк бүжиг нь үндсэндээ Ча ча ча (Cha cha cha), Румба (Rumba), Пасадобль (Paso doble), Самба (Samba), Жайв (Jive) гэсэн 5 бүжгүүдээс бүрдэнэ. Миний ойлгосноор эдгээр бүжгүүд нь хоорондоо төстэй үндсэн хөдөлгөөнүүдтэй бөгөөд уг хөдөлгөөнүүдийн янз бүрийн хослолуудаас бүжиг маань бүрдэнэ. Харин тэдгээр хөдөлгөөнүүдийг хэрхэн, яаж хийхээс хамаараад өөр өөр төрлийн бүжгүүд болдог. Тухайлбал уг хөдөлгөөнүүдийг огцом огцом хийвэл Ча ча ча, харин удаан, уян налархай хийвэл Румба, хөдөлгөөнүүдээ ойлттой буюу bounce-тай хийвэл Самба, маш хурдан, үсрэлттэй хийвэл Жайв гэх мэт нэрлэдэг гэж ойлгож болох юм. Мэдээж энэ бүхэн миний ярьж байгаа шиг тийм амархан биш л дээ хэхэ. Зүгээр та бүхэнд төсөөлөл өгөх үүднээс ингэж бичиж байна. За тэгээд бүжиг бүжгээсээ хамаараад бүжиглэх аянууд маань мэдээж хэмнэл, темпээрээ ялгагдана. Ингээд эдгээр бүжгүүдтэй нэг нэгээр танилцацгаая.
Румба (Rumba)
Энэ бол миний дуртай бүжгүүдийн нэг. Румба бүжгийг маш удаан хэмнэлтэй аян дээр уян налархай хөдлөн бүждэг болохоор нь "Хайрын бүжиг" хэмээн нэрлэдэг билээ. Энэ бүжгийг зааж байхдаа багш маань бид нарыг бага зэрэг нүүрний хувирал гаргаад жүжиглээд өг гэдэг байсийн. Мань мэт чинь дүрдээ орцон лаг чухал царайлаал бүжиглэдэг байлаашт кэкэ.
Ча ча ча (Cha cha cha)
Хамгийн анх энэ бүжгийг заалгаж байлаа. Дээр хэлсэнчлэн Ча ча ча бүжиг нь огцом огцом хөдөлгөөнтэй болохыг доорх видеонуудаас ажиглаарай.
Пасадобль (Paso doble)
Пасадобль бол Испани улсаас гаралтай бухын тулаан дээр үндэслэсэн бүжиг гэдэг. Бүжиг нь Тореро (эрэгтэй бүжиглэгч) болон түүний нөмрөг (эмэгтэй бүжиглэгч)-ийг дүрсэлж, маршийн аянд бүжиглэнэ. Энэ бүжгийг би хараахан заалгаж амжаагүй ч зоригт эр хэрхэн өөрийн нөмрөгийг ашиглан бух сургаж буйг дүрсэлсэн их цоглог, зоримог бүжиг шиг санагддаг. Пасодоблийг ихэвчлэн “Испана Сани” аян дээр дэглэсэн байдаг. Уг бүжгийг бүжиглэхэд бүжигчид нүүрний хувирлыг маш сайн гарган эр нь нүдээ бухан дээр тогтоосон байдалтай жүжигчилж бүжиглэх шаардлагатай байдаг. Эс тэгвээс бүжгийн зоримог төрх, үндсэн санааг бүрэн гаргаж чадахгүй бизээ.
Самба (Samba)
Самба нь бусад бүжгээсээ ялгаатай нь ойлт буюу bounce-тай байдаг. Энэ бүжгийн ойлтыг нь сурах гэж нилээн юм болж байж билээ кк.
Жайв (Jive)
Зиа энэ бол миний хамгийн дуртай бүжиг. Маш хурдан, цоглог, эрч хүчтэй бүжиг дээ. Энэ бүжгийг сурахад маш хурдан хөдлөх шаардлагатай байдаг тул жоохон бүжиглээл ядарчихдаг байж билээ хэхэ. Жайвыг хийх үед нэг хөл өндөрт өргөгдөж, нөгөө хөл өлмий дээр гишгэгдсэн байх нь бүжиглэгчийг жингүйдсэн мэт харагдуулдгаас түүнийг “саран дээрх алхалт” гэж нэрлэсэн байдаг. Доорх видеог үзээд энэ бүжгэнд та өөрийн эрхгүй татагдана даа.
