Эрхэм Ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна : : : : : : : : : : : : : : Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог : : : : : : : : : : : : : : : : : Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг : : : : : : : : : : : : : : : : : Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино : : : : : : : : : : : : : : : : : Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна : : : : : : : : : : : : : : : : : Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй : : : : : : : : : : : : : : : : : Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно : : : : : : : : : : : : : : : : : Таны гэр бүл, таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм : : : : : : : : : : : : : : : : : Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг : : : : : : : : : : : : : : : : : Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм : : : : : : : : : : : : : : : : : Нойрыг унтаж бус сэрж бардаг : : : : : : : : : : : : : : : : : Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг : : : : : : : : : : : : : : : : : Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй : : : : : : : : : : : : : : : : : Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг : : : : : : : : : : : : : : : : : "Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй : : : : : : : : : : : : : : : : : Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга : : : : : : : : : : : : : : : : : Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахина : : : : : : : : : : : : : : : : : Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм : : : : : : : : : : : : : : : : : Ажил удах тусмаа муу хийгддэг

Friday, September 24, 2010

Эргэцүүлэл

Үнэндээ иймэрхүү бичлэг хийхээр өгөх нэр олдохгүй юмаа. Ерөөсөө яг үүнтэй адил бичлэг бичвэл дандаа “Эргэцүүлэл” гээд л явчиж байя за юу, та нар ингээд нэрлэчихсэн байвал "Аан нөгөөх чинь тиймэрхүү юм бичсэн байна, орж уншъя байз!" гэж бодож байгаарай за юу хаха.

Өчигдөр нэг хүн миний блогийг үзээд маш их зөвлөгөө өглөө. Өөрөө бол ер нь минималист байхыг дэмждэг нөхөр бна л даа. Чиний блог хэтэрхий их олон юм ачаалж бна, наад блог листээ авч хая, бизнетворк энд юу хийж яваам, блогт чиний бичлэгүүд л байх ёстойгоос энэ баахан виджетүүд хэрэггүй гээд л..Ер нь твиттерээс бусдыг нь авч хаяуулах нь ээ хэхэ. Үнэндээ надад анх удаа ийм гоё шударга шүүмж хэлж өгсөн түүнд баярласан. Би ч зөрүүд юм болохоороо бүгдий нь арай ч аваад хаячихсангүй, гэхдээ зарим нь хэрэггүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд авчихсан байгаа нь энэ ккк. Бас ийм гоё бичдэг байж тогтмол бичлэг нэмж бай, тэгж байж л блог нээсний хэрэг гарна гэнээ хэхэ (би дотроо магтжугаад нь баярлаад л :P). Тэгээд бодлоо л доо нээрээ би тогтмол бичихгүй юм бол яах гэж блог нээсэн юм бэ. Тогтмол л бичье л даа, за ядаж хоёр 7 хоногт 1-2 бичлэг бичээд байх тийм хэцүү гэж үү? гэж бодлоо. Уг нь би 1 бичлэг бичих гэж бөөн сүр болдог хүн байгаам. Эхлээд 1 ноорог бичнэ, тэрийгээ бараг өдөржин засаад л, засаад л байна ккк, тэгээд л бүтэн өдрийг шахуу зарцуулчихдаг. Заримдаа засч засч байснаа гэнэт тэнэг санагдаад устгаа хаячина гэх мэт ккк. Гэхдээ хэрэв би хичээвэл хурдан ч гэсэн үг найруулгын алдаагүй чанартайхан бичээд яваад байж чадахгүй гэж үү гэж бодлоо.

Хүний бодол ер нь байнга өөрчлөгдөж байх болтой юмаа. Би өмнө нь блогтоо ёстой хүнд хэрэгтэй гэсэн юм л бичнэ, элдэв шалдав бичлэг хийж байхгүй гэж боддог байлаа. Харин одоо бол хамаагүй ээ тухайн үед би юу бичмээр байна, миний бодолд юу байна, өдөр хоногууд хэрхэн өнгөрч байна, юу сурав гээд л тэр бүхнээ л бичиж байя, блог гэдэг чинь л энэ шүү дээ гэж бодох боллоо. Би ямар төгс хүн биш, дандаа хүнд хэрэгтэй юмаар дүүрэн явна гэж юу байхав. Алдаад оноод л явна гэж. Би илүү өөрөөрөө байхыг хүсдэг болчихсон юм болов уу. Ер нь би өөрийгөө ажаад байхад хаана ч өөрөөрөө л байхыг эрхэмлэх болчихож, хүн намайг юу гэх бол, ингэхүү байх уу гэж бодохоо нэг их больчихсон ч юмуу..Жоохон дураараа байх гээд байдаг болчихож. Нэг талаар сайн ч нөгөө талаар бас хэмжээгээ мэдэж байх хэрэгтэй. Өчигдөрийн зөвлөгөө өгсөн найз маань ер нь Нумын эмэгтэйчүүд чалчаа, бодсоноо шууд хэлдэг, эрх чөлөөтэй байдаг тал бий гэж байнаа хэхэ. Зурхай нилээн судалчихсан нөхөр. Яг л үнэн л дээ, миний зурхайн дээр угаасаа тэгж байдаг. Заза тэгэхээр энэ бичлэгийг дүгнэвэл надад дараах сэдлүүд л төрсөн юм байнаа гэж ойлгоорой.

