Тавтай морилно уу! Эрхэм та миний хуудсыг олчихлоо! Иймд та өөрийгөө азтайд тооцож болно шүү! Яагаад гэдгийг та энэхүү хуудасны бичлэг бүрийг уншаад мэдээрэй =). Би таны алтан цагийг дэмий өнгөрөөхгүйг хичээхээ амлая! Энэ хуудаснаа миний бие өөрийн бодол санаа, сурсан мэдсэн, амьдралд минь тохиолдсон аз жаргал, баяр, гунигаа хуваалцах болно. Миний хуудаснаа тухлан саатаарай!!!
Sunday, November 29, 2009
Хэцүү хүнд байна, шантарч сөхөрлөө гэж бүү хэл..
Гэр орон муу гэж бүү хэл
Есөн насандаа ааваасаа хагацаж,
нутгаасаа хөөгдөн гарч байлаа
Ядуу зүдүү гэж бүү хэл
Талын хулгана барьж идэн амиа зогоож явлаа
Дорой буурай оронд төрсөн гэж бүү хэл
Сүүдрээсээ өөр нөхөргүй байсан ч зуун мянган
Цэрэг эрстэй болж чадсан юм
Сурсан мэдсэн зүйл бага
Хүч чадал дорой гэж бүү хэл
Өөрийнхөө нэрийг бичиж мэддэггүй байсан ч
Бусдын үгэнд чихээ хандуулан амьдралын ухаан сурч байлаа
Хэцүү хүнд байна, шантарч сөхөрлөө гэж бүү хэл
Хүзүүндээ дөнгөтэй оргон зайлж байлаа
Хацартаа сум зоолгоод үхээд сэхэж ч явлаа
Амьд явж буйгаа аз ивээл гэж бодон
Өнгөрөн одсонтой зууралдан хоргодолгүй,
Ирээдүйгээ бүтээн явдаг байлаа
Мэдэж ухаартал
Дайсан гэгч гадаа байх бус
Харин миний дотор байдаг юм байна
Тиймээс тэрхүү төвөгтэй зүйлсийг хуу шүүрдэн хаяад
Би өөрийгөө даван гарах тэр агшинд
Чингис хаан болсон билээ
Их Эзэн Чингис Хаан
Subscribe to:
Post Comments (Atom)
Үнэхээр сургамжтай сайхан шүлэг байна. Баярлалаа
ReplyDeleteМаш гоё шүлэг байна. Энэ шүлгийн эх сурвалжийг дурдаж тус болооч найзаа?
ReplyDeleteГансүх: Тийм шүү, сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа :)
ReplyDeleteТулга: Яг хэн гэдэг хүн бичсэнийг нь би мэдэхгүй ээ хө. Нэг хүний лекцэнд суугаад бичиж авч байсын кк