За танд аль бүжиг нь илүү таалагдав даа? Ингээд энэ бүхний эцэст танд би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл..Та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хөгшин ч бай, залуу ч бай, тарган ч бай, туранхай ч бай хамаагүй ээ бүжгээр хичээллэ. Та алдахгүй шүү. Надад партнер байхгүй гэж бодож байна уу? Найз минь партнертай болохоос өмнө танд сурах зүйл их бий. Хос бүжигчдийн нэгнийх нь хөдөлгөөн нөгөөдөө огт хамааралгүй байдаг юм (мэдээж эрэгтэй нь эмэгтэйгээ өргөх зэрэг үйлдлийн хувьд бол өөр хэрэг). Тэгэхээр партнертай болохоосоо өмнө та өөрийн хөдөлгөөнөө сайн сурсан байх ёстой байгаа биз. Та ганцаараа ч байсан хичээллэх бүрэн боломжтой.
Бүжиг таны бүхий л уйтгар, гуниг, ганцаардлыг умартуулан зөвхөн жаргал, цэнгэл, амьдралын гэрэл гэгээтэй талуудыг олж хардаг болоход тань туслана. Бүжиг танд хөдөлгөөний эвсэл, гоо сайхан эрүүл бие, эрч хүчийг бэлэглэж таны бие ямар эрх чөлөөтэй, хөнгөхөн, эмх цэгцтэй болохыг өөрийн биеээр мэдрэх болно. Өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, эрүүл амьдрах шиг сайхан зүйл хаа байна, тийм үү хүмүүсээ? ;) Бүжгийн спортоор хичээллэцгээе!!! :D
Натурал + сормуус + невдинк
4 hours ago



14 comments:
uram ugluu shuu. oroldood uznee
Өөрөө line of dance тэр олон медальтны нэг биш бэз
Гайхалтай юм аа... :-D
Булаг: Тэгээрэй, оролдоод үз, таалагдах болно :)
Хатнаа: Биш ээ кк, би тийм мундаг биш сонирхогч төдий кк. 2хон сар хичээллэсийм чинь. Тэд нар чинь бүр олон жил хичээллэчихсэн архагууд байхгүй юу кк
Хүү: Тийм байгааз, эдний бүжиглэж байгааг үзэхээр эрч хүч авдийн кк
Гоёымаа. Би ч бас янзан бүрийн тэмцээн гарахаар үзээл суучдын. Өөрөө бүжиглэдгүй л болохоос хэхэ
Sponge 2laa adilhan yum bna :)
saihan medeelel baina. amidral ch bayalag shu, taashaal avahaar yum zunduu baina
Latin Amerikiin bujguud uneheer goy yum bain lee.. Bichlegiig chin unshsan chin ali neg torliig ni ch gesen bariad surmar sanagdjiinaa. Harin haanaas ehleh ve? Zaaval duguiland yavah heregtei yu?
bujiglene gxeer yur tusuulugduxgui ym xexe
http://fantasysportsmn.blogspot.com
Юуны түрүүнд чиний нийтлэлээ уншуулах маркетинг хүчтэй байлаа гэдгийг хэлмээр байна. Үнэхээр чиний бодосоноор би лав уншлаа. Маш сонирхолтой нийтлэл байлаа. Өөрийнхөө мэдлэг туршлагаас хуваалцсанд баярлалаа. За би ч одооноос бэлтгэлдээ орох хэрэгтэй вм байна гэдгээ ойлголоо. :)
Сайхан мэдээлэл байна даа...
za er n uurtuu neg tsag gargaj bgad surahiig hicheenee.kk
10н жилдээ Хаврын баярт ороод мөнгөн медал авч байлаа. Ямар гоё байдаг гээч.
Post a Comment