1. Блогоо арай минималист байлгавал яасан юм бэ?
2. Блогоо тогтмол бичиж байвал яасан юм бэ?
3. Блогтоо “заавал” хэрэгтэй юм бичнэ гэж өөрийгөө хязгаарлахаа болчихвол яасан юм бэ?
4. Өөрийнхөөрөө л байя. Аа гэхдээ ам хэлээ толгойноосоо түрүүлж ажиллуулчихгүйхэн шиг, бичих юм, бичихгүй юм гэж бий гэдгийг өгүүлбэр бүртээ тунгааж явъя.
5. Эцэст нь би өөрчлөгдсөөр байгаа цагт миний эдгээр бодлууд хэзээ нэгэн цагт өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй :)

гэж байгаам. Бичлэг хийх чинь ийм л амархан штэ. Үүний төлөө би заавал хэдэн сараар хүлээгээд байх шаардлага байхгүй шүү дэйй! :D

Өө тийм, энэхүү бичлэгийг 2010 оны намрын анхны цас орсон өдөр бичин илгээсэн Өнөрөө байлаа гэж ккк ;)

15 comments:

  1. Миниймаалийст блогийн яруу тод нэгэн жишээг эндээс харж болно гэсс :P

    Онгод л орж байвал хэзээ ч юу ч бичсэн чөлөөтэй (Бусдыг хүндэтгэх нь ч бас чухал гэж боддог). Үүгээрээ л блог гоё :)

    ReplyDelete
  2. @GansukhB: Хаха өөрийнхөө блогийг хавчуулаад авч бгама :P, чинийх ч минийхийг бодвол цэгцтэй, минималист шүү. Би гэхдээ блог листээ авч хаяж нэг л чадахгүй байгаамаа, эндээсээ бусад блог руу ороод уншчихвал надад амар бдаг юм :).. Би харин онгод орцон байхад чинь өөр юм хийсээр байгаад үргээчихдэг золиг бгам ккк, одоо тэгэхгүйг хичээнэ. Эхний комент үлдээсэнд баярлалаа найзаа :)

    ReplyDelete
  3. Сайн байна. Би ч бас идэвхитэй бичнээ гсн. :P

    Гэхдээ яг чам шиг бичиж байгаад тэнэг санагдаад устгачихсан бичлэгүүд надад байдаг. Бас нооргууд.

    Ер нь боломжтой ойр ойрхон бичиж байвал уул нь зүгээр шүү.

    ReplyDelete
  4. @Bumbuulei: Тэгнээ одоо ер нь нэг их удаад байхгүй бичээд байхаар шийдсэн :)

    ReplyDelete
  5. минималист чинь харин даж санаа юм бишүү.

    ReplyDelete
  6. Би ч бас минималистад дуртай, IE Firefox нээх олон extension хийгээд олон товчтой болохоор уур хүрээд байдийм. Бас хэтэрхий олон цонх, олон таб нээх дургүй дээ, дэлгэцэн дээр олон ICON байвал бүүр ч дургүй.

    Нум гэснээс, миний мэддэг нумынхан бүгдээрээ аймар сахилгагүй. Дийлддэггүй хүүхдүүд дээ. Чи сахилгагүй байв уу?

    ReplyDelete
  7. Үргэлж бичлэгээ засдаг нь блог бичдэг ихэнх хүмүүст байдаг байхаа, энэ бараг л зуршил болчихсон, бас энэ твиттер блогийг үгүй хийж байгаамда. Keep Blogging

    ReplyDelete
  8. Чиний блогийн хамгийн тааламжгүй хэсэг нь зөвшөөрөлгүй хөгжим. /Зөвхөн миний бодол шүү :)/

    ReplyDelete
  9. Болдхүү: Яанаа тиймүү ккк, чамайг бичингүүт чинь болиулчихлаа :P..Уг нь би өөрөө сонсох гэж блогтоо тавьдаг бсын хаха, хэтэрхий амиа бодсон хэрэг байжээ, хэлсэнд баярлалаа :D

    ReplyDelete
  10. Хоо. Шууд хөгжим явахаа больчиж. Сонсмоор бол Play дээр дарна. That's the best way. :)

    ReplyDelete
  11. Би таны мэргэжлээр 2дахь жилдээ сурч байна ITPARK аас таны тухай олж мэдсэн та үнэхээр хөдөлмөрч эгч юм би таниас зөвлөгөө авмаар байна та yahoo id гаа өгч болох уу?
    таны цаашдын сурлага ажилд тань өндөр амжилт хүсье.

    ReplyDelete
  12. Сайн уу, блогт минь зочилсонд баярлалаа. Чи id-гаа үлдээчих би чамайг нэмчихье тэгэх үү :)

    ReplyDelete
  13. rs_dsc953@yahoo.com bayarlalaa.

    ReplyDelete